Jump to ratings and reviews
Rate this book

Тунгалаг тамир

Rate this book

paperback

First published September 8, 1961

73 people are currently reading
1082 people want to read

About the author

Чадраабалын Лодойдамба (1917-1970) нь Монголын зохиолч байв.
Тэрээр 1917 онд Говь-Алтай аймагт төржээ. Бага наснаасаа сургууль соёлын мөр хөөж, 1954 онд МУИС төгсөж, улмаар ЗХУлсад аспирантурт суралцан урлаг судлалын ухааны дэд эрдэмтэний зэрэг хамгаалжээ. Уран бүтээлээ 1940 оноос эхэлж «Алтай», «Тунгалаг тамир» роман, «Манай сургуулийнхан» тууж, «Малгайтай чоно», «Солонго», «Дусал нулимс юу гэж хэлсэн бол» зэрэг олон арван шилдэг өгүүллэг бичсэний гадна «Гарын таван хуруу», «Өөрийн замаар», «Итгэж болно» драмын жүжиг, «Энэ хүүхнүүд үү» кино зохиол бичжээ.
Зохиолчийн «Тунгалаг тамир» «Алтайд» роман орос, чех, румын, болгар, вьетнам, япон зэрэг хэлнээ хэвлэгджээ.
Ч. Лодойдамба БНМАУ-ын төрийн шагналыг хоёр удаа хүртсэн юм.
Лодойдамбын Тунгалаг Тамир романы (1970-1973) кино хувилбар гарахад киноны найруулагч Равжаагийн Доржпалам их нэр хүндтэй болсон байна.
Эхнэр Ч.Долгорсүрэн нь Монгол Улсын ардын жүжигчин юм.

Бүтээлүүд

"Малгайт чоно" 1946, 1953 онуудад
"Мялзангийн цагаан өвгөн" 1947
"Алтайд" 1949, 1951 онд
"Манай сургуулийнхан" тууж 1952
"Өнгөрсөн үеийн баатрын өнөө үеийн явдал" 1956
"Миний танилууд" 1962 он
"Гарын таван хуруу" жүжиг 1968
"Тунгалаг тамир" 1971 2 дахь хэвлэл
"Түүвэр зохиол" 1977

Эх сурвалж: Wikipedia page http://mn.wikipedia.org/wiki/%D0%A7%D...

Ratings & Reviews

What do you think?
Rate this book

Friends & Following

Create a free account to discover what your friends think of this book!

Community Reviews

5 stars
447 (75%)
4 stars
87 (14%)
3 stars
32 (5%)
2 stars
11 (1%)
1 star
16 (2%)
Displaying 1 - 30 of 54 reviews
Profile Image for Eny Rebel.
135 reviews66 followers
December 16, 2011
Цахиур Төмөрт дурлаад бүүр баларсан, гэгэлзээл. Морин дээр давхиж явангаа “Эрдэнэ засгийн унага” -г дуулж бгааг нь нэг харчихийнсан :P

Үг хэллэг, зүйрлэл нь үнэн яруу сонсголонтой. Над мэтийн нөхдүүд бол монгол хэлийг яаж гурилддагаа энийг уншаад мэдэрсэн дахин мэдэрч билээ. Өмнө нь Урианхай ахын номнуудыг уншаад анх тийм сэтгэгдэл яалт ч үгүй төрж бсым даг.
Дахиад нэг уншчихмаар л бн. Даанч нэг боть нь байхгүй болсон, нэг товариш уншина гэж аваад алга болгосон. Ядахнээ тэр нь миний бус хүний ном бснаараа би бээр номны өрөнд ороод үлдэж бгаамдаа эцсийн бүлэгт. ...Хорвоо! Чи хүний зовлонд цадах болоогүй юу? гэж л хэлмээр бн шүү



...Ядарч яваа хүн, таньдаг хүнтэйгээ уулзахдаа давхар баяр болдог. Хэцүү амьдралд хамт зовж танилцсан нөхөртэйгээ уулзаад сэтгэлд нь хур бууж, цэцэг ургасан Хуяг юу ярьж, юу асуухаа мэдэхгүй балмагдан дэмий л “аа хөө, тэгээд” гэж давтана.
24 тал


