What do you think?

Тэнгэрт ургадаг модод
Ratings & Reviews
Friends & Following
Create a free account to discover what your friends think of this book!
Community Reviews
Displaying 1 - 15 of 15 reviews
November 12, 2015
Гайхалтай өөр юу ч хэлэх билээ дээ
May 24, 2018
Алхам алхамд би чиний тухай боддог
Араас ширтэх өчигдрийн дурлалаа санадаг
Нүдийг минь боож байгаад гурав эргүүлэн
Нүх рүү түлхэхээсээ өмнө үнссэнийг чинь боддог
Араас ширтэх өчигдрийн дурлалаа санадаг
Нүдийг минь боож байгаад гурав эргүүлэн
Нүх рүү түлхэхээсээ өмнө үнссэнийг чинь боддог
December 29, 2020
Тэгэхэд би шувуу байсан
Чиний дэргэдүүр зөндөө ниссэн
Тэгэхэд чи яг одооных шигээ
Чиггүй алсыг гунигтай ширтсэн
Чив чимээгүй уул байсан ( хуудас 11)
Хайрлахыг нь би мэддэг
Халгихыг нь та мэддэг
Харцаа нуугаад худлаа байдаг ч
Халтирахад чинь би таны төлөө өвддөг (хуудас 33)
Намайг солонго болохын цагт
Чи бяцхан хүү болоод
Найм дахь өнгийг зурж
Тэнгэр бид хоёрыг гоёорой! (хуудас 14)
Үлэмж гоё сайхны өмнө
Үлэмжийн гоо байхыг хүснэ
Харанхуйн чинад дахь гүн гэгээ шиг
Хачин намуун гэрэлтэхийг хүснэ ( хуудас 39)
Давалгаа мэт өндийнөм
Дараагийн эгшинд замхарнам
Замхрав хэмээн арилахгүй
Заяа сөрөн өндөлзнөм
ЭНЭ МИНИЙ АРАНШИН ( хуудас 61)
Бусдын тэнүүлч мөр зүрхэн дундуур зурайвч
Буй биеэрээ гэрэлтэн, өнгөрсний гунигийг ариулах
Бурхнаас надад заяасан дэндүү их ганцаардлаас
Булааж авсан амраг минь! ( хуудас 104)
Одоо надад хэрэгтэй цацарсан ганцхан гэрэл
Одноос ч юмуу, салхинаас ирэх охин минь!
Яг над шиг царай муутай ч, бүхнээс энхрий
Ялдамхан нэгэн ирж буйг сануулна ( хуудас 102)

June 8, 2019
Тэр яаж ингэж бичиж чадаж байна вэ???
Түүний ихэнх шүлгий уншаад Яаж ингэж бичиж чадаж байна вэ?? гэж боддог. Тэнгэрт ургадаг модод бүтээлийн шүлгийн тайлбартаа яаж ингэж бичиж чаддагаа тайлбарласан.
Тэрээр ... заримдаа юу бичих гэж байгаагаа ч мэдэхгүйгээр ширээний ард суудаг. Тэгээд босохдоо "Үүнийг би биччихлээ гэжүү?" хэмээн гайхах нь цөөнгүй. Бичихээс өөр сэдэлгүй суугаад, огт болоогүй зүйлийн тухай болсон юм шигээр л биччихсэн байдаг. Хэн хаанаас надаар үүнийг бичүүлчихэв дээ? Тэр үед, тиймээ, тэр л үед тодруулбал, гайхсан үедээ л би Бурханы тухай боддог гэж бичжээ.
Үнэхээр өөрөө ч яаж ингэж бичиж чадаад байгаагаа ойлгоогүй нь жинхэнэ авъяас байх. Тус бүтээлээс "Залбирал" шүлэг хамгийн гүн сэтгэгдэл төрүүлсэн учир тэмдэглэлээ.
Амьд үлдэхийн нууцыг хэлж өгөөч, Бурхан минь!
Амраглал дурлалаас ангижрах хүчийг хайрлаач!
Амжиж нэг мод тарих, тэнгэр мэт гэгээрэхийн
Ариун хүслээр мөнхөд шагнаач!
Бүхнийг хайрлан энэрэхийн шидэт алчуураа нөмөргөөч!
Бүсгүй биеэс минь үзэн ядахуйг аваач!
Бүгдэд хүртээлгүй жаргалын надад оногдох хувийг
Бүлтгэр жаахан үрсэд тэнцүүлэн хувааж өгөөч!
Салхи шуурганд ажирдаггүй цах залуу мод шиг
Саруул цэлмэгээрээ явахын тэнхээг надад амлаач!
Сайхны өмнө сайхан, ариуны өмнө ариун байх
Санаа бодлын цэврийг адислан тэтгэж хайрлаач!
Бүхнийг хайрлан энэрэх Бурхан минь!
1998 он

