Jump to ratings and reviews
Rate this book

Илбэ зэрэглээ

Rate this book
“Илбэ зэрэглээ” бол “Гурамсан цадиг” хэмээх цуврал романуудын эхнийх нь. Энэ роман дотроо “Үхсэн хүний амьдрал” хэмээх бүтэн жүжгийг агуулдаг бөгөөд постмодерн чиглэлээр бичигдсэн Монголын анхны роман болно. “Гурамсан цадиг” цуврал романуудыг шатаагдсан зохиолын гар бичмэлд хийсэн нууцлаг тайлбарууд холбодог. Харин мөнөөх зохиолыг бичсэн хүний тухай энэ романд л гардаг юм. “Илбэ зэрэглээ” нь ерөнхийдөө гэр бүлийн сэдэвт роман бөгөөд социалист нийгэм, түүний сүүдэр өнөөгийн амьдралд ч туссаар буйг дам бэлгэдлээр харуулжээ.

156 pages

First published January 1, 2003

2 people are currently reading
83 people want to read

About the author

Г. Аюурзана

49 books800 followers
1970 онд төрсөн. ОХУ-ын Москва хотын М.Горькийн нэрэмжит Утга зохиолын дээд сургууль, АНУ-ын Айовагийн их сургуулийн Олон улсын утга зохиолын хөтөлбөр дүүргэсэн.

“Цаг хугацаа амсхийх зуур”, “Философийн шүлгүүд”, “Non Plus Ultra”, “сэтгэл рүү шагайгч Түүнд” зэрэг яруу найргийн түүврүүд, “Дурлалгүй ертөнцийн блюз тэргүүтэн хүүрнэл зохиолууд”, “Гурамсан цадиг” зэрэг хүүрнэл зохиолын номууд хэвлүүлсэн. “2х2=6 буюу Суут жаран сэтгэгч”, “Орчин цагийн аугаа их сэтгэгчид”, “Зэн-буддизм: Амьдралаас ангижрахуй” зэрэг философийн чиглэлийн номууд бичиж, “Дэлхийн сонгомол яруу найраг” антолог, Монтэнь, Сартр, Фолкнер, Борхэсийн зохиолуудаас монгол хэлнээ орчуулсан.Хамгийн сүүлд “Бөөгийн домог” романаа 2010 онд гаргажээ.

Ratings & Reviews

What do you think?
Rate this book

Friends & Following

Create a free account to discover what your friends think of this book!

Community Reviews

5 stars
26 (39%)
4 stars
22 (33%)
3 stars
14 (21%)
2 stars
2 (3%)
1 star
2 (3%)
Displaying 1 - 3 of 3 reviews
Profile Image for Ari.
44 reviews66 followers
March 16, 2019
... ирээдүй минь!
Чи миний исгэлэн амьдралын
Чимээгүй, хамгийн амттай зүсэм нь ...
Profile Image for Ganchignorov.
3 reviews
June 18, 2020
-Гүн Аюурын номнуудаас уншиж эхлээд удаагүй байгаа ч ийнхүү 2 дахь номоо дуусгачихав. Номыг бичигдсэн шиг нь яаралгүй аажмаар уншвал зохилтой гэдэг шиг уг номыг аажуухнаар, адгаж тэвдэлгүй, барин тавин уншлаа.
-Зохиогчийн уг номоор дамжуулан бидэнд өгөх гэсэн гол санаа нь хүн өөртөө бус өрөөлд таалагддаг байх нь өөрт нь тавгүй тухгүй мэдрэмж төрүүлдгийг хүмүүс мэддэг ч аажим аажмаар үүнд дасчихдаг. Харин зохиолын баатар үүнийг хүссэнгүй тул номын төгсгөлд зөвхөн өөртөө таалагддаг байхын тулд зоригтой алхам хийж байгаа тухай гардаг. /зоригтой алхам биш ч байж магадгүй/
- Хамгийн их таалагдсан хэсэг нь: "Хэрвээ нийгэм гэдэг хүмүүс юм бол би лав ганцаараа байхыг хүснэ".
Profile Image for Angarag.
4 reviews19 followers
April 11, 2021
Бидний амьдрал ч илбэ зэрэглээ, хэрэггүй хоосон зүйл юм шив?
Displaying 1 - 3 of 3 reviews

Can't find what you're looking for?

Get help and learn more about the design.