Буянхишиг Отгонсэлэнгэ104 reviews3 followersFollowFollowOctober 11, 2014Энэ номын нэр нь миний анхаарлыг хэдэн жилийн өмнө татаж билээ. "Амьдралаас ангижрахуй" өнгөц уншихад нэр нь гунигтай, итгэл найдвар тасарсан мэт санагдаж байсан ч, амьдралаас өөр аргаар тасарч болдгийг харуулсан сайхан ном. Буддизмыг ойлгоё гэвэл энэ номыг уншихыг зөвлөмөөр байна. Заавал ч үгүй зэнд ор гэсэн юм биш, гэгээр ч гэсэн юм биш, амьдралын энэ ээдрээнд дунд урд дахь хар нүхээ харахын оронд өндөр уулын оройг ширтэж явахыг зөвлөсөн сайхан ном. Ганц коан уншаад гэгээрдэг юм биш. Коан бүр тодорхой мөчид, тухайн сонссон хүнд хоромхон зуурын гэгээрлийг авчирдаг зүйл. Зохиогч эдгээр коаныг бидэнд жишээ болгож орчуулсан болов уу. ........ Гэгээрлээ гээд бид биенээсээ гэрэл цацруулаад явах юм биш, хорвоогийн гуниг, зовлонгоос тасархын ч нэр биш, харин учирсан амьдралын ээдрээндээ өөр өнцгөөс харах боломж.
Batsukh Bat-Ochir25 reviews11 followersFollowFollowNovember 27, 2017Мэдээж би үүнийг уншаад гэгээрчихлээ гэх нь хаашаа юм. Гэхдээ ихийг эргэцүүлэв, асуудлыг харах олон өнцөг байдгийг нээв. Энэ л миний авч үлдсэн хамгийн үнэтэй зүйл болох шиг. Нэг тийм өнөөдрийг хүртэл нойрмог алхаж байгаад, аан гэж сэрэх шиг мэдрэмж. Эргэлзээгүй 5/5.
Anu Batkhurel93 reviews11 followersFollowFollowMarch 21, 2022Буддизмыг нэгэнт шашин гэх утгаар, өдгөө Монголд идээшсэн шарын урсгал чиглэлээр нь хүлээгээд авчихсан хүмүүст анхдагч утгыг нь тайлбарлахад нилээн ярвигтай шиг санагдсан. Гэхдээ харах өнцгөө өөрчлөөд Камюгийн хэлдгээр "Буддизм бол шашин болоод хувирчихсан шашингүйн үзэл" гэдгийг ойлгочихвол юмс арай утга учиртай болж амьдрал гэхээс илүү түүнийг түгжиж цутгасан мухар сүсгээс ангижрах болов уу. "Амьдралын аахар шаахар асуудалд гүнзгий авталгүй, бэрхшээл зовлонд сөхрөлгүй, сэтгэлээрээ жаргалтай байх" Гавьяа үгүй алхамууд - Эгэл жирийн амьдрах - Зугаа цэнгэлээс татгалзах - Залхуурлыг огоорох - Сайн үйлсийг бүтээхдээ бусдаас үл хамаарах 2022-reads existentialism
Angela1 review9 followersFollowFollowSeptember 16, 2011Буддизм гэхээр л бурхан шүтээн, маань мэгзэм санаанд ордог байлаа. Харин энэ нои буддизмыг өөр, өвөрмөц өнцгөөс харахад тусалсан. Зэн буддизм бол цэвэр сэтгэлгээ, эрх чөлөө, өөр өөрийгөө чөлөөлөх тухай номолдог юм шиг. Энэ номонд Коан буюу хүнийг агшин зуур гэгээрэлд хүргэдэг гэх богино таавруудыг оруулж өгсөн байдаг. Будда гэж юу вэ? гэсэн асуултад Зэнгийн алдарт багш нар Будда бол шалны алчуур гэх зэргээр сонин хариулт өгнө. Латериал сэтгэлгээний бодлого бодож байгаа мэт сонирхолтой. Ер нь Аюурзана зохиолчийн бүтээл туурвилуудад Зэн буддизм ихээр нөлөөлсөн мэт санагддаг.
