Jump to ratings and reviews
Rate this book

Монгол Хийгээд Евразийн Дипломат Шастир #4

Монгол Хийгээд Евразийн Дипломат Шастир IV Боть

Rate this book
Дэлхий дахинаа тогтоосон Монгол ертөнц XV зууны сүүлч XVI зууны эхээр устаж үгүй болсон боловч олон улсын харилцаа бүрмөсөн унаж доройтсонгүй. Хүн төрөлхтөн, улс түмэн бүр энэ 200 жилийн дотор өвөр хоорондоо хэтэрхий ихээр холбогдсон байв. Тиймээс сураг тасарч алга болсон авч европчуудын сэтгэлд элбэг дэлбэг байдал, хөгжил цэцэглэлтийг амилуулан тэтгэгч хэмээн хоногшсон дорны тэр ертөнцийн зах хязгаарыг олж дахин холбогдох их хүсэл мөрөөдөл өрнөдийнхөнийг эзэмдэн авсан юм. Египедийн мамлюкууд Улаан тэнгис дээр таслан хаасан тэр ертөнцийн нөгөө зах хязгаар хаа нэгтээ заавал байс ёстой гэж тэд бат итгэж байсан юм. Ингэж итгэхэд дэлхийг бөөрөнхий гэдэг үзэл мэдлэг Европт нэвтэрсэн явдал асар их хүчтэй түлхэц өгч байлаа.

Тийм учраас Улаан тэнгисийн боомтуудаа даран хаасан лалынханаас шалтгаалахгүй, чөлөөт зам хайж эхэлсэн бөгөөд чингэхдээ өрнө зүгийг анхаарч Монгол ертөнцийн зах хязгаар болсон Моголын эзэнт гүрний хаяа тэнд бий гэж үзэж байв. Өрнөдийн далайгаар дамжин Энэтхэгт, Моголын эзэнт гүрэнд хүрч болно гэж үздэг анхны хүмүүсийн нэг нь Христофер Колумба байсан юм.

Тэрбээр өрнөдийн далайгаар дамжин Энэтхэг хүрэх төлөвлөгөөгөө испаний вангаар дэмжүүлж чадаад өрнө зүг одохоор хөлөг онгоцондоо суухдаа Их Могол гүрний эзэн хаанд хаяглгасан испаний вангийн захидал бичгийг аяны богцондоо авч явсан билээ. Ийнхүү агуу их мөрөөдөл, агуу их хүсэл тэмүүлэл хүмүүсийг хөглөж хөтөлдөг хүмүүн төрөлхөтний сэтгэл зүйн жам ёсонд автсан европчууд тэртээ нэгэн цагт Монголчуудын нэгэн адилаар агуу их зорилго өвөрлөн эх нутгаасаа гарчээ. Чингэж европчууд Монголчууд шиг бас л баруун зүг их аянд мордсон билээ.

Гэвч тэд тэр удаад хүсэл мөрөөдөл болсон Ази тивээ хүрэх өрнөд далайн их замыг олж чадаагүй ч дэлхийн хуурай газрын тухай ойлголтыг эвдсэн чухал нээлт хийж, бас л хүсэл мөрөөдөл мэт Америк тивтэй золгожээ. Тийнхүү тэд хуучин хүсэл мөрөөдлөө эрээд шинийг олж авчээ. Ингэж хүн төрөлхтөний өвөр хоорондын харилцаа шинэ орон зайгаар тэлж, сэтгэлгээний цараа өргөжлөө. Улмаар шинэ тивээс цааш хөвж Ази тивд хүрсэн хийгээд Африк тивийг тойрон Ази хүрэх зам олсон нь нийт хүн төрөлхтөнийг дахин нэгэн хэлхээ холбоогоор холбосон юм. Гэхдээ энэ удаад илүү их том орон зайд энэ хэлхээ холбоо тогтсон билээ.

365 pages, Paperback

First published January 1, 2006

3 people are currently reading
58 people want to read

About the author

Ж. Бор

4 books3 followers

Ratings & Reviews

What do you think?
Rate this book

Friends & Following

Create a free account to discover what your friends think of this book!

Community Reviews

5 stars
13 (68%)
4 stars
3 (15%)
3 stars
1 (5%)
2 stars
2 (10%)
1 star
0 (0%)
Displaying 1 - 2 of 2 reviews
1 review
May 7, 2020
This book is good
This entire review has been hidden because of spoilers.
Displaying 1 - 2 of 2 reviews

Can't find what you're looking for?

Get help and learn more about the design.