Япон хүмүүс нээрээ онцлог, сонин хүмүүс шүү. (Уншсан ном, үзсэн кино, сонссон дуу хөгжим, яриагаар дүгнээд бодоход)
Номын эхэн 2/3-г бядан бядан уншив. Цайны ёслол, ёслолын эд хэрэглэлээр дамжуулан хүний сэтгэлийн холбоо, дурсамж, санагалзал ихэнх явдлыг эзэлнэ.
Хүн ерөөс хайрлах хүнээ өөрийн хүслээр сонгож, сэтгэлээ удирдаж чаддаг билүү гэж хэсэг бодлоо. Чадахгүйдээ л "нүгэл" гэгчийг үйлдээд, болохгүй хүнээ хайрлаад, болох хүнээ дотночиловч, сэтгэлийн мухарт өөр нэгэн, нэгэн бус хоёр ч хүнийг дурсаастай...
Хатуу шийдмэг, ёс журамтай байя гэвч тэгж үл чадах хөөрхий хүний л тавиланг илчлээд өгчээ, аугаа Кавабата сан.
Сүүлийн хэсэг дэх Фүмикогийн илчлэлийн, аялалын захидал энэ дүрээ, Японы байгалийн сайхныг илэрхийлээд өнгөрсөн зун эцэг эхийн нутгаар уулсаар ганцаар алхсан, алхахдаа юу бодож мэдэрч байсан дурсамжийг сэдрээгээд дотно.
Эрс шийдмэг, ам ангайм үйл явдалгүй ч, зөөлнөөр дотроос санагдаж, бодогдож мэрээд байхаар...
Орчуулга ойлгогдохоор боловч, мэргэжлийн орчуулагч илүү уран яруу орчуулах байсан болов уу.