Aligermaa Aligermaa’s Comments (group member since Jan 11, 2021)



Showing 1-20 of 92
« previous 1 3 4 5

Apr 15, 2026 04:17AM

1142813 За мэнд амаар.

Мартахаасаа өмнө энд төрсөн сэтгэгдлээ гялс бичээд ярилцаад явъя гэж бодлоо.

Надад номыг уншаад хоёр янзын хүчтэй сэтгэгдэл төрөв.

1. Номын агуулгын талаар: Сүрьеэ өвчин ийм серёзний аймшигтай өвчин гэдгийг үнэхээр мэдээгүй явжээ. Агаар дуслаар халдварладаг болохоор хүмүүс ч их сэжиглэж, нэгнийгээ гадуурхдаг юм байна. Жоохон байхад энэ тэндхийн гадаа самбарт Сүрьеэ эдгэдэг гэсэн постер байсныг муухан санаж байна. ДОХ шиг өвчин юм байх даа гэж тухайн үедээ бодоод өнгөрсөн чинь бид ч өнөөдөр өртөх боломжтой аймар зүйл байжээ. Дархлаа сайтай байхгүй бол хэзээ ч хаанаас ч гараад ирэхийг үгүйсгэхгүй. Ингэж бодохоор манай улсын статистик тоо баримт ямар байдаг юм бол гэж өөрийн эрхгүй бодогдоно.

2. Зохиолчийн өөрийнх нь талаар: Юмыг судалгаатай, ул үндэстэй мөртлөө хүний сонирхлыг татахаар бичнэ гэж энэ л болов уу. Мэдээж өмнө нь олон бестселлерүүд бичиж байсан болохоор бичгийн ур чадвартай нь ярилтгүй биз. Надад харин гүн сэтгэгдэл үлдээсэн зүйл нь Хүн ямар нэг зүйлийн талаар зорилготой дайчин байх ямар хүчирхэг юм бэ гэдэг бодол. Энэ номоороо сүрьеэ өвчнийг олны анхааралд оруулж мэдээлэл өгч байгаа нь бахдам боловч өөрөө гар бие оролцоод хүний амь авраад, кампанит ажил зохиогоод өөрчлөлт хийж байгаа нь үнэхээр магтаад баршгүй. Өнөөдөр Жон Грийн хичээсний дүнд Хэнри амьд мэнд байна шүү дээ. Яаж Жон Грийн шиг болох вэээ?
Apr 14, 2026 04:28AM

1142813 Номын буухиан В дугаарт оролцогч Ф.Достоевскийн "Гэм зэм" номын хэлэлцүүлэг
Apr 14, 2026 04:24AM

1142813 Номын буухиан С дугаарт оролцогч Монгол Гүн Ларсон номын талаарх хэлэлцүүлэг
Mar 27, 2026 07:21AM

1142813 Номын буухиан A дугаарт оролцогч Alfred Lansing-ий Endurance номын талаарх хэлэлцүүлэг
Mar 27, 2026 07:19AM

1142813 Номын буухиан D дугаарт оролцогч Жон Грийний Бүх зүйлс сүрьеэ номын талаарх хэлэлцүүлэг
Mar 27, 2026 07:15AM

1142813 Номын буухиан оролцогч E дугаарт Ролф Добеллигийн Цэгцтэй сэтгэх урлаг номын талаар хэлэлцүүлэг
Mar 27, 2026 07:11AM

1142813 Сонгогдсон номын нэрс:


А. Endurance: Shackleton's Incredible Voyage
B.Гэм зэм
С. Цэгцтэй сэтгэх урлаг
D. Everything Is Tuberculosis: The History and Persistence of Our Deadliest Infection
E. Монгол гүн Ларсон

Номын буухиа дуусахад хүн бүр А-Е хүртэл номыг уншсан байх нь ээ. Хэппи Ридин эвриуон
Feb 01, 2026 01:48AM

1142813 Аан хэхэ нууц байна уу? За эхний номоо солилцоод ил болгоё ооо. Энхээ маань бас хамт унших ярилцах сонирхолтой байгаа учраас удахгүй ил болгоё. Дээрээс нь ном тус бүр дээр дискашн хийх сэдэв нээе. Давхар ярилцаад явбалтгоё байхаа.
Jan 25, 2026 11:58PM

1142813 За та хэдийн маань ном хэр явж байна даа?
Би бас нонфикшн ном сонгосон шүү. Сайхнаа гоё уран зохиол уншаа кк, заримдаа тэр нь бас их сонирхолтой, эмоц төрүүлдэгшдээ.
Dec 29, 2025 04:53AM

1142813 Аан бас нэг нэмэлт мэдээлэл

-Дараагийн ном хүлээн авагч хугацаандаа номоо эхлэх хэрэгтэй учраас та номоо хугацаандаа багтаж уншиж амжаагүй байсан ч дараагийн хүн рүү номоо заавал явуулах. Just to be fair to the next reader.
Гэхдээ манайхан амжих байхаа, 45 хоног хангалттай шдээ тэ?
Dec 29, 2025 04:33AM

1142813 Та хэд маань жинжил гээд завгүй байгаа биз ээ. Шууд гол юмаа ярья :)

За тэгвэл ложистик, ном явуулах дарааллаа ярилцъя.
Уул нь 1->2->3 гээд явбал амар цэгцтэй ч, гадаад руу илгээмж явуулах гэдэг талаасаа нэг хүн нь дандаа явуулах тохиромжгүй болов уу гэж бодоод тэр дээр бага зэрэг зохицуулалт хийе.

