What do you think?


Чи жинхэнэ хүчээ хэзээ гаргах юм бэ?
Хэрхэн өдөр бүрийн тодорхой цагийг ажилдаа улайран зориулах вэ? Хэрхэн тууштай зан болон сэтгэлийн тэнхээгээ эрчимтэй байлгах вэ? Амжилтад хүрэхэд биднээс ямар ямар сонголтыг шаарддаг вэ гэх? мэт олон асуултын хариуг зохиолч өөрийн даван туулсан туршлагаасаа ний нуугүй хуваалцлаа. Ирээдүйг минь бурхан шийдэхгүй өдөр тутмын хийж байгаа дадал зуршил минь шийднэ гэдэг итгэдэг хэмээн эрсхэн хэлэх тэрбээр үеийн залуус, эрхэм уншигчдадаа зориулан “Чамд жинхэнэ хүч гэж бий. Түүнийгээ ашигла. Үр дүн нь ийм гайхамшигтай” хэмээн дотоод хүч, тэнхээг тань сэрээх хувь хүний хөгжлийн ном бичжээ. Ажил амьдралын зорилгоо тодорхойлсон ч нэг л урамгүй санагдаж байна уу? Тэгвэл уг номыг уншиж хүн болж төрснийхөө хүч тэнхээг мэдрээрэй. Чиний төсөөлөмгүй их хүч дотор чинь байдаг. Уг ном чамд тэр хүчээ сэрээхэд тус болох нь гарцаагүй.
292 pages, Unknown Binding
Ratings & Reviews
Friends & Following
Create a free account to discover what your friends think of this book!
Community Reviews
Displaying 1 - 4 of 4 reviews
June 1, 2021
За яахавдээ л ном байлаа. Зохиолч бол ном сайн уншдаг, уншсан номнуудаа хольж хутгаж өөрийн ном болгодог л хүн байна. Өөрийн амьдралд тохиолдсон жишээгээ дурсамж, өрөөлийнхийг жишээ гэж оруулаад явчихжээ. Энэ чинь ямар номон дээр гаргадаг үг өгүүлбэр, жишээ билээ гээд уншсан номнуудаа сэргээн санахад тустай л ном юм. Нэг их олон ном уншдаггүй хүн ганц өдөр сонсоход гэмгүй.
February 2, 2022
Үнхээр явцуу санагдсан... Гэрээ цэвэрлэ манай урталын айлын хүүхэд гэрээ цэвэрлэдэггүй байсан тэгээд тэр тэгэж амьдарсан.. Аан би гэрээ цэвэрлэдэг байсан учраас өдий зэрэгтэй байна гэхчлэн...
June 24, 2022
Энэ номыг битгий авч уншаарай. Цаг, мөнгө, цаасны гарз байна лээ шүү. Нэг хүн өөрийгөө номын турш магтаж, бусдыг доромжилж хүчирхийлж болдог л юм байна.
October 1, 2021
Миний бодлоор надад маш их тус болж чадсан ном байлаа.
-
Яагаад ч юм бэ сэтгэлд ойрхон бөгөөд энгийн хувь хүний хөгжлийн ном байна даа✨
⭐️⭐️⭐️__ __
-
Яагаад ч юм бэ сэтгэлд ойрхон бөгөөд энгийн хувь хүний хөгжлийн ном байна даа✨
⭐️⭐️⭐️__ __
Displaying 1 - 4 of 4 reviews





