Oyun-Erdene > Oyun-Erdene's Quotes

Showing 1-10 of 10
sort by

  • #1
    Г. Аюурзана
    “Ном уншиж буй хүний тархины дэлгэцэнд хязгааргүй төсөөлөл, дүрслэлийн энгүй боломж нээгднэ. Зураг бол тэр талдаа дутуу. Матиссыг харсан бол Матиссын л хүрээнд орчихно. Пикассог үзсэн бол Пикассогоос өөр юу ч олж харахгүй. Кино ч ялгаагүй. Хэн нэгэнд Ди Каприог өгсөн бол тэр Ди Каприогоо л харж, Ди Каприогоо л сонгоно. Ном уншиж байгаа хүн бол өөрийн зургийг бий болгож, өөрийн баатрыг санаандаа дүрслээд, өөрөө үйл явдлын дүр төрхийг дэглэнэ. Тиймээс ном уншиж чаддаг хүн киног ойлгодог. Киног үзэж сурсан хүн харин ном уншаад ойлгохгүй ч байж мэднэ.”
    Г. Аюурзана, Цагаан хар улаан
    tags: book

  • #2
    Өлзийтөгс Л.
    “...Зүүд л зөвхөн хүний бусадтай хуваалцдаггүй цор ганц өмч, зүрх сэтгэл, ой дурсамж, хүсэл мөрөөдлийг нь мэдрэгч, хүлээн зөвшөөрөгч, дэмжигч, тэтгэгч, нүгэл буяныг сануулан шийтгэгч, өөрт харагддаггүй ч ямагт мэдрэгддэг сүнс сүлдийнх нь царай зүс, Бурхныг амьдаар нь харж, учирч ярилцан шивнэлдэж болдог цор ганц ертөнц билээ. Тиймээс тэр зүүд л энд бичихийн аргагүй нууц зүйл. Үнэхээр нууц юм шүү!”
    Өлзийтөгс Л., Хотын үлгэрүүд

  • #3
    Г. Аюурзана
    “Амьдрал гэж нэг иймэрхүү авсаархан ном байлаа гэхэд, санаандгүй сөхөхөд тааралдах тохиолдлын ганц өгүүлбэрт л уг номыг унших учир шалтгаан бүрэн шингээстэй бий.”
    Аюурзана Гун-Аажав, Амь тавьж буй шувууны далавч
    tags: books

  • #4
    Г. Аюурзана
    “Нүдэнд хүсэл минь гэрэлтэхгүй.
    Сэтгэл минь тийм гүн.”
    Г. Аюурзана, Бясалгал

  • #5
    Ayn Rand
    “Learn to value yourself, which means: fight for your happiness.”
    Ayn Rand

  • #6
    Ayn Rand
    “A creative man is motivated by the desire to achieve, not by the desire to beat others.”
    Ayn Rand

  • #7
    Г. Аюурзана
    “Ном уншина гэдэг бусдын толгойгоор сэтгэхийн, кино үзнэ гэдэг бусдын амьдралаар амьдрахын нэр шүү дээ.”
    Г. Аюурзана

  • #8
    Г. Аюурзана
    “Хараагаараа унтдаг хүн гэнэт сэрэх мэт
    Хачин адгуусан нүдээр намайг онож ядах
    Өнгөрсөн юм гэдэг дандаа сэтгэл шимшрэм...”
    Г. Аюурзана, Бясалгал

  • #9
    Albert Einstein
    “Black holes are where God divided by zero.”
    Albert Einstein

  • #10
    Frank Zappa
    “So many books, so little time.”
    Frank Zappa



Rss
All Quotes



Tags From Oyun-Erdene’s Quotes