Tsevelmaa109 reviews8 followersFollowFollowDecember 22, 2018Хэрэв үхмээр л санагдвал Эргэлзэх юун?Эргэлт буцалтгүй БАЯРТАЙ! Амархан даа амархан, үхэх амарханДаанч чиАхиж, нар улааран, дулаахан мандахыг үзэхгүйНавчин дээр шүүдрийн дусал гэрэлтэхийг харахгүйАм руу чинь анх эхийн бүлээн сүү цутган ороходАмилсан халуун бие чинь аалзны идэш л болноАмархан даа....
Ishdolgor194 reviews6 followersFollowFollowOctober 28, 2014Өлзийтөгсийн "Тэнгэрт ургадаг модод" ном надад үнэхээр шинэ санагдсан. Хойшид ч түүнээс ямагт шинэлэг зүйл гарна гэдэгт би итгэдэг. Р.Амаржаргал. by:Эрх чөлөөтэй байхын урлаг буюу шинэ ном Л.ӨИйм л учраас сургуулийн номын санд энэ ном нь байдаг юм байна шдээ. Амаржаргалын номын сан...Яруу найрагч хүний мэдрэмж эх хүний зөн шиг тийм үнэн бөгөөд хүчтэй... /хуу92/Үхэж байгаа нь биш үлдэж байгаа нь л үхлийг мэдэрдэг. Тиймээ, үгүй болж байгаа нь биш, хагацан үлдэж байгаа нь л үхдэг. /хуу130/Гэтэл цээжиндээ, зүрхэндээ, тархиндаа үргэлжид бөөн хар ЮМ-тай явдаг, цээж нь, зүрх нь, тархи нь хэзээ ч цэлмэх "ёсгүй" азгүй хүмүүс бас төрдөг юм. Тэднийг яруу найрагч гэнэ. /хуу148/...Амраглал дурлалаасАнгижрах хүчийг өгөөч.... Л.Ө Залбирал шүлгээс /хуу152/Шүлэг гэдэг бол үг биш. Үгний "хэлэх" гээд чадахгүй байгаа үг. /хуу154/Хүний амьдралын өдөр бүхэн сонголт байдаг. Гэвч бид ихэнх цагаа тэр сонголтыг хийх үү байх уу гэсэн эргэлзээгээр л барах юм даа. /хуу186/Үхлийн тухай бодол шиг хүнийг эвдэж сүйтгэдэг, эсвэл гэгээрүүлж ариусгадаг юм гэж алга аа. /хуу190/Эрх чөлөөний тухай Хэзээ ч бодож үзээгүйЭнэ хачин шувууд л Эрх чөлөөг сануулна. /хуу52/Уруулаа будаад толинд харталУрдаас минь будаггүй уруулУрвагч гэж хашгирлаа /хуу53/Сэмээрхэн дөхөж очоодУруул дээр нь үнсчихлээСэрүүн байсан байгаасай /хуу54/Нисэж, нисэжбуугаад харталНэг ч юм өөрчлөгдсөнгүй /хуу55/Шарласан хуудсыг нь харахын төдийд л Шархийн урагдах хуучны номонд Маргаашийн тухай бичээстэй /хуу55/Үүдээ дангинатал нь цоожлохдооЗүрхээ хамт түгжчихэжҮлээх салхи цоожны нүхээрГанцаардлын үнэр шургуулна /хуу56/Яваад л өгөхөд минь надаас Ямархан нэгэн үлдвээсЯвсны учир тэр /хуу56/Айх юм үгүй ээ, түнэр харанхуйн тухай Алдаатай харь, буруу бодолтой явна, чиАниатай зовхин цаана ч Хараатай д нүд байгаа /хуу64/Анивчин байж ширтэх нь ядрангуй харагдавчАмьдрал энэ нүдэнд урьдынхаасаа ч тодхон үзэгдэнэ Г.