...Эрж явсан хүнтэйгээ уулзсан хүний сэтгэл баяр, сандралаар дүүрэн байдаг билээ. Эрэл нь хичнээн удаан, хэцүү байсан бол энэ сэтгэл төдийчинээн их байдаг.
86 тал


...Тогтуун хүйтэн сэтгэлийг эвдэх л хэцүү, харин догдолсон сэтгэлийг олж нударвал эвдрэх нь амар гэж дотроо бодлоо.
130 тал
Profile Image for Dulguun.
10 reviews32 followers
Read
July 28, 2015
Ч.Лодойдамба гуай “Тунгалаг Тамир” романаа бичихдээ хувьсгалт намын холыг харсан бодлогын үр дүнд үүсгэн байгуулагдсан зохиолчдын холбооноос сар бүр цалин авдгийн хирээр ардын хувьсгалын утга санааг ард олны дунд түгээн дэлгэрүүлэх давхар үүрэг хүлээсэн ч гэлээ, цаанаа Монгол хүний мөн чанарыг харанхуй шөнийн цэлмэг тэнгэрт арван тавны сар гийсэн мэт харуулахад голчлон анхаарч, хэдийгээр хувьгалын санааг зохиолын утгад хавчуулан хүргэж буй мэт харагдавч үнэн хэрэгтээ уудам талыг морин дэл дээр хэрэн тэнүүчилж өссөн Монгол хүмүүний амьдралыг шүтэн буулгасан нь үнэхээр гайхамшигтай.
Profile Image for Оддбаяр.
44 reviews12 followers
May 8, 2018
Албаар номыг нь уншиж байж киног нь үзье гэж бодоод байдаг байсан. Ингэж нэг уншлаа..Уншиж байсан 20-р зуунд бичигдсэн романуудаас хамгийн хүчтэй сэтгэгдэл төрүүлсэнгүүдийн нэг байлаа. Миний хувьд Тунгалаг тамир романыг хүндэтгэх болсон шалтгаан:

1. Үйл явдалд төвтэй гэхээс илүү дүр төвтэй гэж болдог бол ингэж авч үзмээр санагдсан. Дүрүүдийн сэтгэл хөдлөл, дотоод бодол санаа, эргэцүүллийг тун нарийн илэрхийлсэн. Төр засгийн үйл явдал тухайн он жилүүдэд ард олны амьдралд хэрхэн тусгалаа олж байв гэдэг нарийн илэрхийлэгджээ л гэж бодлоо.

2. Анхнаасаа романаа кино болгох сэдэл зохиолчид байсан байх. Яг нэг тийм кино зохиол байвал тохирох мэт мэдрэмж байнга төрж байлаа. Мөн ирээдүйд болох зүйлсийн сэжүүрийг зөгнөж бичсэн хэдхэн мөрүүд нь үйл явдлыг чимсэн санагдав. Жишээ нь: Цахиур Төмөр өөрийн хурдан бор морийг Хонгорыг хурим хийх үед өгч байх жаргалтай нэгэн хэсэгт "Цахиур Төмөрийн бэлэглэсэн энэ согоо мэт бор хүлэг ирээдүйн бартаат явдлуудад Хонгорын аминд мөн ч олон удаа орохыг энэ үед хэн ч хэлж мэдэхгүй." гэх зэрэг.

3. Амьдралд дэндүү ойрхон атлаа,товчхон илэрхийлэмжүүд. Олон долоон юм тоочиж байхын оронд "Хорвоо! Чи хүний зовлонд цадах болоогүй юу?" ямархан зовлон туулж явааг оройлуу дорхноо оруулчихаж байна. "Тамирын голын мөсийг долоох шахан цуглуулсан хэдэн мал" гэчихэд л Итгэлт ямаршуу хэмжээ хүчин чармайлт гаргаж байж тэр малыг аривжуулсан нь бас л илүү үггүй илэрхий болчиж байна.

