Jump to ratings and reviews
Rate this book

Бөөгийн домог

Rate this book
Энэ ном нь зохиогчийн 4 дэх роман бөгөөд Буриад түмний үндэс угсаа ба соёл ухамсрын сүйрлийг бөө мөргөлийн сэдвээр бэлэгдэн дүрсэлсэн, түүнчлэн хайр дурлалын сэдвийг хүний оюун санаан дахь далд орон зайд дэвсгэрлэн хөндсөн зохиол юм.

234 pages, Paperback

First published January 1, 2010

44 people are currently reading
855 people want to read

About the author

Г. Аюурзана

48 books792 followers
1970 онд төрсөн. ОХУ-ын Москва хотын М.Горькийн нэрэмжит Утга зохиолын дээд сургууль, АНУ-ын Айовагийн их сургуулийн Олон улсын утга зохиолын хөтөлбөр дүүргэсэн.

“Цаг хугацаа амсхийх зуур”, “Философийн шүлгүүд”, “Non Plus Ultra”, “сэтгэл рүү шагайгч Түүнд” зэрэг яруу найргийн түүврүүд, “Дурлалгүй ертөнцийн блюз тэргүүтэн хүүрнэл зохиолууд”, “Гурамсан цадиг” зэрэг хүүрнэл зохиолын номууд хэвлүүлсэн. “2х2=6 буюу Суут жаран сэтгэгч”, “Орчин цагийн аугаа их сэтгэгчид”, “Зэн-буддизм: Амьдралаас ангижрахуй” зэрэг философийн чиглэлийн номууд бичиж, “Дэлхийн сонгомол яруу найраг” антолог, Монтэнь, Сартр, Фолкнер, Борхэсийн зохиолуудаас монгол хэлнээ орчуулсан.Хамгийн сүүлд “Бөөгийн домог” романаа 2010 онд гаргажээ.

Ratings & Reviews

What do you think?
Rate this book

Friends & Following

Create a free account to discover what your friends think of this book!

Community Reviews

5 stars
358 (56%)
4 stars
185 (29%)
3 stars
66 (10%)
2 stars
14 (2%)
1 star
14 (2%)
Displaying 1 - 30 of 66 reviews
Profile Image for Пүрэвбазар.
20 reviews
March 12, 2013
Монголын орчин үеийн утга зохиолын ертөнцийг тодорхойлогч, үнэтэй хувь нэмэр оруулагч Г.Аюурзана гуйан өөр нэгэн шилдэг бүтээл. Аюурзана маш олон чанартай номнууд хэвлүүлсэн тэгвэл тэдний дундаас түүний 4 дэх роман "Бөөгийн домог" чухам юугаараа бусдаас ялгарах шилдэг бүтээл байж Алтан өд шагналыг эзэндээ авч ирж Солонгос хэлнээ хөрвүүлэгдэв?

Энгийн роман бичих нь түүхэн явдалуудтай давхцуулсан эсвэл нийтийн сэтгэлгээнд бат суусан зүйлсийн тухай бичих хоёр тэс ондоо зүйл. Энгийн роман зохиогчийн төсөөллөөс цэвэр бүтдэг бол түүхэн эсвэл бодит зүйлс дээр тулгуурласан роман бичих нь зохиогчоос чамгүй их зориг бас нөр их судалгаа хийхийг шаарддаг. Учир нь ийм зүйл дээр зохиогч "худлаа" зохиож бичих эрх үгүй. Бөөгийн зан заншил цаашлаад хэнгэрэг, онгод тэднийг сүсэг бишрэл гээд бүх зүйлийг бодит орчин дээрээс нь судалгаа хийж түүнийгээ Тэнгис хэмээх залуугийн бүтэлгүй дурлалын шархнаас дайжих хэсэгхэн зуурын юм шиг хэрнээ хэдэн жилийн амьдралтай зангидаж өгсөн энэхүү роман нь нийтийн сэтгэхүйнд аль хэдийн гүн гүнзгий суугдсан бөө нарын тухай "ташаа" ойлголтыг халж чадахуйц анхдагч болсоноороо онцлог юм.

Романы завсараар гарах Хагдай бөөгийн ярьдаг домогуудыг уншхад уран зохиолын охь амт шууд амтагдах бөгөөд жинхэнэ "классик" түвшиний тэдгээр домогуудыг ахин дахин уншсан ч уйдхааргүй тийм амттай.

Энэ романаас ганц дутагдалтай зүйл надад санагдсан нь Аюурзана гуайн төсөөллөөс бүтсэн 2 гол дүрүүд болох Хагдай бөө Тэнгис хоёрын харилцаа нь дэндүү хийсвэр санагдах агаад Буриад ёсны хоол, соёлоос төдийлөн тусгаагүй нь харамсалтай. Гэсэн хэдий ч түүн шиг баримтан дээр тулгуурлаж жинхэнэ уншууртай ном бичдэг зохиолчид өдрийн од мэт цөөн.