А-д /хуу70/..... Хачин тэмүүлэлтэй зүрхэнд миньТэнцэх хүн үгүй ч Хаяад, хэнийг ч хэзээдОрхиод явахад бэлэн ч Ханилахын дээдээр Ханилж чадна аа, гэвч /хуу71/энэ гитарын бишэнэ биений минь нэг утас тасарчихсан байж шүү дээ. /хуу199/Орон гэргүй хүмүүсийг бодох бүрийдээ би хаварт дуртай байдаг юм. /хуу204/Хүний бүхий л хамгийн сайхан зан чанаруудаас хамгийн дээд нь уучилж чаддаг байх. /хуу212/... Уулыг дээрээс нь харахад бүр ч өндөрУс гэдэг чинь харин шувуудын нулимс юм билээУй гуниг гэдэг тэгэхээр хичнээн сайхан....Удаан ниссээн би, буумааргүй л байсанСалхийг ойроос харсанГитар шиг хэлбэртэй юм билээСайтар ахиулан харвалДолоо дахь утас нь хөггүй... /хуу219/
Oyun-Erdene14 reviews13 followersFollowFollowNovember 9, 20144.5/5 өгнөө.... ...Хийж бүтээхийг хүсч, тэмүүлж, зорьж байсан насан туршийн мөрөөдлийг маань хэн нэг нь өрсөөд хийчих тохиолдол бий. Тийм үед өөрийгөө чамлан, хувь заяандаа гомдохын хэрэггүй ээ. Сайн сайхан үйл бүтэж буй нь гол болохоос хэн хийсэн нь гол биш шүү дээ......Өвөл яагаад хүйтэн байдаг гээч?Өвөл жавартай цастай болохоороо хүйтэн байдаг бишээ.Өвөл чимээгүй байдаг болохоороо л хүйтэн байдан юм...
Soko277 reviews51 followersFollowFollowNovember 3, 2016Мартагдсан олон дурсамж, мэдрэмжийг сэргээгээд явлаа даа, шинэ номоор учран золгох бүрт зохиолчдоо улам хайртай болох юм...favorites
Ariunzaya28 reviews9 followersFollowFollowJanuary 5, 2016... Хумьсан алга шиг хясааны бичээсийгХурууныхаа өндгөөр тэмтрэн уншихуйд Чулуужсан цаг хугацаа сулхан цохилж сонсогдох нь Чухам л, үхэл гэж байдаггүйн гэрч ээ. "Өлзийтөгс". Энэ нэр бол миний хувьд яруу, нууцлаг, үзэсгэлэн тэгээд яруу бас дахин яруу гэх утгатай. Хүн бүрийг түүний үргэлжилсэн үгийн болоод яруу найргийн номуудыг уншиж жинхэнэ уран зохиолын тансаг сайхныг мэдрээсэй гэж боддог. "Эрх чөлөөтэй байхын урлаг" номыг уншсандаа, дараа нь өөр нэгэн хүнд бэлэглэсэндээ машид баяртай байна. Шүлэгт, бороонд, нууцлагт, гоо сайханд дуртай хүн бүрийн заавал унших ном гэж ухаарна. Номын цагаан буян дэлгэрэх болтугай!
Missjane_Lifestyle99 reviews46 followersFollowFollowOctober 11, 2020Цаасан дээр бодол минь амилчихсан байгаасай гэж, зарим бодол мэдрэмжүүдийг маань ар Монголын алдарт Өлзий аль хэдийн биччихсэн байгаасай гэж хүссэн юм.Гэхдээ тэр мэдрэмжүүдээ олсонгүй. Шүлэгнээс би гайхамшгийг л хайдаг харин тэр бичээгүй байна. Зүгээр л өөр юм. Яагаад ч юм хаашаа ч аялаагүй мэт зөвхөн дотооддоо бясалгадаг хүн шиг санагдав.
нимбэг34 reviewsFollowFollowJune 8, 2021Сайхан бүхэнд ая оруулж Сафогоос ч илүү Сафо явлааСафогоос ч илүү Гуниг явлааСалхи, Шувуу, Хавар явлаа.Бүүвэй дуулсан намуухан ээж Бүлээхэн энгэр, Хайр л явлаа.Бүхнийг алсаас чимээгүй ширтсэнБүсгүй дүртэй Тэнгэр явлаа....өвөл чимээгүй болохоороо л хүйтэн байдаг юм...
