Baaska Baaska289 reviews11 followersFollowFollowOctober 13, 2022Агуу хүн ч угаасаа өөр байдаг юм биш үү. Яг ингээд номоор нь уншсан чинь бусад номоос шал өөр гэдэг нь шууд л мэдэгдэж байна. Өмнө нь богино өгүүлэгүүдийг нь хаа нэг уншиж байсан болохоор анзаараагүй юм болов уу. Бичиглэлийн хэлбэр тэр үг энэ тэр гоё юм аа.
Odonchimeg Idersaikhan116 reviews8 followersFollowFollowReadJune 10, 2023Хуучны зохиол уран яруу, зохиол бичлэгийн хувьд хичнээн сайхан ч бодит байдлын тухай нь бодоод үзэхээр үнэн хэцүү яа. 14 настай охиныг хадамд гаргахгаад бэлдэх, охидыг зөвхөн сайн хадамд гаргах гэж өргөж авах, тэр хүүхнийг хүсэн тачаадаад хамт унтаад өгөв гээд хүчин хийсэн нь байнгын үзэгдэл болох, а яа яа яа. Хуучин цагаа бид шүүж болдоггүй ч гэлээ одоо цагт юу нь уламжлал, юу нь зүгээр тогтсон буруу үйлдлүүд гэдгийг бодож тунгааж, ялгаж салгахгүй бол ч. Уран зохиол, үг хэллэг, найруулга зэрэг дээр бол ярих зүйлгүй яруу тансаг юм өө уул нь. Ялангуяа энэ ном уншиж байхдаа Солонгосын феминистийн ном давхар уншсан нь их нөлөөлөөд 2 талыг эргэцүүлэн бодоход хүргэлээ. Бас нэг бодож суусан зүйл нь Д.Нацагдоржийн дуусгаагүй "Хэлхээс үгүй сувд" өгүүллэгийг өөрийхөөрөө дуусгаарай гэдэг тэмцээн зохиож одоогийн зохиолчдын шандасыг сорьвол ч айн.
Ganchimeg93 reviews2 followersFollowFollowFebruary 9, 2023Wow ингэж бичдэг агуу хүн байжээ. Арван жилд уран зохиол дээр Ламбугайн нулимс, Цагаан сар ба хар нулимс 2-г үздэг байсан да. Зарим хэсгийг нь хасдаг байсан юм уу, би жоохон ойлгодоггүй байсан юм уу анх удаа л уншиж байгаам шиг уншлаа хэхэ.
Khulan1 reviewFollowFollowApril 8, 2025Нэрийг нь сонсож байсан өгүүллэгүүдээ бүтнээр нь уншсандаа талархаж байна. “Хэлхээгүй сувд” тууж нь ч их гоё юм, үргэлжилсэн ч болоосой.