Аюурзана шиг зохиолчтой хамт нэг эринд амьдарч бичсэн номыг нь эх хэлдээрээ уншиж бүрэн гүйцэт ойлгож шингээж авч байна гэдэг ховор аз завшаан гэж би хувьдаа бодож явдаг. Дараа дараагийнх нь романыг тэсч ядан хүлээж сууна.
Profile Image for Tsevelmaa.
109 reviews8 followers
September 10, 2017
Сондгой тоо бол бүхий л ертөнцийн төрх юм. Хорвоо хэзээ ч тэгш байдаггүй, сондгойрч онцгойрсон нэгнийгээ адалж байж, шүтэж байж, сондгойрсон нэг нь адлагдаж байж, шүтэгдэж байж, сая амьдралын үнэн төрх илэрч гардаг ийм л ертөнцөд бид төржээ. Ганцаар заяасан юм бүхнийг бод л доо.
Profile Image for Undrakh.
177 reviews121 followers
June 10, 2011
Хэвлэгдэж гараад жил гаран болж байхад одоо л уншсандаа бага зэрэг харамссан. "Гурамсан цадиг" тэгэж их таалагдаагүй учраас тэр байх л даа , үргэлжлэл нь юм байна гэж бодоод түр хойшлуулсын. Хүлээж байснаас хамаагүй дээр байлаа . Хагдай бөө шиг хүмүүсийн амьдралаас л сэдэвлэж биднийг гайхшруулсан кино , ном зохиол төрөн гардаг биз. Үг бүр нь үнэн юм шиг , эсвэл би үнэн гэж итгэсэн тийм домгууд , түүхүүд . Тэнгисийг хэрхэн бөөгийн ёстой зохицуулж гаргасан нь гоё байлаа . Их ч зүйл судалж байж бичсэн бололтой . Харин Тэнгис , Хагдай бөө хоёрын харилцан ярианы хэсгүүд нь нэг л жинхнээсээ ярилцаж байгаа биш юм шиг уур амьсгалтай байсан . Хоёр хүний хоорондох яриа гэхэд арай л хоосон. Юутай ч их сайхан зохиол болжээ .
78- "....Архи бол ой ухааныг бүрхээж , хуурмаг занд сургаж , өвгө дээдсийн сүнстэй холбогдох замаас төөрүүлдэг хортой идээ .Оросууд чухам архины хүчээр л буриад зоны хүч чадлыг булааж аваа . "
112- " Бусдын амьдралыг хэн ч залж тэгшилдэггүй юм. Ямар бөөд өрөөлийн хувь заяаг өөрчлөх хүч заяадаггүй . Бөө хүн ямар нэгэн амьдралыг залж хөтөлдөг гэх юм бол тэр нь ердөө өөрийнх нь л амьдрал байж таараа "
114- " Гуниг бол хамгийн эрхэм чанар . Бид өөрсдөөсөө болоод ч гуньдаг юи биш . Бид бол хаа нэгтээх хэрээ ,дорго , нохойны л хүний биеийн хэвд цутгасан дүрс төдий амьтад . Бидэнд хэрээ мэт , нохой мэт харагдаж буй эд бол ихэнх тохиолдолд далд ертөнцийн элч байдаг юм . Бид тэднийг захрич залах эрхгүй . Хүн бол ертөнцийн төв бус , Ертөнцийн төвдургаж буй ердийн л модны залтас нь . Үүнийгээ далдханаа мэдрэхэд бидний сэтгэлд гуниг төрдөг ..."
171 - "Хүн бүр нүднээ үл үзэгдэх хоёр дахь биетэй . Сүнсний тэр амьтантайгаа үүрд холбоотой явдаг "
Profile Image for Eny Rebel.
135 reviews66 followers
January 14, 2013
Нэг эхлүүлж орхиод дундаасаа нь больж дуншиж дуншиж өнөөдөр уншиж дуусав. Дажгүй, гэхдээ би хэтэрхий их хүлээлттэй байсан болохоор бүүр тэгтлээ их бол таалагдсангүй. Элдэв янзын шашин этр сонирхдог мань мэтийн нөхдүүдэд бол уншихад илүүдэхгүй л ном байна. Дундуур гардаг домгууд нь их аятайхан.
Ольго арал дээр очиж үзмээр, тэр мэдрэмжийг өөрөө мэдэрмээр санагдсан.
Хэзээ нэг өдөр явж үзнээ.
Нилээн их судалгаа хийж бичсэн нь анзаарагдаж байсан, бөөгийн талаарх аягүй аятайхан цогц мэдээлэл ч гэхүү мэдлэг ч гэхүү өгөхөөр уран зохиолоос гадна, танин мэдэхүйн их ном болсон юм шиг санагдсан.
Ном дээр хэлснээр бас Урангоо ч ревийв дээрээ дурдсан байсан "үг хэрхэн бичигдэхээ, хэрхэн уншигдахаа өөрөө л шийддэг" гэж. Хүн бүрт уншаад өөр өөр сэтгэгдлэ төрөх биз.

+ Тэнгис их сонин нөхөр санагдсан. Тэр хүнийг сайн ойлгоогүй.
Profile Image for Ag.
220 reviews21 followers
August 2, 2012
Ер нь одоо цагт хүн бүхэн л бөөтэй ямар нэгэн байдлаар орооцолдож байгаа. Өөрөө, өөрийнх нь ойр дотны ах дүүс бөө биш юм гэхэд л хавь ойрынх нь хүмүүсийн нэгнийх нь ойр дотны хүн бөө болчихсон, түүний талаар яриа хэсэгтээ өрнөдөг. Тийм болохоор энэ номыг хүн бүхэн уншчихвал, гэхдээ зүгээр нэг гүйлгээд өнгөрөх биш ойлгоод уншчихвал хэрэгтэй мэт.

Бөө болон шарын шашны талаар бас гоё бичсэн байна билээ.

Миний одоогийн харж байгаагаар Аюурзана зүгээр л нэг уран зохиол, тууж, өгүүллэг бичих биш маш сайн судалж байж бичиж байгаа зүйлийнхээ мөн чанарыг гаргаж харуулдаг хүн юм гэж бодогдоод байгаа. Шүгдэн дээр ч тийм л байсан.

Хөөрхий Тэнгис Рэжи-н авч ирсэн цагаан толгойтой бүргэдэд хууртан бүтэн 7 жилээ арал дээр өнгөрөөчихсөн, тэрэндээ харамсаж байгаа хэсгийг нь уншаад за яадын бээ, зөндөө л их юм мэдэж авлаа шүү дээ гэж хэлээд тайвшруулмаар санагдаад байсан. :P

Зөвхөн одоо цагт хуурамч бөө олширчихоод байгаа юм бишээ, дээр үед ч байсан юм. Хуурамч бөө, хуурамч лам нарын уршгаар бөө шарын шашин 2-г хүмүүс зөрүү ойлгодог...

Бие энэ ертөнцийнх бол сэтгэл өөр ертөнцийн зүйл. Хүний биеийг өвтгөмөөр байгаа бол зүгээр л очоод цохичих. Харин сэтгэлийг нь өвтгөмөөр байгаа бол бөөд ханд гэсэн байна билээ.

Бас бөө хулгайч хүнийг олж цээрлүүлдэг биш түүний сэтгэл зүйд нөлөөлж гэмших бодол төрүүлж, хулгайлсан эд зүйлийг нь буцааж өгөхийг хичээх санаанд хүргэж л чадна.

Хүн баян, ажил төрөлтэй сайхан байгаагаа бөөд даатгаад тэр чигээрээ үүрд мөнх байлгаж чадахгүй, зөвхөн өөрөөс нь л бүх зүйл хамаарна...


