Uyanga Ganchuluun110 reviews1 followerFollowFollowJanuary 31, 2022Даруу байна гэдэг бусдын орон зайд эрээ цээргүй халдах мунхаглалаас биднийг сэргийлдэг. Бид бусдад яаж ханддагаа ч эргэцүүлдэггүй мунхаг, харгис амьтад учраас танай туршилт л гэхэд ийм олон шувууны амь сүйтгэжээ. Учиргүй юм гэж байхгүй. Төлөөсгүй үйл ч гэж байхгүй (хуудас 217)Нүглээс аврагдах ганц л зам бий. Хайр хэмээх зам. Хөөрхий тэр шувуудыг чи үргэлж хайрлаж яваарай. ( хуудас 218)Хэн нэгний талаар хэтрүү муугаар төсөөлөх, тэрхүү төсөөлөлдөө бат итгэхийг хүсэх, шалтгаангүйгээр зэвүүцэх, хэрэв түүний талаар таагүй хов сонсвол догдлон баясах, эш үндэсгүйг нь дотроо мэдэрч байвч тэр мэт ховыг түгээхэд хошуу нэмэх. Атаа гэж нэг иймэрхүү л... (хуудас 221)Цаг хугацаа улиран өнгөрнө гэж байдаггүй. Бүх цаг зэрэгцээ. Яг л зүйж өрсөн замын хавтангууд шиг. Бид ердөө тэр л, үл үзэгдэгч зэрэгцээ хавтангуудыг дамжиж яваа хэрэг. Юу ч үгүй болохгүй. Хавтан хавтандаа л үлдэнэ. Бид ч, бидний үйлдэл ч. Бүх зүйл ердөө л мөнхийн цаг хугацааны давхарлагууд дахь баримт. Бүх зүйл мөнхийн одоо цагт орших тул үгүй болох, үлдэх, арилах тухай ойлголт ч байхгүй. Өчигдрөөс ч, өнөөдрөөс ч ангид ирээдүй хэмээх тусгай цаг огт байхгүй тул, хэзээ нэг өдөр энэ ертөнцийн зүй тогтлыг програмчлаад нээхэд л бүгд ил тод харагдана. Бүгд ил тод шүү! Үг, үйлдэл, алхам бүр чинь тодоос тод хадгалагдсан байгаа. Тиймээс муу юм хэзээ ч бүү хий! (Хуудас 234)Тийм шүү, шувууд бид амьдрах гэж ирдэг. Хүмүүс та нар шиг баян амьдрах гэж, ядуу амьдрах гэж биш! Ердөө л амьдрах гэж! Бас нисэх гэж! Хар даа! (Хуудас 300)Сэтгэлээс дулаан үг гарахад амьдрал өөрөө халуу дүүгээд ирдэг юм билээ. (Хуудас 309)
Soko277 reviews51 followersFollowFollowJanuary 11, 2022Санаа, бичиглэлээ дээр үед гаргаад түрдээ орхиод эргээд бичиж дуусгасан юм шиг санагдлаа. Учир нь "амь тавьж буй шувууны далавч" гээд номоо 2006 онд гаргаж байсан учраас, яагаад ч юм тэгж санагдлаа. Шувуу судлал, шувууны талаар их судласан бололтой. Гэхдээ л хуучин бөөгийн судлалаас нэг их ялгарахгүй санагдах шиг. Уншигч миний хувьд бас давхар хөгжөөд илүү зүйл зохиолчоосоо шаардах шиг. Нэгэнтээ үзсэн "Люси" кино бодогдоно... Номон дээр нь хэд хэдэн үгийн алдаа тороод байсан. Өмнө нь зохиолчоосоо ямар ч алдаагүй ном уншдаг байсан болохоор тэр шүү дээ. Бас тус номын хавтасыг түүний охин зуржээ. Заримдаа урлаг үнэхээр ойлгомжгүй юмаа, Пикассо ч билүү би зурж сураад эргээд жоохон хүүхэд шиг зурахад бүх насаараа суралцсан гэдэг шиг. Энэ номын хавтасны зураг одоо юу вэ? Урлагын сургууль төгссөн охин нь бүүр илүү гоё зураг зурах байсан ч юм шиг санагдаад голох шиг. Би энэнээс илүү ч зураг зурах байх гэж бодох шиг. Улаан хошуут гэсэн мөртөө улаан хошуугүй, бас охин нь номыг нь уншилгүй зурсан байх аа, хэрвээ уншсан бол үнэхээр уран сэтгэмж, тархи нь хүн дүрст ч юм шигээр зурагдах байсан юм шиг төсөөллөө. Амралтын өдөр таарсан болохоор ч тэр юм уу номноосоо салахгүй хурдан уншаад дуусгачихлаа. Таалагдсан ишлэлүүдээ хуудас бүрийг нь заагаад тэмдэглэлдээ явцдаа оруулаад явчихлаа.
