Ag220 reviews22 followersFollowFollowDecember 26, 2021Бүү март, гэхдээ бүү өшил... Номын өмнөх үгийг тэр чигээр нь бичмээр санагдаад. Арай ч бүгдий нь бичилтэй биш эхний хэсгийг нь биччий даа. Дараа эргэж уншмаар...Хэдий амттай ч чихэр хоол биш. Зөвхөн чихрээр хоолловол хор болно. Биеийн эсэргүүцэл унасаар өвчин хуучид төд удалгүй баригдана. Түүн лугаа адил хүний оюун санаа, зүрх сэтгэл гэгч бас ямагт сайн сайхан юмаар угжуулваас гэнэн тэнэг рүү гулсана. Амьдралын анхны хатуу сорил бэрхшээлийн өмнө арчаагаа алдан сөхөрнө. Хувь хүн бүү хэл хүний нийгэм ч сульдан доройтдог. Улс үндэстэн ч үнэ цэнэт зүйлсээ хамгаалан тэмцэх чадваргүй болж, аажмаар мөхдөг. Учир нь муу муухай юмыг танин мэдэхгүй бол сайн сайхан үнэ цэнэтэй юмсынхаа үнэ цэнийг мэддэггүй, мэдлэггүй болчихдог.гээд л эхэлсэн Цагаан бороо...зуугаадхан жилийн өмнөх баруун хязгаарын монгол ард түмний гашуун түүх... удаан уншлаа, анх уншиж эхлээд л бал цаас авч тэмдэглэж явмаар санагдаж, ямар их зовлон зүдүүр вэ гэж шаналж байсан, уншаад дууссаны дараа эргэж санаж, бичих ч хүсэл төрөхгүй хүнд болчихлоо. Жилд ядаж нэг удаа иймэрхүү монгол уран зохиол уншиж байх ёстойн байна. Наминчимэд гуай элдэв илүү дутуу оршил, нуршилгүйгээр мундаг бичдэг юм байна. За зун эргэж нэг уншаад тэмдэглэж үлдвэл үлдье. Одоо болий дооЗасагт ханы 7 хөх чоно1. Цоохор Ананд2. Хялуу Сүх3. Гоорин Даш4. Халзан Дамба5. Хөрзгий Жанчив6. Занаг Базар7. Гоо Лувсан.
Ulzii Altansukh33 reviews8 followersFollowFollowJanuary 29, 2022#ЦагаанБороо тэмдэглэлАй юутай их энэлэл шаналал, зовлон зүдгүүр, хагацал харуусал, харгислал, тарчлаан тамлал вэ? Нэгэн цагт тойгтныг сөхрүүлж, толгойтныг бөхийлгөж явсны үйлийн үр юм болов уу ч гэж бодох шиг.Номын үйл явдлын хувьд 1900-аад оны эхэн үеийн Монгол дахь харийн түрэмгийлэл, ялангуяа өөрийн харьяа болгох гэсэн хятадын санаархал, босогч хуухуй нарын хөлд үрэгдэх эгэл монгол түмний зовлон зүдгүүр, тусгаар улс болохыг зорьсон эх оронч, баатарлаг эрсийн тэмцэл, үлгэр домогт л гардаг эрдэм чадал нь хэтийдсэн хувилгаадын нүдэнд үл үзэгдэх ид шид, халуун там руу орохоос ч буцахгүй үрээ гэсэн эхийн сэтгэл, сайны хажуугаар саар гэгчээр элэг нэгтнээ сул доройг нь далимдуулан шулах, дээрэлхэх цэвдэг сэтгэлтнүүд гээд номын үйл явдал өрнүүн, дүрүүд баялаг, нэг барьсан бол салмааргүй мөлжүүртэй сайхан бүтээл болжээ. Хамгийн аймшигтай нь эдгээр бүх зүйлс үнэн төдийгүй тэртээ зуун жилийн өмнөх үйл явдал мөртлөө өнөөгийн нийгэмд давтагдаад байгаа нь үнэхээр дотор харанхуйлж, сэтгэл түгшмээр.