Jump to ratings and reviews
Rate this book

Нүдний шилэнд үлдсэн зургууд

Rate this book
"Хүүхэлдэйн үс" , "Шувуу үзээгүй хүн" ,"Aquarium" зэрэг 15 өгүүллэг , 2 жүжгээс бүтсэн энэхүү ном нь хүүрнэл зохиолын төрлөөр гарсан анхных нь ном бөгөөд унших бүрт шинэ мэдрэмж өгдөг өөрсдийн гэсэн өнгө аястай, хүчтэй зохиолуудаас бүрдсэн ном билээ.
Эмэгтэй хүний нүдээр , тэр тусмаа яруу найрагч бүсгүйн нүдээр амьдрал хэрхэн харагддаг талаар өөрсөддөө нэвт шингээсэн "амьтай" мэт өгүүллэгүүд .

250 pages, Paperback

First published January 1, 2004

54 people are currently reading
776 people want to read

About the author

Өлзийтөгс Л.

16 books736 followers

Ratings & Reviews

What do you think?
Rate this book

Friends & Following

Create a free account to discover what your friends think of this book!

Community Reviews

5 stars
307 (54%)
4 stars
151 (26%)
3 stars
77 (13%)
2 stars
15 (2%)
1 star
14 (2%)
Displaying 1 - 30 of 37 reviews
Profile Image for Soko.
277 reviews51 followers
November 13, 2012
Уншаад л үз гэж хэлэе үнэхээр гоё...
Profile Image for Шижирбаатар.
4 reviews9 followers
May 28, 2012
I've just finished! that book is totally different from others! i mean i've never read book like this! Stories are way more interesting... different angle! and that angle is her advantage! kind of dark and fantasy but quite realistic.. from the beginning the book cover complete odd... Reading that book was amazing brand new experience -D already bought next books which is written by Ayurzana.G "Guramsan Tsadig" that would be amazing too -D
Profile Image for Tumeeb13 Bold.
22 reviews27 followers
Read
November 15, 2009
Өлзийтөгс их таалагдсаан. Энэ зохиол нь шал өөр төрлийн уран зохиолын төрлийг надад танилцуулсан.
Profile Image for Nomin Lkh.
8 reviews
January 6, 2013
Gunigtai uedee ene nomiin shuureed unshdag, tiim dotnii hanitai medremj toruulehuits.
Profile Image for Мөнхбаяр У..
17 reviews7 followers
January 28, 2018
Их таалагдлаа.

Өлзийтөгсийг уншиж байгаагүй надад бол өвөрмөц содон өгүүлэмжтэй, бодох, эргэцүүлэх зүйл ихтэй өгүүллэгүүд байлаа.
Profile Image for М.Пүрэвсүрэн.
19 reviews5 followers
Read
June 8, 2017

