Jump to ratings and reviews
Rate this book

Шинэ үеийн номын сан

2x2=6 буюу Суут жаран сэтгэгч

Rate this book

364 pages, Paperback

Published January 1, 2004

85 people are currently reading
1126 people want to read

About the author

Г. Аюурзана

48 books795 followers
1970 онд төрсөн. ОХУ-ын Москва хотын М.Горькийн нэрэмжит Утга зохиолын дээд сургууль, АНУ-ын Айовагийн их сургуулийн Олон улсын утга зохиолын хөтөлбөр дүүргэсэн.

“Цаг хугацаа амсхийх зуур”, “Философийн шүлгүүд”, “Non Plus Ultra”, “сэтгэл рүү шагайгч Түүнд” зэрэг яруу найргийн түүврүүд, “Дурлалгүй ертөнцийн блюз тэргүүтэн хүүрнэл зохиолууд”, “Гурамсан цадиг” зэрэг хүүрнэл зохиолын номууд хэвлүүлсэн. “2х2=6 буюу Суут жаран сэтгэгч”, “Орчин цагийн аугаа их сэтгэгчид”, “Зэн-буддизм: Амьдралаас ангижрахуй” зэрэг философийн чиглэлийн номууд бичиж, “Дэлхийн сонгомол яруу найраг” антолог, Монтэнь, Сартр, Фолкнер, Борхэсийн зохиолуудаас монгол хэлнээ орчуулсан.Хамгийн сүүлд “Бөөгийн домог” романаа 2010 онд гаргажээ.

Ratings & Reviews

What do you think?
Rate this book

Friends & Following

Create a free account to discover what your friends think of this book!

Community Reviews

5 stars
236 (49%)
4 stars
140 (29%)
3 stars
64 (13%)
2 stars
26 (5%)
1 star
12 (2%)
Displaying 1 - 29 of 29 reviews
Profile Image for Margad Esme.
38 reviews31 followers
March 3, 2012
яагаад хүмүүс энэ номонд дурладагийг би ойлгоогүй... философичидын зүгээр л нэг намтараас цаашгүй бас хэлсэн хэдэн үгс... яг гол нь тэдний философи сэтгэлгээнд юу үлдээсэн ямар хүн байсан тэр бүгд цөөхөн тусгагдсан.. яахав оргүйгээс дээр юмдаа... философи гэхээс илүү намтар танилцуулга маягын ном.. гэхдээ мэдэээж надад дажгүй санагдсан шал хэрэггүй номнуудаас арай л дээр
Profile Image for Enkh-Amgalan Tsognemekh.
3 reviews
July 30, 2015
Эртний грек ром, хятад гэхчилэн тухайн үедээ боловсрол мэдлэгээрээ бусад соёл иргэншлээс хол илүү хөгжсөн том гүрнүүдийн агуа их сэтгэгчдийн намтар, бүтээл туурвил хэлсэн үг хийгээд ертөнцийг үзэх үзэл философи нь ямархуу байсныг маш тод дэлгэрэнгүй тайлбарласан сайхан ном. Энэ ном хэдийгээр нээх анхаарал татаж шимтүүлэхгүй хэдий ч хааяахан бариад суухад өөр ертөнцөөр аялаад байгаа ч юм шиг нэг тийм сонин мэдрэмж төрүүлдэг гоё ном
Profile Image for Urangoo.
197 reviews
August 13, 2022
Аюурын 10 хар ном гэгдэх цувралын хамгийн эхнийх болох энэ номд эртний Грекийн 7 мэргэнээс эхлэн өмнөх зууныг хүртэлх 60 суутны намтрыг үзэл баримтлал, голлох санаа, хэлсэн онч үгсийн хамт нэгтгэсэн оруулжээ. Зохиолч маань энэ номоо эмхлэн гаргахаас өмнө сонинуудад философчдын тухай нийтлэлүүдийг цуврал болгон хэвлүүлж байснаа өмнөх үгдээ дурьдсан. "Уншснаар хүн юмыг мэдэж авдаг, ярилцснаар гүйлгээ ухаан суудаг, бичиж дадснаар алдаа гаргахаа больдог" гэж Бэкон хэлж байснаар бичиж дадах буюу бичиж дадлагажих, бичихийг дадал зуршил болгох хэрэгцээ надад их байна даа.