Хятадууд хүний мах идсэн тухайдНомон дээр гарах хятадуудын тухай зарим үйл явдлыг тодорхой бүлэг хүмүүс буруу, ташаа гэх эсэргүүцэл байх шиг байна. Ялангуяа хүүхдийн зулбадас битгий хэл амьд хүүхэд идэж байгаа хэсэг ... Би хувьдаа үүнийг үнэнээс халиагүй гэж бодож байна. Хятадууд шороон түмэн их хүнтэй, тэр их олон хүнийг мөр бүтэн гэдэс цатгалан байлгана гэдэг өвсөн дотроос зүү эрэхтэй адил хэцүү биз. Ямар сайндаа өмнө зүгийн хятадууд амьд амьтанг хараад “Энийг идэж болох уу?” гэж асуудаг, харин хойд зүгийн хятадууд “Энийг яаж идэх вэ?” гэж таарангуутаа асуудаг нь мэндлэх үг нь болчихсон байх вэ дээ. Тэр их олон хүн идэх хоолгүйдээ өт хорхойноос эхлүүлээд хөдөлж болох бүх зүйлсийг идэх зүйл хардаг байсан байх нь. Байсан гэж одоо хүртэл байгаа. Тээр нэг жил ахтайгаа Бээжингийн Ванфүжин гудамж хэсэж байхдаа жижиг өт хорхойноос эхлүүлээд бидний хүрэх битгийхэл үргээхээс цээрлэдэг лусын амьтан болох могой хүртэл, бас бус хилэнцэт хорхой, царцаа, далайн од, гүрвэл, жоом гэх мэтийг шорлож шараад зарж байгааг хараад дотор муухай оргиж билээ. Хамгийн аймшигтай нь зарим амьтад нь биеэ нэвт сүлбүүлж шорлуулсан хэдий ч гол нь тасраагүй арвагнан хөдөлж байх нь нүд халтирам, сэтгэл өвдмөөр ... Зулбадас идэх тухайд, 2012 онд Өмнөд Солонгост хятадаас орц найрлага нь үл мэдэгдэх капсултай бэлдмэл хилээр нууцаар оруулж ирэхийг завдсан байдаг. Энэ бэлдмэлийг Инчеоны нисэх буудлыг лабораторын ажилтан шинжилж үзэхэд 99,7% нь хүний DNA-тай таараад зогсохгүй хүний үс, хумсны жижиг хэсгүүд хүртэл гарч ирсэн байна. Эдгээр бэлдмэлийг солонгост амьдарч буй хятад иргэдэд хүргэх зорилготой байсан нь илрээд зогсохгүй сүүлд баримтат нэвтрүүлэг дээр амьгүй ургийг хатааж нунтагладаг талаар хятад иргэний ярьсан нь ч гарсан. Үүнээс харахад номон дээр гарах амьтай, амьгүйг идэх бол байдаг л хэрэг байсан биз гэж өөрийн эрхгүй бодогдлоо.[https://www.youtube.com/watch?v=HmXWh...][https://www.theatlantic.com/internati...]Монголыг эзлэх санаархалНомын “Данжаадуудын яриа” дэд хэсэгт (354-363 хуудас) Тэргүүн Да захирагч бусад данжаадуудтайгаа хийсэн яриа хятадын монголыг эзлэх гэсэн хүсэл зоригоо тод томруун өгүүлсэн мэт.“Өнөөдөр Дундад иргэн улс маань дотооддоо тав хуваагдан дайтаж байгаа ч ганцхан зүйл дээр санал нийлдэг юм. Тэр бол ар монголыг дээвэр туурган дороо эргүүлэн нэгтгэх, ар монголын газар нутагт хятад анжисны мөр гарч болох бүх газрыг хагалан эргүүлж, тариа тарих явдал юм” гэж Да данжаад хэлсэн нь өнөөг хүртэл хятад иргэдийн дотроо бодож явдаг санааг ил гаргасан нь энэ байлаа. Хятадын хаалттай интернет сүлжээнд үе үе ийм яриа өрнөдөг талаар Н.