Пүрэвбазар20 reviewsFollowFollowMarch 13, 2013Талын нүүдэлчин монголчууд эрт дээр үеээс үр хойчдоо үнэлж баршгүй оюуны их өвийг уламжлан үлдээсээр ирсэн билээ. Монгол хэлний үгийн сан, зүйр цэцэн үгс, туйл, магтаал, шастир, ерөөл, ертөнцийн гурав, үлгэр, домог дуунууд гээд нэрлээд байвал дуусашгүй их оюуны сан нь дэлхийн аль ч хэлээс дутхааргүй баялаг.Энэ дундаас богино өгүүллэгийн замнал бусадтайгаа харьцуулвал залуу боловч одоогийн нийгэмд эзэлж буй байр шигээ ийм өчүүхэн огтхон ч биш! Миний уншиж ажигласнаар богино өгүүллэг нь тодорхой цаг хугацаа, үйл явдалд баригдалгүй тодорхой нэгэн гол дүрийн амьдралын нэгээхэн хэсгийн асуудал, тэмцэлийг дүрслэн үзүүлсэн байдаг. Богино өгүүллэгүүдийг өөр нэг онцлог нь тухайн үеийнхээ нийгмийн аж байдал, хүмүүсийн амьдралын хэв шинжийг шингээж өгдөг учраас он жил өнгөрөх тутам үнэ цэнэ нь нэмэгдэж дараа дараагийн уншигчдыг тухайн үеийн амьдралд шууд илбэдэн аваачих увидастай.Д.Нацагдоржийн "Хуучин хүү" өгүүллэгийн хэсгээс : "Хөдөөгийн байдал шалдар бульдар, цагийн улирал ороо бусгаа. Элстэй шанд, буттай цайдмыг дагаж хааяа нэг хар гэрээс утаа суунаглана.." Тухайн үеийн нийгмийн байдлыг ердөө хоёрхөн өгүүлбэрт багтаах гайхамшигтай биш гэж үү?Энэ номны талаар сэтгэгдлээ бичхэд редактор хийсэн хоёр хүнийг дурдахгүй өнгөрөх араггүй нь. Г.Аюурзана, Л.Өлзийтөгс хоёрын сонголтоор монголын шилдэг гэсэн зохиолчдын шилмэл өгүүллэгүүд сонгогдож уг номонд орсон. 292 хон хуудастай нь чамлалтай санагдавч сэтгэлд нь хэр барагийн юм нийцдэггүй Аюурзанын цэнзүүрт хүрэлгүй олон өгүүллэг хасагдсан нь лавтай. Монголын сонгомол өгүүллэг номонд нийтдээ монголын шилдэг 28 зохиолчдын 48н өгүүллэг багтсан юм. Миний хэзээ ч уншаад уйдахгүй олон сайхан өгүүллэгүүд энэ номонд бий. Хүний сэтгэлд хүрч чадсан өгүүллэг, шүлэг, дуу юунд ч байсан үг, өгүүлбэр бүр өөр өөрийн гэсэн чухал үүрэгтэй оролцдог. Тэр бүрийг нарийн мэдэрч үгэн дунд зохиолчийн сэм нуусан хэлэх гэсэн санааг нь мэдрэх уншигч хүний хамгийн сайхан мөч. Гадаадын олон хэлээр бид бүгд олон төрлийн ном уншдаг ч аялгуу сайхан монгол хэл дээрх шигээ үг бүрийг нь ойлгож уншиж түүнээсээ сэтгэлийн таашаал авна гэдэг амар биш. Сүүлийн үед гарсан монголын богино өгүүллэгүүдийн дундаас шилж унших ном.
Ishdolgor194 reviews6 followersFollowFollowOctober 7, 2014Д.Намдаг - Vрэгдсэнийг хvлээгч - Нэгэн амьтны 2 vхэлС.Эрдэнэ -Наран тогоруу Менх биш хорвоод хvн тердег, ухаантай, зоригтой яваарай.Пэрэнлэйн Лувсанцэрэн - Ус шиг цэнхэр, Нурамтын евертС.Дашдооров - Бууж мордох хорвооД.Гармаа - Чонын vvрЦ.Доржготов - Би юу эрээд байна аа? - Нохой гэрт хvн урдаггvйХvн гэгч чоно шиг хашир, туулай шиг гэнэн, ийм л амьтан юм даа. Сvvдэр догшрох цаг. С.ПvрэвЖ.Лхагва - Хайрын зурвас. 1969. (10б.н тэнэг)С.Галсан - Роль - Тэнгэрийн охинД.Норов - Vхэл хvлээх газарГ.Нямдорж - Øнчин хvний хоолойП.Баярсайхан-Сармагчин бол сармагчин, Зуун жил
Батзориг26 reviews12 followersFollowFollowMay 6, 2013Уран зохиолын хичээлд хэзээ ч авч байгаагүй мэдрэмжийг (ер хичэээл ном гэдэг бидний мэдэх, мэдрэх гэсэн хүслээс ихэнхдээ ангид байдаг бус уу)энэ номноос хүртэх болгондоо Монголын зохиолчдоор бахархах, бас өдийг хүртэл эдгээрүүдтэй "учирч" яваагүйдээ харамсах сэтгэл төрах... Эдгээрийг шүүн цуглуулах гэдэг хэчнээн мэдрэмж, мэдлэг шаардсан ажил байсан нь тодорхой. Тиймийг бүтээж чадсанд нь өнөө цагийн хамгийн чанарлаг бичээчис болох Өлзийтөгс, Аюурзана гуай нарт талархах сэтгэлээ харамгүй илэрхийлэх... Ялангуяа, Бадамсамбуу гуайн тэр өгүүллэг хэчнээн сайн юмбэ дээ?!