Profile Image for Khaliun Yadmaa.
10 reviews3 followers
October 6, 2017
Бусдын амьдралыг хэн ч залж тэгшилдэггүй юм. Ямар бөөд өрөөлийн хувь заяаг өөрчлөх хүч заяадаггүй . Бөө хүн ямар нэгэн амьдралыг залж хөтөлдөг гэх юм бол тэр нь ердөө өөрийнх нь л амьдрал байж таараа
Profile Image for Oyun-Erdene.
14 reviews13 followers
September 23, 2013
Их сайхан зохиол болсон байна лээ. Маш их зүйл судалж баримтаар баталгаажуулж бичсэн нь уншихад улам л бодит гэж хэлээд байх шиг... Миний хувьд бөө гэхээр нээх ойшоож сонирхдоггүй байсан. Магадгүй энэ нь нийгэмд хэт их хуурамч бөө гарч ирсэнээс болсон байх. Харин энэ номыг уншаад анх удаа бөөгийн талаар мэдэж авсан ном минь юм. Бас бөө гэж яг юу байдаг. Бөөгийн зан заншил, тэд юу хийдэг тэдний хэрэглэдэг зүйлс мөн сахиус онгод гээд маш их зүйлс мэдэж авсан.
Profile Image for Tuugii Tuugs.
19 reviews2 followers
January 27, 2015
Угаас шашин сонирхдог надад бөө мөргөл үнэхээр сонирхолтой ч төдийлөн сайшаадаггүй. Буриад зон олны түүх болоод амьдрал, итгэл үнэмшлийн талаар бичсэн нь их сайхан санагдлаа. Уг номыг уншаад итгэх итгэл, харах өнцөг өөрчлөгдөөгүй ч уншихад нэн таатай байлаа. Аюурзана зохиолчийн бүтээлүүд судалгаа сайтай нь илт мэддэгддэг.
Profile Image for Urangoo.
197 reviews
July 9, 2010
Үнэхээрийн сайн ном. 5/5

Өнөө цагт бөө нар олноороо гарах болжээ. Гарах гэдэг зөв үг мөн ч юм уу? Тодрох гэх ч юм уу? Юутай ч энэ олон бөөгийн үнэн эсэхийг миний номыг уншаад ялгаж салгана гэж Аюурзана өөрөө номоо танилцуулсан байдаг. Үнэхээр бөө мөргөл гэж аугаа зүйл байсныг өнөөгийн бидэнд мэдүүлэхээр зүйл уламжлагдан үлдээгүй болохоор сохороор итгэгсэд олширч тэр хэрээр үнэн худал нь мэдэгдэхгүй бөө нар ч олширсон юм болов уу? Амьдарлыг маань тэгшлээд өгнө гэж найдан бөөд хандагсад олон. Туслах нь ч бий л байх гэхдээ "Бусдын амьдралыг хэн ч залж тэгшилдэггүй юм. Ямар ч бөөд өрөөлийн хувь заяаг өөрчлөх хүч заяадаггүй. Бөө хүн ямар нэг амьдралыг залж хөтөлдөг гэх юм бол тэр нь ердөө өөрийнх нь л амьдрал байж таарна" гэж Хагдай бөө хэлсэн нь үнэн мэт. Жинхэнэ бөөгийн хажууд 7 жилийг өнгөрөөсөн Тэнгис энэ бүхнийг бидэнд дамжуулж байгаагаар энэ зохиол бичигджээ. Мөн бөөгийн талаах сонирхол татахуйц домогууд шигтээ болон орсон нь энэ номыг өвөрмөц болгосон байна. Гэхдээ Аюурзанын хэлсэнчлэн "үг хэрхэн бичигдэхээ, хэрхэн уншигдахаа өөрөө л шийддэг" тул бусад хүмүүс уншаад ямар над шиг бахдах бус өөр сэтгэгдэл төрж ч болох юм.
Profile Image for Ariunzaya.
28 reviews9 followers
January 7, 2016
Ёстой л нэг амьсгаагаар дуусгасан. Урьд нэг романыг тэгтэл автаж, биширч, шуналтайяа уншин дуусгаж байснаа санадаггүй юм. Зохиолч ийм хэмжээний бүтээл гаргахын тул хэр хэмжээний судалгаа хийж, санаж сэдсэн талаар энд бичих илүүц биз. Минийхээр энэ ном уран зохиолын төрлөөр бичигдсэн л болохоос анхаарч уншсан нэгэнд шинжлэх ухаан, шашин, соёл судлал, түүхийн олон чухаг мэдлэг, мэдээлэл өгч чадах даацтай бүтээл. Зохиолч өөрөө ч судалж, цугуулсан бүхнээрээ эрдэм шинжилгээний бүтээл гаргавал олонд тустай байсан ч би зохиолч хүн учраас уран зохиолын бүтээл л бичлээ хэмээсэн байсан санагдана. Гэвч хүнд олон талын мэдлэгийг энэ мэт сонихолтой зохиолоор дамжуулан хүмүүст ойлгуулна гэдэг мөн ч их ухаан...
Profile Image for Оддбаяр.
44 reviews12 followers
July 10, 2015
Аюурзана гуайн орчуулгын номнуудыг уншиж байснаас биш анх удаа өөрйинх нь бичсэн номнуудыг уншлаа..Харамсалтай нь миний төлийлөн сайн мэдэхгүй зүйлийн талаар болохоор бүх зүйл нь шинэ санагдлаа..Ядаж байхад би энэ Тэнгис гэдэг залуутай ямар ч ойролцоо нөхцөл байдалтай байхдаа уншчихав даа..Бас нэг өвөрмөц зүйл нь 155-р хуудаснаас өөрийнхөө мэдэх хамгийн урт өгүүлбэрийг уншсан нь гайхалтай..Ойролцоогоор 450 үгтэй өгүүлбэрийг үнэхээр гайхалтай тодорхой бичжээ....Нэг зүйлийг гүйцэд сайн эзэмшинэ гэдэг ямар сайханг эндээс дахин дахин мэдэрвээ хөөрхий
2 reviews
January 31, 2022
Бөөгийн талаарх үзэл бодлыг өөрчилсөн бас тухайн зан үйлийн талаар нилээн сайн мэдлэг өгсөн ном байлаа
Profile Image for Javkhlan.
9 reviews
January 21, 2024
Сонирхолтой санагдав. Психоанализ роман шиг уншигдав. Мөн бөөгийн мэрэглэдэг мөөгний хэрэглээ нь Psilocybin гэдэг мөөгний бодисийг харуулаад байгаа санагдсан. Хэрэглэсэн үгс нь өвөрмөц. Үүл урагдана гэх мэт үгсээр бөөгийн аялалаар хөтлөнө. Аюурзанын номнуудаас эхлэхэд харин хурцвах байх.
Profile Image for Tseren Onolbaatar.
13 reviews
June 5, 2024
5 ширхэг од өгөхөд зохиолын гол дүрүүдийн нэгнийх нь нэр анхнаасаа таалагдаагүйгээр үл барам уншаад дуусах хүртэл өвтгөсөн тул 4-ийг өглөө. Угтаа 4.9 ширхэг юм шүү. Зохиолчийн хоёр ч номыг өмнөх саруудад сөхөн харсан ч ерөөс сэтгэлд хүрээгүй тул хүлээлт багатай уншчхсных уу, аав маань хоргодон хоргодон ‘энэ номыг чинь аваад явчихъя аа’ гэхэд нь болиулсных уу, мэдэхгүй, ингэж бүтэн мэдрэмж авна гэж санасангүй л дээ.

