Jump to ratings and reviews
Rate this book

Үлгэр дуустал хайрлана: Сентименталь роман

Rate this book
Сэтгэлийн гүнд нуугдаж, мартагдсан олон таагүй дурсамжуудыг бид тээсээр амьдардаг. Тэдгээр мартагдсан дурсамжууд бидэнд ямар их өвдөлт өгдөг, тэрхүү өвдөлтүүд бидний хувь тавилан, сонголтууд, зан араншинд цаг үргэлж нөлөөлсөөр байдаг аж. Гэхдээ хэн ч үүнийг анзаардаггүй. Бодит амьдралаас сэдэвлэн бүтээлүүдээ бичдэг зохиолч Х.Болор-Эрдэнэ энэ удаад жирийн нэг үсчин бүсгүйн бодит амьдралын түүхийг хөндсөн бөгөөд энэхүү зохиолыг бичихийн тулд өөрөө эмчилгээний ховсонд орж, тэрхүү туршилтаараа дамжуулан уншигчдадаа өөрийгөө анзаарах, өөрийн сэтгэлийн гүндээ аялах, мартагдсан дурсамжууд доторх өвдөлтүүдээ өөрөө анагаах боломжийг уран зохиолын хэлээр буулгажээ. Бодит түүх, болсон явдлууд, бичлэгийн санаанд оромгүй олон хэлбэрийг энэхүү романд ашигласан нь илүү сонирхол татна.

262 pages, Paperback

Published November 15, 2022

7 people want to read

About the author

Болор-Эрдэнэ Х.

3 books2 followers

Ratings & Reviews

What do you think?
Rate this book

Friends & Following

Create a free account to discover what your friends think of this book!

Community Reviews

5 stars
5 (41%)
4 stars
4 (33%)
3 stars
3 (25%)
2 stars
0 (0%)
1 star
0 (0%)
Displaying 1 - 6 of 6 reviews
Profile Image for Nogunaa.
18 reviews
February 2, 2023
Үлгэр дуустал хайрлана…
Энэ номноос танд сурах юм байхгүй гэсээр ном эхэлнэ. Гэтэл бүр сэтгэл засалч шиг л ном уншиж дуусгалаа.
Би ном унших биш ном маань намайг ч унших шиг.
Үлгэртэй хамт хүйтэн голоор урслаа, Үлгэртэй хамт үерийн усанд нялх үрээ тэврээд хамт амь тэмцлээ. Үлгэртэй хамт энгэртээ аарц тэвэрч, нуруундаа охиноо үүрээд харанхуй гудамжаар нохдоос айн алхлаа.
Үлгэртэй хамт Хүрмэнд шоглуулаад гашуун нулимсаа залгиж, зүрхэндээ шимшрүүлэн байлаа.
Үлгэртэй хамт сэтгэл зүйч дээр очлоо. Нүдээ аниад гүнгзий амьсгаа аван алсарсаар түүний бас өөрийнхөө бага насанд зочиллоо. Түүнтэй адил нүд рүүгээ харж чаддаггүй, толинд өөрийгөө харахаас цэрвэдэг байсан үе рүүгээ очлоо.
Харин хэзээнээс би нүднээсээ цэрвэдэг болчихсоноо мэдэхгүй юм. Бас санадаггүй.
Харин одоо эгцлэн харж чаддагаа, харахаар барахгүй хайртай шүү гэж байнга хэлдэгээ мэднэ.



This entire review has been hidden because of spoilers.
Profile Image for Ag.
220 reviews22 followers
March 21, 2023
Сэтгэл зүйн эмчилгээг Үлгэр-тэй хамт хийлгэчих шиг боллоо... Уран зохиол гэхээсээ илүүтэй хүний хөгжлийн ном гэхээр юм... Хүний хөгжлийн ном уншиж чаддаггүй, уншихыг ч хүсэхээ больсон хүний хувьд тэд ийм байдлаар бичигдвэл хүргэх санаагаа хүргэж чадахын байна даа ч гэж бодогдох шиг...