Ariunaa Munkhbat44 reviews10 followersFollowFollowJanuary 20, 2015Монголын уран зохиолын шилмэл өгүүллэгүүдийг богино хэмжээтэйгээр, түүвэр болгон гаргасан нь таалагдлаа. Нэг өгүүллэг нь хэдхэн хуудас л болохоор тухайн өгүүллэгийн тухай ерөнхий ойлголтыг олж аваад, дараа нь өөрөө тусад нь дахин уншвал зүгээр санагдлаа. Зарим нэг дундуур сэтгэгдэл үлдэхүйц зүйлс нь нэгд, зарим өгүүллэг нь зөвхөн хоёр хуудас зэрэг байсан нь хэтэрхий богинохон санагдсан, хоёрт, Д.Нацагдоржийн өгүүллэгүүд гэх мэд нилээн дээхни бичигдсэн өгүүллэгүүдийг хэллэгүүд нь орчин үед бараг хэрэглэгдэхээ больсон болохоор ч тэрүү, ойлгоход жоохон цаг авч байсан. Ерөнхийдөө бол чөлөөт цагаараа ганц нэгээр нь уншиж байхад зүгээр түүвэр бүтээл болсон санагдлаа. Миний хувьд хөгжилтэй бас сонирхолтой санагдсан өгүүллэгүүд бол 1.Хулан бид хоёр, 2.Сүүдэр догшрох цаг, 3.Бор еэвэн тэгээд 4.Роль байлаа.
Bolortuya11 reviews124 followersFollowFollowDecember 12, 2012Монголын шилдэг өгүүллэгийн цомирлог. Багадаа уншиж байсан манай агуу зохиолчдын өгүүлэгийн түүвэр. Зуныхаа амралтаар Монголдоо очих болгондоо энд тэндээс нь уншдаг, унших болгондоо бага насандаа эргэж очсон мэт тийм баясал төрдөг. Энэхүү түүвэрт манай шинэ үеийн үргэлжилсэн үгийн нэрт мастеруудын бүтээлээс орсон байдаг. Миний унших дуртай өгүүлэгүүд бол Сэнгийн Эрдэнийн "Хулан" "Хулан Цамба хоёр" Улаалзгана" мөн Намдаг гуайн " Гөлөг" гээд нэг их сэтгэл хөдөлгөм өрөвдмөөр хөөрхөн өгүүлэг байдаг. Байсан бол хааяа хааяа ахиж уншихгүй юу.
Soko277 reviews51 followersFollowFollowNovember 30, 2014Үнэхээр сонгомол өгүүллэг байлаа, хэтэрхий баруунжаад монгол ахуйгаа мартаад байгаа юм шиг сэтгэгдэл төрөн уншлаа, монгол соёлоороо хүмүүжсэн л юмсан, ингэж мартагнахад хүрэх гэж...байнга монгол зохиолоо уншиж байх хэрэгтэйг санууллаа надад...
MG GB73 reviews6 followersFollowFollowFebruary 21, 2018Монгол ахуй мөн соёлын онцлогийг үгийн урнаар өгүүлбэрийн оновчтойгоор маш сайн харуулсан богино өгүүллэгүүдтэй сайн ном. Ялангуяа ямар хүмүүсийн үр сад вэ бид гэдгээ бага багаар мартаж байгаа шинэ үеийнхэн уншилтай.
Chintushig Tumenbayar464 reviews33 followersFollowFollowDecember 1, 2017Гэртээ удаан хэвтүүлсэндээ харамсав. Ёстой л сонгодог бүтээлүүд байлаа.
Temujin Batdelger3 reviewsFollowFollowJune 4, 2020Энэ номыг уншихаар манай яруу найрагч, зохиолч нар ямар агуу байсан юмбээ гэж бодогддог шүү
Ulziijargal1 reviewFollowFollowSeptember 28, 2025Goy uguulleg bnahighlight ulziijargalnaranbaatar4-gmail-com
Ukk Ukkk1 reviewFollowFollowSeptember 28, 2025УншигчThis entire review has been hidden because of spoilers.
Khaliun Batbold2 reviewsFollowFollowNovember 27, 2016Энэ номны хавтсан дээрээс анх тэр хүний зургийг харсан... Хамгийн залуухан нь байсан учраас ийм залуу уран бүтээлч монголд байдаг юм байна гэж бодож байж билээ.Гэтэл үхчихсэн.Амьд байхад нь хэн ч мэдэхгүй, гэвч дараа нь үхэл түүнийг алдаршуулсан байж.