Ganbaatar41 reviews5 followersFollowFollowJune 26, 2018Халхын анхдугаар их богд Занабазарыг сэтгэлдээ бий болгосноо С.Эрдэнэ гуай буулгаж бидэнд үлдээжээ. Түүх бичлэг үзэж гавиагүй мань мэтэст тухайн цаг үеийг сэтгэлд мэдрэгдэж нүдэнд харагдтал бичсэн байх юм. Өөрийнхөө төрсөн нутаг Хархорин, Орхоны хөндий ямар түүх, ямар цэнгэл, ямар гуниг, ямар харуусал агуулж байгааг энэ номыг уншаад танив. Гээд өөрийнхөө хэмжээнд л энэ номыг ойлгосноо сийрүүлбэл:Гэгээн богдын өмнөөс түүний сэтгэл рүү өнгийж бичих зориг, ур ухаан С.Эрдэнэ мэт агуу зохиолчдод л байх бизээ. Ер Монголын задралын нэгэн том цэг, гунигт үе бөгөөд ах дүү, ураг садан хоорондоо алалдаж нэг нэгнээ хэмлэн байсан цаг байна. Эе эвийг тохинуулахаар Баатар хунтайж, Түшээт хан нарын залгамж болсон бодлого хэрхэн бүтэлгүйтэж Манжын хэсэг болсныг үзэх, Хүчтэй ч таран бутарсан улс хэрхэн харийн хоол болж байгааг, Өөрийн мэдэлгүй Хуандий, Далай лам нараар зам чигээ заалгах үндэстэн хэрхэн бусдын нөлөөнд орж, хаясан ясыг шүүрч авсан тухай, тэр ясыг дамжуулан шидэгч Рэгжийбуу мэт лам нар муу хүнээр нүд чих хийн сайны хажуугаар саар болж хорлож байсан тухай, энэ түүхийг өнөө цагт буулган харвал ч болохоор түүхийг өгүүлжээ. Өөрөөс шалтгаалаагүй том улсын улс төрийн нарийн бодлого нөлөөлж, хичнээн эв эеийг хичээн ард олны сэтгэлийг татсан ч бүтэл үгүй болсон тухай.Нөгөө талаас шашны тэргүүн, хувилсан хутагт, олныг гийгүүлэгч оройн дээд Богд Жавзандамба гарын ур, ухааны ураар олны сэтгэлийг хэрхэн татсан тухай гайхалтай түүх. Гарын урыг гүйцээн бүтээвч бүтээлд өөрийн гэсэн амь байх тухай, сэтгэлийн ая хөгийг тааруулах тухай С.Эрдэнэ гуай өөрөө мэдэх тул тун нарийн бичиж. Сэтгэлийг нэгэн үзүүрт бясалгах, гэгээрэх, өөрийгөө ялан дийлэх тухай ч бичиж. Төрсөн Монгол орныхоо уул ус, ургамал мод ан амьтдын тухай танин мэдсэндээ олзуурхаж байнам.
Enjgaa83 reviews17 followersFollowFollowJune 19, 2016Өрөвдмөөр ... Зарим хэсэгт нь хоолой зангиран, уйлмаар санагдана. Хүний амьдрал таашгүй. Хүн хүнээс хүчтэй гэх Богд жирийн хар хүний адил үр хүүхэдтэй болон амьдарч, хайрлан, инээж баясах эрхгүй... Шашин гэж хичнээн муу амьдралтай ч байсан, чи хамгийн сайхан амьдралтай нь гэж итгүүлж чадах ид шидтэй ч юм шиг. Сэтгэлээр нь хуурч, итгэлээр нь тоглогч ч юм шиг... Гэвч үүнгүйгээр хүн амьдрашгүй... Эд баялаг байлаа ч түүндээ цадахгүй, ханахгүй нь амьдын там гэлтэй. Бурханд шүтэн, энхийг хүсч, дээдийг ерөөвч хүчтэйн өмнө дорой болох. Эвийг эрхэмлэн, ухааныг түшихгүй байх нь бусдын зугаа, идэш болохыг нүдэнд үзэгдэн, сэтгэлд мэдрэгтэл бичжээ. Түүхэн ийм үйл явдал болсонд харамсаад баршгүй.challenge-2016 favorites
Tumeeb13 Bold22 reviews27 followersFollowFollowJuly 24, 2009С.Эрдэнийн гайхамшигт утга уянгын зохиол, бодол бясалгал, дотроо тэмцэлдэн буй хувь хүн, хайр сэтгэл,түүхэн үйл явдлууд, хүний сайхан сэтгэл, тэмцэл, хорон муу санаа гээд бүгдийг илэрхийлжээ. Гэвч монгол орны үзэсгэлэнт байгал, хүн ардын амьдрал ахуйг түүн шиг нүдэнд үзэгдэж, сэтгэлд бууж, нүдэнд нулимс хуртал дүрслэх зохиолч ховор бизээ.