Хүний амьдрал ирээд буцахын хоорондох ахархан цаг хугацаа шиг хирнээ, нарийвчлаад дотогш явж орохын цагт хэчнээн олон янз, хэчнээн адал, ээдрээтэй байдаг юмбэ дээ...

Хэзээ ч хэнд ч тоогдож, хэнээр ч хайрлуулж, аргадуулж өсөөгүй гэх Үлгэр... үнэндээ эмээ, өвөө хоёр нь түүнийг хайрлаж, хувь заяанд нь бэлтгэж өгч дээ... Тэрээ маань л бужигнуулж дээ... тийм ээ нэг хийсгэлэн залуу хэсэгхэн бужигнуулмар аядаж, эргэн тойрныхон нь түүнийгээ хөөргөж, хөнгөн гомдож, тэгсгээд бужигнуулаа л биз залуу хүн гээд мартаж орхиход цаана нь бүхэл бүтэн Үлгэр бий болж, үлгэрийн амьдрал таригдаж байж...

Инээмсэглэл хатагтай шиг л хүн байхым сан...

Сэтгэл зүй гэж бага нас гэлтгүй бүхий л амьдралын туршид үзсэн туулсан, өөрөө эргэж бодохоос ч айдаг, зарсхийдэг зүйлсээ ухан гаргаж, эргэн нүүр туулах, түүнийгээ даван туулах... уучлах... зөвхөн бусдыг биш өөрийгөө ч уучлах, хайрлах учиртайгаа мэдэж байж эмчлэгддэг бололтой...

Өнгөрсөнд өнгөрсөн зүйлээс айх хэрэггүй...

13 reviews1 follower
April 10, 2023
-Эмэгтэй хүмүүс хэдий зүгээр гэж хэлсэн ч сэтгэл нь хиртэй хоцордог. Тэр хирийг өршөөл эрж л угаана.
-Араасаа сэтгэлийн нэхэлтэй байхад амьдрал тогтдоггүй.
-Үлгэрийг зүгээр сонсож болдоггүй юм. Яагаад гэвэл үлгэр өөрийгөө бүтээхийн тулд маш ихийг туулсан байдаг. Бас үлгэр өөрийнхөө дотор оршин буй бүхнээ тээсээр олон зуун жил тэнүүчилсэн байдаг учраас үлгэрийг зүгээр сонсож болдоггүй юм. Үнэлж сонсох хэрэгтэй.
-Хайрлуулахсан. Ажилд нухлуулсан хүчирхэг том гарын алган дээр хярсан бүжин шиг атирч суугаад эр хүнд хайрлуулахсан
Profile Image for Tsevelmaa.
109 reviews9 followers
July 29, 2024
Бусдад өг. Гэхдээ өөртөө ч бас үлдээ.
Бусдыг сонс. Гэхдээ өөрөө ч бас ярь.
Бусдад итгэ. Гэхдээ өөрийгөө бүү үгүйсгэ.
Бусдыг хайрла. Гэхдээ өөрийгөө бүү дэвсэл…… (228)



*** *** *** *** *** *** ***


Үнэндээ хүн гэдэг амьтан бусдаас биш өөрөөсөө л илүү их айж явдаг тавилантнууд юм.
5 reviews
March 19, 2023
Гол дүрийн амьдрал нь сонирхолтой юм. Зогсож л болохгүй юм байна. Бас сэтгэлийн мухарт дах шархаа хүчээр дарах бус, ойлгож тайвшруулах хэрэгтэй юм байна.
This entire review has been hidden because of spoilers.
Profile Image for Baaska Baaska.
282 reviews11 followers
April 19, 2023
Яагаад ч юм хайрын түүх л гэж бодоод явсан чинь сэтгэлзүйн асуудлууд, өөрийгөө ойлгох, итгэл найдвар гээд олон зүйл багтжээ. Урам өгөхөөр түүх байлаа.
Displaying 1 - 6 of 6 reviews

Can't find what you're looking for?

Get help and learn more about the design.