Өмнө нь "Aquarium" болон "Эмэгтэй хүн" хоёрыг нь МОНГОЛЫН СОНГОМОЛ ӨГҮҮЛЛЭГҮҮДЭЭС УНШИЖ БАЙСАН ЮМ БАЙНА. Тухайн үедээ их л юм бодож байсан байх шүү. Гэхдээ энэ номыг уншиж байхад эхний хэдэн өгүүллэггүүд тэр чигтээ л "ХООСОН" санагдаад байлаа. Уншихад амттай, олон зүйл бодогдмоор боловч нэг л тийм үгээр илэрхийлэхэд хэцүү, тийм хоосон..Өмнө нь Өлзийтөгсийн номыг уншиж байсан л даа. Ийм хоосон зохиолч билүү? гээд л урам хугарах дөхөх шив дээ.. Харин Охин, дуул дуул-Энэ өгүүллэг сайхан юм... Нүдний шилэнд үлдсэн зургууд ч дажгүй. Сүүлийн 2 жүжиг бол их сэтгэл хөдөлгөлөө.. Уйлмаар ч юм шиг, гүймээр ч юм шиг.. Нэг тийм хэцүү, мэдэрмээргүй мэдрэмж атлаа амттай...
"Охин дуул дуул", "Тэр цэцэг үхчихлээ" хоёр дээр зохиолчийн зөрчил гарч ирж байгаа бололтой. Тэр цэцэг үхчихлээ жүжгийн гол утга санаа нь "БҮХ ЮМ ХООСОН" бол Охин дуул дуул өгүүллэг "БҮХ ЮМ ХООСОН БИШ, БҮХ ЮМ ХООСОН БАЙЖ БОЛОХ Ч ТҮҮНИЙ ЦААНА ДҮҮРЭН БОЛГОХ УТГА УЧИР БАЙГАА БОЛОВЧ БИД ҮҮНИЙГ МЭДДЭГГҮЙ, ӨӨРСДИЙГӨӨ ХООСОН БОЛГОДОГ" гэдэг санааг гаргаж байна уу даа гэж ойлголоо... Тэгвэл амьдрал, бидний зорилго, ер нь би гэдэг хүн, энэ хорвоо дэлхий бүгд хоосон, утга учиргүй юу? гэдэг асуулт гарч ирнэ.. БИд алхаж байна, бид гүйж байна, бид мөлхөж байна.. Үр дүн нь хоосон...БИд алхаж байна, бид гүйж байна, бид мөлхөж байна...Үйл явц нь үнэ цэнэ юм уу даа, магадгүй эхлүүлж байгаа зоилго, бидний өөрсдийн ч мэдэхгүй байгаа тэр хүч ч амьдралын үнэ цэнэ юмуу даа?....
Profile Image for Gerelmaa Baatarchuluun.
11 reviews44 followers
October 27, 2015
"Аквариум"-ыг эхлээд уншчихсан чинь бүх өгүүллэгүүдийг нь "Аквариум"-тай харьцуулаад байх юм. Аквариумыг нэг санаа амартлаа утгыг нь бүрэн тайлах хэрэгтэй юм байнаа.
Үндсэн хэлэх гээд байгаа санаа нь юу гэж байгааг хэрэндээ л ойлгосон. Гэхдээ яаж явж байгаад ийм дүгнэлтэд хүрэв ээ гэдэг асуултын тэмдэг байна. Нэг тийм огцом эргэлтүүдтэй. А бол Б, Б бол А гэхдээ А заримдаа А биш Б заримдаа В гэх мэт явж байснаа А бол Б биш юм гэсэн дүгнэлтэд хүрчихэж байгаа байхгүй юу.
Заа заа дахиад уншихаас.

Хотын үлгэрүүдээ арай л гүйцсэнгүй. Гэхдээ "Аквариум" бол Нүдний шилэнд үлдсэн зургуудын хотын үлгэр байлаа.
Profile Image for Siramoni.
6 reviews4 followers
September 6, 2012
Тоос сорогчноос болоод хэт мэдрэмжийг үгүй хийгч..Эмэгтэй хүн гэдэг бурханг бүтээсэн юм шиг мэдрэмж..Чи! эмэгтэй хүнгүй бол бий болохгүй байх байсанаа мэдэхүү?
October 16, 2017
Яг л миний дотор ороод үгээр илэрхийлж чадахгүй байсан бүхнийг минь үзгээр шивсэн юм шиг энэ номны өгүүллэг бүр нь сэтгэл хөдөлгөсөн. Өөр өөр ертөнцийн, өөр өөр цаг үед үргэлжлэх олон хүний амьдралыг нэгэн дор харах мэт энэ номонд шингэсэн өгүүллэг, богино жүжгүүд нь ямар ч эмэгтэйг догдлуулж үгээр уяраах чадалтай. Миний хайртай номуудын нэг <3
Profile Image for Munkhtulga Byambaa.
46 reviews10 followers
December 19, 2018
Энэ ном олон жижиг өгүүллэгүүдээс бүрдсэн бөгөөд ихэнх нь нууцлаг, харанхуй талдаа сэдэвтэй. Нөхөр эхнэр, араар тавилтыг эрээ цээргүйгээр бичсэн. Мөн тэр нэг зохиолын тайлал бол аймшигтай. Бичсэн хэлбэр нь ч этгээд. Бараг шууд хэлэх биз. Хамгийн сэтгэлд үлдсэн нь. Тоглоомын талбай дээр нэг хүн ... Ээ бурхан минь, бидэнд л тийм гунигтай зүйл битгий тохиогоосой.

