Jump to ratings and reviews
Rate this book

Хөгшин чоно ульсан нь

Rate this book
Энэ номд Д. Намдагийн 4 өгүүлэл оржээ.

1. Хөгшин чоно ульсан нь
2. Үрэгдсэнийг хүлээгч
3. Г.М. хоёр
4. Ядмаа

74 pages, Paperback

First published January 1, 2005

23 people are currently reading
358 people want to read

About the author

Донровын Намдаг

4 books53 followers
Донровын Намдаг (1911-1984) Монголын театрын эцэг, жүжгийн зохиолч, 1926 онд Герман. Франц улсад сурах 35 хүүхдийн тоонд орж Германд суралцав. Улмаар дуудагдан ирсэн. Шоронд олон жилийг барсан.

Д.Намдаг бол монголын уран зохиолын сонгодог төлөөлөгч болно.
Өвөг дээдсийн уугуул нутаг Сайн ноён хан аймгийн Аги ҮЙзэн гүний хошуу, одоогийн Өвөрхангай аймгийн Тарагт сумын нутагт, унасан газар шороо Завхан аймгийн Алдархаан суманд олноо өргөгдсөний анхдугаар он, Манжийн ноёрхол нуран Богд хаант засаг төр тогтсон 1911 оны намрын дунд сарын шинийн найманд, тэр цагт өртөө улааны албанд татагдаж Завханы Донойн хөндий, Алагын дөрөлж гэдэг газар алба залгуулж байсан эцэг Донровын гэрт (24 насанд) мэндэлжээ. Хүү охин төрсөн нь Намдаг, Ичинхорлоо хоёр байлаа. Германд бичсэн өөрийн намтарт 5 сард, Арвайхээрт төрсэн гэх бий. Манжийн төр мөхөж Монголын төр мандахад эцэг Донров уугуул нутаг Тарагт сумандаа нэг настайд нь буцан иржээ. Нэгэн наснаас эхлэн арван дөрвөн нас хүртлээ бойжсон нутгаа тоонот гэр минь хэмээн элгэмсэн бичиж иржээ.
Эцэг Донров (заримд Донгоров)-н тухай нутгийнх нь хүн Сономын Лонжид дурсахдаа, Донгоров ҮЙзэн вангийн хошууны баруун хийдийн жасын адуу хариулж байсан их нуруутай, итгэлтэй хүн байсан. Хүү Намдагаа сургуулид явснаас хойш Герман улс, Яврал хот гэж их ярьдагсан гэжээ.
1922 оны хүн амын бүртгэлд хар Донгоров нас 35, банди Намдаг нас 11, өрх нэг, эмс охид 2 гэжээ.
Багадаа хэрүүлч шар хочтой, юм юманд нэвтрэн орохыг хичээсэн хөдөлгөөнтэй хүүхэд байжээ. 1924 онд МХЗЭ-д элсэж 1925 онд эвлэлийн дөрөвдүгээр их хурлын төлөөлөгчөөр сонгогдон Улаанбаатар хотод иржээ. Хуралд идэвхтэй оролцон Улаанбаатар хотын дунд сургуульд сурах урилга авав.


Timeline
1911 оны 11-р сарын 16-нд Монголын төр мандсан анхдугаар онд Завханы Алдархаан сумын Алагийн дөрвөлжийн архан Ар шанд гэдэг газарт өртөө улаач Донровын хүү болон мэндэлжээ. Багадаа гэрээр Нутгийнхаа бичиг үсэг мэдэх Мижиддорж, Чойдог гэх ами хүмүүсээр монгол үсэг бичиг заалгасан.
1920 онд (9 нас) Д.Намдаг хошууны бага сургуульд оржээ.
1924 онд (13 нас) 13 насандаа МXЗЭ-д гишүүнд элсжээ.
....
......

дэлгэрэнгүйг доорх сайтаас үзнэ үү
http://www.mongolinternet.com/famous/...

Ratings & Reviews

What do you think?
Rate this book

Friends & Following

Create a free account to discover what your friends think of this book!