Solongo Munkhjargal10 reviewsFollowFollowDecember 3, 2018Ээж шүлэг нь миний мэдэх хамгийн амьд ээжийн тухай шүлэг.
Zolzaya Enkhbold26 reviewsFollowFollowNovember 20, 2020Нэрээ мэддэггүй гоёхон эрвээхэй Нисэж үзэгдэвч зүрх нь сонсогддоггүйЗалуу минь чи замаараа л яв дааЗангиаг чинь харин нэг засаад өгөе...
Tserendulam18 reviewsFollowFollowFebruary 7, 2025Хэзээнээс ч юм залуу нас, яруу найраг, утга зохиолд эргэж буцалтгүйгээр гүн гүнзгий донтож, дурлачихжээ.
Nanalism25 reviews3 followersFollowFollowMay 27, 2020Яаж ингэж бичиж чадна вэ???Дэндүү том юм амьдрал, ганц ч болов буцах сан.Үнэтэй сүрчигний л үнэрийг магтахҮеийн чи минь нялхаараа байна дааГуньж, уйлж үзээгүй нүдэндГунигтай уруул минь яахин хүрэх вэ.Ордог л нэг бороо, нордог л нэг борооОдоо юунд ч догдлохгүйЯаж би та нар шиг дув дуугүй хүлцэжЯлагдан амьдарч бүхнийг ялах вэ?Тэмүүлэл: Маргаашийн гүүрэн дээр очоод өнөөдрийг инээмсэглэн хүлээх сэнХайрлах сэтгэлийг ямагт дагаж явдаг хардалт, өмчирхөл, урвалт, уйдалт ... Энэ бүхэн бол нийгмээс бидний сурдаг зүйл биш, эхээс унахад л хамт төрдөг мөн чанар маань юм санажээ. Ай, хүн гээч хичнээн харанхуй амьтан бэ? Хамгийн сайхан юмных нь гүнд хүртэл амиа бодох сэтгэл нуугдаж байдаг ... Би худалчХудлаа хэлэх тусмааБи хүмүүсийн өгөөмөр хайрыг мэдэрдэгБи жүж��гчинДүрдээ итгэх тусмааБи хүмүүсийн өндөр зиндаанд дөхдөгТолгой дохин инээмсэглэдэгХамгийн амархан дүрдээТоглох бүртээ биАлга ташилтаар шагнуулдагАмьдрах амарханҮхэх ч амарханАлтан хүрээ жаазтай л болАдгийн зураг ч хамгийн үнэтэйБи худалчТа ч бас ...Өөд өөдөөсөө хараад Өчүүхэн ч далидрахгүй үнэнээс урвахЗориг зүрх ...Зүрх ... худалч ... Бүгдийн өмнүүр өнгөлзөн зүтгэжБусдыгаа халхлах гэж хэзээ ч оролддоггүй.Хамгийн ард зогсоод дуулсан ч Чих бүхэн намайг сонсоно.Хүмүүсийн ярилцаж байгаа тэр бүх зүйл биш, огт ярилцахгүй байгаа тэр зүйл л надад сонин байдаг.
Enhee Tsoodol162 reviews16 followersFollowFollowApril 4, 2016Шүлгийн номыг хурдан уншчихдаг юм, тэр тусмаа Өлзийтөгс эгчийн ном бол. Зарим шүлгүүд нь танил байлаа. Хамгийн таалагдсан 4 мөртөө хуваалцья.Хүүхэд шиг амьдрахХүнээрээ үлдэхХүлээх, ухрахЗоригтой, би. poetry
Nomuna Surkhiisaikhan32 reviews14 followersFollowFollowMay 20, 2019Үсэнд минь чиний хатгаж өгсөнцэцгийн дэлбээнүүд нисээд явчихлаа.Үнэндээ тэдүүр цайхын үед л хэлэх гээд байсан үг чинь байж. Хатгаж өгсөн цэцгүүдийг чинь үүрд хадгалж явна аа. Өөр шигээ зуу зуун залууст цэцгэн титэм хийж өгөхсөн гэж санагдлаа. Баярлалаа Өлзийтөгс зохиолчоо.