1970 онд төрсөн. ОХУ-ын Москва хотын М.Горькийн нэрэмжит Утга зохиолын дээд сургууль, АНУ-ын Айовагийн их сургуулийн Олон улсын утга зохиолын хөтөлбөр дүүргэсэн.
“Цаг хугацаа амсхийх зуур”, “Философийн шүлгүүд”, “Non Plus Ultra”, “сэтгэл рүү шагайгч Түүнд” зэрэг яруу найргийн түүврүүд, “Дурлалгүй ертөнцийн блюз тэргүүтэн хүүрнэл зохиолууд”, “Гурамсан цадиг” зэрэг хүүрнэл зохиолын номууд хэвлүүлсэн. “2х2=6 буюу Суут жаран сэтгэгч”, “Орчин цагийн аугаа их сэтгэгчид”, “Зэн-буддизм: Амьдралаас ангижрахуй” зэрэг философийн чиглэлийн номууд бичиж, “Дэлхийн сонгомол яруу найраг” антолог, Монтэнь, Сартр, Фолкнер, Борхэсийн зохиолуудаас монгол хэлнээ орчуулсан.Хамгийн сүүлд “Бөөгийн домог” романаа 2010 онд гаргажээ.