Ерөөсөө л энд ямар нэг шашны талаар биш, ямар нэг бөөгийн ч талаар биш тив тэнгэрийг монголчууд хэрхэн шүтэж ирсэн, байгальтай болон хамгийн гол нь хүн өөрөө өөртэйгөө хэрхэн харилцах талаар, амьдралын зовлон жаргал, бүхий л нууц, байж болох бүхний түлхүүр нь гагц тухайн хүний дотор л байх ахул угтаа хүн өөрөө өөртөө эзэн нь хийгээд бусдын үйлд хар бурууг тусгахгүй аж төрөх аваас тэнд бидний утга учир орших буюу эцсийн дүндээ хүн өөрөө өөртөө ‘бурхан’ болохыг тод томуудаар, алдаа мадаг үгүй, гол нь гайхалтай сайхан найруулж бичжээ.
Монгол хэлний яруу сайхан чанарыг биширьюү.
Profile Image for Soko.
277 reviews51 followers
July 18, 2024
medehgui yumda...itgeh eseh talaar...yamar ch bsn nomtoi holboogui zuilsiig durdahad manai nziin suns ni zailsan ged buu deer ochih bolvoo, neg nztgaa hani bolood hamt ochson chin manai nziig uchirgui tashuuruu suruu neg zuileer oroolgoson yumdag. sain harj btal manai nziin biynees urta har zuil haalga ru chiglen garsan. bi nudende itgehgui za daraa ni nalaih ah (buu)-s asuuna da gj bodoj btal hamt suuj bsn nz bid 2 luu harsna ene 2iin 1 ni harsan tuuni biynees yamr 1 zuil garahiig gesnee chi...ged nadru zaasan... yug medehgui yum...gehde l setgeld yamar neg zuil uldesnees ene nom hurdan unshigdsangui... itgj ul bno gj uuriiguu het hyanaj unshsanaas bolovuu yu l bol? ayurzana zohiolchiig ene sedviig barij avsand gaihaj bn...tuunees bi modernist zohiol, shulgiig uur handlagiigl huleedegsen de... bas itgeh gj oroldson uu, itgesen uu buu med???
Profile Image for Enerel Namsrai.
1 review
Read
December 5, 2015
Судасны чимээ, Шүгдэн, Бөөгийн домог гэх дарааллаар романуудыг нь уншсан. Ёстой л орчин үеийн гэх нэр томьёог авч яваа хүмүүсийн нэг бол Аюурзана. Эхэлчихээр больж чаддаггүй цөөн хэдэн амттай номнуудын нэг байлаа. Домгуудаас эхлээд л сайхан мэдрэмж, олон зүйл мэдэж авсан. Бөөгийн тухай ойлголт төвийг сахтсан болно. Монгол хүн болохоор ч тэр үү Шүгдэнг бодвол сэтгэлд арай ойр дотно санагдсан. Мартсан зүйлсээ эргэн санаад ч байгаа юм шиг. Хагдай бөө Тэнгис 2ийн харьцааг төдий харуулаагүй мэт ч ном тэр чигтээ тэр харьцааны үнэ цэнийг давхар халуулсан санагдсан. Сайн ном!
Profile Image for Aram.
3 reviews10 followers
September 11, 2012
Цагийн шуурганд өртсөн буриад түмэн, бөөгийн удмын сүүлчийн улаач, түүний туулсан бэрх амьдрал, хүний төлөө гэсэн чигч сэтгэл, зөвхөн бөө хүн л туулж чадах тэрхүү замналыг мэдрүүлж чадсан.
Уг номонд гарах домгууд, онгодуудын орших ертөнцийн тухай дүрслэл их таалагдсан. Өөрөө бөө болох гэж байгаа юм шиг л Хагдай бөөтэй хамт аялсандаа.
Бас номонд гарах орчин цагийн үйл явдал дунд нефтийн магнат Ходорковский-н тухай гарсан нь сонирхолтой байсан.
Profile Image for Enkh-Amgalan Tsognemekh.
3 reviews
July 30, 2015
Уншаад эхэлсэн л бол дуустал нь шимтэж уншиж дуусгахаас өөр сонголтгүй үнэхээр сонирхолтой ном. Хагдай бөөгөөр маш олон зүйлийг илэрхийлэхийг зохиолч оролдсон юм шиг санагдсан. Бас хааяа үе үе тохиолдох хүмүүс бидний мэдэхийг хүсзэг астрал аялал, бөөгийн шашингийн талаар үнэхээр тов тодруун өгүүлсэн. Үнэхээр сайн ном
Profile Image for Naran  MN.
4 reviews2 followers
November 9, 2016
Энэ номыг өнөөдөр уншиж дууслаа,,,,хүн ер нь амьдралынхаа бүх л замыг өөрөө л сонгож амьдардагийн олон жишээг эндээс харж болно.Гэхдээ хүлээлттэй уншсан болоод ч тэр үү, миний хувьд тийм ч сайн ном гэж санагдсангүй.
Profile Image for Ulziisaikhan Jargal.
53 reviews
July 23, 2012
Хагдай бөө шиг бөөтэй уулзаж үзхиймсан..нуль ургуулан бодолт төсөөлөл дээрээ тавьжаагаал уншсанда :р
Profile Image for Munkhtur Erdenesaikhan.
9 reviews14 followers
April 30, 2018
Бөө мөргөлийн шашины тухай маш сонирхолтойгоор тайлбарлаж бичсэн бүтээл.
Profile Image for Daria Otgonbayar.
17 reviews
June 25, 2019
Монгол улсын хойд хязгаар Байгаль нуурын орчимд суудаг буриад олны тухай дүрсэлсэн бөөгийн тухай анхны роман.