Төмөрхүү гэдэг хүний бичсэн “Эх нутгийг минь буцааж өг” гэж номонд тодорхой дурдсан байдаг. Ар монгол угаас хятадын нэг хэсэг байсан, эх нутгаа буцааж авмаар байна, өвөр монголыг өөртөө нэгтгэж чадсан одоо ар монголыг, Цэдэнбалын гахайн толгойг хага цохь (хятад иргэдийг албадан гаргаснаас болж) гэх мэтээр бичсэн байдаг ажээ. Саяхныг хүртэл Монголын газрын зураг Хятадтай хамт нэлийж нийлсэн байдаг байж билээ. Үүнээс үзэхэд Монголыг нэгтгэх хүсэл зорилго өдийг хүртэл байсаар буй. Гэвч хэрхэн? Яаж?“Энэ жилдээ өр зээл нэхэхээ зогсоо. Нэмж аль болох их зээл өг. Бид монголыг тэр зээлтэй нь бүхэлд авахын цагт тэр өгсөн юмтайгаа хамт эргээд бидний тогоонд орж ирэх учраас бүү харамна. Гэхдээ хүрз зээтүү, алх дөш, тогоо жалавч гэх мэт төмөр эдийг бүү өг, өгсөн ч амархан элэгдэх, эвдрэх чанар муутайг нь өг. Харин элдэв амттан, торго дурдан голдуу өнгөлөг гялгаруудыг үнийг нь нугалан багасгаж зээл” гэж Да захирагчийн бусдадаа сануулах нь хамгийн анхаарууштай хэсэг болой. Японы NHK сувгийн Special нэвтрүүлгээр хуучны торгоны замаас улбаатай Хятадын засгийн газар Хятадыг Ази, Африк, Европтой газраар болон далайгаар холбох зорилготойгоор “Нэг бүс-нэг зам” санаачлагын тухай, энэ санаачлагын хүрээнд уг замаар дайрах орнуудад өгч буй хөгжлийн зээлийн асуудлыг хөндсөн байна. [https://www.facebook.com/dulguunc/vid...] АНУ-ын хөгжлийн төвийн судлаач Скотт Моррисын үзэж байгаагаар “Нэг бүс, нэг зам” дайран өнгөрөх нийт 68 улсын 23 нь улс орон Хятадаас авсан зээлээ буцаан төлж чадахгүй байх магадлалтай, тэр дундаа Пакистан, Лаос, Казакстан, Монгол гэх мэт 8 улс өрөө төлж чадахгүй гэсэн хамгийн өндөр магадлалтай байгаа ажээ. Хэрэв тухайн улс өрөө төлж чадахгүй нөхцөлд хүрвэл боомтын эрхийг хятадад шилжүүлэх, эсвэл нутаг дэвсгэртээ хятадын хангамжийн бааз байгуулдаг талаар сануулсан байна. Өөр нэг анхаарал татсан зүйл нь зээл авсан улс нь Хятадын Засгын Газрын дургүйцлийг хүргэвэл төсөлтэй хамааралгүй байсан ч шууд санхүүжилтийг зогсоож, буцаан төлүүлэх арга хэмжээ авах юм байна. Ялангуяа гэрээнд улс төрийн үзэл багтах ажээ. Тэгэхээр Өвөрмонголчууд монгол хэлээ сурч чадахгүй болсныг нүдэн балай чих нь дүлий царайлахаас өөр арга бидэнд байгаагүй байжээ гэж өөрийн эрхгүй бодогдном. Өрийн хавхын талаар барууны улс орон байн байн сануулах аятай судалгааны нийтлэл гаргаж тавьдаг болж. Өөр нэг анхаарал татсан зүйл нь Хятад улс зээл өгч буй төслийн үр ашигтай байдал, эргэн төлөлт тал дээр санаатай юу санаандгүй юу сул ханддаг байна. Юутай ч 100 жилийн өмнөх тэд, бид өдийг хүртэл огтхон ч өөрчлөгдөөгүй мэт. Өртэйгөө мэдсээр байж дахин дахин зээл авах нь шар лам Шаарл Хэйс, Дамбатай жингийн үед тааралдсан хятад панзчиний яриаг эрхгүй санагдуулна. “Энэ Монголчууд их гэнэн, 5 настай хүүхэд мэт хэлдсэнд шууд итгэнэ. Данс тооцоо хөтөлнө гэж огтоос байхгүй .... Монголчуудын өр барагдана гэж үгүй, яг л ус голын ундарга мэт ....