Санал болгоно.
1 review
Read
March 21, 2020
Өлзийтөгс гуан зохиол надад шал өөр мэдрэмж ертөнц этгээд гаж хэрнээ сонирхолтой мэдрэмж өгдөг. Энэ ном дээр ялгаагүй ямар нэг хэлбэрт баригдаагүй өөрийн дотоод хэв маягаараа бичсэн нь таалаглдаа. Ганцаардсан үедээ хэн нэгнийг санасан үедээ уншиаар санагдлаа. Зарим нэг хэлэх гэсэн санааны ард хэдэн мянган бодол эргэцүүлэл төрүүлэм сайхан ном болсон байна.
Profile Image for Zolzaya Enkhbold.
26 reviews
November 20, 2020
Жоохон байхдаа уншиж байсан юм, одоо дахиад нэг уншнаа...
1 review
Read
May 24, 2022
Яаж унших юм бэ
Profile Image for Th Ye.
6 reviews1 follower
December 15, 2021
Өлзийтөгс зохиолчийн номнуудаас хамгийн их таалагдсан нь энэ бөлгөө.Яагаад ч юм сэтгэлд торох юм ихтэй байлаа.Шинэлэг, соргог гэж хэлэхэд оновчтой болов уу даа.Өгүүллэгүүдийг нь уншаад төрсөн сэтгэгдлээр зураг зурсан ч болохоор байна.
Profile Image for Anarmaa.
24 reviews7 followers
September 21, 2011
This is one of the amazing books. I discovered this book when I was browsing books in bookstore. I just opened a page and started to read few paragraph. Then I realized that I can't let it go. It's hard to find such book nowadays. Definitely it was amazing. It was written by young author who's mindset is not in a box but not crazy as some authors who call themselves "abstract" artists. She just looked into common things from different view of angle.
Profile Image for Azaa Kh.
22 reviews34 followers
October 4, 2015
Хамгийн эхний өгүүллэг(Аквариум) нь маш их таалагдсан төдийгүй бусад өгүүллэгүүд нь ч гэсэн нэг тийм "өөр" бас сонирхол татам байж чадлаа. Гэхдээ зарим нэгэн мэр сэр санаанууд нь ойлгомжгүй, эсвэл албаар "бөөрөнхийлж" хаяад байгаа юм шиг л санагдуулсныг эс тооцвол дажгүй ном байна :D
36 reviews1 follower
August 10, 2014
Үнэхээрийн "нимгэхэн" ном.
Profile Image for Ariunzaya.
28 reviews9 followers
January 5, 2016
Маш сайхан өгүүллэгүүд бий. "Аквариум", "Нүдний шилэнд үлдсэн зургууд" хамгийн их таалагдсан.
Profile Image for Maralaa Milky.
27 reviews2 followers
February 6, 2016
Сонин юм. Энэ номыг уншаад л уг номын зохиолч таалагдаагүйдэг. Хүн хүний сонирхол өөрөөс хойш яаая гэхэв,
Profile Image for Diamond Rain.
5 reviews
December 3, 2016
Sonirholtoi bsan odoo hurtel sanaj bgaa neg zohil n buh zuil n neg negerr alga bolj amidral uuruu ch hoosorson ym shg baivch dahin shineer eheldeg ter mash ih taalagdaj bilee
Displaying 1 - 30 of 37 reviews

Can't find what you're looking for?

Get help and learn more about the design.