Uyanga Ganchuluun110 reviews1 followerFollowFollowNovember 16, 2022С.Эрдэнэ гуайн уран тансаг, яруу бичлэгтэй энэхүү зохиол түүхэн баримтын хувьд хэр үнэнд ойрхон үгүйг мэдэхгүй ч, Богд гэгээний талаар, тухайн цаг үеийн талаар олж мэдэхэд их нэмэртэй байлаа. Улсын богд болж өргөмжлөгдөхөөс эхлээд золионы Богд болж сүүлийн 36 жилийг Бээжинд Манжийн хараа хяналт дор өнгөрүүлж 89 насны сүүдэр дээрээ жанч халах хүртэлх бүхий л амьдралыг тоймлон гаргасан. Хайрт бүсгүй Аминаагийнхаа гэгээн дүр төрхийг Ногоон дарь эх болгон мөнхөлж, хатны хамт Очирдарь бурхан дахин Монгол маягаар бүтээж соёлын үнэт их өвийг бидэнд өвлүүлэн үлдээсэн билээ.
Doore Dooree46 reviews1 followerFollowFollowSeptember 29, 2014Түүх соёл, газар зүйн мэдлэгтээ маш том хөрөнгө оруулалт оруулна л гэсэн үг. Миний хувьд 18-р зууны түүхийг ёстой мэддэггүй байсан, үүнийг уншаад тэр үеийн түүхийг илүү их судлахыг хүссэн. Эрдэнэ баавайн бүтээлүүд байгаль дэлхийг магтан дуулж, түүний гоо сайхныг гайхалтай дүрсэлсэн байдаг. Он цаг үеийн хүнд хүчир үед үйл явдлууд өрнөж байгаа ч гэсэн, энэ хүний бичлэг цаанаа л нээх гоё романтик, уншаад л баймаар. Болж буй үйл явдлуудынхаа гол усыг хаанаас эхтэй, хаашаа урсдаг, уул толгод, ан амьтад, ард түмний ахуй амьдрал гээд л бүгдийг багтаасан. Уншихынхаа хажуугаар газар үзээд л яваад байх юм байна лээ
Өргөнбаяр Ширбазарын5 reviews1 followerFollowFollowJuly 21, 2020Огоот хүслийг ивэлгэгч Аминагийн 2 мөөмОгторгуйд зорчих хурын үүл мэт. Янжинг баясгахуй. Яг соц нийгэм нуран унаж бх үед хэвлэгдэн гарч бсан санагдана. Их л гоё зохиол бж билээ
Bat-Erdene Khalzan8 reviewsFollowFollowOctober 27, 2022Уншихуйн таашаал нь хүмүүний хувь заяа хэмээвэл зохиолч С.Эрдэнийн зохиолуудыг орчуулгагүй унших нь Монгол хүний буян заяа юм даа хэмээн эрхгүй бодуулсан гайхамшигтай бүтээл билээ. Энэ номоос 17-р зуун Монголчуудын аж байдал, Халх-Ойрадын харилцаа, Чин гүрний аймшигтай зөөлөн аюул заналхийлэл зэргээс эхлээд тухайн үеийн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн байдал, Монголчуудын үнэт зүйл гэх мэт маш их мэдээлэл цогцоор авсан гэж бодож байгаа. Төдий хэмжээний мэдлэг, мэдээллийг тийм гоё найруулгаар уншигчдад хүргэж чаддаг учир Эрдэнэ гуайн зохиолуудыг шимтэн уншдаг билээ. Монголчуудын заавал унших номын жагсаалтанд Оройгүй сүм гэдэг зохиол заавал байдаг атал энэ ном ер харагддаггүйд үнэхээр сэтгэл дундуур байдаг даа.
Irekhzaya U2 reviewsFollowFollowOctober 2, 2020Эрдэнэзуугаасаа дүрвэн гарсан Өндөр Гэгээн Занабазар Бээжингийн баруун хойд захад байрлах багахан сүмд 36 жил амьдран Халх Монголдоо хувилгаан биеэрээ залрахын ерөөл тависаар тэнгэрт дэвшсэн ажээ. Халхын Богд Жавзандамба (Өндөр гэгээн)-ыг насных нь эцэст яавч Монголд нь буцааж болохгүй гэсэн Манжийн Энх-Амгалан хааны гэрээслэл зарлиг байсан гэдэг.
Batochir17 reviews1 followerFollowFollowFebruary 5, 2017Зохиолч нэлээдгүй судалгаатай бичсэн ном шиг санагдлаа. Тухайн үеийн цаг төрийн байдлыг бас давхар харуулжээ.