Jump to ratings and reviews
Rate this book

Шинэ үеийн номын сан

Дурлалгүй ертөнцийн блюз тэргүүтэн хүүрнэл зохиолууд

Rate this book
Тус ботид Г.Аюурзана өөрийн богино өгүүллэгүүд, эсээ, мөн 2 бэсрэг романаа багтаасан. Миний хувьд бол түүний өгүүллэгүүдээс эротик өнгө аяс, гүн бодлогоширол, экзистенциалист маягийн хувь хүний дүр их харагддаг. Уншууртай, салахын аргагүй өгүүллэгүүд ч бий дээ. Энэхүү номыг ерөнхийд нь 3 хувааж болох юм.
Эхний хэсэгт нь “Дурлалгүй ертөнцийн блюз” хэмээх цуврал, хоорондоо ямар нэгэн шижмээр холбоотой ч байж болох богино өгүүллэгүүд багтсан. Бүгд л азгүй дурладаг. Хамгийн сүүлийн төгсгөлийн хэсэгт зохиогч энэхүү өгүүллэгүүдээ “өшөө авагч” хэмээн нэрийдсэн хэн нэгэнд уншуулж байгаагаар гардаг. Өшөө авагч маань зочид буудлын хямдхан өрөөнд тэдгээрийг уншиж дуусаад: “Амьдрал гэж юу болохыг би мэдлээ, даанч тэнд чинь үнэнээсээ дурласан хүн ганц ч алга даа...” хэмээн хэлж буйгаар төгсдөг. Дурлалгүй ертөнц...???
Хоёрдахь хэсэгт түүний “Есөн эсээ” хэмээх эсээ бодролууд багтсан. Бурханы тухай, Яруу найргийн тухай, Цаг хугацааны тухай, Үхэл, Дурлалын тухай гэх мэт сонирхолтой сэдвүүдийг хөндсөн. Эсээ болгондоо амьд жишээ, баримт оруулсан нь яг л Монтений эсээнүүд шиг. Мөн хавсралт болгон Хайку хэмээх Японы богино шүлгүүдийн тухай өгүүлэл оруулсан.
Гурав дахь хэсэгт “Хэвтрийн хүн”, “Цасны роман” хэмээх хоёр бэсрэг романаа оруулсан. ХХ (Хэвтрийн хүн) хэмээх гол баатар маань нэг өглөө сэрэхэд л цаг хугацаа зогсчихсон байдаг. Ингээд л олон адал явдлууд өрнөнө дөө. Энэ романы гол утга санаа нь “бид хэзээ ч бие биенээ ойлгож чаддагүй юм байна” гэсэн санааг илэрхийлээд байх шиг санагдсан. Бэлгийн сулралтай эрчүүдэд туслах нэгэн төвийн тухай зар фм-ээр явахад нь сонирхоод утсыг нь тэмдэглэж авч байснаа, тэр цаасаа баатар маань сурсан зангаараа тухайн өдрийн тэмдэглэл болгож хуанлийн завсар хавчуулчихдаг. Харин түүнийг нас барсных нь дараа найз хүүхэн нь тэр цаасыг олж үзчихээд, утас руу нь залгатал өөдөөс нь хачин завхай асуултууд асуухгүй юу, ингээд л тэр ХХ-г шал буруугаар ойлгоод үлдчихдэг.
Цасны романд, олон жил цас ороод орчлонгоос тусгаарлагдчихсан нэгэн тосгоны тухай гардаг. Гол дүр нь нэгэн жаахан охин байдаг. Түүний охин насаа үдэж буй тэр үдэш, хөрш авгай нарын ичгүүр сонжуургүй зан, хов жив... Удалгүй дулаарч, цас хайлж эхлэхэд, тосгоныхон ганц дархан өвгөнөөрөө завь хийлгэдэг. Бүгдээрээ ингээд үерт автаж үхснээс ганцыгаа ч болов завинд суулгаад амьд үлдээе гэж тохирдог. Ганц хоёрхон хүн багтах тийм жижиг завь л хийж дөнгөж л дээ. Ингээд тэр бүсгүй завинд суун амьд гардаг, тэр үедээ жирэмсэн байдаг билүү яадаг билээ. Зохиогч энэ тухай домгийг хөгшин настай өвөөгөөсөө сонссон гэж хэлдэг ба тэр өвгөн нь мөнөөх завь урласан дархан, бүсгүйн гэдсэнд байсан жаал нь зохиогч өөрөө юм уу, эсвэл гэдсэнд байсан жаал хожим өвгөн болоод түүнд дээрх түүхийг ярьж өгсөн үү гэдэг нь тодорхойгүй үлддэг...

