Jump to ratings and reviews
Rate this book

Амь тавьж буй шувууны далавч

Rate this book
1990-ээд оны эхэн үеийн Москва хотыг монгол залуугийн нүдээр, гэхдээ ямагт ид шидтэй, этгээд гаж адал явдалт учралуудын хүрээнд зураглаж бичсэн, буг чөтгөр, хар домын сэдэвтэй, ер бусын явдлуудаар дүүрэн өгүүллэгүүдийн эмхэтгэл юм. Амьдрал ер бусын хачин явдлаар дүүрэн байдаг. Эдгээр өгүүллэг чухам тийм шидэт өнгө аясаараа нэгдэж, постмодерн хэв маягийн метароманыг бий болгожээ. XXI зуун гарснаас хойш монгол хэлээр бичигдсэн хамгийн этгээд хачин номуудын нэг.

130 pages, Paperback

First published January 1, 2006

2 people are currently reading
102 people want to read

About the author

Г. Аюурзана

48 books792 followers
1970 онд төрсөн. ОХУ-ын Москва хотын М.Горькийн нэрэмжит Утга зохиолын дээд сургууль, АНУ-ын Айовагийн их сургуулийн Олон улсын утга зохиолын хөтөлбөр дүүргэсэн.

“Цаг хугацаа амсхийх зуур”, “Философийн шүлгүүд”, “Non Plus Ultra”, “сэтгэл рүү шагайгч Түүнд” зэрэг яруу найргийн түүврүүд, “Дурлалгүй ертөнцийн блюз тэргүүтэн хүүрнэл зохиолууд”, “Гурамсан цадиг” зэрэг хүүрнэл зохиолын номууд хэвлүүлсэн. “2х2=6 буюу Суут жаран сэтгэгч”, “Орчин цагийн аугаа их сэтгэгчид”, “Зэн-буддизм: Амьдралаас ангижрахуй” зэрэг философийн чиглэлийн номууд бичиж, “Дэлхийн сонгомол яруу найраг” антолог, Монтэнь, Сартр, Фолкнер, Борхэсийн зохиолуудаас монгол хэлнээ орчуулсан.Хамгийн сүүлд “Бөөгийн домог” романаа 2010 онд гаргажээ.

Ratings & Reviews

What do you think?
Rate this book

Friends & Following

Create a free account to discover what your friends think of this book!

Community Reviews

5 stars
24 (60%)
4 stars
12 (30%)
3 stars
3 (7%)
2 stars
1 (2%)
1 star
0 (0%)
Displaying 1 - 6 of 6 reviews
Profile Image for Uundaa.
2 reviews
January 12, 2010
...мөрөөдлийн ч юм шиг төсөөллийн тэр ертөнцөд өөрөө оччихсон ч юм шиг эсвэл болж өнгөрсөн, өрнөж байсан тэр түүх, тэр дурсамж дунд өөрөө ороод төөрчихсөн юм шиг ид шидийн гэмээр мэдрэмжийг мэдрэх болно...уншаад таны толгой эргэнэ, сандарч самгардана, та өөрөө мансуурна, бодлогоширно, амташна, хорхойрон донтоно...
...амь тавьж буй шувууны далавч гэж нэрийг нь анх гарчихаад яасан ч сүрхий нэртэй юм дээ гэж бодсон шиг, гэтэл үнэн учрыг нь мэдчихээд үнэндээ алмайрсан...
...сэтгэл хөдөлгөсөн, бодолд автуулсан, төсөөлөлд умбуулсан гайхалтай бүтээл байлаа....
Profile Image for Eny Rebel.
135 reviews66 followers
January 7, 2013
Метароман.
Аюурзана-н ертөнцөөр аялах сайхан.

“Амьдрал гэж нэг иймэрхүү авсаархан ном байлаа гэхэд, санаандгүй сөхөхөд тааралдах тохиолдлын ганц өгүүлбэрт л уг номыг унших учир шалтгаан бүрэн шингээстэй бий.”
Profile Image for нимбэг.
34 reviews
March 22, 2022
зүүд рүү гараа дүрэхэд хаа нэгтээ нь... үгүй ээ, хаа сайгүй чиний нүд л байна. цоргисон, гуниг нэвт шингэсэн, тас хар, давхраатай, хамгийн гашуун агаад үзэсгэлэнтэй нулимс энэ нүднээс л гарна даа гэж дуу алдмаар, дуугүй дотроо шатмаар тэр л нүд чинь.
Profile Image for Urangoo.
197 reviews
January 11, 2010
Москвад өнгөрүүлсэн оюутан нас... Тверийн бульвар... Өнгөрсөнд үлдсэн, гэхдээ одоо санахад зарим зүйл нь ид шидийн юм шиг санагдах дурсамжууд... Энэ бүхэн Аюурзаныг энэ зохиолыг бичүүлсэн байх гэж бодогдно. 90-ээд оны Москвагийн оюутнуудын амьдрал ийм л байсан байх даа. Амсаж, амталж үзэхсэн...

"Дурлалгүй ертөнцийн блюз" гэж өмнө хэвлэгдсэн хар номтойгоо нэгтгэн "Хүүрнэл зохиолын товчоо" гэсэн ном гаргасан байсан.

Profile Image for Soko.
277 reviews51 followers
July 4, 2015
Уг номны надад таалагдсан хэсгээс тасдаад аваад үлдэв

*Үг болохоос мөн чанар биш.

*Аливаа юманд зохицож зовсноос заримдаа жаргаж тэнэглэсэн нь илүү ч юм билүү.

*Мөрөөдөөд ч гэсэн жаргаж чадах хайр сэтгэл л байвал болоо бишүү.

*Байж л байдаг зүйлдээ хүн хэзээ ч хайртай, хямгатай ханддаггүй шүү дээ. Харин гэнэт үгүй болчиход л, сүүдэр нь түүнээс хулжчихсан юм шиг цочирдон үгүйлдэг. Даанч үгүйлээд ч нэмэргүй. Залуу насны хувьд тэр хүн өөрөө нэгэнт үхчихсэн байдаг...
Displaying 1 - 6 of 6 reviews

Can't find what you're looking for?

Get help and learn more about the design.