Шижирбаатар4 reviews9 followersFollowFollowNovember 9, 2011Над шиг ном уншдаггүй хүний хувьд бараг л номонд оруулчихлаа гэж болхоор юм шиг санагдаж байна энэ ном. Л.Өлзийтөгс Г.Аюурзана гэх энэ зохиолчид нэг л өөр бололтой... Энэ номны хувьд Зэн-Буддизм, гэгээрэл гэж юу вэ гэдгийг аль болох тайлбарлах гэж бичсэн оролдлого гэж ойлголоо. Номонд үүнийг тайлбарлах утгагүй, угаас боломжгүй гэх зэргээр бичиж сануулсан байсан. Миний ойлголтоор УТГАГҮЙ -> ЗЭН -> УТГАТАЙ УТГАТАЙ <- ЗЭН <- УТГАТАЙ ийм л юм болгоод байх шиг. Ямар ч тохиолдолд логик тооцоолол гэж үгүй таны одоо мэдэрдэг, хардаг, ойлгодог тэр мэдрэмж бодол хүсэл тачаал эд бүгд хоосон зүйл. Парадокс юм уу гэхээр "альваа зүйл сайн муу гэсэн хоёр талтай" гэдэг ойлголт Зэн-д байдаггүй гээд байгаа. Магадгүй зүгээр л энэ номыг бүрэн төгс ойлгоё гэвэл зөвхөн гэгээрч байж л болох мэт. Альваа утга санааг эсрэгцүүлж, түүнийгээ хоосон гээд л их ярвигтай логик дүгнэлт гаргая гэхэд болмооргүй. Гэтэл нэг сонирхолтой зүйл болсон нь унтхын өмнө уншиж суусан нэгэн коаны үед би бараг л сатори-д хүрэх мэт "тйимээ" гэх мэдрэмж үүлгүй тэнгэрт аянга цахих шиг л ороод ирсэн. Гэнэт л их гайхамшиг болсон юм шиг харин одоо тэр мэдрэмж алга л байна...Хүний сэтгэлгээг хязгаарлаж буй тэр хүлээсийг л тайлж жинхэнэ үнэн гээчийг ойлгохыг л гэгээрэл гэдэг байх нь. Ингэж чадвал туйлын амар амгалан, баяр баясалд хүрэх юм гэнэ. Орон зай, цаг хугацаа гэдэг энэ тооллын системээс гарч чадвал туйлын одоо цаг зэнгийн мөн чанарт хүрэх зэрэг санаанууд надад ихээр таалагдсан. Үнэн худал гэж ялгаж бодит хуурамч гэж хардаг бүхэн минь чухамдаа яг ч тийм биш бололтой...
Urangoo197 reviewsFollowFollowJune 4, 2012Зэн-буддизм буюу амьдралаас ангижрахуй нь таалагдлаа. Коануудыг заавал ахин уншиж, нэг бүрчлэн эргэцүүлэн бодох хэрэгтэй юм байна. Харин Дао: Амьдралыг танихуй нэг л сайн ойлгогдож өгсөнгүй ээ. Их хачирхалтай. Магад Дао болон Зэнгийн холбоог бүрэн сайн ойлгоогүйнх үү? Эсвэл амьдралыг эхэлж таниад дараа нь түүнээс ангижрах хэрэгтэй юм болов уу? Хэрэв тийм бол Даогийн хэсэг номын эхэнд байх байж. Уйлах, инээх, өвдөх, илаарших, айж зовох, ханаж жаргах гэх мэтээр л оюунаа дүүргээд, эдгээр зуурдын сэтгэгдлүүдээ бодот байдал мэтээр бодоод явдагт л бидний жинхэнэ эмгэнэл оршиж байгаа гэнэ. Бодот байдал тэгэхээр сэтгэгдлүүдийн цуглуулга биш...
Ganchimeg93 reviews2 followersFollowFollowAugust 27, 2020 Хүн бүр гэгээрч Будда болж чадах ба үүний тулд бурхны номлол, сударт найдахгүйгээр зөвхөн өөрийн дотоод оюун билэгт найдаж гэгээрэх зам нь зэн юмаа гэсэн байна. Номын сүүлийн хэсэгт өдөр тутмын амьдралдаа зэнг хэрхэн мөрдөж болох вэ гэсэн хэсэг их таалагдлаа. Ялангуяа аахар шаахар зүйлд ач холбогдол өгч стрэсстдэг бидэнд шууд коан уншаад ойлгох хэцүү болохоор бясалгалаас эхэлсэн нь хамгийн зөв зам байх. Гоё ном байлаа 👍
Baaska Baaska282 reviews11 followersFollowFollowJuly 5, 2020Бүх зүйл хоосон чанартай гээд л санааг нь базчихмаар шиг санагдах юм.Гэхдээ их товчхон хирнээ өгөөжтэй санагдлаа.Төгсгөлд нь өдөр тутамдаа хэрхэн хэвшүүлж гэхүү, нэвтрүүлж болох талаар ч хүртэл байна.Уншихад буруудах зүйлгүй шүү. Бичлэг нь бас нэг тийм гоё хууч хөөрч сууж байгаад боссон юм шиг боллоо кк.
