Jump to ratings and reviews
Rate this book

Хөвгүүн ирлээ

Rate this book

242 pages, Paperback

Published January 1, 2014

2 people are currently reading
5 people want to read

About the author

Ratings & Reviews

What do you think?
Rate this book

Friends & Following

Create a free account to discover what your friends think of this book!

Community Reviews

5 stars
9 (45%)
4 stars
8 (40%)
3 stars
2 (10%)
2 stars
1 (5%)
1 star
0 (0%)
Displaying 1 - 4 of 4 reviews
Profile Image for Chimeddolgor Ch.
100 reviews50 followers
December 21, 2022
Би дунд сургуульд байхдаа сайн удирдагч л улс орныг аврана гэж боддог байлаа. Эргэн тойрныхон маань ч тэгж ярина. Ард иргэдийн оролцооны талаар бодох ч үгүй. Үүний улбаагаар ч тэр үү Пак Жөнхыг бараг л шүтдэг байсан юм. Түүний нэрийг сонсуут шууд л бүтээн байгуулалт гэдэг үг орж ирэхийг нь яана. Их сургуульд орсон хойноо нэг солонгос оюутантай, яаж яваад ч билээ,түүний талаарх яриа дэлгэсэн юм. Гэтэл нүдэнд нь нэг л зэвүүцэнгүй харц тодроод, наадах чинь дарангуйлагч! гэдэг байгаа.
Өнөө шүтээд байсан ерөнхийлөгч маань хуулийн бус аргаар эрх мэдэлд хүрсэн төдийгүй, 18н жил төр барихдаа Ерөнхийлөгчийг шууд сонгодог бсныг шууд бус сонгодог болгон өөрчлүүлсэн бгаа юм. Түүний сүүлийн жилүүдэд бослого мэр сэр гарч бж. Тухайн улсад тэр чигтээ авторитари дэглэм ноёлж байв. Эцэст нь тэр улс төрийн шатгаантайгаар буудуулж үхсэн л дээ. Баруун гар нь гэх нэг хүн залгамжлагчаар нь сонгогдсон ч удалгүй Духван гэх цэргийн даргад эрх мэдлээ шилжүүлэх хэрэгтэй болов. Мөн л цэргийн аргаар. Энэ дунд туйлдсан ард түмэн тэсгэлгүй тэмцэв. Үл хүчирхийлүүлэхийн төлөө, ажлын хөлсийг нэмэгдүүлэхийн төлөө, хэвлэлийн эрх чөлөөний төлөө, нэг ёсондоо ардчилалын төлөө Кванжу дахь Жоннам сургуулийн оюутнууд нэгдэн тэмцлийг эхлүүлжээ. Ойролцоогоор 2000аад үхэл. Духван хэрвээ хотынхон бууж өгөхгүй бол байлдааны онгоц ашиглах тактик хүртэл судалж бсан гэнэ.
Энэ номд чухамдаа тухайн үед юу болж байсныг нүдэнд харагдтал дүрсэлжээ. Дунху хүүг тойрсон гайхалтай өгүүлэмж. Яс маханд нь тулсан зовлонг хүн тэсэн байж амьдраад бдаг нь юуны учир вэ? Тийм аймшигтай эрүүдэн шүүлтээс үүдсэн траума цааш хэрхэн хүний амьдралд нөлөөлөх; Иргэдийн хүчтэй тэмцэл улс орны цаашдын хөгжилд нөлөөлөх ... Үнэхээр сайн бичиж. Яаж ийм ном бичих үү? Яаж өнөөгийн энэ завхарсан байдалдаа ээнэгшсэн хүмүүсийг сэрээх вэ л гэж бодлоо.
Бид өнөөдөр зарим улсыг магтан шагширдаг, ялангуяа төр засгийг нь онцолдог. Гэтэл түүний цаанаа юу үзэж туулсан, ямар ард түмэн байгааг төдий л ярьдаггүй. Ард түмэн тэмцээгүйгээр тогтсон сайн төр ховор. Үнэхээр суралцахар бол түүхийг нь сөхөж үзэх хэрэгтэй аж. Тэгээд монголоо бодох юмаа ...
