Dul159 reviews2 followersFollowFollowNovember 12, 20212.5/5 Яг үнэндээ уншихад жаахан хэцүү ном байлаа. Хэрэгтэй мэдээлэл өгөх гээд байгаа юм шиг мөртлөө өөрийгөө болон компаниа рекламдах гээд, яг тэр гоё балансыг олж чадаагүй юм шиг санагдав. Угаасаа л Монгол хэлэндээ мууг нь мэддэг байсан учраас нээх өндөр хүлээлт үүсгээгүй байсан чинь номоо Англиар бичээд, орчуулуулсан гэхээр нь дажгүй байх гэж бодтол орчуулагч нь ч Монгол хэлэндээ муу юм шиг санагдсаан лол :') Яахав мэдээж муу орчуулгатай ном байж болох ч, шууд тэр чигт нь эхний орчуулганы draft-аараа гусцым шиг санагдаад жаахан sad байлаааа... Review нтр хийлгүүлжвайж ном гаргаж байяаа, найзуудааа pls gs
Enjgaa83 reviews17 followersFollowFollowDecember 24, 2021"F*ck you money" А.ИдэрбатХүн бүр зөв хөрөнгө оруулалт хийснээр 2-3 жилийн дотор санхүүгийн тухтай байдал, 5-7 жилийн дотор санхүүгийн эрх чөлөөнд хүрэх боломжтой. Орлогоосоо хөрөнгө оруулалт хийх хувь= 100 - "өөрийн нас";Хөрөнгө оруулалт хийхдээ эхний 25 сая төгрөг хүртэл тасралтгүй ажиллан хуримтлал бий болгож эхний хөрөнгө оруулалтаа дараах асуулгын дагуу судласны үндсэн дээр хөрөнгө оруулалт хийх. Орлого өссөн ч зардлаа нэмэгдүүлэлгүй тогтмол 100 сая хүртэл хадгалсаар, хөрөнгө оруулсаар байх. Ингээд хөрөнгө оруулалтын үр шимээ анхны хөрөнгө оруулалтаас хойш 3-дх жилээс хүртэж эхлэнэ. Хөрөнгө оруултаас орж ирсэн хүү болон ашгаа дахин хөрөнгө оруулалт хийн санхүүгийн эрх чөлөөнд хүртлээ өсгөнө.Хөрөнгө оруулалт хийхийн тулд тухайн компаниас асуух ёстой нийтлэг асуултууд: 1. Бизнес асуултууд1.1. Энэхүү бизнес энгийн ойлгомжтой байж чадаж байна уу?1.2. Бизнес нь тогтвортой үйл ажиллагааны түүхтэй юу?1.3. Бизнес урт хугацаандаа ашигтай ажиллах хэтийн төлөвтэй байна уу? 2. Менежментийн асуултууд2.1. Удирдлага нь оновчтой ажиллаж байна уу? (Хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалж чадаж байгаа эсэх?)2.2. Удирдлага нь хувьцаа эзэмшигчидтэйгээ шударга, илэн далангуй харилцаж байна уу?2.3. Удирдлагын баг өрсөлдөгчийнхөө санааг дуурайх хандлага байна уу? 3. Санхүүгийн асуултууд3.1. Нэгж хувьцаандаа өгөөжинд биш эздийн өмчийн өгөөж буюу хувь нийлүүлсэн хөрөнгийн өгөөжд анхаарлаа хандуул. 3.2. Эзэмшигчдийн ашиг орлогыг тооцоол.3.3. Өндөр ашгийн маржинтай компаниудыг хай. 3.4. Хуримтлагдсан хөрөнгийн доллар тутамд компани ядаж л нэг долларын үнэ цэнэ бүтээж чадаж байгаа эсэхийг нягтал. 4. Зах зээлийн асуултууд4.1. Энэ бизнесийн үнэлгээ хэд вэ? (Бизнесийн үнэлгээ нь бодьтой эсэх. Хэрэв тухайн компани өр зээлтэй бол түүнийг үнэлгээндээ тооцон, одоогийн нэрлэсэн үнэлгээнээс зээл болон зээлийн хүүг хасч тооцох) 4.2. Бизнесийн одоогийн үнэлгээнээс мэдэгдэхүйц их хэмжээгээр хямдруулан худалдан авах боломжтой юу? 2021 онд Монголын хөрөнгийн зах зээл дээр хөрөнгө оруулалт хийхэд найдвартай компаниуд: АПУ ХХК, Мандал даатгал, ГовьУхаалаг хөрөнгө оруулагч буюу Intelligent investor-ийг уншсан бол энэ номыг унших шаардлагагүй.challenge-2021
Soko277 reviews51 followersFollowFollowDecember 3, 2023Хүнд хүнд санхүүгийн ном уншиж байхаар эхлээд энэ номнуудаар эхлүүлээд багахан ойлголтууд аваад цааш санхүүгийн зах зээл сонирхох эхлэл болно гэж зөвлөе. Найруулга, үгийн сонголт тийм сайн биш байдаг ч авах юм зөндөө л юм билээ... Влогоороо хуваалцаж бичнэ гэж бодсон шүү.