First published January 1, 2001

14 people are currently reading
413 people want to read

About the author

Г. Аюурзана

48 books795 followers
1970 онд төрсөн. ОХУ-ын Москва хотын М.Горькийн нэрэмжит Утга зохиолын дээд сургууль, АНУ-ын Айовагийн их сургуулийн Олон улсын утга зохиолын хөтөлбөр дүүргэсэн.

“Цаг хугацаа амсхийх зуур”, “Философийн шүлгүүд”, “Non Plus Ultra”, “сэтгэл рүү шагайгч Түүнд” зэрэг яруу найргийн түүврүүд, “Дурлалгүй ертөнцийн блюз тэргүүтэн хүүрнэл зохиолууд”, “Гурамсан цадиг” зэрэг хүүрнэл зохиолын номууд хэвлүүлсэн. “2х2=6 буюу Суут жаран сэтгэгч”, “Орчин цагийн аугаа их сэтгэгчид”, “Зэн-буддизм: Амьдралаас ангижрахуй” зэрэг философийн чиглэлийн номууд бичиж, “Дэлхийн сонгомол яруу найраг” антолог, Монтэнь, Сартр, Фолкнер, Борхэсийн зохиолуудаас монгол хэлнээ орчуулсан.Хамгийн сүүлд “Бөөгийн домог” романаа 2010 онд гаргажээ.

Ratings & Reviews

What do you think?
Rate this book

Friends & Following

Create a free account to discover what your friends think of this book!

Community Reviews

5 stars
114 (59%)
4 stars
45 (23%)
3 stars
25 (12%)
2 stars
2 (1%)
1 star
7 (3%)
Displaying 1 - 10 of 10 reviews
Profile Image for Undrakh.
177 reviews121 followers
January 12, 2010
Эссэнүүд нь таалагдсан тэр тусмаа яруу найраг , хайкугийн тухай нь . Хэвтрийн хүнийг уншиж дуусаад сэтгэл бүр нэг хачин болдог юм байна лээ .Бүгдээрээ нийлээд намайг хуурч байвал яана ч гэж бодож байх шиг :)
Profile Image for Iderchuluun Idree.
11 reviews6 followers
October 31, 2022
Аюурзаныг надад таниулсан Цасны роман. 9 билүү 10р ангидаа анх уншаад шоконд орж билээ. Өлзийтөгс Аюурзана 2н үед зохиол бүтээлийг нь уншиж байгаа бид юутай азтай.
1 review
February 28, 2024
Хүүрнэл зохиолууд бол өвөрмөц. Ойлгох гэж хичээмээргүй. Хэвтрийн хүнийг арай илүү задалж бодож болж байх шиг байсан. Эсээнүүд харин сонирхолтой. Молор-Эрдэнийн хэлдэг санаанууд хэсэг хэсэг газар илрэх шиг болсон.
2 reviews
August 27, 2020
Хэн нэгэн надаас хамгийн дуртай номоо нэрлээч гэж асуувал би түүнд ингэж хэлэх байх. "Энэ асуулт надад чи ямар өнгөнд дуртай вэ? гэж байгаа юм шиг сонсогддог. Би өөрийнхөө дуртай өнгийг одоогоор олоогүй л яваа. Гэхдээ миний уншсан номнууд дундаас Г.Аюурзаны "Дурлалгүй ертөнцийн блюз" бол хамгийн тод өнгөтэй ном минь билээ".
1 review
Read
January 19, 2019
it is great
This entire review has been hidden because of spoilers.
Profile Image for Ag.
220 reviews22 followers
Want to read
August 11, 2021
Хэвтрийн хүн энэ ном дээр байдаг юм байна... эхлүүллэээ :)
Displaying 1 - 10 of 10 reviews

Can't find what you're looking for?

Get help and learn more about the design.