Anarmaa24 reviews7 followersFollowFollowSeptember 21, 2011Миний л бодлоор бол Өлзийтөгс орчин үеийн найрагч нарын дундаас хамгийн мундаг нь. Өлзийтөгсийн энэ ном өөрийнхөө нэг шүлгэнд бичсэнчсэн өөрийгөө нүцгэнээр харуулсан гэж хэлж болохоор. Сэтгэлээс гарсан шүлэгнүүд болохоор л сэтгэлд хүрдэг байхаа. Унших тусам атаархах, хашаа ч юм гүйгээд одмоор ч юм шиг, хаана ч юм жинхэнэ би байгаа юм шиг, өөрийгөө хаа нэгтээ гээчихсэн ч юм шиг санагдуулдаг шүлэгтэйд нь би Өлзийтөгсийн шүлэгнүүдэд дуртай.Анх нүдний шилэнд үлдсэн зургууд гэсэн номыг нь Их дэлгүүрт зүгээр л явж байхдаа дайралдаад дундаас нь сөхөөд харсан юм. Тэр үед би Өлзийтөгсийн нэрийг нь нэг ч дуулаагүй байсан үе. Тэр номыг дундаас нь сөхөж харчихаад л авахгүй л бол болохгүй сүнс минь хоргодох номнуудын нэг гэдгийг ойлгосон. Орчин цагийн мөртлөө орчин цагаасаа даанч их тасарсан нь илт байсан ном байсан.favorites
Eny Rebel135 reviews66 followersFollowFollowSeptember 10, 2012Анх эхлээд унших онц мэдрэмж төрөөгүй. Нэг л өөр санагдаад өмнөх номнуудаас... Надад тэгж санагдсымуу, тухайн үеийн мүүдэнд таараагүймуу мэдэхгүй. Сүүлийн үед санаандгүй хуудас эргүүлж байгаад тааралдсан шүлгүүдийг уншсан чинь таалагдаад л байгаа. Хайрт эгч минь дээ Үг хэрхэн бичигдэхээ, хэрхэн уншигдахаа өөрөө л шийддэг гэж Аюурзана Бөөгийн домог дээр бичсэн байдаг л тэр байх... бас цаг хугацаа хамааралтай гэж байгаа
Tumeeb13 Bold22 reviews27 followersFollowFollowFebruary 17, 2010Их таалагдсаан, мэдээж сайхан, сондгой сондгой шүлэгтэй. Хайрын дууч шувуу санагдлаа. Урьдны Нүдний шилэнд .... өгүүллэгүүдээсээ их өөр санагдлаа. Яагаад ч юм энэ нимгэн номыг их удаан уншлаа. Шүлэг бүрт нь их бодол, их сэтгэл, агуу хайр шингэсэн санагдлаа. Өөрийгөө хэн гэж төсөөлж, хэн гэж бодож, хэнтэй /юутай/ зүйрлэж байгаа нь аргагүй л эмэгтэй хүн, эх хүн. Сайхан бүсгүй шүү. Сэтгэлийг нэг л их хайраар сүүлчих шиг санагдсан.
Tsevelmaa109 reviews8 followersFollowFollowDecember 6, 2018Өдөн далавчит Бурхан зохиомол уу? Өдөт далавчгүй би зохиомол уу? Гурван мэлмийт Бурхан эрэмдэг үү?Хоёр нүдэт би эрэмдэг үү?Гэрэл цацраах Бурхан амьд уу?Гэрэл хураах би амьд уу?Бурхан уу?Би юу?......................................Хэн нэгэнд үнэн хайртай байна гэдэгхэтэрхий гунигтайТүүнгүйгээр амьдарч чадахгүйгээ мэдэрнэ гэдэг түгшүүртэй,нэг л түгшүүртэйХайр гэдэг бол жаргалтай айдас юмХайрлана гэдэг бол хайч аваад нүдээ өөрөө сох хатгахын нэр юмТэгээд тэмтчин тэмтчих атлаа тэмүүллээсээ зүүгдэн зүүгдэн урагш алхахуй юмЗүүдээ өөрөө зохион байж үзээд түүндээ үхтлээ итгэхийн нэр юмЗүрхээ өөрөө атгаж тавиад л, атгаж тавиад л цусыг нь зөөлнөөр шүүрүүлэхүй юмХэн нэгнийг хайрлана гэдэг хэмжээлшгүй өндөрт гарахын нэр юмХэмжээлшгүй өндрөөс унавал бяц үсрэхээ мэдэх ч хэзээ ч цуцалгүй дээш авирах зориг юм Энэ бол дэндүү олон түлхүүр нь зүүлттэй ч, цоожтой байгаа амьдралын, цор ганц, хэзээд нээгдэхэд бэлэн хаалга юмЭнэ бол нэг орсон хүн эргээд гарч чаддаггүй асар харанхуй гүн хонгил доторх, хаа ч юм бэ чимээ өгөн дуугарах аяар аяархан зовлонт инээд юм.