Ishdolgor195 reviews6 followersFollowFollowSeptember 21, 2024Хайртай зохиолчийн маань шинэ ном. Гоё бичжээ. Аюур шинэ ном гаргасан байна гээд зураг ирэхэд л нэрийг нь хараад шууд бөөн хүлээлт ☺️Дуусаад дэвтрээ харсан чинь 2 нүүр юм бичиж авжээ. Бидний хэн маань ч өөрсдийнхөөрөө бус, хэн нэгний араншингаар л амьдардаг ч юм билүү. (Х269)Ирээдүй надад харагдах эсэх нь чухал биш, харин зарим үнэтэй дурсамжаа аврахад оройтсон эсэхийг л даруйхан шалгаж үзэх ёстой юм шиг санагдлаа. (Х311) Нүүдэл бүр ердөө анх амьсгалсан тэр агаарынхаа үнэрийг ахин мэдрэхийн төлөөх, жилийн жилд давтагддаг тойрог замууд л байдаг. (Х26)Бид энд ч зусдаг, тэнд ч зусдаг. Зунаас зун тийш чиглэдэг учраас өвлөөс дайжсан нүүдлийн маань утга учир орон зайд бус цаг хугацаанд хамаатай. (Х36)Амьдарна гэдэг наранд гялбаад, тайван суухын нэр. (Х295)Гээд зөндөө их гоё гоё хэсгүүд байна аа. 💕💕💕Их зүйл бичмээр байвч бичиж чадахгүй юм даа. 😅
Eny Rebel135 reviews66 followersFollowFollowApril 6, 2022Цаг хугацаа урсан өнгөрнө гэж байдаггүй. Бүх цаг зэрэгцээ. Яг л зүйж өрсөн замын хавтангууд шиг. Бид ердөө тэр л, үл үзэгдэгч зэрэгцээ хавтангуудыг дамжиж яваа хэрэг. Юу ч үгүй болохгүй. Хавтан хавтандаа л үлдэнэ. Бид ч, бидний үг, үйлдэл ч. Бүх зүйл ердөө л мөнхийн цаг хугацааны давхарлагууд дахь баримт. Бүх зүйл мөнхийн одоо цагт орших тул үгүй болох, үлдэх, арилах тухай ойлголт ч байхгүй. Өчигдрөөс ч, өнөөдрөөс ч ангид ирээдүй хэмээх тусгай цаг огт байхгүй тул, хэзээ нэг өдөр энэ ертөнцийн зүй тогтлыг программчлаад нээхэд л бүгд ил тод харагдана. Үг үйлдэл, алхам бүр чинь тодоос тод хадгалагдсан байна. Тиймээс муу юм хэзээ ч бүү хий!
Gantulga22 reviews39 followersFollowFollowJanuary 11, 2022*-...бидний сүүдрүүд сэтгэлээс маань өндөр…Заавал уншаарай гэхээс өөр хэлэмж үгүй!
Oyunbileg23 reviews1 followerFollowFollowJanuary 29, 2022Хэрвээ ид шид гэдэг биелэлээ оллоо гэж төсөөлвөл би шувуу болох байсан, Уртаас урт сүүдэр гаргаад алсаас алсад дүүлэн нисч онгирох юмсан, Шувууд хэмээх нууцлаг өвөрмөц тэдний амьдарлыг мэдрэхийг хичээгээд байх шиг санагдаж сандарлаа...Хүн гэдэг амьтан зөвхөн өөрийгөө л бяцхан амиа хичээж мөнгө эрх мэдлийн төлөө амархан худалдагдаж аз жаргал амьдралаа өнгөрснийг мэдэхгүй алдах нь харамсалтай юм, "Хэн нэгэнд дурлахгүйгээр залуу явах аргагүй шиг, хэн нэгнийг хайрлахгүйгээр өтлөх боломжгүй биз" 231-р тал"Амьдарна гэдэг наранд гялбаад тайван суухын нэр" 295 -р талАмгалан тайван суух боломжгүй амьдралыг бол амиа аргацаах өдөр хоногыг барах ч гэдэг юмуу тиймэрхүү үгээр нэрлэж болох ч амьдрал хэмээн өргөмжилж яавч болохгүй .
Tsevelmaa110 reviews9 followersFollowFollowMarch 11, 2023Гунигаас л ухаан гардаг. (45)*** **** ***Даруу байна гэдэг бусдын орон зайд эрээ цээргүй халдах мунхаглалаас биднийг сэргийлдэг. Бид бусдад яаж ханддагаа ч эргэцүүлдэггүй мунхаг, харгис амьтад учраас танай туршилт л гэхэд ийм олон шувууны амь сүйтгэжээ. Учиргүй юм гэж байхгүй. Төлөөсгүй үйл ч гэж байхгүй. (217)*** **** *** Шувуудынх бол гайхамшигтай байдаг. Бид хүмүүс шиг баян амьдрах, ядуу амьдрах гэж ярьдаггүй. Амьдралыг тэгж хэмждэггүй. Та нарын хувьд баян амьдрах нь ядуу амьдрахаас чухаг санагддаг шиг. Тийм үү? Тийм болоод л яг нөгөө ‘’амьдрах’’ гээч гол үгээ мартчихдаг биз. Яаж амьдрах нь л чухал санагддаг учраас амьдралаа таньж амжилгүй үхэцгээдэг биз.” (300)
Пүрэвдолгор Б.5 reviewsFollowFollowReadNovember 10, 2022Г.Аюурзана гуайн номнууд хүнийг мансууруулах хүчтэй. Санаанд оромгүй төсөөлөл, хачирхалтай өрнөлүүд, мэдээж эцэс төгсгөлгүй бодлууд. Яагаад ч юм тэр гол дүр болгондоо өөрийнхөө дотор байх хүнийхээ ул мөрийг үлдээж байгаа санагддаг. Түүний ямар ч номыг уншсан яг л нэг мэдрэмжээ өгдөг. ХӨНГӨН, ЖИГТЭЙ, МАНСУУРМААР мэдээж хүний оршихуйн асуудлыг хөндсөн үг хэллэг, бодлуудыг үлдээж үл болно. Энэ номыг уншиж дууссаны дараагаар гадаа байгаа мод, ургамал онцгойлоод шувууг ихээхэн сонирхож хардаг байсан. Магадгүй тэр шувуу дүрээ хувиргаан гол дүр ч юм билүү. Сонин шүү...