Сүүлийн жилүүдэд бөө мөргөл дахин сэргэж айл бүрт нэг бөө байх нь холгүй байдаг боллоо. Нэг талаараа мөнх тэнгэрийн цаг ирж мянган бөө сэргэлээ гэдэг ч нөгөө талаараа улс орон хямрах цагт шашины үйл дэлгэрдэг гэж ярьцгаах юм. Аль нь үнэн гэдгийг мэдэхгүй ч бөөгийн тухай мэдлэг, мэдээлэл зузаарах тусам түүнд итгэх итгэл улам ихээр нэмэгдэх шиг.

Ямартай ч худал хуурмаг зүйл огтоос биш бөгөөд бодит ертөнцийн бодит бус байдлыг илчлэх хамгийн шулуун зам учраас хамгийн ил тод байдаг бизээ…

Энэхүү номонд Хагдай бөө болон түүний тулмааш Тэнгис-ийн тухай гарах бөгөөд бөө болох, онгодтой байх, тулмааш болох гээд бүгд оюун санааны, дотоод сэтгэлийн чанадад хүрэх тэр л нарийн үйл явцийг нүдэнд харагдтал бичихийн зэрэгцээ амьдралын утга учир, онгод сүнс, болон дотоод сэтгэл дэх хайр сэтгэлийн мэдрэмжийг дүрсэлсэн бичижээ.
Зохиолч номыг бичиж байх үедээ өөрийн биеэр Байгал далайг зорин очиж судалгаа хийн, өвөг дээдсээс улбаалан ирсэн домог хуучинд тулгуурлан энэхүү романаа бүтээжээ.

Сэтгэлд хүрсэн хэсгүүдээс:

“Онгодын дохио бол энэ ертөнцийн хэл биш, энэ цаг үеийн сэтгэлгээ бус. Онгод ирэх үед бөөгийн оюун санаа бидний хүрээллээс гарч оддог. Балар эртний, ирээдүйн, эсвэл бүр харийн, бүр хүмүүн бусын хэлээр яриаад байгаагаа бөө өөрөө ухамсарладаггүй. Учир нь тэр нэгэнт далдын ертөнцөд нэвтэрчихсэн, тэндхийнх болчихсон яваа билээ.

Өөрийнх нь ам, шүд, уруул, төвөнх, дууны хөвчийг ашиглан яригчийн дүр төрхийг зарим бөө дэргэдээ буй хэн нэгэнд зааж харуулдаг л гэдэг юм. Онгод нь орчихсон бөөгийн гараас атгахад, аялж яваа далд ертөнцийнх нь өнгө сэрвэс тодрон харагддаг, авиа нь цуурайтан сонсогддог л гэлцдэг юм.” хуу,24

“Хагдай лам үе үе мөөгний ундаа уудаг бөгөөд “Нууц товчоон”-д гардаг Хол Баргужин төхөмөөс түүсэн ой мөөгний ундаа гэж нэрлэдэг юм. Одтой торго мэт цагаан толбонууд бүхий улбар ягаан толгойтой зэгзгэр өндөр ишнийхээ голд адууны хөлний сагаг мэт сахлаг үетэй мөөг.

Энэ мөөг бүх ертөнцийг бэлэгддэг юм. Малгай нь одот тэнгэрийг, цагираган үетэй иш нь дунд ертөнцийг, цулхийж газарт суусан хэсэг нь доод тивийг төлөөлж буй. Бас хүнтэй ч адилтгаж болно. Хүний бичил загвар учраас цоохор мөөгний сүнс хүмүүн дүрээр харагддаг юмаа. ….толгойд энэ ертөнцийн бус бодлууд шууд орж ирнэ. Энэ ертөнцийн биш бодлууд төрөхөөр толгой нь толгой биш болчих шиг санагдана. Заримдаа толгойгоо тэмтрэхэд ч олддоггүй юм.

…Улаан цоохор мөөгийг тун нарийн дэгтэй түүнэ. Зулгааж тасдаж огт болохгүй. Модоор хөндийхөн ухаад үндэстэй нь цуг авдаг. Ухсан нүхэндээ заавал өргөл өргөх ёстой тул тусгайлан бэлдсэн ууттай мэхээрийг барин оронд нь тавина.

…Нэвтэрхий толь дээр энэ мөөгийг хортой гэж бичснэ байна лээ. Үнэн л дээ, их идвэл галзуурдаг юм. ” хуу,23, 70

“Шүдний тухай ойлголт бөөгийн ёсонд тун чухал билээ. Эртний бөө нар шүдээ бүрэн зууж эрүүнийхээ лугшилтаар онгодоо мэдэрч залдаг байжээ. Ер нь ямар ч хүн шүдээ зууж байж л, дотоод хүчээ гүйцэд мэдэрдэг шүүдээ.” хуу, 47

“Тэр огт архи уудаггүй. Архи бол ой ухааныг бүрхээж, хуурмаг санд сургаж, өвгө дээдсийн сүнстэй холбогдох замаас төөрүүлдэг, хортой идээ. Оросууд чухам архины хүчээр л буурал зоны хүч чадлыг булааж аваа. Ухааныг нь архиар, удмыг нь бузар өвчнөөр таслаа…” хуу, 70

“Бөөгийн онгод гэж юу болохыг ойлгох хамгийн энгийн зам бол зүүд юм. Зүүдэндээ л хүн өөрийнхөө нөгөө тал руу, жинхэнэ сүүдрийнхээ гүн рүү орж, бүхнийг дотооод нүдээрээ харж, доторхи чихээрээ сонсдог. Миний өнгөрүүлсэн амьдралын тухай энд чи бид хоёр ярилцаж суугаа нь жинхэнэ явдал биш, зүгээр л бид тэгэж зүүдэлж байгаа хэрэг; миний үзэж туулсан бүхэн зүүд ч байж мэднэ. Онгодноосоо сэрсэн бөө хүн зүүдээ л ярьдаг юм шүүдээ. Унтаа сэрүүний завсар дахь тэрүүхэн хоромдоо л бөө хоёр ертөнцийг түр зуур холбож байдаг. Илүү содон гойд зүйл үнэндээ үгүй.” хуу,71