Lkhama Suren35 reviewsFollowFollowMarch 1, 2019...- Сэтгэл зүрхний төрсөн нутаг гэж юу вэ, Соно оо?- Тэр бол чиний хайж олох ёстой тэр л нутаг.- Би хэзээ тэр нутгийг олох бол?- Тэр нутагт хөл тавьсан цагтаа л.- Би яаж олох ёстой вэ?- Сэтгэл зүрхнийхээ заасан зүг рүү л явах хэрэгтэй...
Soko277 reviews51 followersFollowFollowApril 3, 2014Яагаад түм буман номноос хамгийн түрүүнд Л.Өлзийтөгс зохиолчийнхоо номыг шүүрээд авчихдагийг, бас бүх зүйлтэй нь санал нийлдэгийг, танихгүй хэрнээ эртнээс мэдэх болсон түүний үнэт зүйл, үзэл бодол, энгийн хэрнээ эрхэмсэг оршихуйг...Хожимдсон уншлага байлаа, гэхдээ хэвлэл болгоныг нь шүүрч аваад дуусгачихаар дараа нь их хүлээлттэй болох юм шиг санагдаад уншаагүй байсан хэрэг л дээ..."Өвөөгийн гар" шүлэг нь бурхан болсон эмээдээ миний ч бас өчиж байгаа өчил гэлтэй./Амьдралд дуртай ч үе үе тэсгэлгүй гуньдаг Адайр зантай ч уучламтгай бүсгүй болсоон, тэр/ гэж яагаад ч юм шиг өөрийгөө дандаа 3-р биендээр ярьдаг надад яг тохирсон үг байлаа./би дандаа өөрийгөө цаадах чинь гэх дуртай/Бас дандаа гунигийн тухай, хайрын тухай, харуусал бас хүслийн тухай, сар, толь, жаахан охин, шаналсан бүсгүйн талаар бичдэг түүний "Эх орон" гэдэг шүлэг нулимс асгаруулмаар гоё байлаа./хэзээ ч эх орны тухай шүлэг бичсэн байдгийг нь мэдэхгүй би бас түүнийг өөрөөр харах боломж олголоо/ Энэ 2 шүлэг л энэ цаг үед зүрх сэтгэлийг минь булгилуулаад хаячлаа /дараа сөхөхөд бас л нөгөөг бодогдуулах байх даа/Эх оронЭхлэх дуусах, эгнэгт ор хоосны тухай бодол минь сэрэхээрЭнэ ертөнцөөс би бушуухан хагацмаар болдогЭвдэрч, нурж, мөхөн доройтож буй нутгаа харахаарЭндээс би явмааргүй болдогМонгол!Энэ үг ертөнцөд үүрд амьдаараа хэлэгдэхийн үндэс ньЭнэ бие минь гэж, энд би хэрэгтэй гэж боддогУгаагдсан тархинууд шиг л хоосорч буй газар нутаг минь!Утаан дунд өлгөөтэй буй өнгөө алдсан туг шиг ирээдүй...Угаас би энд төрсөн, эндээ л үхнэ Монгол минь!Урьдын ерөөл, энэ насны нэр, өмнө насны үйл лай, буян заяа минь!Сэндийчигдэн буй газрын чинь орь дуу бүхэнСэтгэл болоод биед минь яр шархыг үүсгэнэмШиртэж буй голуудын чинь сүүлчийн амьсгаа бүрЭргэж хэзээ ч арилахгүй гүн сорвийг үлдээнэмЕртөнцийн хязгааргүй дайдаас чухам л энд төрснийЕрөөл болоод учрыг бодох цаг минь ирэв үү?Уйлж байгаа нутгийнхаа зүрхэн дээр нь зогсоодУнтарч хэзээ ч бөхөхгүй хайраа мэдрэхүй гунигтай. /2007,04,17/Үнэхээр гоё шүлэг байгаа биз...ингээд л ингээд л үгийн шидээрээ татаад байхаар чинь би дурлаад л хайрлаад л хүндлээд байх юм, зохиолчийгоо...favorites
Urandulguun18 reviews2 followersFollowFollowNovember 9, 2011GOY. Gehdee bugdiin unshij duusgahaas bas hairlaal bga.