Oyunbileg23 reviews1 followerFollowFollowSeptember 4, 2021Амьд хэвээрээ үхҮхсэн хойноо ч амьдарТэгж гэмээнэ чи бүхнийг бүтээж чаднаТэнгэр чиний талд үүрд үнэнч үлдэнэ
Tushig11 reviews3 followersFollowFollowNovember 5, 2021Бусдаас хөндийр чЗожигрон суух гэсэндээ тэр биш.Ердөө л,Харыг цагаанаас ялгаатай байлгая гэснийх
Zolbayar126 reviews8 followersFollowFollowDecember 29, 2020Гамшиг. Аюурзана гуай одоо энэ номоо эргүүлж харвал их л ичих байх даа. Ошогийн усан улиглалаас ч дор юм.
Oyunbat Ganbold12 reviewsFollowFollowNovember 28, 2022Тал 62: Үр дүнгээ ийм амархан үзчихнэ гэж адгаж яарч байгаа хүн зорьсон бүхнээ хурдан сурах нь маш ховор байдаг юм… Аливааг хаа нэгтэйгээс номын хуудаснаас хайн бэдэрч байсан надад түр амсхийн өөрийн дотогш өнгийн харах тайвшрал боломжийг олгосон ном юм. Нэг бариад орхих бус хоёр дахиа барьж аван ахин уншсандаа баяртай байна.
Enkhbat Natsagdorj22 reviews70 followersFollowFollowNovember 9, 2010Номын төгсгөлд Лао Цэ-гийн Даогийн сургаалиас оруулж өгсөн. За ингээд сатори болох агшинг мэдэрч, алдахгүйн тулд сэрэмжтэй амьдарцгаая. Магадгүй зарим хүмүүс энэ номон дээрх зарим жишээг уншаад сатори болж болох л юм.
Tuugii Tuugs19 reviews2 followersFollowFollowOctober 12, 2014юмс vзэгдлийг өөрөөр хархад их тусалсан. коануудыг дахин дахин уншин олон талаас нь бодвоос, хэдхэн өгvvлбэрт гvн гvнзгий санаануудыг агуулсан, эсвэл бvр утгагvй мэт санагдана... хvний бодож уншиж байгаа бvхэн бол эд юмны сvvдэр болохоос , тэр жинхэнэ эд зvйл өөрөө биш...religious
Togoldor Erdenebileg133 reviews23 followersFollowFollowNovember 24, 2014Нэг удаа уншаад ойлгочих ном биш бололтой. Бас нэг хэсгийг нь уншаад хэдэн өдөр бодож, "digest" хийх ёстой ном юм шиг санагдлаа. Тийм болохоор хэсэг хугацааны дараа дахиад барьж авна аа. Маш сонирхолтой, заримыг нь аль хэдийн өөрийн болгочихсон санаанууд гарч ирж байсан.
Khandaa3 reviews28 followersFollowFollowOctober 9, 2013Зэнг ном уншаад олгохгүй бла бла бла гээд хаана ч тэгдэг. Тиймээс энийг заавал унших гээд байх ч шаардлага байхгүй. Харин тэр Дао-с болон хайкугийн талаар оруулсан нь таалагдсан даг.
Chintushig Tumenbayar464 reviews33 followersFollowFollowNovember 18, 2015Zen buddismiin talaar erunhii medleg olgoson nimgen devter shig sanagdlaa. Unshigchiig tsaashn sonirhoj sudlah husliign uduuj uguh tal deeree anhaarj.books-in-mng leadership-personal-growth
SorNBold31 reviews5 followersFollowFollowMay 16, 2016Today is a bad day, but fortunately today is a good day.
Цэнгэл Бат-Эрдэнэ1 review1 followerFollowFollowMay 3, 2019Хүлээгүй хүлээсийн тайлал, хүрч чадахгүйн дөтлөл, сэтгэлгээний сонгодог бус шийдэл болон оновчтой арга барил. Энэ номд талархдаг шүү! Баярлалаа Аюурзана ахаа!