Ishdolgor195 reviews6 followersFollowFollowNovember 10, 2014Яруу найргийг хэл нь дээд зэргийн сэтгэл хøдлøл шингэсэн, маш нягт багтаамж бvхий vгсийн зохицол болно.Ямар удаан уншваа. хэхэ. Бvvр тасалдаад...
Zolbayar128 reviews8 followersFollowFollowOctober 23, 2020Шүлэг, яруу найраг сонирхдоггүй байхдаа бусад дэвтрүүдийг нь авчхаад энийг бараг 10 жилийн дараа хуучин номын худалдаанаас олж уншив. Янзын янзын шүлгүүд байна шүү байна! "Яруу найргийг нийтийн хэрэглээнээс арай дээгүүр түвшинд сонирхдог хүмүүст зориулав" гэх маягийн сануулга хэд хэдэн газар бичжээ. Халширсан л хүний үг юм аа даа.
Батзориг26 reviews12 followersFollowFollowJuly 23, 2013 ~~~Та бидний мэдэхээр одоогоор Аюурзана, Өлзийтөгс нарын сонголтоор шигшигсэн түүврийн 4н ном байгаа бөгөөд тэдгээрээс энэхүү цувралыг эрхлэн гаргагчдын чадлыг хамгийн сайн илтгэсэн энэхүү номыг та нэг барьсан бол таны сэтгэлийг хөдөлгөх, юм бодогдуулах шүлэг заавал (Ямар ч үед) олддог тийм л шидтэй ном. ...өнөөгийн нийгэмд олон хүн зөвхөн бодтой борлогдож мөнгө болгох чадвартай зүйлсийг л шүтэж, хүний овунлиг сэтгэхүйгээс төрсөн дээд нандин бүхнийг, амьдралын жинхэнэ үнэ цэнийг олж харахгүй төөрөлдөж, тиймдээ ч бачимдан адгаж явна. Бидний жинхэнээр олж харж үнэлж цэгнэж чадахгүй байгаа оюуны үнэт зүйлийн нэг нь яруу найраг юм. Яруу найраг биднийг төөрөгдлийн харанхуйгаас гэтэлгэх болтугай... (Г.А, Л.Ө нарын номын өмнөх үгээс)Таны таалал орштугай, [Өөрийн зүгээс Б.Доржпалам, Л.Мягмарсүрэн, Б.Энхтуяа (Алсын одны бүдэг гэгээ), Б.Одгэрэл нарын мэдрэмжээр бүтсэн шүлгүүдийг сайшаамуй]