2018.05.06-нд 23 насанд анх уншиж дуусгав. Хэдэн жилийн дараа дахин уншихад ямар бодол төрийг хэлж үл мэднэ.

Profile Image for Uyanga Batbold.
16 reviews8 followers
Read
December 26, 2015
Магадгүй жинхэнэ сонгодог зохиол ийм мэдрэмж төрүүлдэг байх. Урьд нь уншиж байсан бүх зохиолуудаас ийм их сэтгэл хөдлөл, уй гашуу, гунигийг мэдэрч байсангүй. Хэзээ нэг жаргах бол доо гэсэн сэтгэл зовнил цааш уншихаас халшрах сэтгэлийг хүртэл төрүүлж байв. Нэг номноос ядаж нэг сайхан зүйлийг ухаарахад хангалттай гэж боддог миний хувьд нэгээр тогтохгүй хэтэрхий олон утга учир, амьдралын мөн чанарыг энэ зохиолоос авлаа. Сайн зохиол уншсаны дараа нэг хэсэгтээ түүнийгээ бодон сэтгэлээс үл гардагтай адил яг одоо бол яг юуг мэдрээд байгаагаа ч сайн мэдэхгүй бодлогошрон сууна.
Profile Image for Anu Harchu.
Author 14 books658 followers
December 30, 2020
2020 онд уншсан 18 номны тухай сэтгэгдлээ видео тэмдэглэлээр хуваалцахдаа энэ номны тухай өгүүлснээ дараах холбоосоор холболоо. https://youtu.be/APykD4Wx4t8
41 reviews5 followers
March 8, 2016
Уншиж дуусаад өмнө эрт уншиж байх минь яалаа гэж бодогдов. Гэвч бага залуудаа уншаад олигтой ойлгож чадах байсан уу гэдэгт бас эргэлзэж сууна.

Уншигчдын бичсэнээр энэ номд ардын нам ардын засгийн ухуулга мэт зүйлс их тааравч миний бодоход олноо өргөгдсөн Монгол орноос Лам нарын бослогын сүүлч (Архангай, Хөвсгөлд болсон бослого) шинэ эргэлтийн бодлого хүртэл Монгол орны түүх, түүний ээдрээг гол дүрүүдийн үйл хэргээр учирлан тайлсан байх юм. Ингэхдээ намын суртлаар үйл хэргийг зөвтгөвч, зарим нэгэн хэсэгт бурууг битүүгээр хэлж, дараа юу болсон тухай өгүүлж. Тариатын хүрээнд Бат, Жаргал, Шагдар нар жүжиг тоглохдоо лам нар буу тулгаад дуусдаг нь их хэлмэгдүүлэлт мэт, Мөн Богд, Хамба, Зая гэгээн гээд ламхай нарын олон сөрөг дүр байвч Анги Ринчин мэтийн үнэн зөв ламын тухай өгүүлсэн нь зохиолч юмыг өнгөц бөгөөд нэгэн талаас хардаггүй байсныг илтгэнэ гээд.

Мөнхүү нэмэн дурьдвал:

