Urangoo197 reviewsFollowFollowJuly 31, 2010Нацагдоржийг бүх төрлөөр бичдэг байсан гэдэг хэдий ч энэ номд зөвхөн шүлгүүдийн түүврийг оруулжээ. Шүлгүүд нь тухайн үеийн байдлыг тусгасан, хувьсгалт үзэл санаа орсон тул тэгтэл сэтгэлд хүрсэнгүй. Дунд сургуулийн уран зохиолын хичээлээр танилцаж байсан Миний нутаг, Од, 4 улирал, Өргүй бол баян өвчингүй бол жаргалан зэрэг шүлгүүд нь үнэхээр сайн шилмэл шүлгүүд нь байж гэсэн сэтгэгдэл төрлөө.Харин Д. Нацагдоржийн хувийн амьдрал сонирхолтой санагдлаа. Энхэл донхолтой хэцүүхэн амьдарлыг туулж байжээ. Германд сурч байхад нь гэнэт буцааж дуудсан, анхны эхнэр хэрэгт орж шоронд орон гарахдаа хар тамхинд орсноос Нацагдоржоос салсан, дараагийнх нь эхнэр Орос бүсгүйг 1 сартай хүүхдийнх нь хамтаар Монгол нутгаас хөөсөн, хэрэгт холбогдуулж шоронд хорьж байсан, ажлаас халсан зэргээс болж архинд орж улмаар залуу насандаа нас баржээ. Бүр түүний охин Анандашириг ардчилсан хувьсгал ялсны дараа Монголд авчирсан ба тэрээр энд амь насаа алдсан байна.