Эхний ээлжид сонгосон номоо бид өөрсдөө уншаад, тэмдэглэл хийхээр бол хийгээд номоо 2 сарын 15-26 хооронд дараагийн хүнрүү явуулна. Номоо трак хийх үүднээс A,B,C гэж тэмдэглэлээ. Номоо сонгочихсон бол бичээрэй. АВС дээрээ номын нэрээ зоочихъё.

Явуулах дараалал нь ийм хэлбэрээр байвал яаж байна?

2 сарын 15-26 хооронд явуулах нь:

Нямка (A) -> Доогий (A,B)
Доогий (B) -> Сайхнаа (B,C)
Сайхнаа (C) ->Ундрах (C,D)
Ундрах (D) -> Али (D,E)
Али (E) -> Нямка (E,A)
-------------------
4 сарын 15-27 явуулах нь:

1. Нямка (E)-> Сайхнаа (B,C,E)
2. Доогий (A) -> Ундрах (C,D,A)
3. Сайхнаа (B)-> Али (D,E,B)
4. Ундрах (C)-> Нямка (E,A,C)
5. Али (D) -> Доогий (A,B,D)
-------------------
6 сарын 15-27 явуулах нь:

1. Нямка (C) -> Али (D,E,B,C)
2. Доогий (D) -> Нямка (E,A,C,D)
3. Сайхнаа (E)-> Доогий (A,B,D,E)
4. Ундрах (A) -> Сайхнаа (B,C,E,A)
5. Али (B)-> Ундрах (C,D,A,B)

Хамгийн сүүлд хүн бүр ABCDE номуудыг уншсан байна гэж тооцоод сүүлийн явуулахыг тухайн үед нь ярилцъя.


@Энхээ, яг энэ байдлаар оролцоно гэвэл, дарааллаа дахин өөрчлөх, эсвэл 3,3 хүн бүхий 2 группд бас хувааж болж байна.

За саналаа урсгаад байгаарай, хүмүүсээ.
Dec 29, 2025 03:18AM

1142813 Enkee wrote: "Happy Holidays!
Англиас нэгдлээ

Эхний номын сонголт орсонуу?"


Hi hi happy holidays, Энхээ. Эхний постоо уншаарай. Нэгдсэн нэг ном сонгоод ярилцах уламжлалт аргаасаа арай өөр биет ном нэг нэгэндээ шуудандаж унших номын буухиа шүү. Хүн бүр өөрийн хүссэн жанрын нэг номыг сонгоод, хүн бүр тэмдэглэл хөтлөөд явах юм.
Dec 20, 2025 06:57PM

1142813 Oh nice nice. Гарын таван хуруу шиг тавуулаа боллоо. :)
За Доогий маань ийшээ ороод ирвэл дарааллаа ярилцъя.

@Сайхнаа, өнгөө сонгоорой. Одоогоор сонгогдсон өнгө:

Али- ногоон
Нямка- нил ягаан
Ундрах- цэнхэр
Сайхнаа- шар
Доогий- улбар шар
Dec 18, 2025 12:27AM

1142813 Nyamka wrote: "Хай хай 👋

Сонгох номоо бодоод л байна.
Тэр номныхоо бас хэвлэлт (хэрэв олон бол) дундаас нь сонгохдоо хажууд нь бичих зай байгаа эсэхийг нь бас жаахан бодож үзмээр ч юм уу...."


Good point. Би ямар ч байсан нэг нонфикшн ном сонголоо. Нямкагийн хэлснээр зай завсрыг нь нэг шалгалаа. Мөр хооронд зай багатай ч, хажуугаараа овоо гайгүй юм байна. болох байх аа.

Уран зохиол, нонфикшн холилдсон байвал бас их сонирхолтой байх байх аа тэ?
Dec 15, 2025 09:38PM

1142813 За би эхлээд өнгөө сонголоо шүү.
Ногоон өнгө.
Dec 15, 2025 09:07PM

1142813 Сайн байцгаана уу, эрхэм номын найзууд аа.

2025 он номын адал явдлаар арвин сайхан он байсан гэж найдаж байна.