- Манжийн талхинд байсан орон 1911 онд эрх чөлөөгөө тунхаглан зарласан явдал. Энэ нь энгийн ардад хэрхэн амьдралд нь өөрчлөлт орсон зүйлгүй байгаа тухай Эрдэнийнх гэдэг айл Итгэлтийнд зарцлагдах үе.
- Яагаад олноо өргөгдсөн Монгол орны эрх чөлөө үгүй болж гамин цэргийн хөлд үймж, нутаг орон хүн ард хэрхэн зовж талуулж, хүн ардын сэтгэлд яагаад хорсол бий болж эсрэг тэмцсэн
- Цагааныг хөөх гээд Бароныг оруулж ирсэн нь ямар зандалчид байсан. Тэдэнтэй нэгдсэн Эрдэнэ хүүтэйгээ уулзаж чадалгүй хэрхэн зам салсан
- Ардын засагтай нэгдэж, цагаантныг хэрхэн хөөж нутаг орноо чөлөөлсөн. Улааны тусламжийг аван дайснаа дарсан. Иргэж тэмцэхэд Монгол цэргүүд хэрхэн баатарлагаар тулалдсан.
- Дайсны дарсан ч хамгийн бэрх буюу төр улсыг тохинуулах ажилд хэрхэн хүч хаяж, хагацсан хүмүүс нийлэн жаргалтай амьдарч байхад зарим өөрийгөө хохирсон гэж үзэгсэд өшөө хорсол зангидсан.
- Ардын засгийн эхэн жилүүд санасантай адил амар байгаагүйгээр барам өөрснөө дотроо будилж, бодлого удирдлага яагаад солигдож байсан. Буруу бодлого нь хүн ардын сэтгэлийг цааш түлхэн хэрхэн үймээн бий болж, тэнд элэг нэгт ахан дүүс хар шараараа дээд доодоороо талцан самуун дэгдээгчдийн харгайгаар хоорондоо алалцсан зэрэг нь бодит түүх болон үлдсэнээс зохиолд шингээн бичжээ. Гэвч түүх түүхээрээ тул орос сургагчийн зааврыг хэрхэн биелүүлж, тусгаар тогтнолын төлөө золиос их хийсэн зэргийг Чойбалсангийн намтраас уншиж болно. Харин зохиолд тэр Оросууд Алиа Петрийн дүрээр л буужээ. Магад нийгэм нь Оросуудын тухай муу юм хэлж болдоггүй үе байсан биз. Гээд энэ цаг үеийн тухай Үүрийн туяа, Цаг төрийн үймээнийг уншсанаа дахин уншмаар санагдлаа.

Долоохон хоногийн өмнө Зая гэгээний тухай холын садан болох ная гарсан эмээгээсээ сонссон үг энэ номыг уншиж явахтай зэрэг таарсан нь (Зая гэгээнийг буудан алсны дараа дүүгийндээ ирээд цай ууж байсан гэж эмээгийн ярьсанд зохиолчийнхоор яам тамгын газар явснаар) зохиолч тухайн цаг үеийн хүмүүсийг үг, сэтгэл санааг үнэхээр сайн мэдэж бас мэдэрч байсан гэж санагдлаа.

Бусад хүмүүсийн бичсэнчлэн энэ зохиол Монгол хүн, аж амьдрал, уул усны, хүний ёсны тухай ончтой бөгөөд сонихон бичсэн нь уншсан хүний зүрхэнд тусч, сэтгэлд үүрд үлдэх мэт байна. Ялангуяа хэд хэд очиж байсан эмээгийн нутаг Архангайн тухай ингэж бичсэн нь уншиж байхдаа нутаг усыг дотроо дүрслэн байв.

Ааваараа тууль хайлуулж үлгэр хэлүүлж өссөн Лодойдамба гуай сонин үлгэр хүүрнэх мэт зохиолоо бичсэнд нь хөтлөгдөж байв. Гол зүйл болох хүний ёсны тухай, хүн гэгч ер юу вэ? Өнөөгийн бид зуун жилийн өмнөхөөс ялгаа байна уу? гэх асуу��т үлдлээ.
Profile Image for Nyamka Ganni.
279 reviews137 followers
October 17, 2020
"Хорвоо чи хүний зовлонд цадах болоогүй юу?" хэмээх амьдралын хатуу үнэнг уянга яруугаар хүүрнэн өгүүлдэг томоохон түүхэн роман.

Тунгалаг тамир үгүйсгэхийн аргагүй сайн ном юм аа. Зүгээр л өнгөтөөр нь кино үзэж байгаа юм шиг.
Монгол сайхан хэлээ мартахгүйн тулд нээрээ л дахин дахин уншаад баймаар санагдав.