Бидний ажил, зорилго бол монголыг идэх, монголын цусыг сорох юм” гэж хэлэх нь хятад аялгаар чихэнд сонсогдоно.Зуугаад жилийн өмнө зальжин овжин хятад данжаадуудын өрийн бичгийг устгах, шударга журмыг тогтоож, зон олныхоо төлөө амиа өргөх Засагт ханы долоон хөх чонос (Цоохор Ананд, Халзан Дамба, Занаг Базар, Хялуу Сүх, Гоорин Даш, Гоо Лувсан, Хөрзгий Жанчив)-оор түүчээлсэн эх орончид байжээ. Гэтэл одоо зэвсэг биш улс төрийн уран бодлогыг уралдуулдаг 21-р зуунд бид хэрхэх билээ? Хятад ч яахав төө явж сөөм ухар, хязгааргүй урагшла гэдэг мэхээрээ яваа бололтой. Гэвч бидэнд юу байгаа билээ??? Цаашид бид хэрхэх билээ? Хэрэв хятадын эрхшээлд дахин орвол? Энэ асуултууд өөрийн эрхгүй толгойд эргэлдэж, одоо байгаа өөрсдийгөө хараад дур гутах шиг ... Эрхгүй энэ номыг түүхээ санаж, түмнээ бодно уу хэмээн улсын ажил хийдэг хүмүүн болгонд өгч уншуулахсан. Эл номын үг үсэг, ширхэг санаа бүрийг үеийн үеийн эргэн санаж, энэхэн газар шороог авч үлдэх гэж өвөг дээдэс минь хэрхэн тэмцсэнийг уншиж мэдээсэй гэж чинхүү сэтгэлээсээ хүснэм. Юутай ч ус ихтэй, нартай, зүсэрсэн, шивэрсэн, шаагисан, цутгасан, асгарсан #цагаанбороон дундуурх аялал маань энд хүрээд өндөрлөв.Ирээдүйд үрс минь гишгэх газартай, хөлбөрөх эх оронтой байх болтугай!
Баттөр Ариунжаргал25 reviewsFollowFollowApril 29, 2022Цагаан бороотой өдрүүдийг уйлж, уурлаж, ухаарч, дотор муухайрж, огиулж, өрөвдөж, хайрлаж, бахдаж, айж жихүүрхэж давсаан 😊Эцэст нь тээр нэг жил хөл хүнд байхдаа хуурай бүгчим байшингаасаа гараад ганцаараа төрсөн нутаг руугаа эмээгээ зориод галт тэргэнд суугаад буух үед нар ээсэн мөртөө зөөлөн цас хаялсан, нэг их гоё цэвэр агаар цээж, уушгийг минь дүүргэж нүдний нулимс өөрийн эрхгүй гарч зогссон хаврын тэр нэг өдрийн дурсамж сэргэж, мэдрэмж нь сэдрэлээ...Зүгээр л хамар амаа сарталзуулж, уушиг цээжээ түмбийлгэж, нус нулимсаа гоожтол цээж дүүрэн амьсгалмаар байна. Бидэнд тэгэх боломж байгаа нь ямар их аз вэ...
Zolbayar128 reviews8 followersFollowFollowAugust 4, 2023Хууч яриаг амь оруулж бичихдээ их сүрхий юм. Гэхдээ л Г.А. -г арай гүйцэхээргүй. Их аятайхан явж байснаа л дунд нь огцом огцом уншигчиддаа зориулсан суртал ухуулга, эсвэл нэг тунхаг бичиг шиг юм хавчуулаад явчих юм. Бас харилцан ярианууд нь арай л үнэмшилгүй. Жишээ нь хэд хоног нохой шиг гинжлэгдсэн хүн хажуугаар нь өнгөрөх хүмүүс рүү "нэг зүйл хэлье" гэж байна гээд боддоо (20 -р зууны эхэн үед).