Anudari Amarjargal9 reviews2 followersFollowFollowDecember 3, 2021Таны мөнгө үү эсвэл амьдрал уу? “Амьдрал” гэж хэн бүхэн хариулах ч, ихэнх нь бодит байдал дээр “мөнгийг” сонгосон байдаг. Хувийн санхүү, хөрөнгийн зах зээл, санхүүгийн эрх чөлөөний талаар сонирхдог бол уншихад илүүдэхгүй ном. Санхүүгийн эрх чөлөө бодсоноос минь хавь илүү ойрхон байгаа юм байна. F*ck you money!
Baaska Baaska282 reviews11 followersFollowFollowJanuary 15, 2023Сургалтанд нь суусан болохоор агуулга бол адилхан санагдлаа. Шинэ зүйл гэвэл банкны системийн тухай арай жаахан мэдэж авсан юм уу. Ер нь бол хөрөнгө оруулж, өөрийнхөө төлөө мөнгийг ажиллуулахгүй л бол санхүүгийн эрх чөлөөнд хүрэхгүй юм байна даа кк.Арай ойлгоход хялбар жишээ, зураг гэх үү хавсаргасан.Гэхдээ хавсаргасан нэмэлт зураг, графикийн хэвлэлт их бүдэг харахад хэцүү л юм. Бас найруулга бол засвар ихтэй л санагдлаа.
Enhee Tsoodol162 reviews17 followersFollowFollowJanuary 26, 2022Номны сүүлийн бүлгүүд дээр яг миний сонирхож, судалж байгаа асуудлуудыг бичсэн бсан болохоор их таалагдлаа. Ямар нэгэн гэнэтийн ноцтой зүйл тохиолдох үед хамгийн сүүлд л мөнгөнд санаа зовмоор болдог болчихмоор байгаа юм кк. Номыг дагалдаж ирсэн зөвхөн 1 л удаа ашиглах AvtaMata app QR код нь бол ажиллахгүй байна. "Coming soon" гэнэ finance-money investment
Munguu11 reviewsFollowFollowFebruary 10, 2023400 хуудастай номны сүүлийн 100 хуудас л өгөөжтэй байлаа. Эхний хэсгүүдийг уншаад ямар ч хэрэггүй ном авжээ гээд нэлээд харамссан. Ер нь номыг хүссэн хүн нь ямар ч стандартгүй, олигтой найруулга ч байхгүй бичихээр тааруухан л болдог юм байна. Энэ номны хувьд 45,000₮-ийн үнэ гэдэг арай ахадсан байна. Дараагийн удаагаас чанартай, шинэлэг, хэрэгтэй ном бичнэ гэж найдья.
Ebo Luna32 reviewsFollowFollowJuly 29, 2022Санхүүгийн мэдлэгийг амьдралд ойр бодит жишээ, заавартай нь эрх чөлөөнд хүрэх аргыг гайхалтай гоё сонирхолтой бичсэн ном байлаа.