... Нэг л сэтгэлд хүрдэггүй тал бийэ. Халхын сайхан эрчүүдийг ихэд сайхнаар дүрсэлсэн мөртлөө тэр сайхан эрчүүдийн гарцаагүй нөгөө тал болох эгэлгүй сайхан бүсгүйчүүдийг маань жаахан орхигдуулсан юм шиг санагдаад байдаг юм. Ер нь л гомдолтой.

Дуртай дүрүүд:
- Цахиур Төмөр
- Анги Ринчен
- Гэрэл
-
Profile Image for Indra.
136 reviews198 followers
December 4, 2009
Засагт хааны Цахиур Төмөрт дурлаж билээ хэхэ
Profile Image for Aminzul Shijir.
77 reviews37 followers
March 4, 2018
Киног нь үзэж байгаагүй болохоор ном нь яг тэр чигээрээ сэтгэлд бууж байна.
Profile Image for Б. Ачболд.
107 reviews
December 17, 2019

Сэтгэлд ойр, уншихад амттай сайхан зохиол ажээ. Над шиг хотын хүүхдэд бол нэвтэрхий толь шиг л юм байна. Mанайх эмээгийн талаас Тамирын айл, би ч тийшээ явсаар байгаад Тамирыг бараг Улаанбаатараас илүү нутгаа юм шиг бодох гээд байдаг.

Mонгол сэтгэлгээний онцлогийг харуулсан гээд байдаг нь үнэхээр нэг сайн нь тал юм шиг. Ийм өчнөөн төчнөөн жишээ байна:
—Цаадах чинь дажгүй, оготоны нүхэнд орж унтаж чадах дамшиг гэж хэлсэн үгээ Итгэлт [Орос] эхнэрт арай гэж ойлгуулав.
— . . . хайрга чулуу мэрэхээс бусдыг хийж байгаад . . .
—Өмд үгүй байж өвдөг цоорхойг шоолоод ч яахав.

(Нөгөөтээгүүр зүйр цэцэн үгийг монгол ном зохиолд заримдаа хэтрүүлээд байх шиг санагддаг. Зүгээр байж байснаа чөлөө алдаад учир зүггүй “ерөөлч Гомбо” шиг мэргэн сэцэн болоод эхлэхээр заримдаа авцалддаггүй юм шиг. —Зугтаж байгаа Нямааг хараад “Могой алахад мод нэмэргүй” гэж Итгэлт бодов.)

Хүний адуу хөөгөөд нисэж явах ямар байдгийг ёстой төсөөлж байгаагүй:—“Тасдаж хөөгөөд, явдал дундаа морьдоо солино. Би барьж өгөхөд чи морин дээрээсээ хазаарлаж аваад зайдан унана. Эмээлтэй морьдоо дөрөөгий нь зөрүүлж тавиад хамт тууна. Манаатай адуу болохоор хойноос хөөнө шүү. Сандарч огт болохгүй.”

Өөр таалагдсан юм гэвэл, дүрслэлүүд нь:
—Төмөр амьсгаа давчдан дотор нь эвгүй болоход майхнаас гарвал дорнод уулын оройгоос том гэгчийн сар салж ядан мандаж байв.
—Хайнаг нь чиний зовлон барагдахгүй шүү. Би ч чамд тусалж чадахгүй гэсэн юм шиг жигд алхлан толгойгоо хаялна. Хоёр хар хэрээ дээгүүр нь өмнө хойноо орон хөгжилдөж гуаглан өнгөрөв.
—Туулын голыг даган хүйтэн салхи үлээн Батын хамар амаар гарч байгаа цус нь мөсөн дээр ягааран царцаж бие нь цасанд дарагдана.

Илүү дутуу үггүй өгүүлбэрүүд:
—Зовлонгийн үед шинэ зовлонгоос амархан айдгийн адил учирлын үед шинэ учралд итгэх нь хялбар байдаг ажээ.
—Баян хүний бахдалын сар, хоосон хүний хохирлын сар гэж хүрээнийхэн цагаан сарыг хэлдэг. Энэ үнэн үг.