March 1, 2013
Л.Өлзийтөгс зохиолчийн бичсэн, ярьсан, хэлсэн бүхэнд татагдана...Бас шүүмжлэгчдээс эрс хамгаална...Яаж ингэж харж, мэдэрч, бичиж чадаж байна аа гэж биширдэг шүү...Тэнгэрт ургадаг модод-ыг үгээр илэрхийлэшгүй...
November 19, 2021
Цас орсон өдөр жаахан "эморох" санаатай дуртай зохиолчийнхоо яруу найргийн түүврийг барьж авсан боловч гүн гүнзгий зүйл мэдрэх нь битгий хэл гуниглаа ч гүй байдаг. Өө гэхдээ "өвөл надад гунигтай санагддаг" санагддаг ...
November 23, 2018
Аз жаргал шиг хуурмаг залуу наснаас
Амталж бараагүй их цэнгэлээ яах вэ?
Амьдралаас ч, үхлээс ч хэзээд олж үзэхгүй
Амар амгалан тэгэхээр хэн надад өгөх вэ? 1995 он
Амталж бараагүй их цэнгэлээ яах вэ?
Амьдралаас ч, үхлээс ч хэзээд олж үзэхгүй
Амар амгалан тэгэхээр хэн надад өгөх вэ? 1995 он
May 3, 2020
Goy Nom yum shig bna
October 8, 2020
Үхмээр санагдсан ч үхэж чадахгүй байх
Хаврын бороо
Алсын алс...
Хаврын бороо
Алсын алс...
Want to Read
November 19, 2020I'm really want to read it
October 18, 2016
Үнэxээр л Өлзийтөгсийн ертөнцөөр хийсэн богино аялал байлаа.
2000 оны эxээр хэвлэлтэнд гарсан энэ нимгэн дэвтэрээс ийм сайxан шүлэгүүд олж уншина чинээ санасангүй. Эx орон эцэг эx, хайр дурлал хагацал гунигийг бүгдийг нь багтаасан 28тай залуу яруу найрагчийн омголон шүлэгүүд таалагдлаа.

September 17, 2023
"Намайг солонго болохын цагт,
Чи бяцхан хүү болоод,
Найм дахь өнгийг зурж,
Тэнгэр бид хоёрыг олоорой."
("Болзоо" шүлэг, 14-р тал)
"Таны нүдээр би нарыг л харах болж,
Таны зүрхээр л би цагийг тоолох болж,
Таны хайраар би уучилж, өршөөж амьдарна.
Тавилан заяаг минь зөөллөсөн эртний ямар ерөөл вэ?"
(17-р тал)

February 24, 2013
Өлзийтөгсийн хамгийн их сэтгэл хөдлөлтэй ном шиг санагддаг. тийм болохоор дагаад миний сэтгэл ч бас үүлгүй тэнгэрт, ёроолгүй далайд оччихдог юм.
September 27, 2013
medremj ....
Displaying 1 - 15 of 15 reviews