Jump to ratings and reviews
Rate this book

Би Бид Хоёр

Rate this book
4 бүлэг бүхий сэтгэлгээний өгүүллэгүүд

200 pages, Paperback

First published January 1, 2009

4 people are currently reading
131 people want to read

About the author

Х.Болор-Эрдэнэ 1975 онд Улаанбаатар хотод төрсөн бөгөөд арван жилийн 56-р дунд сургууль, Утга зохиолын дээд сургуулийг /2000/ тус тус төгссөн. “Ням гариг” сонины ерөнхий эрхлэгчээр ажиллаж байгаад чөлөөт уран бүтээлч болсон. Тэрээр утга зохиолын оны шилдэг бүтээл шалгаруулах “Алтан Өд” наадамд 2002, 2004, 2007, 2009 онуудад оролцсон байна.

Х.Болор-Эрдэнэ нь өөрийн ажил хөдөлмөр, уран бүтээлээрээ 2004 онд Орхон аймгийн оны шилдэг сэтгүүлч, 2005 онд МСНЭ-ийн “Ган үзэгтэн” шагнал, 2009 онд “Алтан Өд” наадмын тэргүүн шагнал, 2010 онд МЗЭ-ийн шагналыг тус тус хүртжээ. Түүний хэвлүүлсэн бүтээлээс дурьдвал “Нүцгэн шөнө” /2002/, “Зүрхэнд үйлдвэрлэв” /2004/, “Диваажингийн хоригдлууд” /2007/ (тус ном нь дэлхийг тойрон аялаад ирсэн), “Би бид хоёр” /2009/, “Эротик өгүүллэгүүд” /2006, 2007, 2008/, зэрэг өгүүллэгийн ном, “Монгол ардын шилмэл өгүүллэгүүд” (10 цуврал) /2008/, “Би чамд хайртай-2” /2009/, “Муу залуу” /2010/, “Хорин жилийн дараа” /2010/ зэрэг тууж, “Би чамд хайртай-2” УСК /2009/, “Ми-15” УСК-ны зохиол тус тус бичжээ. Дууны шүлгүүдээс нь “Охин минь битгий уйл” /Т.Ариунаа/, “Ээждээ би хайртай” /Т.Ариунаа/, “Би эр хүнд хайртай” /Хувьсал продакшн/, “Үл таних эмэгтэй” /Т.Ариунаа/, “Чи надаас яваагүй” /Д.Туул/, “Би хувилсан” /Гала хамтлаг/, “Ми-15” /П.Идэржавхлан/, “Анжел” /Ц.Байдраг/, “Доргицгооё” /Зулаа/, “Дурласан цас” /Баярцэцэг/, “Уулзвар дээр” /Баярцэцэг/, “Хайрлах л байсан хайр” /Б.Сарантуяа/, “Дурласан” /Өөдөө, Ундрал/, “Манай гэрт шинэ жил ирлээ” /Ж.Алтанцэцэг/ зэргийг нэрлэж болохоор байна.
Тэнгэрт тал сарны хэлтэрхий
Ёлтойж үзэгдэнэ
Тэнэмэл үүлс аальгүйтэх мэт
Түүний наагуур нүүгэлтэнэ
Гурван зуун жилийн настай өвгөн хэрээ
Модны оройд сууж
Гуагалж, өнгөрснийг хүүрнэх боловч
Хэн ч түүнийг сонсохгүй
Зөнөг удган мод өөрийгөө
Тэнгэрийн цэцэг гэж санана
Зөөлөн шиврэх бухдын нулимсыг
Хүмүүс
Бороо гэж эндүүрнэ
Хүсэл хулгайлсан шалиг эмсийн
Хуурамч аяглал мэт
Хүйтэн салхи
Гунигийн гудамжаар тэнүүчилнэ
Дахиад мянган жил өнгөрөхөд
Амьдрал ямар байх тухай
Далд болоод этгээд бодол
Намайг эзэмдэж зовооно
Дарсны амт шиг
Гашуун үнэнээс хүмүүс зугтаж
Тэнгисийн захад хэн нэгэн
Эзгүй цөл мөрөөснө
Тэнгисгүй газарт хэн нэгэн
Их далайг зүүдлэнэ
Тэнгэрт тал сарны хэлтэрхий
Ёлтойж үзэгдэнэ
Зөөлө

Ratings & Reviews

What do you think?
Rate this book

Friends & Following

Create a free account to discover what your friends think of this book!