ТТ ер нь уран зохиолын бүтээл, роман гэдэг утгаараа хэр сайн зохиол вэ? гэж бодлоо. Нэг талаас зарим нэг дутагдал нь илэрхий юм шиг. Зарим юмыг хэт их тайлбарлаж нуршсан, дүрүүдээ сайн муугаар нь ялгаж хэт их дүгнэсэн, үүнээс болоод зарим дүр нь сул болсон, улиг болсон сэтгэлгээнд баригдсан, г.м. Зохиолч асуудлыг дүгнэж хариулт өгөхөөсөө илүү гүнзгийрүүлж ойлгох үүрэгтэй байдаг гэдэг биз дээ? Нөгөө талаас: (1) зарим нэг дутагдал нь цаг үеийн үзэлд зохиолыг нийцүүлсэнтэй холбоотой. (2) Хэдийгээр “роман” европ гаралтай ч, Тунгалаг Тамирыг европ зохиолтой харьцуулж дүгнэмээргүй юм шиг—европ зохиолд байхгүй магадгүй Нууц товчооноос гаралтай онцлог энд бий гэж найдаж горьдсондоо ч тэр юм уу.

Цаг үеийн үзэл гэснээс, уг үзэлтэй тэрсэлсэн юм байна уу гээд хараад л байлаа.
—“Эд нар манай орныг баллаж орхиод, одоо танай орныг баллах гэж байна.” (Улаантны талыг дайсны талын орос хэлж байгаа нь.)
—Гэтэл нөг өвгөн “Хүнийг ч хорхой шиг л хядаж байна даа. Түрүүнд энэ хойшоо арваад сайхан залууг хүлээтэй нь туугаад явлаа. Давааны арын модонд л хороочих байх даа. Бурхан минь яасан ч их нүгэл бэ?” гээд залбирав. (Энэ аллагыг лам “эсэргүүн” нь хийж байгаа ч гэсэн цаад утгаараа хэлмэгдүүлэлтийг дүрсэлсэн байж болох уу?)
—“Бас Төмөрийн бухыг хамтралын бух мөргөсөн эсэргүү бух гэж хамтралын идэвхтэн Цамба буудаж алсан байлаа.”
—“Бидэн рүү дайраад ирвэл ард маань улаан цэрэг бий. Цөмийг чинь барьж аваад холбож аваачаад буудна.”

Өөр тэрслүү гэмээр ч юм олдсонгүй (олно гэж бодоогүй л дээ). Ялангуяа хэлмэгдүүлэлтийн үеэр лам шашны асуудлыг хэрхэн шийдвэрлэснийг бодвол, 30-аад оны яриа гүтгэлгээг давтаад байсан нь жаахан эвгүй байсан.
—Богд бол үлэмж хүчтэй дайсан юм. Yүнийг Гамин, Барон шиг зэр зэвсгийн хүчээр дайран устгаж болохгүй. Гамин Барон бол монголын биед шигдсэн хувалз байсан болохоор тэдгээрийг чимхэн авч хага дэвсэх ёстой. Харин Богд шарын шашин бол бугласан хатиг байлаа. Yүнийг шууд авч хаях гэвэл сэдэрч хавдах аюултай болохоор анхааралтай хандаж, гэрий нь ул үндэстэй нь цэвэрлэх хэрэгтэй юм. Энэ бүх бодол Сүхбаатарын сэтгэлийг эзэлж өмнө нь түмэн зүйлийн “яах вэ” гэдэг асуудал тавина.
—Ванчин Богд түвдээс оргож залраад, хятад нутагт ирээд байна. Юуны өмнө түүнд бараалхаж хэрэг явдлаа айлтгах нь чухал.

