Delgermaa Batbayar1 reviewFollowFollowJanuary 28, 2022Номын талаарх сэтгэгдэлАнхны уншсан цаг төлөвлөлтийн ном байсан болоод ч тэр үү амьдралд хэрэгжүүлэх чухал санаанууд олон байсан. Зарим зөвлөмжийг амьдралдаа хэрэгжүүлээд эхнээсээ үр дүн нь харагдаж байгаад баяртай байна. Цаг төлөвлөлтийн тухай системтэй мэдлэг олгосон ном санагдлаа. Номноос таалагдсан ишлэл• Цагийн зөв менежменттэй байхын гол зарчим нь олон асуудлыг шийдвэрлэх биш, харин шийдвэрлэх асуудлын тоог анхнаас нь бага байлгах юм.• Хийнэ гэсэн юмаа эхлүүлэхгүй, хойшлуулах шалтгаан: ◦ Уйдах ◦ Хэцүү санагдах ◦ Төгс төгөлдөр гүйцэтгэлтэй хийж дуусгах ойлголт• Болзолт рефлексээ таньж мэдэж, сөрөг рефлексээс салах уйгагүй оролдлого хийж өөрчлөх• Энгийн дадал зуршлаа өөрчилснөөр аар саар зүйлд зарцуулах цаг багасна.• Мэдээлэл гэдэг бол зүгээр оршин байхын тулд урсаж байгаа зүйл. Мэдээллийг шалгаж, боловсруулж, өөрийн мэдлэгтэйгээ холбож, тогтоож хадгалсан цагт л үнэ цэнэтэй мэдлэг болж хувирна.• Бүхнийг мэдэж байгаа мэт харагдаж байгаа хүмүүсээс сүрдэх хэрэггүй. Бүгдийг мэдэх шаардлага танд огтхон ч байхгүй.• Ямар зорилгын төлөө, ямар утга учиртай явж байгаагаа мэдсэнээр илүү шаргуу хөдөлмөрлөнө. Зорилгоо биелүүлэх алхам: ◦ Зорилгоо тодорхойл ◦ Хүрэх арга замыг хайж ол ◦ Биелүүлэхийн тулд бүх эрч хүч, мэдлэгээ ашигла ◦ Сахилга баттай бай.• Зорилгоо биелүүлэхийн тулд системтэйгээр дэд ажлуудыг төлөвлө.• Цаг хугацааны сайн менежмент нь богино хугацаанд илүү ихийг бүтээж, стрессийг бууруулж, ажил мэргэжлийн амжилтанд хүргэдэг.• 5 жилийн дараа хаана байхыг хүсч байгаагаа тодорхойлж, өнөөдрийн зорилгоо ирээдүйн зорилготой уялдуул.• Хэт их зүйл хийх ёстой гэсэн мэдрэмж - хийх зүйлгүй байсан ч хүн энэ мэдрэмжийг мэдэрдэг.• Ихэнх хүмүүс ажлын байраа буруутгадаг.• Их хийнэ гэдэг сайн гэсэн үг биш. Цаг хугацаа юу? чанар уу?Амьдралдаа хэрэгжүүлэх зүйлс• Хийх ажлуудыг төлөвлөхөөс гадна хийж гүйцэтгэх буюу зарцуулах хугацааг тодорхой бичих• Гялс хийгээд дуусгачихъя гэх нь ажлыг хагас дутуу хийхэд хүргэдэг буруу хандлага.• Цаг төлөвлөх 40:60-н дүрэм ◦ 60%-д нь ямар нэгэн зүйл төлөвлөж, үлдсэн 40%-ийг нь өдөр тутмын амьдралд гарч ирэх бусад аар саар зүйлсэд зориулна.• Паретогийн зарчим буюу 80:20-ын дүрэм ◦ 80% чанартай хийхэд болно. Хэт чимхлүүр, жижиг сажиг зүйлсэд зарцуулаад хэрэггүй. Төгс төгөлдөр байхад хамаг анхаарлаа төвлөрүүлэх бус, харин тухайн ажилд тавигдаж байгаа бусад шаардлагуудад анхаарах.• Зүгээр нэг цугларалтаас сэргийлэх. Хурлын тэмдэглэл (хөтөлбөр, ямар үр дүнд хүрсэн, шийдвэр, хэрхэн, хэзээ хэрэгжүүлэх, хэнийг ямар ажилд томилсон) хөтлөх.• Бусдын цагийг хэмнэж Цахим шуудангийнхаа гарчгийг тодорхой өгч байх• Олон давтагдаж явуулдаг и-мэйлийн бэлэн загвар хийж, хадгалах• Залгахын өмнө ярих зүйлсийнхээ жагсаалтыг бэлдэх• Орой унтахаас өмнө маргааш өмсөх хувцасаа бэлдэх• Оройд 10 минут өдөр хийж амжуулсан ажлын үр шимээ хүртэж, маргаашийн ажлаа төлөвлөх• Өдөр бүр, тогтмол төлөвлөгөөний системтэйгээ ажиллах ёстой. Төлөвлөлтийн дэвтрээ үргэлж өөртөө авч яв.• Ажлуудаа ач холбогдлоор нь ангил ◦ Зорилгодоо хүрэхэд туслах Чухал ажил ◦ Чухал бөгөөд яаралтай ◦ Чухал ч биш, яаралтай ч биш• Шалгах хуудас бөглөх замаар цагаа хэмнэх• Ажилд саад болоогүй танд баярлалаа гэж бичиж ширээн дээрээ тавь.• Гэр бүлийн гишүүн болон хамтран ажиллагчиддаа тодорхой хил хязгаар тогтоо.This entire review has been hidden because of spoilers.
Urangoo197 reviewsFollowFollowJune 2, 2021Авах, өөрийн болгох хэсгүүд материал байгаа ч сайн ном байна гэж хэлж чадахгүй нь ээ.Орчуулга бол зарим газраа хэрэг алгаа. Google translate сайжраагүй үед автомат орчуулга хийгээд засварлаж янзлахгүй номоо хэвлэлтэд гаргасан юм уу гэмээр. Бүр редактор нь хэн бэ гэж эргэн харлаа. Редакторгүй, Герман хэлнээс орчуулсан гэсэн тайлбартай мөртлөө монгол зохиогчтой ном байх юм.
Ulzii Altansukh33 reviews8 followersFollowFollowDecember 12, 2022Хэрэгтэй санаанууд бгаа хэдий ч бичилт нь замбараагүй, уншихад төвөгтэй байлаа. Бас судалгаа оруулж өгсөн бол илүү итгэл үнэмшилтэй унших бсан бх. Гэтэл "эрдэмтэд тэгжээ, ингэжээ" л гсн өгүүлбэрээр хязгаарлагдсанд харамсалтай. Германчуудынх гэчихээд хувь хүний туршлага бичсэн юмуу тэрийг нь сайн ойлгосонгүй.
Legretee16 reviewsFollowFollowNovember 3, 2021Миний бодлоор хүмүүс нэг удаадаа уншчихад бол гэмгүй л байх гэж бодож байна. Bujo-г Ану Харчу эгч шиг хөтөлдөг бол магадгүй унших хэрэггүй ч юм шиг... хэхэ