“Уг нь эмэгтэй хүн өөрөө соргог байж чадвал, хэвлий дэх үр нь сүнсээ олох үед чих нь шуугиж, цуурай мэт дуу авиа дотуур нь түгдэг. Тэнгэрт буй онгод эх хүний гол судсаар чавхдас хийгээд хүний төрөлх аялгууг хуурдаж байгаа нь тэр. Хуурын эгшиг ямар хөгтэй байхаас хожим төрөх хүний сүнс хамаардаг юм даа.” хуу, 75

“Итгэж чадах гэж чи мөн ч сайхан хэллээ дээ. Бүх зүйл итгэж чадсан нөхцөлд л үнэн. Итгэж чадахгүй бол үнэн юм гэж хаа ч байхгүй. Хэнгэрэг минь амьд, намайг хүлээж, замыг минь дуугаараа гэрэлтүүлж байгаа гэж итгэсэндээ л би харанхуйн орноос буцаж ирж чаддаг юм гэв.

– Туслах онгодууд тань зам заадаг уу?

– Онгодууд яг ч ойлгомжтой заадаггүй юмаа. Тэдний юу хэлээд буй нь надад өөрт ч сонсогддоггүй. Бүр миний амаар яриад байхад нь ч би үг сонсдоггүй. … Тэдэнтэй ярилцахдаа ч би үг хэлдэггүй, дохио тэмдэг, зөн совин, дам бэлэгдлээр л харилцдаг. Ухаандаа нар харуулах ч юмуу, могой хэлбэрээр зангидсан уяаг тэмтрэх маягаар. … Бид бодсоноо шууд хэлчихэж чаддаг. Хэлүүлж буй бодол санаа минь харин үг биш байдаг шүүдээ. Бөө хүн онгодын санааг л олж хардаг юм. … Хүн гэж хөгийн амьтан даа, хөөрхий; юмыг өөрийнхөөрөө ухаж чадах хэмжээнд нь хүртэл хялбарчилж байж л сая нэг ойлгож, олж хардаг. ” хуу, 95

“Ер нь ирээдүйн мэдлэг гэдэг явж явж эртний мэдлэгийн л утгыг тайлахаас хэтрэхгүй биз дээ. ” хуу, 98

“Гуниг бол бидний хамгийн эрхэм чанар. … Хүн бол ертөнцийн төв бус, ертөнцийн төвд ургаж буй модны тэрдийн нэг залтас нь. Үүнийгээ далдханаа мэдрэхэд бидний сэтгэлд гуниг төрдөг. … Хэнгэрэг бол ертөнцийн бичил загвар юм шүүдээ.” хуу, 102

“Зүүд бол ертөнцийн үүд, өвгө дээдсийн дохио. … Ер нь бол хүн нэг хөлөө зүүдэнд, нөгөө хөлөө энэ амьдралд дүрж гишгихдээ л жинхэнэ мөн дүрээ олж хардаг юм даа.” хуу, 109

” — Итгэлт Хамбын сүнсийг буцаагаад дуудвал амилж босох уу?

– За даа, энэ хорвоо гэдэг эргэж ирэхийг хүсээд байхаар газар бишийг аль эрт таньчихсан, их холд хүрчихсэн хүн биздээ. Шарынхан хүний сүнс онгод болдогийг үгүйсгэдэг, хүн үхмэгц сүнс нь биеэс гараад өөр бие олдог гэлцдэг ээ дээ? Гэтэл бандид лам Итигэловын сүнс зуугаад жил сүлдтэй биеэ орхиод онгодын оронд явааг юу гэх вэ? Бясалгалд нэвтэрчихсэн тэр их ламын сүнс бие төрөл олж чадахааргүй дорой гэж хэн ч хэлэхгүй байлтай” хуу, 136

“Ганц ширхэг мод эхэлж ургаад, бусад нь түүнийг хүрэлсээр ой үүсдэг. Цөөн хүн аль нэг газар нүүж ирээд, ард түмэн бий блдог. Энд ердөө цаг хугацааны л хүчин зүйл нөлөөлж байна. Ганц мод цаг хугацааны толинд тусахаараа ой юм.” хуу, 138

“Архи гэдэг бол ариун сүнсний замыг, нислэгийг, өвгө дээдсийг, дуудлагыг хэрхэн олж сонсож болохыг, тэдэнтэй холбоо барьдаг сэжмийг гараараа тэмтэрч үзсэн тохиолдлыг; цөмийг мартуулдаг ундаа. Галт уснаас юу ч үлдэггүй. Гал нь унтраад, ус нь ууршаад дуусдаг. Тэгсэн мөртлөө бүсгүй хүнийг мартуулж хүчирдэггүй л ундаа даа. ” хуу,143

” Хүн бүр нүднээ үл үзэгдэх хоёр дахь биетэй. Тэр нь чоно ч байж болно, шувуу ч байж болно. Сүнсний тэр амьтантайгаа хүн үүрд холбоотой явдаг. … Хүний сэтгэл амьд байх шиг чухал зүйл хаана байна? Нэгэнт чи онгоцонд суугаад харчих боломжтой юм чинь заавал шувуу болох гээд яахав дээ. Шувуу болж нисэхэд ч яг энэ цонхоор харагдаж байгаагаас илүү юм байхгүй. … Гэхдээ энэ чинь төрөл доошилж буй хэрэг шүүдээ. Хүн бол өөдөө тэмүүлэх учиртай.” хуу, 153

“Бие чинь өвдөөд, сэтгэл чинь шаналаад байвал өвдөх шаналах гэдгийг огт мэддэггүй ямар зүйл байдаг билээ, түүнд л хувилчих. Чулуу бараг л өвдөггүй байх. Чулуу болчих. Тэгээд наад дэмий бодлоо хөсөр гээчих. Яг л чоно шиг юунд ч эргэлзэж шаналалгүй, зөн совиндоо л бүхнээ даатгачих. Тэгвэл чи үер хаанаас буух, газар хэдийд хөдлөхийг аяндаа л мэдрэх болно. Бас хичнээн бөх олс унжиж байлаа ч гэсэн, үүл рүү авирна гэдэг газрын амьтны хувьд мулгуу хэрэг гэдэг нь хэнээр ч хэлүүлэлтгүй, ойлгомжтой зүйл болно.” хуу, 154