32 оны бослого / иргэний дайны тухай уншихад бас аймаар санагдсан.
—Намайг лав тавих уу? —Чамайг лав тавина. Харин ч танайхан ч намайг барьж авбал өршөөхгүй. Шууд ална шүү дээ.
—Ганц ч үүлгүй цэлмэг хөх тэнгэр манхайж, зун цагийн гоёлоо өмссөн монгол газар үзэсгэлэнгээ гайхуулавч эзэнгүй орхисон гэрүүд, харах хүнгүй бэлчиж яваа мал энэ газар дээр үймээн болж байгааг гэрчилж байлаа.
Profile Image for Garma M.
56 reviews16 followers
August 14, 2010
БҮх юм болох ёстойгоороо болоод өнгөрөх шиг мэдрэмж төрсөн. Баярлах ч биш, гомдох ч биш гэхдээ цаанаа нэг л гоё. Цахиур Төмөр, Эрдэнэ, Бат гуравт ээлжилж дурлаад балрах шахав. Монгол хэлний уран ярууг гайхуулж сайхан бичсэн, сайхан ном байнаа.
Profile Image for Болоржаргал Г..
148 reviews41 followers
May 17, 2019
Дахиж нэг уншмаар санагдаад байсин...

🤷🏻‍♀️🤷🏻‍♀️🤷🏻‍♀️

it's actually very good book. Also, people be falling in love at first sight tho...
Profile Image for Болоржаргал Г..
148 reviews41 followers
July 1, 2019
My god this one was boring...

Sorry, but I really struggled to finish this book. Most of the time it felt like reading a boring history textbook. 🤷🏻‍♀️🤷🏻‍♀️🤷🏻‍♀️.
Profile Image for Bilegt.
3 reviews17 followers
Read
December 31, 2015
Бага байхдаа Тунгалаг тамирын киног үзэж, хоорондоо хөөрөлдөж суусан томчуулын ярианаас Итгэлт баян хэмээх дүрийг сонссоноо мартдаггүй ба тухайн үед сайн муугаар ярьж байсан энэхүү дүрийг өөрийнхөөрөө дүгнэн унших боломж сая нэг гарав. Ер нь л Итгэлт баянаар зогсохгүй, уулын Төмөр, утсан улаан амийг минь өршөө, ай хорвоо чи хүний зовлонд цадах болоогүй юу гэхчлэн чихэнд хоногшсон үгстэй олон таарав.(Магадгүй кино нь алдартай тул энэ үгс их өргөн тархсан байх) Төрийн шагналт зохиолч Ч.Лодойдамба гуай "Зууны шилдэг роман" хэмээн хаяглагдах энэхүү зохиолдоо хувьсгалын үеийн аж байдал, морин дэл дээрээс хорвоог харж, малаа бэлчээж амьдрах нүүдэлчдийн аж амьдрал, өргөн уудам нутагт биесээ эгээ л булан тойроод уулзаж буй мэт ядах зүйлгүй олох морьтон ардын амьдрал ахуйг сэтгэлд хоногштол дүрслэн буулгажээ. Миний л хувьд "Goodreads"-д нэгдсэнээс хойш анхны 5 гэх үнэлгээг Л.Түдэв гуайн "Оройгүй сүм"-д өгч байсан бол харин анхны сэтгэгдлийг одоо ийнхүү бичин сууна. Үеэс үед Монгол хүний оюун бодол, аж ахуйг шингээсэн, оюуны сор болсон зохиолууд олон байх болтугай!
Таалагдсан хэсгүүдээс товчхон ишилвэл:
-Хайрын халуун сэтгэлээр холбогдсон энэ хоёр хүн яаж уулзсаныг бичихэд үг үсэг хоёр хүч хүрэхгүй мэт( гэхдээ хүчирсэн л байгаа юм даа хаха )
-Нар ертөнцийн түмэн зовлонг харахгүй гэсэн юм шиг хэсэг үүлний цаагуур орж нүүрээ барайлгав
-Төмөр: Авахгүй, жанжин минь. Тангараглах уу?
Хатанбаатар: Эр хүний үг бүхэн тангараг байх ёстой биш үү!
Profile Image for Urandari Otgonbaatar.
16 reviews7 followers
March 18, 2017
Тэр дүрийн илэрхийлэл, дүрслэл, байгалийн зураглалыг үнэхээр сайхан гаргаж өгчээ. Үүгээрээ уншигч бидэнд тухайн цаг үеийн талаархи маш гүн сэтгэгдлийг үлдээж чадлаа. Бүүр түүх судлаач болдогч юм билүү гэж бодсоныг яана. Харин одоо кино нь хэр сайн болсныг харах л үлдлээ дээ.
7 reviews1 follower
March 8, 2017
20-р зууны түүхийг уран зохиолын хэлээр энэ цагийн бидэнд үлдээсэн маш сайн бүтээл.
Profile Image for Munkhtulga Byambaa.
46 reviews10 followers
December 11, 2018
Яалт ч үгүй зууны шилдэг роман юм аа. Тамирын голоор хэдэн хүн айлын амьдрал, цаг төрийн байдал орвонгоороо эргэж байгааг энгийн даруухнаар, том том үг ашиглахгүйгээр бичсэн юм бэ? Хүн хүний зан чанар, өнгөрсөн ирээдүйг ямар ч нуршсан зүйлгүйгээр гоё өгүүлсэн. Киног нь бас заавал үзэх хэрэгтэй. Одоо болтол зохиолын, киноны хэсэг нь нийтийн дунд "хит" болсооор л байна. "Түгжилдэх", "Ахаа намайг бодоорой" гэх жишээний.

