Home
My Books
Browse ▾
Recommendations
Choice Awards
Genres
Giveaways
New Releases
Lists
Explore
News & Interviews
Loading...
Community ▾
Groups
Quotes
Ask the Author
People
Sign in
Join
Jump to ratings and reviews
Want to Read
Buy on Amazon
Rate this book
Сувдан хэлхээ
Ч.Билэгсайхан
(Editor)
,
Т.Балжинням
(Editor)
4.00
1 rating
0 reviews
Want to Read
Buy on Amazon
Rate this book
Мянга есөн зуун ерэн таван оны Соёлын жилд зориулав
"Сувдан хэлхээ"
/Монголын зохиолчдын шилмэл өгүүллэгийн цоморлиг/
Эрхэлсэн: Ч.Билигсайхан, Т.Балжинням
"Сувдан хэлхээ"-ний учир
Монгол зохиолчдын шилмэл бүтээлийг утгын утсанд хэлхсэн сувдан хэлхээтэй зүйрлэж болох юм. Он жилүүдийн буурал тоосонд огтхон ч дарагдан өнгө алдаагүй сувд эрдэнэ болсон Монгол зохиолуудын нэгээхэн хэсэг Монголын шилдэг хэдэн өгүүллэгийг энэ цоморлигт багтаав. Эдгээр өгүүллэгүүд янз бүрийн цаг үед, янз бүрийн зохиолчдын оюун билгийн хүчээр бүтсэн хэдий ч цагийн тоосонд дарагдан мартагдахын мананд төөрөлгүй мөнхрөлийн хутгийг олжээ.
Энэ цоморлигт бичигдээд гуч дөчин жил болсон ч өгүүллэгийн түүвэрт анх орж байгаа С.Доржпаламын "Яргуй дэлгэрэх цагаар", Б.Ринченгийн "Эмгэн сойвон" зэрэг өгүүллэгээс аваад Д.Нацагдоржийн "Ламбагуйн нулимс" шиг олон дахин хэвлэгдсэн мөртөө цаг ямагт шив шинэхэн мэт санагдах нэлээд бүтээл оржээ.
Монголын уран зохиолын түүхэнд үлгэр, үлгэр-өгүүллэг, өгүүллэг гэсэн өвөрмөц шатыг дамжин хөгжсөн нэн содон энэ төрөл уран зохиолын нэгэн том ололтын нотолгоо болж байна. Монгол өгүүллэг дорно өрнийн өгүүллэгийн өвөрмөц туршлагыг шингээн хөгжсөөр өнөөдөр бие даасан содон төрөл болон цогцолжээ. Өнөөдөр ахмад залуу янз бүрийн насны зохиолчид өгүүллэг бичиж байна. Тэдний бүтээлээс уран сайхны шидийг олсон цөөн хэдэн өгүүллэгийг номын хэмжээнд тохируулан кирил монгол хоёр бичгээр нэгэн зэрэг хэвлэн нэг нэг дэвтрээр бэлтгэн оюутан сурагчид, өргөн олон уншигчдынхаа монгол бичиг суралцахад нь зэрэгцүүлэн унших гарын авлага болгохыг гол зорилгоо болгон сонгон хэвлүүлж байна.
Та бүхний таалал орших болтугай!
Ч.Билигсайхан
Т.Балжинням
403 pages, Paperback
Published January 1, 1995
Book details & editions
1 person is currently reading
6 people want to read
About the author
Ч.Билэгсайхан
1 book
Follow
Follow
Ratings
&
Reviews
What do
you
think?
Rate this book
Write a Review
Friends
&
Following
Create a free account
to discover what your friends think of this book!
Community Reviews
4.00
1 rating
0 reviews
5 stars
0 (0%)
4 stars
1 (100%)
3 stars
0 (0%)
2 stars
0 (0%)
1 star
0 (0%)
Search review text
Filters
No one has reviewed this book yet.
Join the discussion
Add
a quote
Start
a discussion
Ask
a question
Can't find what you're looking for?
Get help and learn more about the design.
Help center