Төрийн эрх мэдэл данхайж биднийг чимээгүйгээр хүчирхийлж байхад бид яагаад юу ч хийхгүй байга юм болоо? Харсаар байтал хилийн гадна хүн гэртээ ирж чадахгү бна, гэр бүлтэйгээ уулзаж чадахгүй үхэж байна, эмнэлгийн тусламж авч чадахгүй үхэж байна, гадаа хөлдөж байна, халаас хоосорч гэдэс хонхолзож дээрэм хийж байна. Арай гэж хадгалсан мөнгө нь үрэгдэж цаашдаа яаж амьдрахаа мэдэхгүй болоход эрх мэдэлтнүүд зүгээр л өөрсдийгөө их юм хийсэн гэж шагнаж бна. Үүнийг дугарч ойлгож бгаа хүн ховор. Дийлэнх нь үзэн яддаг улс төрчдөөсөө ялгаагүй хүний эрхийг үгүйсгэсэн, заримдаа бүр санаанд орохооргүй аймшигтай байна. Ойрд завгүй бсан тул өнөөдөр л нэг фб гүйлгэсэн чинь гомдох шиг л боллоо. Гэхдээ энэ чинь хүчилж хийдэг зүйл биш юм бна. Тэвчээрийн хязгаартаа тулж мах цуснаас ардчиллыг хүсэх хүсэл ханхалж нэгдэж бж жинхэнэ хувьсгал бий болж ард түмний сэтгэлгээ өөрчлөгддөг ажээ. 90 оны хувьсгалд энэ л дутаж байсан.
Популизмд тархиа угаалгасан ард түмэн минь хэзээ нэг соён гэгээрэл тийш зүглэх бол?
Profile Image for Erdenekhuu.
93 reviews5 followers
June 25, 2025
За ёстой хүлээлт давлаа,.. Хүн гэгч үнэндээ сайн, муугийн туйлуудад хүрч чадах шид нь бүрдсэн оршихуй юм л даа. 2-р дайны дайтай яргалал, устгал 45хан жилийн өмнө ид болж л байж. Одоо ч болж байхыг үгүйсгэхгүй.
Profile Image for Uyanga Ganchuluun.
110 reviews1 follower
December 25, 2021
Зохиолч Хан Ган, хүүхэд ахуй насанд нь төрсөн нутаг болох Кванжуд болсон, түүхэнд “Кванжугийн бослого” хэмээн хараар тэмдэглэгдэн үлдсэн цуст үйл явдлын талаар өгүүлжээ. Үйл явдлын гол цөм нь төрийн жолоог атгасан цэргийн эрхтэн дархтанууд улс орныг харгислалаар удирдаж жирийн ард иргэдийг он удаан жилээр дарамталахад туйлдсан ард түмэн бослого гаргажээ. Гэвч цэрэг цагдаа нар ухралт хийсэн ч хэдэн өдрийн дараанаас илүү их хүчээр гэнэдүүлсэн дайрч цэрэг зэвсгийн хүчээр асар их цус асгаруулан буулган авчээ. Зохиолч энэ үед хэлмэгдсэн, аймшигт үзэгдлийг өөрийн бие сэтгэлээр мэдэрсэн болон эдгээр хүмүүсийн ар гэр, ойр дотны хүмүүс болон өөрөөрөө төлөөлүүлэн олон өнцгөөс 7 бүлэгт хувааж, тухайн үеийн аймшигт цуст яргалалыг харуулжээ.
Хүмүүн бусаар хүчирхийлүүлж, яргалал амссан, зэвсгийн хүчээр цуст дарлалыг амссан хүмүүс насан туршдаа сэтгэлийн асар их шаналалыг мэдэрч, сэтгэл зүрх нь хэзээ ч эргэлт буцалтгүйгээр эвдрэн хэмхэрч орхидогийг зохиолч гайхалтай харуулсан. Орчуулгын хувьд ч мөн маш сайн хөрвүүлж чаджээ.
31 reviews
October 4, 2024
Баримтат зохиол гэдэг хэзээ ч үнэ цэнээ алдахгүй, үргэлж гойд сонирхолтой байдгийн бас нэгэн жишээ. Зохиолч хийгээд орчуулагчийн авьяас чадвар ов мэхийг гайхширмаар. Үйл явдлаар урхидан татах мэт боловч хүн бүрийн оршихуйн мөн чанарыг илтгэн дотоод сэтгэл оюун бодолруу өнгөц хэрнээ гүн шургах мэт .
Displaying 1 - 4 of 4 reviews

Can't find what you're looking for?

Get help and learn more about the design.