Өмнө нь ярилцсаны дагуу 2026 оныг номын буухиагаар эхлүүлье. Book relay-д оролцох нь одоогоор тодорхой болсон хүмүүс
1.Нямка- нил ягаан
2.Доогий- улбар шар
3.Али- ногоон
4. Ундрах- цэнхэр
5. Сайхнаа- шар

За буухиан үндсэн суурь процессоо яръя.

-Хүн бүр өөрийн хүссэн жанрын нэг номыг сонгоно.

-Ижил хугацаанд унших гэдэг үүднээсээ номын хуудасны тоог хамгийн ихдээ 450 байхаар сонговол яаж байна? Хэт зузаан ном байвал уншиж амжихгүй байх эрсдэлтэй тул хязгаарлавал зүгээр байх аа.

-Хүн бүр нэг өнгийн тодруулагч болон, ижил өнгийн бал сонгож авах. Тэр өнгөөрөө номон дээр тэмдэглэл хөтөлж, тодруулга хийх. Мөн дараагийн уншиж буй хүнд өмнөх хүний тэмдэглэл сонирхолтой байх болов уу. Өнгөөр нь хэн нь хэн гэдгийг бас амархан ялгана.

-Хүн бүрийн ном унших хурд өөр тул нэг номыг унших хугацааг 1 сар хагас буюу 45 хоног гэж тооцъё. Тухайн сарын үлдсэн 14 хоногт номыг дараагийн хүнд явуулах, шуудандах гэх мэт цаг орох ажилд зарцуулна гэж тооцоод уншигч дараагийн шинэ номоо 2 дахь сарын эхнээс эхэлнэ.

-Өөрийн сонгож авсан номын эхний уншигч та өөрөө байх бөгөөд уншиж, тэмдэглэл хийсэн номоо дараагийн хүн рүү 2 сарын 15-26 хооронд илгээх

-Хоёр дахь номын эргэлт нь 4 сарын 15-27 хооронд гэх мэт үргэлжлээд явъя. Гадаадад нэг гишүүн маань байгаа тул шуудангийн хугацааг бас бодолцох хэрэгтэй болов уу.

-Дараагийн ном хүлээн авагч хугацаандаа номоо эхлэх хэрэгтэй учраас та номоо хугацаандаа багтаж дуусгаж амжаагүй байсан ч дараагийн хүн рүү номоо заавал явуулах. Just to be fair to the next reader.
Гэхдээ манайхан амжих байхаа, 45 хоног хангалттай шдээ тэ?

Номоо 1 сарын 1 эхлэнэ гэж тооцоод тэр болтол та хэд маань номоо сонгоод бэлдээд байж байгаарай. Мөн доор өөрийн сонгож буй өнгөө бичихээ мартав аа.

Жич: Шуудан илгээх хаяг аддресийг хувийн вайбар группээр хуваалцацгаая.

EDIT:
Сонгогдсон ном

А. Endurance: Shackleton's Incredible Voyage
B.Гэм зэм
С. Цэгцтэй сэтгэх урлаг
D. Everything Is Tuberculosis: The History and Persistence of Our Deadliest Infection
E. Монгол гүн Ларсон
1142813 Тэгье тэгье. Тэгвэл энэ бүтэнсайнд 17-18.00 болголоо.

Дараагийн ном ч бас надад ок байна шүү. Яг тэр сургамжуудтай санал нийлэхгүй ч хүн байж болно шүүдээ тээ кк
1142813 Хэлло фэллов рийдэрс,

Хугацаа 3 сарын 22 биш, энэ бүтэнсайн буюу 3 сарын 16 байвал яаж байна? Би нь 14-16нд ажлаар нэг тийшээ явах байсан нь хойшлоод 21-23 болсон тул амжихааргүй байна.
3 сарын 16 ны ням гарагт бол болж байна аа.
1142813 Сар шинэдээ сайхан шинэлсэн үү?
Манайхан өнөөдөр яахаар бна? Би нь бол номоо уншаад дууссан. Гэхдээ цагаан сарын золголтын нөхцөл байдлыг харахад их л завгүй өнгөрсөн болохоор манай хэд амжаагүй бол хойшлуулж болно шүү.
3 сарын 23 байвал бас болж байна.
Эсвэл өнөөдөр хэвээрээ гэвэл хуучнаараа 17.30 үед бас ок шүү.
1142813 За нөхөдөө, Revenge of the Tipping Point: Overstories, Superspreaders, and the Rise of Social Engineering ном хамгийн их санал авснаар сонгогдлоо. Бусад номууд ч бас санал авсаан авсан. За тэгвэл номоо бэлдээд уншиж дуусгах хугацааг 3 долоо хоног гэж тооцоод, хэлэлцүүлэг 3 сарын 9-нд гэвэл яаж байна? Цагаан сар таарж байгаа учраас flexible байж болно шүү. Саналаа хэлээрэй, манайхан.
« previous 1 3 4 5