Jump to ratings and reviews
Rate this book

Монгол Хийгээд Евразийн Дипломат Шастир #3

Монгол Хийгээд Евразийн Дипломат Шастир III Боть

Rate this book
Монголын Юан гүрэн XIV зууны дундуур мөхсөн ч Евразийн тавцан дээр Монгол ертөнц оршин тогтносоор байлаа. Өөрөөр хэлбэл энэ ертөнцийн гүн ухааны үзэл санаа, соёл иргэншилийн хэв ёс Солонгосын хойгийн зүүн үзүүрийн Номхон далайн эргээс Карпатын уулс, Хойд мөсөн далайн хөвөөнөөс Египед хүртэлх Еврази, Зүүн хойд Африкийг нэгтгэн холбосоор байв. Монгол ертөнцийн соёл иргэншилийн агуу их өв Дундад Ази, Ойрхи Дорнод, Төв болон Дорнод Европ, Египед, Хойд Хятадын соёл иргэншилүүдийг сүлэлдүүлэн сэргээж, лал, үнэн алдартан. католикийн шашин, күнзийн сургаальд ул мөрөө хайрлаж, Өрнөд Европын соёл иргэншилийн суурь болсон эртний Ромын соёл иргэншил лугаа адил агуу их үүргийг хүн төрөлхтөний өмнө гүйцэтгэжээ.

XIV зууны сүүлээр Монгол ертөнцийн бүрэлдэхүүн хэсэг болсон Цагаадайн улс хүчжиж, цэрэг улс төрийн түрэмгий бодлогоороо Евразийн баруун өмнөд хэсгийг донсолгосноор Монгол ертөнцийн төв Мавереннагр, Моголистанд шилжлээ. Доголон Төмөрийн улс хүчжиж, хүрээ хязгаараа Кавказын уулс. Бага Ази, Энэтхэг хүртэл өргөжүүлэн тэлсэнээр нийслэл Самарканд нь цэцэглэн мандаж, хоёрдахь Хархорум боллоо.

Төмөрийн улсын халааг XVII зуупы эхээр Бабур тэргүүтэй Моголистаны цагаадайчууд гардан авч Афганистан, Энэтхэгийн хойгт Моголын их гүрнийг байгуулсанаар Монгол ертөнцийн төв нэгэн хэсэгтээ Кабул, Делид шилжлээ. Гэвч XVII зууны дунд үеэс оросын Монгол гаралтай цагаан хаад Монгол ертөнцийн төвийг умар зүг шилжүүлэн авч Монголын эзэнт гүрний нутаг дэвсгэрийн гуравны хоёрыг эзэгнэсэн их гүрнийг байгууллаа. Ингэснээр XVIII зуунд оросын нийслэл Москва гуравдахь Хархорум болон гарч ирлээ. Цагаан хаант орос гүрэн Монгол ертөнцийн агуу их үзэл, Монголын Цагаан ордоны улс, Цагаадайн улсын өвийг уламжилан авсан юм. Ийнхүү Монгол ертөнцийн үзэл санаа мөнхөд оршин тогтносоор байна.

364 pages

First published January 1, 2006

6 people are currently reading
49 people want to read

About the author

Ж. Бор

4 books3 followers

Ratings & Reviews

What do you think?
Rate this book

Friends & Following

Create a free account to discover what your friends think of this book!

Community Reviews

5 stars
9 (47%)
4 stars
3 (15%)
3 stars
2 (10%)
2 stars
1 (5%)
1 star
4 (21%)
Displaying 1 of 1 review
Displaying 1 of 1 review

Can't find what you're looking for?

Get help and learn more about the design.