Soko278 reviews51 followersFollowFollowDecember 12, 2021Би монгол, солонгосоос өөр газар ажиллаж үзээгүй. Монгол хүмүүсийн онцлог нь ажилдаа, гэртээ гаргасан темпээрээ тэр өдрийг бардаг бол солонгост ажил, гэр, цайны цагаар өөр өөр байж чаддаг. Темпээ тухайн зөрчилдөөн үүсч буй зүйл, цаг минутдаа гаргаад амархан тайширчихдаг заагаа мэддэг төрлийн хүмүүс юм байна гэж би бодсон. Харин япон хүмүүс ямар бол? энэ их сонирхолтой сэдэв санагдаад жижигхэн ч энэ номыг шүүрээд авчихсан хэрэг. Маш сонирхолтой жижиг жижиг кейсүүдээр дүүрэн ном байлээ. Үүнээс сурч авсан зүйлс гэвэл :Хүн аливаа шийдвэрийг өөрт байсан суурь мэдээлэлд түшиглэж гаргадаг байна. Тэгэхээр өөртөө ямар санагдаж байгаагаа шууд гол пойнтоо болговол зүйтэй. Миний хувьд хамгийн сайн нь болсон гээд мэйл явуулж асуувал тун дажгүй, болжээ гэх хариулт авсан бол шүүмжээ хэлээд өгнө үү гэхэд муулангуй, доош дарсан хариулт их авсан байна. Өөрчлөөгүй хийсэн ажлаа явуулж шүүмж сонсоход шүү дээ. Ярих гэж байгаа зүйлээ ой-мод-мөчир гэсэн дараалсан санаагаа ямар үгээр холбох вэ? гэдгээ анхнаасаа тодорхой болгоорой. "Гэвч" гэх үү, "Бодьтой жишээ хэлье" гэх үү.Түүнчлэн "Яг юу хэлэх гэсэн бэ?", "Яагаад хоцорсон бэ?" зэрэг ширүүхэн асуултанд шулуухан хариулалгүй "Уучлаарай" гээд таг дуугай болчихдог хүн олон. Асуусан зүйлд эхэлж хариулах зарчим 5W1H болон тийм/ үгүй-с өөрөөр хариулах асуултанд ч хамаатай. (5W1H is shorthand for “Who, What, When, Where, Why, and How.”)"Ямар ч байсан" биш "Юун түрүүнд" гэж хэлж сурах.Ажил хийж чаддаггүйгээр нь дуудсан хүндээ та өөрөө ялагдсан байдаг. "Тэр хүн ажил хийж чаддаггүй" гэдэг үг нь тэр хүн багт нэмэргүй биш "би тэр хүнийг ажиллуулж чаддаггүй" гэсэн утга илэрхийлдэг. "Тэр хүн" гэж заахдаа өөр лүүгээ 3 хуруугаа гаргадаг. Тиймээс энэ үгийг хэзээ ч битгий хэрэглээрэй. Харин үүний оронл " Түүнийг сайн ажиллуулах арга эвээ олоё" гэж өөртөө даалгавар өг.Эхлэхэд хэзээ ч оройтохгүй. 30 хүрэхээсээ өмнө, 30 гарсан хүн одоо шинээр эхлэнэ гэвэл бүтэхгүй гэж шантрах хүмүүс цөөнгүй. Бусдын бий болгосон, бусдад зориулсан хэмжүүр бөгөөл та заавал үүнд нийцүүлэх албагүй шүү дээ. Мэдээж эрт эхлэх тусмаа сайн, гэхдээ л "түүхэнд хамгийн ахмад" гэж үлдэхэд юу нь муу гэж?Үүссэн асуудал, үүсэж болзошгүй асуудлыг салгаж ойлгох- ингэхдээ 4 тактик баримтална. -Тоолгүй хаях-Зугтах-Бусдад даатгах-Хохирлыг багасгах арга хэмжээ авахПаникт орж болохгүй. "Бүх саад бэрхшээл угтаа ер сүйдтэй биш" гэж өөртөө итгүүлчихсэн байхад ямар нэгэн юм боллоо гэхэд сэтгэлээ хатамжлаад жирийн үе шигээ ухаалаг шийдвэр гаргаж чаддаг бай.Стрессээ тайлж чаддаг тогтсон аргатай бол. Би ингэвэл стрессээс ангижирдаг гэсэн хэд хэдэн аргатай бол.эдгээрийг өөртөө шингээхийг бодно оо. Тиймээс таалагдсан хэсгээ буулгаад авлаа. know-how