Jump to ratings and reviews
Rate this book

Санахгүй байна, гэхдээ сайхан байна

Rate this book
Гадаа хавар хэдий нь иржээ. Ариун, гэгээн, шинийг амлан ахин дахин хөрснөөсөө мэндлэх дэлхий гарагийн хэдэн ч тэрбум дахь хавар юм. Гэлээ гээд хуучирсангүй. Гэгэлзүүлж, нэргүй догдлуулж, шалтгаангүй яаруулж, хуучин гунигийг минь шинэ ая дангаар сэтгэлд хөгжимдөнө. Улирал улиралд өөрийг нь тодорхойлох нэг өнгө байдаг даа. Зун ногоон, намар алтан шаргал, өвөл цагаан. Харин хаварт оноож хэлэх өнгө үгүй. Хаврын өнгө гэмээнэ буй бүхний өөрийнх нь өнгө мэт. Гэхдээ хаварт ямар ч улиралд байдаггүй үнэр бий. Салхивчаар орж ирэх хаврын үнэр уулын горхиноос ус амссан мэт, нялх үрийнхээ даахийг үнэрлэсэн мэт дотор цэлмээнэ. Хаврын үнэр бол урины үнэр, нялхын үнэр.
Ямартаа ч дэлхий гарагт нэгэн шинэ хавар ирлээ. Уртаас урт (магад хар дарсан) зүүднээс ашгүй сэрсний дараах тайвшрал шиг урьд урьдынхаасаа шинэ санагдаж байна, энэ хавар. Ичдэг хярдаг амьтад биеэ шилгээн суниагаад үүр ичээнээсээ гарч ирэхтэй зэрэгцэн бид ч бас олон сар жил хөл хорин суусан орон гэрээсээ толгой цухуйж, нийтээр цогцлоосон амьдралынхаа хуучин хэв байдал руу гэрэвшингүй хөл тавьж байна. Урд хөршид маань дэлхийн энх тайвны төлөөх уриан дор таван тивийн хүмүүс цуглан ур чадлаараа өрсөлдөж, ялалт ялагдлын амтыг яг тэгшхэн хувааж хүртээд тарсан нь сая. Гэтэл долоохон хоногийн дараа л бид олимпын энэ зорилгын яг эсрэг зүгт хөдөлгөсөн хойт хөршийнхөө хуягт танкуудын цувааг зурагтынхаа дэлгэцээр тоолоод сууж байна. Монгол нутгийн уртаас урт өвлийг уясаан ирж буй энэ хаврын анхил үнэр газрын хаана хэний үрийн цусны үнэртэй холилдон орчныг будаж, айдас, ялагдал, уй гутамшгийг түгээн буйг тоолохуйяа бэрх. Уйтай. Ертөнц гэдэг ийм л учир замбараагүй, хаос аж.Хүмүүс уран зохиолыг хэтэрхий бодит бус, абсурд гэдэг. Гэтэл үнэндээ жинхэнэ амьдрал, бодит ертөнц шиг абсурд, утга учир нь үл олдох хаос үгүй билээ. Уран зохиол бол бодит ертөнцийн энэ хаосыг текстээр эмхэлж цэгцлэх гэсэн оролдлогуудын л нэг юм. Ертөнцийн утга учиргүйг текстээр эмхлэн утга оноох гэсэн хүн төрөлхтөний хэдэн мянганы эл хүчин зүтгэлд Монголын авьяас билигт охид, хөвүүдийн оюун тархи нэгэн жигүүрээр хүч хавсарч яваасай гэж чин сэтгэлээсээ хүсэж итгэдгийн минь үр болж сэтгүүлийн минь бас нэгэн шинэ дугаар мэндэлж байна. Хөрсөө түрэн өндөлзөх шинэ хаврын нялх өдрүүдийн эхэнд бид хуудсаа түлхэн өмнө тань дэлгэгдэх шинэхэн сэтгүүлээ танд илгээлээ. Хавар бүхэнтэй хамт ирдэг шинэ итгэл, дахин сэргэлтийн тухай мөрөөсөл энэ дугаараас минь урины үнэр шиг сэнхийж, уншигчдын минь тархи оюуныг цэлмээгээсэй хэмээн хүснэ. Хаврын өнгө гэмээнэ буй бүхний өөрийнх нь өнгө буюу.

290 pages, Paperback

Published January 1, 2022

1 person is currently reading
18 people want to read

About the author

Ratings & Reviews

What do you think?
Rate this book

Friends & Following

Create a free account to discover what your friends think of this book!

Community Reviews

5 stars
11 (52%)
4 stars
5 (23%)
3 stars
4 (19%)
2 stars
1 (4%)
1 star
0 (0%)
Displaying 1 - 5 of 5 reviews
Profile Image for Anu Batkhurel.
93 reviews11 followers
September 8, 2022
5-р сарын номын баяраар авсан олон номнуудын нэг, уншихгүй байсаар өдийг хүрчихэж. Өмнөх дугаараасаа гоо зүй, бүтээлч байдлаараа хавь илүү, жинхэнэ утгаараа “aesthetic” болжээ. Хавтасны дэвсгэр өнгө, бүлэг бүрийг заагласан бүдэг усан ягаан цааснууд, гялгар мэт зузаавтар хавтас, гэрэл зургууд гээд хэвлэлийн дизайн нь үнэхээр мэдрэмжтэй тансаг байлаа. Ийм гоё гоё өнгөнүүд, өгүүллэгүүд, хайрын шүлгүүд хоршоод тийм гэхийн тэмдэггүй нэг тийм амттай, тааламжтай мэдрэмж төрлөө.

Бага байхдаа номноос гадна гял цал сэтгүүл унших үнэнхүү хорхойтой байсансан. Сэтгүүлийн зузаан цаас, өнгө өнгийн хоршил нь сэтгэл дүүргээд зугаатай байдаг дурсамжийг сэргээсэн бүтээл байж чадлаа.

Пабло Неруда-гийн хайрын шүлгүүдэд нь уярч, Владимир Набаковын захидлуудыг уншин догдолж, залуу зохиолчдын өгүүллэгүүдийг шимтэн унших боломж нэг дор байна гэдэг хичнээн их аз завшаан бэ.

Дараагийн дугаарыг нь тэсэн ядан хүлээе.

"Хамаг бүхэн унтарсан гэж санавч, хайрласаар ч байж мэднэ.
Хайр гэдэг богино, мартах гэдэг даанч урт."

Энэ үдэш би… П.Н

"Өсөж торниод салж одохын тулд бид юунд
Өчнөөн их цаг хугацааг үрсэн юм бэ?"

Сүүмийж буй дөлөөрөө -П.Н

"Тийм ээ, шидэт үлгэр минь чи надад хэрэгтэй. Учир нь чи надтай бодлын дуун, үүлсийн хэлбэрийн тухай ярилцаж чадах цор ганц хүн шүү дээ."

Верад бичсэн захидлууд - В.Н
Profile Image for Ag.
220 reviews22 followers
April 24, 2022
Баярлалаа Тагтаа
Profile Image for Ria Bat.
5 reviews
May 5, 2022
Монголын орчин үеийн уран зохиолын хөгжлийг толдохуйц сэтгүүл.

Уран зохиол анхлан уншигчдад гэлтгүй бүх түвшний уншигчдад зөвлөх байна.
Profile Image for Soko.
277 reviews51 followers
December 12, 2022
Дараагийн 3 дах дугаарыг хүлээнэ...
Displaying 1 - 5 of 5 reviews

Can't find what you're looking for?

Get help and learn more about the design.