Community Reviews

5 stars
109 (62%)
4 stars
45 (25%)
3 stars
15 (8%)
2 stars
3 (1%)
1 star
2 (1%)
Displaying 1 - 15 of 15 reviews
Profile Image for Togoldor Erdenebileg.
133 reviews23 followers
May 15, 2014
Сайхан өгүүллэг байна аа. Жэк Лондоны "Зэрлэг байгалийн дуудлага" дээр гардаг шиг амьтны өнцгөөс харж бичсэн нь их сонирхолтой санагдсан. Зарим нэг сонирхол татсан хэсгээс дурдвал:

"Байгаль бол өгье гэсэндээ энэ хорвоогийн хамаг сайн сайхныг сэтгэл харамгүй өгөөд эцэст нь мөн л хайр найргүй буцаан авдаг нь энэ ээ. Нөгөө талаар байгаль, аливаа амьтныг амьдрахын төлөө ямагт зүтгүүлэхдээ амь биенд нь хүрэх аюулт бэрхшээлүүдийг цаг үргэлж тулган, санах, сэрэх, бодох, болгоомжлох, аргалан залилах бүх ухааныг олгоод түүнээ эцэст нь мөн буцаан авдаг хуультай."

"Эр биенд янаг нэг байх ёстой бол үхтэлээ харамлах сэтгэл мөн нэг байх ёстой"

"Өөрөөр хэлбэр омогтой бүхнийг дороо сөгтгөдөг өнөөх үзэсгэлэн гоо бие нь яван явсаар эрэлхэг нэгний гарт орж, үнэнч хань чинь болъё гэж байгаа нь тэр юм аа."

"Энэ бүхэн бол байгалийн шалгалт мөн. Байгаль нь жилийн дөрвөн улирлын хамгийн хатуу хайрганаар өлөгчинд нь түр зуурын онцгой хүч чадал өгөөд, түүгээрээ азарган чононуудыг уралдуулан шалгах бөгөөд энэ шалгалтыг Дулаан хайрханы хүү нэр төртэйгээр даван туулсан нь энэ байжээ. Нэмэн өгүүлэхэд хэрэв байгаль ингэж шалгадаггүйсэн бол чонын удам угсаа доройтон доройтсоор аль хэдийн үнэг шиг дорой амьтан болсон байх буюу эс бол энэ чоно гэдэг араатан энэ дэлхийгээс бүрмөсөн сөнөсөн байж болох юм."

"Ер ирээдүйн юмыг хэн яахин мэддэгсэн билээ."

"Амьдрах гэдэг алалцах дайснаас хэцүү."

"Аюул бүхэн болгоомжгүйгээс болдог"
Profile Image for Usku  Enkh.
5 reviews6 followers
February 24, 2019
Д.Намдаг гуан утга уран зохиолын гайхалтай дүрслэл, Монгол ахуйн соёл болон хөгшин чонын амьдралаар дүрслэн харуулсан тохиолдож болох ээдрээ, бартааны дүрслэл гүн сэтгэгдэл үлдээлээ. "Чонон Сүлд зохиолоос илүү зохиол шүү" гэж энэхүү зохиолыг уншихыг санал болгосон Булганаа эгчдээ талархья.
Profile Image for Даваадорж Ишдорж.
62 reviews
December 22, 2019
Ёстой юу хэлэх. Анх тавдугаар ангид уншиж байхдаа хэдэн чоно байна л гэж бодож байж билээ. Харин одоо уншаад үзэх нь ээ их айхавтар санаа урган орж ирэх. Нэг эмэгчингийн төлөө бүхэл чонон сүрэгтэй тэмцэн эцэст хоёул амьд үлдэх. Чоно хэн байв. Зохиолч байв уу...
1 review1 follower
Want to read
August 25, 2014
uuchlaarai bi sayhan shineer burtguulsen yumaa. ene nomiig ene goodreads-s tataj awj unshij boldog yum bolowuu? awbal yaaj awah ve? helj ugch tuslaach bayrlalaa
Profile Image for А. Ууганзаяа.
1 review
December 11, 2020
Богинохон хэрнээ маш гүнзгий утга агуулгатай сайхан зохиол байлаа. Монгол хэлний утга зохиолын хэл нь ямар биширмээр юм бээ. Дахин2 уншиж ухаж ойлгох хэрэгтэй маш их үг байлаа. Чоно гэдэг сүрдмээр амьтаны амьдрал, амьдрахын төлөөх тэмцэл идэр залуу нас хийгээд хөгшин чонын тухай үнэхээр сонирхолтой байлаа.
Profile Image for Baaska Baaska.
282 reviews11 followers
January 21, 2020
Чонын амьдралын тухай гэхэд хүний амьдралыг ч харж ойлгож болохоор уран яруу бичигджээ.
6 reviews
Read
February 3, 2020
Уншихад урамтай, адал явдалтай
2 reviews
Want to read
April 12, 2021
86201156
This entire review has been hidden because of spoilers.
Profile Image for Urangoo.
197 reviews
July 31, 2010
Намдаг гуайн 4 хөөрхөн өгүүллэг орсноос хоёр нь үнэхээрийн сайн өгүүллэгүүд. За тэгээд төрсөн сэтгэгдэл маань...

