Jump to ratings and reviews
Rate this book

АРЧААГҮЙ ЗАНТАЙГАА АЛАЛЦ

Rate this book
Үхмээр санагдаж байна уу? Шууд л бууж өгөөд эсвэл бүгдийг нь орхиод зугтах хүсэл өөрийн эрхгүй сэтгэлийг чинь доройтуулаад байна уу? Итгэж явсан хүн чинь нүх рүү тийрээд унагачихсан уу? Инээж явсан хайр чинь нугасанд чинь хутга зоочихсон уу? Энэрч байсан нэгэн элэг, зүрх рүү чинь өшигчиж хоолой дээр чинь тулсан асуудал дунд ганцаараа шаналж байна уу? Хорвоо хөмөрчихсөн юм шиг санагдах үе хөгийн байгаа биздээ?
Буруугүй хэрнээ адлагдаж, булаагдсан сэтгэлтэй шаналж, ижий аав нь хүртэл өрөвдсөн нүдээр харах үед энэ хорвоод дургүй хүрч төрсөндөө харамсаад байна уу? Гэхдээ нэг юм бод! Ялагдах амархан бас ялагдсаны дараа сэтгэл хэзээ ч амардаггүй гэдгийг. Дахиад бод! Ирээдүйгээ жаргалтай байлгах гэж хичээ. Ээж аавынхаа нүдийг итгэлээр дүүргэх гэж тэмц! Чамайг орхисон бүхнийг харамсаж үхтэл нь амьдар! Чадaхаасаа чадахгүйгээ хүртэл мөлхөөд ч хамаагүй зүтгэ.
Арчаагүй байж хэн ч чадна. Амьсгаа гэдгээ өөртөө битгий батал. Архи уугаад гутарч уйлахыг бүгд л чадна. Арга нь барагдсан лалар гэдгээ хүнд битгий харуул. Хүнээс хайр гуйж хүссэнээрээ амьдарч чадахгүй гуйлгачин болж хэн ч чадна. Тэрний оронд босоод хэний ч чадахгүйг хий. Бодлоо цэгцэл, нусаа ний. Нулимсаа арч, бүсээ чангал, зүсээ сэргээ. Яагаа ч үгүй юм шиг ярзайж, үхээгүй юм шиг өндөлз.
Чамайг зовоохыг хүсэж байгаа новшийг цохиж алах гээд хэрэггүй хэрэгт орно. Тэрний оронд нүдэн дээр нь жавхалзаж, нүүрэн дээр нь жарга. Сэтгэлээр унатал нь жаргалтай харагдаж итгэл нь хугартал амжилт ол. Ингэж чадвал чамд аз өөрөө ирнэ. Амьсгаа царайлж хэвтээд байлгүй бос л доо чи!!! Арчаагүй зантайгаа алалц! Өрөвдүүлэх гэж хэзээ ч битгий амьдар өөрийгөө ял!!!

172 pages, Paperback

Published January 1, 2021

2 people are currently reading
8 people want to read

About the author

Ratings & Reviews

What do you think?
Rate this book

Friends & Following

Create a free account to discover what your friends think of this book!

Community Reviews

5 stars
2 (28%)
4 stars
1 (14%)
3 stars
2 (28%)
2 stars
0 (0%)
1 star
2 (28%)
Displaying 1 - 2 of 2 reviews
Profile Image for Bayanjargal Boldbayar.
2 reviews
Read
January 27, 2024
You'll regret reading this book. It is decidedly waste of time. But this book's main idea was practical and helpful.( however author didn't explain HOW)♡
Displaying 1 - 2 of 2 reviews

Can't find what you're looking for?

Get help and learn more about the design.