Binderya Binduush22 reviews2 followersFollowFollowReadDecember 1, 2024Уран зохиолын ном унших дуртай над шиг менежментийн ном уншина гэдэг амаргүй байдаг. Гэтэл энэ ном өмнө нь уншиж байсан энэ төрлийн номнуудаас ихээхэн ялгаатай байсан. Хүмүүс дээр жишээ авч, ойлголмжтой байдлаар бичигдсэн тул уншихад удаан хугацаа зарцуулаагүй. Мөн ажил дээр гардаг олон асуудал эргээд хүнтэй холбоотой болохыг ойлгосон доо. Дараа нь өөрийнхөө компанийг байгуулах үедээ ахин уншинаа. Багийн таван бэрхшээл: 1. Итгэлцлийн хомсдол(Өөрийн алдаа дутагдлыг бусдынхаа өмнө хүлээн зөвшөөрөхгүй байх)2. Зөрчилдөхөөс айх (Мэтгэлцээн, зөрчилдөөнөөс зайлсхийдэг тул худлаа хэлэлцүүлэ, арьсаа хамгаалсан ярианууд бий болдог)3. Өөрийгөө бүрэн зориулахгүй байх (Хуурамч дүр эсгэн, шийдэлд төвлөрөхгүй байх)4. Хариуцлагатай байхаас зайлсхийх (Төлөвлөгөө үйл ажиллагаанд амлалт өгөөгүй тул хамтын зорилго болон багийнхаа төлөө ажиллахгүй байх) 5. Үр дүнд анхаарал хандуулахгүй байх (Өөрийнхөө хэрэгцээ, зорилгыг багийн зорилгоос илүүд тавьдаг)