Kush Zorigt (Enkhmunkh.Z)7 reviews16 followersFollowFollowJune 15, 2021Нэг талаас дурдатгал, нөгөө талаас хөгжмийн судалгааны тойм 12 хөрөг бичвэрээс бүрдсэн ном аж. Монголын орчин цагийн мэргэжлийн хөгжмийн тулгын чулууд, тэднийд залгамжлагчид болох нийт 12 хөгжмийн зохиолчийн тухай бичихдээ бүтээсэн бүтээлүүдийн жагсаалтаас гадна яг ямар бүтээлээрээ шинэчлэл хийж, гавьяа байгуулж, түүнийг нь хойч цагийн бид хэрхэн мэдэж явах учиртай гэсэн өнцгөөс баримтжуулж, басхүү өөрөө дүн шинжилгээ хийж бичсэн байна. Бүтээлийн жагсаалт нь миний бодлоор арай дутуу чиг юмуу гэж анзаарлаа. Гэхдээ үнэхээрийн энэ ном байгаагүй сэн бол бид ямархан эх сурвалжаас 20-р зууны хөгжмийн хөгжмийн зохиолчдоо таниж баримжаалах байсан юм болоо бүү мэд. Харин номын 13 дахь хөргөөр номын зохиогч Н.Жанцанноров гуай өөрөө багтах (Сонатын 2-р анги биш, Сонатын Аллегродоо багтах тул) учиртай л юм даа гэж бодлоо.june-21-reads