Community Reviews

5 stars
19 (44%)
4 stars
13 (30%)
3 stars
8 (18%)
2 stars
2 (4%)
1 star
1 (2%)
Displaying 1 - 7 of 7 reviews
Profile Image for Eny Rebel.
135 reviews66 followers
December 9, 2011
Дажгүй бичдэг эмэгтэй байналээ. Зарим нэг өгүүлэггүүд нь таалагдсан.
Гэхдээ хэт дарк юм шиг санагдсан. Бүх л өгүүлэггүүд нь тэр чигтээ дарк, хүнд дүү талдаа.
Profile Image for Urangoo.
197 reviews
April 7, 2017
Г. Аюурзана өмнөтгөл бичиж, авьяасыг нь магтсныг уншаад энэ номыг шууд л авсан. Аль 8 жилийн өмнө 2009 онд хэвлэгдсэн ч гэсэн өнөөдрийг хүртэл энэ зохиолчийг ерөөсөө сонирхож уншаагүй байсан юм.

Уншиж дууссаныхаа дараа Г. Аюурзаны онцолсон "Хоёр сэтгэл", "Захиас", "Намар", "Шунал", "Өөрийн хөрөг", "Зиндаа" өгүүллэгүүдийг дахин нэг харлаа. Үнэхээр хамгийн сайн болсон өгүүллэгүүд нь яах ч аргагүй мөн юм байна. "Нүцгэн шөнө", "Зүрхэнд үйлдвэрлэв", "Диваажингийн хоригдлууд" гэсэн 3 номыг нь " Намрын тухай чаат"-тай нь нэгтгэж гаргажээ.

"Шунал" өгүүллэг: Би байртай бас машинтай. Гар утас, алтан бөгжтэй. Би нөхөртэй бас хүүхэдтэй. Нөхөд, дайсан, танил талтай. Ээж минь залуу, аав минь амьд. Эрт цагийн тайж угсаатай. Дээд боловсролтой, дахиад ч сурч байгаа. Хөл минь тэгшхэн, хөх минь том. Нүд давхраатай, нүүр цэвэрхэн. Хууль зөрчөөгүй, худлаа амладаггүй. Чамд байхгүй бүхэн надад бий. Надад байгаа бүхэн чамд байхгүй. Гэвч... Санаа алдах минь улам л олширч. Миний шуналт амьдралд дутагдах юм яасан, яасан олон.

Profile Image for Soko.
277 reviews51 followers
April 5, 2017
Ядмагхан үгсийн сантай ном, өмнө нь олон сайхан "сайн" номнууд уншаагүй байсан бол юу гэж дүгнэх байсан болоо гэж гайхаж байна. Анх унших сэдэл Эрдэнэсолонго зохиолчийн эхнэр бичсэн гэдэг утгаар шүүрч авч уншиж дуусгалаа, Аюурзана зохиолчийн адил эхнэрийнхээ бичсэн номыг редакторласан байна. Хүнд хардуу өнгө орсон өгүүллэгүүдийг машид их "машиндсан" ном байна гэж дүгнэх байна...
Profile Image for Номин Нэрбаяр.
4 reviews1 follower
January 5, 2014
Монголынхоо эмэгтэй зохиолчидоор бахархаж байна. Ихэд хүсэн хүсэн байж авсан ном уншаад дуусгасан хөсөрдүүлсэнгүй шүү намайг. Түүний төсөөллийн ертөнц, сэтгэлгээний цар хүрээгээр аялсандаа таатай байна. Та бүхэн ч гэсэн авж уншаарай. Ялангуяа сэтгэлгээний өгүүллэг унших дуртай хүмүүсд таалагдана гэж найдаж байна.
Profile Image for Chimeddolgor Ch.
100 reviews50 followers
August 20, 2018
Сэтгэгдэл бичихэд хэцүү байна. Анх 10р ангидаа уншиж байсан юм. Саяхан бас нэг хоёр өгүүллэгийг нь уншсан. Эморч юм бодуулдаг ном. Гэхдээ тэр бодуулдаг юм нь хэрэгтэй эсэхийг мэдэхгүй л байна. Болзоо, өөрийн хөрөг, шөнийн талаар бичсэн, нийгэмд өөрийгөө алдаж ижил болдог нэг өгүүллэг гээд таалагдаж байсан юм. Бас бичиж буй байдал нь их таалагдсан юм даг.
Profile Image for batdelger.b.
29 reviews
February 18, 2020
4/5 Үнэхээр магтууштай,авууштай юм ихтэй... Үнэнийг элдэв маяггүй бичсэн нь таалагдсан. Зиндаа,Намар,Шунал,Хоёр сэтгэл,Нулимс 2,Нэхээс,Хонзон,Эхийн тухай үлгэр,Халаасны өрөө,Диваажингийн хоригдлууд,Маргааш миний сүүлчийн өдөр гээд л таалагдсан өгүүллэг олон...
1 review1 follower
Read
September 13, 2011
Сайн байна уу? Би таны "Би бид хоёр" номыг унших гэсэн юмаа. гэтэл номын санд байдаггүй ээ. манай хичээл дээр таны номыг уншаарай гэсэн. та номоо файлаар өгч болох уу? хариу заавал өгөхийг хүсье
Displaying 1 - 7 of 7 reviews

Can't find what you're looking for?

Get help and learn more about the design.