Санал болгоно.
2 reviews
January 25, 2019
Монгол хүн бүрийн заавал уншиж ёстой ном. Хамгийн сайн хүнээс адгийг муу хүртэлх бүх зүйл, тэр цагийн үеийн үйл явдлаас одоо хэр нь өөрчлөгдөөгүй зүйл мөн одоо огт байхгүй болсон зүйлийг олж харьцуулахад их тохиромжтой. Дүр болгон утга учиртай. Үйл явдал бүр сэтгэлд үлдэцтэй. Жилийн өмнө уншиж дуусгассн хэр нь өчигдөрхөн сүүлчийн хуудсыг хаасан мэт санагдана.
Profile Image for Erdenebat Altangerel.
9 reviews
April 29, 2018
Богд хаант МУ болон Ардын засагаас Тариатын хүрээний бослого гээд Монголын түүхэн шилжилт хүн ардын байдлыг үнэхээр гайхалтай бичсэн зохиол. Шивээ хиагтыг авхад шилэн дэнлүү хэрэггүй ээ гэж.
8 reviews
April 6, 2020
15тайдаа л анх энэ номноос уншиж эхэлжээ. Бүтэн 3н өдөр, шөнөгүй шимтэж уншиж дуусгаж байсан, их сайхан уран зохиолын ном. Цахиуртөмөр шиг хүнтэй сууна гэж боддог байлаа😅.
Profile Image for Amarjargal.
6 reviews
February 18, 2021
Номыг нь уншиж дуусгалаа. Одоо киног нь үзнээ.
Profile Image for Erdenekhuu.
91 reviews5 followers
September 25, 2022
Бахархах, хүндлэх,.. тэр бүр мэдрээд байдаггүй сайхан мэдрэмжүүдийг санууллаа ^^
March 21, 2023
Тунгалаг тамирын хөндийд Эрдэнэ, Төмөр, Итгэлт, Ардын засгаас хойш нийгэм арай өөр хэлбэрийг олсон ч амьдрал яг агуулгаараа өрнөсөөр л байна даа.
Profile Image for Tserensodnom.
4 reviews
January 31, 2025
Ямар ч Монгол хүний дотор "Би чинь нүүдэлчин Монголчуудын нэг хэсэг" гэх дотно сэтгэл сэргээж, гарал үүсэл болон үүх түүхээ дахин нэг санах, судлах сэдэл өгсөн хосгүй бүтээл байлаа.

Profile Image for Khulangoo Amgalan.
2 reviews
March 5, 2025
Дэндүү сайхан зохиол... Дэндүү баялаг үнэхээр яруу тансаг.. Лодойдамба гуай Амьд сэрүүн байсан ч болоосой.. Хэчнээн сайхан зохиолууд бичих байсан бол..
Displaying 1 - 30 of 54 reviews

Can't find what you're looking for?

Get help and learn more about the design.