Soko277 reviews51 followersFollowFollowOctober 13, 2024Ном маш их таалагдсан, анх номны зургийг хараад шүүрч аваад эхний хуудас эргүүлтэл “Мөнгө хадгалах хурд үнийн өсөлтийн хурдыг яагаад ч гүйцэхгүй” гэдгийг уншаад л миний унших ёстой номнуудын 1 байна гэж бодсон. Монгол орчуулгаар “Гэрээ үүрсэн эмгэн хумс” кино нь ч байдаг юм билээ. Хятад хэл мэдэхгүй учраас үзээгүй л явна…Тус ном маань маш сайн орчуулагдсан. Үг, үсгийн алдаа байхгүйн дээр маш их афоризмтай ном гээд би хувьдаа нэрлэчихмээр байна. Алаг цоог болтол наадаг цаас наасан… хэсэгхэнээс дурдваасХүн гэдэг илүүгээ бусадтай харьцуулж цаашид амьдрах итгэлийг олж авдаг, харин үргэлж дутуугаа бусадтай харьцуулбал сэтгэлийн хямралд орох биз ээ.Алдсан бол тэр л биз жижиг асуудал шүү дээ, заяагүй амьтанд тооцогдохгүй, энэ чинь л амьдрал. Азаар бид жинхэнэ хэцүү зүйлээс холуур байна.Хүн гэдэг ер нь жаахан бодитой амьдарч, замаар явахдаа ч зөвөөр нь явах хэрэгтэй, огцом дээш гарах, эсвэл огцом доош унах нь онцгүй. Үнэндээ амар тайван амьдрана гэдэг чинь л зол буян гэдгийг ойлгох хэрэгтэй.Эмэгтэй хүн энэ насан дээр ирэхээрээ ханхүүтэй сууж, нэр төртэй амьдарна гэж найддаггүй юм байна. Ганц үлдсэн мөрөөдөл нь гэнэт их мөнгө хожих л болчихдог юм байна.Хүн энэ насандаа бусдад мөнгөний өртэй байж болно, харин сэтгэлийн өртэй үлдэж болохгүй.Та хоёрын хэнийх нь ч буруу биш, туулсан амьдрал нь адилхан биш гэдгийг нэвт харж чадахгүй байгаад л алдаа байна.1 юань нүдэнд тусахаар их биш ч амьдрал гэдэг маш олон 1 юанийн нийлбэрээс бүтдэг. 1 юань чамд баяр хөөр авчирч болно, бас чамд гуниг шаналал авчирч болно. 1 юань маш өчүүхэн, гэхдээ 1 юань дотроо эрч хүч сэмээрхэн нууж байдаг. Өнөөдрийн 1 юань хойшдоо хэдэн юань болохыг мэдэхгүй юм.… Чадвартай, чадваргүй 2 хүнийг дээш томилохдоо ярьсан жишээ үнэхээр таалагдлаа. Чадах нь сайн байх тусам тэр хүн өөрийгөө энэ албан тушаалд суух нь байх л ёстой зүйл гэж бодно. Тэр чамд огтхон ч талархахгүй. Чи суудалдаа байх үед тэр хүндэлж болох юм, суудлаасаа буух үед чинь харин хэцүү. Эсрэгээрээ тэр ёс журам, ёс суртахуун гэж мэдэхгүй. Тэр ганц л зүйлийг сайн мэддэг тэр “үнэнч байдал”. Чи хэн нэгнийг тушаал ахиулах гэж байгаа бол чадварын тал дээр ч, ажил мэргэжлийн тал дээр ч өөрөөсөө илүү хүн сонговол тэр чамайг хэзээ нэг цагт мартана гэдгийг санаж явах нь зүйтэй. Харин чамтай энэ зэрэгцэж чадахааргүй, чинийхээр байдаг, чамайг ямагт санаж явдаг хүнийг сонгосон нь дээр! Энэ бүүр яг манайд байдаг улс төрийн албан тушаалын томилгоо. Манай 9 маань харагдах шиг…
Enerel E3 reviewsFollowFollowSeptember 18, 2024Лю Лю ГЭРЭЭ ҮҮРСЭН ЭМГЭН ХУМС1. "Мөнгө хадгалах хурд үнийн өсөлтийн хурдыг хэзээ ч гүйцэхгүй"2. "Хүн гэдэг илүүгээ бусадтай харьцуулж цаашид амьдрах итгэлийг олж авдаг, харин үргэлж дутуугаа бусадтай харьцуулбал ихэнх хүмүүс сэтгэлийн хямралд орох биз."3. "Энэ хог бүгд л мөнгө шүү дээ."-Хог их байх нь нэг бодлын элбэг дэлбэг хангалуун байгаагийн илрэл боловч нөгөө талаас мөнгөний менежмент муу байгаагийн илрэл юм байна.4. "Өмнө нь би хөгшчүүлийг мөлжихийг үргэлж жигшдэг байсан, гэтэл нэг л өдөр өөрөө бас энэ хэмжээнд хүртлээ доошоо орно гэж даанч санасангүй."5. "Гэрлэх амархан шүү дээ, гэрлэлтийн баталгаа аваад л боллоо."6. "Авах хүн бөхийдөг."7. "Мөнгөө хэмнэж болох сайхан үе бол зөвхөн хоёулахнаа амьдарч байгаа энэ л үе байна."8. "Миний бодлоор 30 насыг хөл дээрээ зогсох биш, хувь заяагаа мэдэх нас гэж хэлэх хэрэгтэй, ялангуяа эмэгтэй хүний хувьд."9. "Бусадтай харьцуулах гэж заавал өөртөө тийм хүнд эмгэн хумсны үүр үүрүүлж яадаг юм."10. "Мөнгөөр зохицуулж болох зүйл ерөөсөө том асуудал биш. Хүний амьдралд шийдэх боломжгүй маш олон зүйл байдаг. Жишээ нь: төрөх, өтлөх, үхэх, ганцаардах, бие биедээ хар буруу санаа гарган хардан тэмцэлдэх, бие биедээ хайргүй болох гэх мэт."11. "Хүн энэ насандаа мөнгөний өртэй байж болно, харин сэтгэлийн өртэй үлдэж болохгүй. Мөнгөний өрийг төлж барагдуулж болно, сэтгэлийн өр үхэлтэй нүүр тулсан ч хүнийг тарчлаасаар байдаг юм."12. "Үлдэх зүйл нь алдсанаасаа илүү үнэтэй санагддаг учраас хүн сэтгэл харамгүй байж чаддаг."13. "Энэ дэлхий дээр болохгүй зүйл гэж байдаггүй, зориглодоггүй хүн л гэж байдаг."14. "Би чамд хэлье, ямар эрэгтэйтэй сууна чамайг тийм амьдрал угтаж авна."15. "1 юань нүдэнд тусахаар их биш ч амьдрал гэдэг маш олон 1 юанийн нийлбэрээс бүтдэг. 1 юань чамд баяр хөөр авчирч болно, бас чамд уйтгар гуниг шаналал авчирч болно. 1 юань маш өчүүхэн, гэхдээ 1 юань дотроо эрч хүч сэмээрхэн нууж байдаг."16. "Цаг хугацаа яг л үнээ шиг очиж саах л юм бол дусал дуслаар сүү гараад байна."223This entire review has been hidden because of spoilers.
Ariana Sugi1 reviewFollowFollowMay 21, 2023Very sad ending… somehow similar to my life🥲Worth reading📚