Сонгодог зохиол бас сонгодог л байдаг юм байна. Мөлжүүртэй нэг тийм үйл явдал дундаа ухаарал бодлого агуулсан. Фариа ламын дүр бол хүн амьдралдаа үгүй хоосонгоос үйлс бүтээж, харанхуй бүрхэгт ч хана цоолж эрх чөлөөнд хүрэх боломжтойг, өдөр бүрийн үр ашигтай өнгөрүүлэх нь гайхамшигийг бүтээж болохыг харууллаа. Лаа хийх, дээс томох, өөрт хэрэгцээтэй багж зэвсэг хийх, тэгээд өдөрт төө сөөмөөр ухсаар хонгил үүсгэж байгаа нь гайхалтай. Тууштай, цуцашгүй байхын үр дүн. Дантес бол багшийн заасныг үнэгүйдүүлээгүй шилдэг сурагчийн дүр шиг санагдлаа. Хүнийг зовлон бэрхшээл хэрхэн өөрчилж болдогыг мөн харууллаа. Данглар, Фернан бол өнөөгийн манай нийгэмд байгаа нэр төр, эрх ашигт дурлагч бүлэг хүмүүсийг төлөөллөө. "Үнэнч шударга хүмүүс хохирч, үл бүтэх нэг нь хожиж байдаг юм чинь" гэсэн үг үнэхээр оршин байна аа. Үүнийг гол дүрийн зорилттой, зоригтой үйлс өөрчилж үнэн мөний төлөөх өшөө авалтын үр дүн болгон хувиргалаа. Моррель худалдаачны дүрээр "Буян буцаж ирэхдээ шивэрдэггүй, аадар бороо мэт асгардаг" болохыг бүрэн харуулав.