Purevtsengel Luvsandandar12 reviews1 followerFollowFollowMay 9, 2022Олон ном уншиж байсан ч, ийм ном уншиж байсангүй. Зүрх сэтгэлд нэвт хүрэх юм. Монгол хүн бүр унших хэрэгтэй, номын сандаа тавиад дахин дахин уншдаг зохиолуудын маань нэг болох нь. Энэ хэсэг ялангуяа маш их таалагдлаа. Эр зориг гардаг номонд айдсыг ингэж дүрсэлжээ:“Юу болж буйг, юу болохыг мэдэхгүй байх, тэгээд мэдэхгүй байгаагаа мэдэхгүй байх л айдас юм”Хэзээд үнэн үг санагдав.
Donn Odonchimeg12 reviewsFollowFollowJuly 2, 2022Уйлан хайлан уншлаа гэсэн сэтгэгдэл олон харсан. Зүгээр маркетинг сайтай ном юмуу даа гэж бодлоо. Нэг л наалдаж өгөлгүй байсаар дуусгаж чадсангүй орхилоо. Тэжээвэр-ийн араас уншсан болохоор таалагдаагүй ч байж магадгүй.
Sandagdorj71 reviews1 followerFollowFollowAugust 19, 2022Амьдралдаа уншиж байсан хамгийн шилдэг ном байлаа. Монгол хүн болж төрсөн л бол заавал унших хэрэгтэй!!!beautiful-fictions
Baaska Baaska282 reviews11 followersFollowFollowJune 16, 2022Бага насандаа тоглож сонсож амьдарч байсан болохоор газар усны нэр хууч домог гээд нилээд танил санагдаж байна. Шилийн сайн эрс гэж олон л сонсож байлаа. Гэхдээ яг ингээд биччихсэн зохиол түүх уншиж байгаагүй санагдаж байна. Яасан сүрхий сийрэг ухаантай, бяр чадалтай, сэтгэлтэй байсан юм бэ дээ. Хүний олонд муу нь чиг л их байж дээ. Одоо ч гэсэн хэлбэр дүрс нь өөрчлөгдсөнөөс биш ийм тэмцэл зөрчил явж л байгаа байх даа. Муугаасаа сайн нь илүү байгаасай л гэж бодох юм. Шимширмээр хэрцгий зүйл ч их гарлаа, нэг сонин харамсал төрүүлсэн мэдрэмж төрж байна.
Togoldor Erdenebileg133 reviews23 followersFollowFollowJuly 18, 2025Ойрд ийм амттай, уншууртай сайхан ном уншаагүй байсан, ёстой л загатнасан газар маажих шиг боллоо. Ямар ч сайхан дүрсэлдэг юм, яасан ч уран яруу хэлээр бичдэг юм. Кино үзэж байгаа мэт гэхдээ бас хурдан дуусгачихмааргүй тийм л сайхан бүтээл байлаа. Одоо энх тунх ийн амьдарч байгаадаа талархаж байна, бас бидэнд ийм боломж олгосон өвөг дээдэстээ талархаж байна.
BayRaa9 reviews1 followerFollowFollowNovember 9, 2023Номын ишлэлээс: Хүн гэдэг нүүрлэн ирсэн зовлонг зовлогоороо зүдэн туулж байж л сая нэг ойлгодог аж, зовлон дутуудвал ухаарал дутдаг, магад эсрэгээрээ ухаарч сэрэх нь дутахаар түүнийг зовлонгоор нөхөж ойлгуулж өгдөгч байж магад. Б. Номинчимэдгашуун ч гэсэн мэдэх ёстой түүх.
Bayanjargalmaa Bazar4 reviewsFollowFollowMay 22, 2023Even though the story timeline is about century ago, the societal problems people face, and the suffering of the human nature reflect the present.