Хөгшин чоно ульсан нь: Чоно бол нэг ёсны гунин гутрахыг үл мэдэх амьтан бөгөөд хардах сэтгэлийг бусдаас илүү заяасан байдаг. Чоны амьдрал омог төгөлдөр бөгөөд хоолны шавхруу горьдон амьдрагч нохойныхоос тэс ондоо, хийморьлог. Гэсэн ч нэг талаар үр зулзагаа өсгөх, хоол унданд хүргэх, амьдралын төлөө зүтгэх нь хүнийхтэй ижил. Энэ бүхийг зохицуулагч чоно хэмээгч тэнгэрлэг ухаантай амьтан гэж гаргажээ. Олон талаар хүнээс дээр санагдсан шүү.

Үрэгдсэнийг хүлээгч: Эцсийн мөчийг хүртэл хүүгээ хүлээсэн сэтгэл нь түүнийг хуурав уу? Эсвэл эцгийгээ хэрхэн хүлээж буйг мэдэрсэн хүүгийн сүнс үнэхээрийн эцгийнхээ сүүлийн хүслийг гүйцээж энэ бөгөөд нөгөө ертөнцийн уулзах тэрхэн завсарт ирж уулзав уу? Хүн нас барахаа дөхөхөөр гүйцээх ёстой үйлээ гүйцээж, уулзах ёстой хүнтэйгээ уулзах учиртай гэдэг. Эс тэгвээс сүнс хорогдож өөрөө бөгөөд үлдэгсдийг зовоодог. Зохиолч энэ учрыг хэлэхээс гадна, үүнийг ойлгогч хүн гэгчийн амь ямар бөх болохыг хэлсэн биз. Мөн амьдрал гэдэг эрээн, элдэв учир тохиолддог ч цаг хугацаа ямар ч зүйлийг мартуулж, тухайн үед хүчтэй байсан ямар ч сэтгэгдлийг сулруулж чаддаг гэдгийг хэдэнтэй хэлжээ.
Profile Image for Frank.
55 reviews6 followers
June 22, 2015
Санаа бол гайхалтай. Бичлэгийн өнгө аяс, сэтгэл догдлол санаагаа илэрхийлсэн тэр холбоосуудыг бишрэв.

Заавал унших зохиол. Бас бодох л сэдэв.

Туршлага бол хамгийн сайн мэдлэг мөн.
Profile Image for Naranzul Ganbold.
10 reviews1 follower
April 26, 2016
Хашир туршлагатай хөгшин чонын туулж ирсэн амьдралыг чонын аж байдлыг болон төлөөлүүлэн хүний амьдралыг харуулж байгаа мэт санагдаж байсан.
Displaying 1 - 15 of 15 reviews

Can't find what you're looking for?

Get help and learn more about the design.