Mongolian Readers discussion
Group Reading
>
Ном унших арга барил/сэдэв давхардсан тул удахгүй устгана/
date
newest »


2-3 ном зэрэг уншлаа гэхэд надаа бол ямар нэгэн асуудал гардаггүй. Нэгийг нь уншихгүй жаахан удчихаад эргээд ороход жижиг дүрүүдийн нэрийг л хааяа сайн санахгүй байх шиг байдаг юм. Бусдаар бол гайгүй байдаг шд. Харин үүнээс олон ном болоод ирэхээр яадаг юм байгаа юм сайн мэдэхгүй байна.
Би энэ сайт/app-ыг ашиглаж эхлээд 7 л хонож байна. Тийм болохоор энэ груп хэлэлцүүлэг эдр шиг өөр янз бүрийн ашиглах ёстой, сонирхолтой зүйлс юу байна?



Доорх линкээр орж коммент бичнэ үү. Хүлцэл өчье.
https://www.goodreads.com/topic/show/...

Сэдэв давхардсан тул энэ хэлэлцүүлгийг устгалаа. Нөгөө постон дээр энэ комментоо оруулна уу. Хүлцэл өчье.
Сард 30, 40 ном уншихаар чэллэнж хийгээд тэрийгээ биелүүлээд байгаа хүмүүс яг яаж уншаад байна? Та бүхний ном уншихдаа зарцуулдаг цаг, мөн яаж уншдаг тухай туршлагыг сонирхож байна.
1. Ажил амьдралын статусаас хамаараад ном унших цагаа яаж зохицуулж байна? Оюутан, ажилчин, гэртээ суудаг, чөлөөт уран бүтээлч гэх мэт. Би одоогийн байдлаар шинэ хэл сураад цагийн ажил хийгээд нэг ч ном ардаа гаргаж чадахгүй л байна. Уншина гэчихсэн номнуудаа давхарлаад л байж байна.
2. Нэгэн зэрэг хоёр болон түүнээс олон ном уншиж байна уу? Уншиж байгаа бол яаж хослуулж байна? Номны сонголтууд ямар байна? Жишээ нь: Адал явдалт+мэргэжлийн холбогдолтой+намтар ч юмуу зурагт ном+үлгэр +аймшиг ч гэх юм уу. Ингэж олон ном уншихад үр дүн нь хэр байна?
3. Дугаар 2 дээрх шиг 3 ном зэрэг уншлаа гэхэд 3 өөр хэл дээр байвал уншихад бэрхшээлтэй зүйлс юу байна? Үг тольдох гэж их цаг авдаг ч юм уу, ойлгохгүй болоод шантраад болих ч юм уу?
4. Энэ олон жил ном уншихдаа олж мэдсэн өөрийн шилдэг арга барил, зөвлөгөөгөө хуваалцья