Uyanga Ganchuluun110 reviews1 followerFollowFollowMay 18, 2022Монос хэмээх нэр нь МОНгол Оюун Санаа гэсэн хоршоо үгнээс үүсэлтэй бөгөөд монгол хүмүүн хэзээ нэгэн өдөр оюун ухааны бяд хүчээр, цар хүрээгээр дэлхийд танигдан, гайхуулна гэж бэлэгдсэн байна. Шинжлэх ухааны академич, Эрүүл мэндийн гавьяат ажилтан, төрийн соёрхолт, Монос групийн ерөнхийлөгч Л. Хүрэлбаатар гуайн ажил амьдралын дурдатгал болсон энэ ном Монголын эм зүйн салбарын нэвтэрхий толь, зах зээл рүү шилжих болон түүнээс хойшхи 30-иад жилд хувийн хэвшлийн байгууллагууд төрийн дарамт, үл тоомсорлол, элдэв саад бэрхшээлийг хэрхэн даван туулж, эдийн засгийн хямрал болн бас бус хүчтэй шуурганд хэрхэн зогсож үлдсэн талаарх түүхэн баримт болжээ. Зохиогч өөрөө эрдэмтэн хүн болоод ч тэрүү бодол санаа нь маш цэгцтэй, мэдлэг боловсрол гүн гүнзгий, өөрийн санаа бодлыг цаасан дээр буулгаж бичсэн нь маш тодорхой, ойлгомжтой, ухаарал хайрлахаар байлаа. Эрдэмт хүн даруу гэдэгчлэн маш даруу боловч хийсэн бүтээсэн, хийж бүтээж буй нь уулын оргил мэт эрхэм нэгэн ажээ.