“Баян хүмүүс баян хэвээрээ байх гэж, өндөрлөгт хүрсэн хүмүүс тэндээсээ буулгуй удах гэж дэмий арга чарга хайсаар сүүлдээ муйхар хар шулам, мухар сохор сүсэг, ер нь юуны л бол юуны боол болоход сэтгэл санаагаараа бэлтггэгдчих юм. Хувь заяа гэдэг хөдлөшгүй, хувирашгүй зүйл огтхон ч биш гэдгийг ухаарч ойлгоё гэж хэн нь ч боддоггүй нь мөн гайхалтай хэрэг шүү.” хуу, 161

“Чамд ойлгогдохооргүй л бол тэр ойлгомжгүй, бүдүүлэг зүйл гэсэн үг биш. Чамд тухгуй харагдаж байгаа л бол хүмүүсийн тэр амьдрал өрөвдөлтэй гэсэн үг биш, Чиний мэддэг орчинд хүмүүс өглөө кофе уудгийн төлөө, зүгээр л булгаас ус хутгаад уучихдаг хүмүүсийг чи зэрлэг гэж бодох эрхгүй. Жаргал, баяр хөөр гэж чиний төсөөлдөг зүйл хүн бүрийн хувьд жаргалтай амьдралын дүр шинж биш.” хуу, 177

“Залуу нас бол зэрлэг араатны эрч хүч л болохоос, хүний өөрийнх нь өмч биш юм шүүдээ. ” хуу, 181

“Цаг хугацаа гэдэг ч ердөө онгод ажээ. Залуу насаа дуусахад л хүн жинхэнээсээ насанд хүрдэг гэдгийг урьд нь огт мэдээгүй, мэдэж чадахааргүй явж дээ.” хуу, 187

“Өөр хэл хүнийг өөр болгочихдог.” хуу, 191

“Аливаа зүйл сэтгэлийг эзэмдсэндээ л дарамт болдог. Өнөөдөр олон хүний сэтгэлийг амьдрал биш, мөнгө эзэмдчихжээ. Мөнгийг зорилгоо болгосон хүн л ямагт өөрийгөө сэмэлж гээсээр, гээх бүртээ хүч нь барагдсаар байх вий… ” хуу, 198

“Ердөө л өөр, шинэ бас нэгэн сонирхолтой амьдралын эхэн болохыг нь мэддэг хүнд үхэл юундаа ч аймаар санагдах билээ дээ? ” хуу, 205

Энэхүү номонд бөөгийн талаарх олон нийтэд тархсан худал болон үнэн мэдээллийг ард иргэдийн домог хуучинд тулгуурлан бичсэн байх ба дээхэн үеийн буриад бөө нарыг хэрхэн устгаж байсан талаар мөн хэрхэн аврагдаж байсан талаар гол дүр болох ��энгис, Хагдай бөө нарын дотоод бодол болон түүний амьдрал дээр үндэслэн бүтээлээ туурвижээ.

Бидний амьдралд тулгардаг асуудлууд болон тэдгээрийн гарцыг сургаал байдлаар тайлбарлан бичсэн нь их таалагдлаа. Заримдаа бид өөрсдийн дуу хоолойг сонсох үедээ өөрсдөө биш мэт сонсогддогийн шалтгаан, зүүдэлсэн зүүд мин цаанаа утга илэрхийлээд байгаа мэт санагдах гээд олон зүйлс дээр өөрөө цааш ухан бодох тайлбар өгүүлбэрүүд ихэд тусгагдажээ.

Шашны тухай номонд зохиолч төсөөллөөс илүү үнэн бодит байдлыг бичих шаардлатай байдаг ч зохиолч тэрхүү домог хуучыг гол дүрүүдийн хайр сэтгэлийн амьдрал болон тэдний үзэл бодлуудтай уялдан холбожээ.

– Уншиж эхлэхээс өмнөх төсөөлөлд нийцсэн байдалд: 9 оноо

Төрсөн санаа:

-Зүүдний ертөнц гэдэг одоо бидний бодит гэж төсөөлдөг ертөнц үү эсвэл зүүдэндээ очдог тэдгээр газрууд уу? Яг одоо харагдаж, баригдаж байгаа бүхэн зүүд үү эсвэл зүүдэндээ харсан баригдсан бүхэн бодит уу? Ялгаа гэвэл цаг хугацааны хэмжүүр хийгээд бодол сэтгэлээ удирдан залах, мөн үйл явдлын холбоо хэлхээс юм.

Зүүдийг манах тусам зүүд бүхэн утга учиртай болж, ямар нэгэн зүйлийг өгүүлж буй мэт сэтгэгдэл төрдөг. Одоо бодоход тэдгээр зүүдүүд зөнтэй байсан мэт.. Тухайн үеийн зүүднээс тодхон санаж байгаа зүүд нь:

– Өнгө дүрс нь гэгээ тасрахын алдад гэлтэй, ерөнхий тон нь саарал хөхөлбөр өнгөтэй байх бөгөөд биеэс гаран нисэх тэр агшинд хэдэн бээрийн газрыг хэдэн дойлд туулан өнгөрөх мэт мэдрэмж мэдрэгдэх бөгөөд өтгөн ойн дээгүүр хойд зүгийг чиглэн ниссээр хуучны 5 давхар байруудын гадаа ирэн зогсов. (Тухайн үед байрны тоог маш сайн харж санаж байсан боловч одоо санах юм даанч алга , аргагүй 2 жилийн өмнө байсан.) Яагаад ч юм багаасаа өссөн байр минь ч юм шиг, миний үеийн хэртэй нэг эрэгтэй хүүхэд хажууд зогсох бөгөөд тэр ч бас намайг чи ирэв үү гээд хүлээж байсан мэт ярих шиг. Хэсэг байсны эцэст харанхуй болохоос өмнө замдаа гарах хэрэгтэй гээд буцан урд зүгийг чиглэн өтгөн ойн дээгүүр нисэн орондоо сэрэв…