Номд орсон 60 сэтгэгчдээс хамгийн ихээр санаанд үлдэж буй нь XVII зууны Испанийн философич Грасиан (Baltasar Gracián). Тэр "чиглэсэн үйлдлийн гүн ухаан" гэсэн философийн урсгал нээсэн бөгөөд Критикон, Саруул ухааны мөрдлөг зэрэг бүтээл туурвиснаас 2 дахь ном нь болох The Art of Worldly Wisdom нь 1992 онд анх орчуулагдан гарсныхаа дараагаар Вашингтон постын шилдэг номын жагсаалтад 18 долоо хонож, 200 гаран мянга борлогдож байжээ. "Дутагдлаа сайн тал мэт харагдтал нууж сурна гэдэг онцгой урлаг" гэж номдоо бичсэн бөгөөд энэ зарчмыг дагаад Цезарь толгойнхоо халзанг лаврын навчин титмээр халхалж явсан гэжээ. Ер нь дээрх мэтээр "Цөөнхийн хамт сэтгэж, олонхитой цуг дуугар", "Өөрөөсөө илүү хүнийг ялах хэрэггүй", "Шинэчлэгдсээр бай" гм-ээр өнөө үед ч үнэ цэнэтэй олон мөрдлөг оруулсан байдаг юм байна.

Философийн хөгжил, түүхийг сэтгэгчдээр нь төлөөлж суурь ойлголт авч, үнэ цэнэтэй сургамж үгсийг эргэцүүлэн тархиа ажлуулаад, өгөөж ихтэй байлаа, энэ ном надад. Багахан завсарлаад ХХ зууны философи сэтгэлгээг тоймлосон "Орчин цагийн аугаа их сэтгэгчид"-ыг нь уншнаа.

Profile Image for Grace Boloroo.
58 reviews4 followers
October 4, 2014
Estoi bagaasaa hoish uidtalaa l unshsan ym bna.. Zarim setgegchdiin helsen ug ym boduulah ch zarimiinhiig n yu ch oilgohkum blee :P
Profile Image for Oggie.
9 reviews
March 2, 2014
Аймар дуртай энэ номонд. Хааяа нэг уншихад ч сайхан шvv.
Profile Image for Tuvshinjargal Purevjav.
10 reviews1 follower
January 22, 2021
Хамгийн анх уншсан Аюурзана зохиолчийн гаргасан ном. Оюутан болоод маш их шимтэн уншсан. Ахин дахин уншаад л байсан гэхдээ ойлгохгүй зүйл маш их байсан болохор ахин дахин уншсан байх. Хаяа ч дэлгэж харах дуртай ном.
Profile Image for Bil Gunèee.
15 reviews
Read
April 2, 2023
НТӨ VII-VI зууны эртний Грекийн долоон мэргэнээс эхлээд ХХ зууны Германы ауу сэтгэгч Фридрих Ницще хүртэл нийт 60 философич, мэргэдийн намтар, үзэл санаа, афоризмуудыг нэн хүүрнэмжтэйгээр хураангуйлсан бүтээл.
This entire review has been hidden because of spoilers.
1 review
March 13, 2022
j
This entire review has been hidden because of spoilers.
Profile Image for Б. Пагамдулам.
2 reviews1 follower
January 17, 2018
*Ер нь философи сонирхдог хүний заавал унших ёстой ном.
*Аливаа зүйлийг нэг өнцгөөр биш, өөр олон талаас нь харж дүгнэлт хийх болсон шүү...


* Өөрийгөө л таньж ав. Тэгсэн цагт чи бурхадыг ч, хорвоо ертөнцийг ч таних болно.
Profile Image for Зоригт Ж..
10 reviews52 followers
August 5, 2016
Одоо л нэг санаа бүрийг нь эргэцүүлж дууслаа.
Profile Image for Kherlen.
37 reviews2 followers
June 12, 2025
надад сонирхолтой байлаа
2 reviews
Want to read
April 16, 2017
nice2
This entire review has been hidden because of spoilers.
Displaying 1 - 29 of 29 reviews

Can't find what you're looking for?

Get help and learn more about the design.