What do you think?


Амьдралын хүлээснээс ангижрахуй
Тогмар ложон буюу Амьдралын хүлээснээс ангижрахуй
Хамуугаа маажихад таашаал төрөвч
Хамуугүй бол түүнээс ч таатай.
Ертөнцийн хүсэл шуналын жаргалаас
Ерөөсөө шуналгүй нь илүү жаргалтай.
Нагаржуна
Хамуугаа маажихад таашаал төрөвч
Хамуугүй бол түүнээс ч таатай.
Ертөнцийн хүсэл шуналын жаргалаас
Ерөөсөө шуналгүй нь илүү жаргалтай.
Нагаржуна
278 pages, Paperback
First published January 1, 2007
Ratings & Reviews
Friends & Following
Create a free account to discover what your friends think of this book!
Community Reviews
Displaying 1 - 7 of 7 reviews
Read
March 19, 2017Энэхүү номыг өөрийн гэсэн дотоод эрэлтэй хүн уншаасай гэж хүснэ. Өнөөгийн амьдралын утга учир юуны тулд хийгээд өмнөх болон дараагийн амьдралын тухай бодож, эрж хайж явдаг нэгэнд тэрхүү зам мөр нь өөрөө тодордог гэдэг. Ягшмал үзэл хандлагаасаа сугарч чадахгүй бол үгүйсгэл чинь нэмэгдэхийн нэмэр л гэх гэсэн юм. Бидний хамгийн чухал, тийм байх ёстой гэдэг бүх л зүйл угтаа хоосон. Эцэг эх, хань ижил, үр хүүхдийнхээ холбоо шижмийг хүртэл ухаармуй. Үүрсэн үүрэг, хариуцлага гэдэг үнэндээ юу билээ? Анх хүн болсны утга учир нь үйлс бүтээл гэж эндүүрч явсан. Харин дараа нь үр хүүхдээ үлдээх гэж ухсан. Үнэндээ энэ бүхэн амьтны хэмжээний л ухагдахуун. Эцэс төгсгөлгүй эрлийн үзүүрт нарийхан, бүр балархай ч гэсэн жим харагдана... Би гэгч хүмүүн ямар учрал тохиолоор хүн болж төрсөн бэ? Энэ төрлийг олсны учир шалтгаан юу билээ....? Энэ насаа таг сохроор дуусгахгүйн тулд гэрлийг хайж, олж харахаас өөр зам үгүй. Сохор нь сохортоо замчилж болохгүйн учир бусдыг өөрт тань үлдээж үгээ хураая. Боловсролыг бус эрдмийг шүтнэ.
July 5, 2021
Хэзээ ч юуг ч өмчирхөхгүй
Хаана ч юунд ч баригдахгүй
Энэ ертөнцөд хирсний эвэр шиг оршигч
Эрх зоргоор огторгуй салхин мэт
Аль ч тохиолдолд үхэх тул
Амьдрал өөрөө хуурамч чанартай
8 тохиолын зүүд зэрэглээнд
Сэтгэл хууртсан эсэхээ шинжээрэй
Жаргалын ёзоорт зовлон байх жамтай тул жаргалд ч бүү дурла, зовлонд ч бүү гутар
“Бодьсадын замнал” - аас
Унтууцал бухимдлаар хоолловол
Уур төлжиж өөрийг дарлана
Ямар ч зүйл тохиолдсон би
Баясах сэтгэлээ алдахгүй байя
Зүрх ээнэгшсэн амрагууд ч
Өнчирч хагацдаг жамтай
Зүдэрч олсон хөрөнгө ч
Эвдэрч шамшигдах тавилантай
Аяны буудал шиг биеэ
Зочин сүнс нь орхидог
Амьдралын хүлээснээс салах нь
Бодь сэтгэлтний мөрдлөг
Хаана ч юунд ч баригдахгүй
Энэ ертөнцөд хирсний эвэр шиг оршигч
Эрх зоргоор огторгуй салхин мэт
Аль ч тохиолдолд үхэх тул
Амьдрал өөрөө хуурамч чанартай
8 тохиолын зүүд зэрэглээнд
Сэтгэл хууртсан эсэхээ шинжээрэй
Жаргалын ёзоорт зовлон байх жамтай тул жаргалд ч бүү дурла, зовлонд ч бүү гутар
“Бодьсадын замнал” - аас
Унтууцал бухимдлаар хоолловол
Уур төлжиж өөрийг дарлана
Ямар ч зүйл тохиолдсон би
Баясах сэтгэлээ алдахгүй байя
Зүрх ээнэгшсэн амрагууд ч
Өнчирч хагацдаг жамтай
Зүдэрч олсон хөрөнгө ч
Эвдэрч шамшигдах тавилантай
Аяны буудал шиг биеэ
Зочин сүнс нь орхидог
Амьдралын хүлээснээс салах нь
Бодь сэтгэлтний мөрдлөг
September 8, 2023
"Хэрэв засч залруулж болох бол,
Түүнд уурлах хэрэг юун.
Хэрвээ засч болохгүй юм бол,
Бас уурласны ашиг юун." (78-р тал)
"Хорвоогийн үзэгдэл бүхэн
Өөрийн сэтгэлийн тусгал,
Сэтгэлийн мөн чанар нь,
Үзүүр сэжүүргүй хоосон.
Утга чанарыг ухаарч,
Үзэх, үзэгдэхийн хоёрдолд,
Ухаан эс тушигдах нь,
Бодь сэтгэлийн мөрдлөг." (139-р тал)
Түүнд уурлах хэрэг юун.
Хэрвээ засч болохгүй юм бол,
Бас уурласны ашиг юун." (78-р тал)
"Хорвоогийн үзэгдэл бүхэн
Өөрийн сэтгэлийн тусгал,
Сэтгэлийн мөн чанар нь,
Үзүүр сэжүүргүй хоосон.
Утга чанарыг ухаарч,
Үзэх, үзэгдэхийн хоёрдолд,
Ухаан эс тушигдах нь,
Бодь сэтгэлийн мөрдлөг." (139-р тал)
January 11, 2021
Үг хэллэг их гоё уран яруу юм.
February 13, 2021
Одоо үед бид жаргах гэж биш жаргалтай харагдах гэж хичээдэг болсон гэж юутай үнэн үг вэ. Бидний тэмүүлдэг бүхэн хуурамч юм.
Мөхөс надад бол ахадсан ном байлаа.
Мөхөс надад бол ахадсан ном байлаа.
April 29, 2024
Надад бол хүнд санагдлаа. Гэгээрлээс хол яваан байна гэдгээ ойлголоо, гэхдээ тэрэндээ жаргалтай байна 😇.
May 27, 2022
Уншаад ухаан дутуу байна даа гэж бодсон.
Displaying 1 - 7 of 7 reviews