Энэ бүх л үйл явц нь яг л бодит байдал шиг хийсвэр санагдсан зүйл байгаагүй бөгөөд дотроо өөрийгөө зүүдэн биендээ байгаа мэдэрч байгаа ч түүнийг сорихыг хүсэхгүй, түүнээсээ илүү ч юм шаардахгүй тийм л сонин мэдрэмж мэдэрч билээ.
Profile Image for Gangaa.
4 reviews
January 17, 2021
Бөө мөргөлийн тухай бичсэн анхны гэгдэх энэхүү романд "жинхэнэ" бөө хүн махан бодиороо хэдий их зовлон зүдгүүрийг туулавч сүнсэн биеэрээ бидний мэдэхгүй ямар гайхалтай ертөнцийн үүдийг нээж, шинжлэх ухаан хэзээ ч батлаж чадашгүй зүйлсийг үзэж мэдэрч туулдаг, хүмүүний ертөнцөд байх хугацаандаа онгодын болон өөрийн хүч чадлыг ашиглан хүмүүсийг хэрхэн зовлонгоос нь гэтэлгэдэг, ямар эгэлхэн, даруу хүмүүс байдаг вэ гэдгийг харуулахыг зорьсон мэт санагдлаа.

Мөн жинхэнэ бөө мөргөлийн философийг тайлбарлаж, бөө хүн энэхэн насны амьдрал зуурдын гэдгийг ойлгож шуналд үл автагддаг гэдгийг Хагдай бөө "дүү"-гийнхээ өгсөн алмаазан бөгжийг овоонд уяж үлдээдгээр харуулжээ.

Зохиолын баатар Хагдай бөөг буриадын их заарин Цэрэн баавайгийн дүрээр төсөөлж бичсэн гэдэг нь өмнө тэр хүний төрөлх нутаг болох Дорнод аймаг, Баян-уул суманд очиж бөөлж байсан газрыг нь харж, Харцагай хэцийг нь нүдээр үзэж байсны хувьд тун онцгой, сэтгэлд ойр мэдрэмж төрүүллээ.
Profile Image for Munkhbat Otgonbayar.
3 reviews1 follower
January 11, 2022
Шүтлэггүй мань мэтийг ингэж дуустал нь уншуулж чадаж байгаа нь сонирхолтойгоос гадна бичиглэл сайтай байсны шинж биз ээ! Аюурзана гуайн номнуудаас анх барьж авсан ном нь болохоор ч тэр юм уу, бичгийн хэв маяг нь таалагдсан болоод ч тэр юм уу тун дажгүй сэтгэгдэлтэй л дараагийн бүтээл рүү нь орох шинжтэй. Анх энэ номыг унших болсон шалтгаан нь "Хөхөө" МУСКинотой бас их холбоотой. Тус киног үзсэний дараагаар найруулагч Ж. Жамъяансүрэнгийн талаар хальт сонирхон уншиж яваад энэхүү Бөөгийн домог романаар кино хийх хүсэлтэй байгааг нь уншаад, төд удалгүй өөртэй нь уулзах завшаан тохиож лавлан асууснаар сонгон авсан юм. Мөн киноны зохиол нь ямартай ч бичигдээд дууссан, Аюурзана гуайд өөрт нь ихэд таалагдсан гэдгийг сонсоод зэгсэн баярлаж билээ. Магадгүй ойрын хэдэн жилдээ кино театрын дэлгэцнээ ижил нэрт дэлгэцийн бүтээлтэй шинээр танилцах завшаан тохиох байх гэж найдаж явна.
Profile Image for Munkhtulga Byambaa.
46 reviews10 followers
December 5, 2018
Тэр арал дээр очиж унтаж үзэх юмсан. Бөө гэхээр надад багын сэтгэлд ойрхон санагддаг байсан. Тэгээд удалгүй Дархан цагаан тэнгэрээс бууж ирдэг өвөөтэй болсон доо. Энэ номны үүлэн дээгүүр нисч байгаа хэсэг нь сэтгэлд ойрхон санагддаг. Сэтгэлд хүрэх үедээ хүрдэг, энгийн үйл явдлыг сүр бадраахгүй гоё бичиж чадсан санагддаг. Хүмүүст санал болгодог. Гэхдээ хоорондоо хамааралтай бусад ном байгааг нь мэдээгүй учраас гол дүрийг сайн мэдэж чадаагүй. Уншихаасаа өмнө бусад номыг хараад дарааллаа шийдээд уншаасаа гэж хүсэж байна. Бусад номыг нь уншина даа.
Profile Image for Nyamsuren.
18 reviews
May 27, 2021
Эх хэл дээрээ ном уншаагүй дэндүү удсаны дараа Бөөгийн домог номыг өвөртлөв. Монгол хэл үнэхээр баялаг хэл гэдгийг мэдрүүлсэн ном байлаа. Магадгүй эдгээр домгуудаас бөөгийн шашны тухай мэдлэг авахад хэтэрхий хийсвэр байж мэдэх ч жинхэнэ бөө гэж ямар хүн байдаг, байх ёстойг бодитойгоор илэрхийлсэн гэж бодож байна. Тайлбарлая гээд үгс нь олддоггүй, зүрх сэтгэл тархинаас зугтаад гүйчихдэг тэр л мэдрэмжүүдийг цаасан дээр тэмтэрч үзлээ. Төдийлөн өдөр тутамд яригддаггүй, сонсогддоггүй, үзэгддэггүй зүйлсийг ил болгож, уран сэтгэмжийг минь усалж өгсөнд нь номондоо баярлалаа.
Profile Image for Monica Benedetti.
Author 3 books3 followers
May 18, 2023
Molto affascinante la storia scritta da Ayurzana. Sono un'amante della Mongolia e delle antiche tradizioni legate a questa terra e ho trovato spunti di notevole interesse, non solo per chi ama la lettura ma anche per chi si occupa di ricerca di tradizioni sciamaniche.
2 reviews
April 14, 2024
Хагдай бөө, Тэнгис хоёрын 7 жилийн нөхөрлөл, адал явдал, бөөгийн шашинтай танилцаж буй амьдралыг уран сайхны байдлаар харуулсан. Бөөгийн шашин болон түүнд хамаарах элдэв домгуудын талаар, мөн буриад, эрхүү орчим дахь ЗХУ-ын нөлөөллийн талаар зарим мэдлэг олгохуйц зохиол болсон.
Profile Image for En Ba.
1 review1 follower
May 29, 2017
Маш сонирхолиой содон зохиол
Displaying 1 - 30 of 66 reviews

Can't find what you're looking for?

Get help and learn more about the design.