Hash Shake5 reviews3 followersFollowFollowApril 15, 2013Надад ч бас нэгэн цагт цав цагаан төсөөллийн өрөө байсансан ...
Uyanga Ganchuluun110 reviews1 followerFollowFollowDecember 30, 2020-Сэтгэл зүрхний төрсөн нутаг гэж юу вэ, Соно оо?- Тэр бол чиний хайж олох тэр л нутаг.-Би хэзээ тэр нутгийг олох бол?- Тэр нутагт хөл тавьсан цагтаа л.- Би яаж олох ёстой вэ?- Сэтгэл зүрхнийхээ заасан зүг рүү л явах хэрэгтэй. ( 7х)Үснээсээ бусдыг тайлж тавиад нүв нуцгэн суудгийг минь Үзгээ мэрэн хазалж, цаас идэж өнждөгийг миньҮзсэн нь ганцхан чи! (31х)Миний халуун сэтгэлгүйгээрМиний халуун биегүйгээрМиний халуун үггүйгээрАмьдрал үхлийг чи төсөөлнө гэж үү?Чиний цэх харцгүйгээрЧиний цэх сэтгэлгүйгээрЧиний цэх ирээдүйгүйгээр Амьдрал үхлийг би төсөөлнө гэж үү? ( 36х)Өөрийн гараар будсан шав шар хананп миньӨглөө бүр Будда тодордогӨглөө бүр төрдөг Будда бүрийн тоогоорӨр зүрх цэвэршиж, шүлэг бичдэг би (41х)
Meili Enni85 reviews10 followersFollowFollowOctober 26, 2018Hichneen unshaad ch uidahgui yumdaa tanii shulegnees...
Sarah MN2 reviews31 followersFollowFollowMarch 27, 2022Миний дотор амьсгалж буй Ертөнцийг таньсан ерэн нас Л.Ө “Төсөөллийн өрөөнд”, 20-р тал.
Nanalism25 reviews3 followersFollowFollowMay 27, 2020Яаж ингэж бичиж чадна вэ???Дуу: Нүдгүй хүнд юу харагддаг юм бол? Нүдтэй би юу хараагүй юм бол?Цахим шуудангаар ирсэн захидлууд: Уйлж байгаа нэгний цэвэршиж байгаа нүдийг шүтдэгХанболд-д зориулсан шүлгүүд: Бичиж чадсан хамгийн төгс шүлэг минь чиТэнгэрт байгаа аавд минь илгээх ээжийн минь бичээгүй захидал: Сүүдэр минь хүртэл намайг орхиод чиний араас одсоныг үзнэ
Tulga G92 reviews32 followersFollowFollowAugust 18, 2024"Чи бол миний зовлон,Зовлондоо би яасан их хайртай юм,Чи бол миний зогсоол,Зогсоолдоо би яасан их гүн шигдчихсэн юм."(32-р тал)"Хаалга цонхоо түгжээд харанхуй дотор амьдардгийг минь,Харанхуй дотроо гэрэлтээд өрөөндөө багтахгүй цацардгийг минь,Харсан нь ганцхан чи!" (33-р тал)
Nomi4 reviews1 followerFollowFollowReadOctober 26, 2012uneheer nadad taalagdsan! olziitogs gdeg hunii nudeer zarim zuilsiig harah shan blaa!
Энхүүш31 reviewsFollowFollowDecember 7, 2018Төсөөллийн өрөөндӨмнө минь хүннү ваартай монгол архиӨвдөг дээр минь шөнө бүрийн үймээнч зүүднүүдМөрөн дээр минь үгүй болсон өвөөгийн гар Мөнхөд намайг эзэгнэгч мөнхийн нам гүмТөсөөллийн өрөөнд минь морилогтунЮмсын мөн чанарыг өөрөөсөө хайгаад байгаа юм шиг..,