Mongolian Readers discussion
Group Reading
>
Ном унших арга барил
date
newest »
newest »
Асуусан асуултуудыг чинь би өөрөөсөө бас байнга асуудаг байлаа. 1. Миний ажигласнаар хүмүүс амралтын өдрүүдээр нэг суултаар 3-4 цаг суугаад уншиж буй номоо нилээн их явуулдаг юм шиг байгаа юм. Номынхоо үйл явдал бичиглэлээс хамаараад ингэж унших тохиолдолууд надад зөндөө гардаг. Гэхдээ миний хувьд өдөр бүр уншихыг зорилт болгодог. Өглөө, өдөр, орой тодорхой нэг цаг гаргаад уншиж болно. Өөрийн туршлагаасаа харахад өдрийн 24 цагт тодорхой нэг "мөчүүд" байдаг. Эдгээр мөчүүд 5 минут, 10 минут, 15 минут, 30 минут, 1 цаг бүр эсвэл 2 цаг байдаг та замын хөдөлгөөнд түгжирч байхад, хүн хүлээж байхад, шүдээ угааж байхад, эхнэр чинь охиноо хувцаслаж байхад, нөхөр чинь машинаа халааж байхад, өдрийн хоолны дараа зэрэг мөчүүдэд гарч ирж болно. Эдгээр "мөч" бүрүүдийг ном уншихад зарцуулбал илүү үр бүтээлтэй, олон номыг уншиж дуусгана. Миний хэрэгжүүлдэг бас нэгэн арга бол ЗУРАГТ ҮЗЭХЭЭ ЗОГСООХ ХЭРЭГТЭЙ. Би зурагт үзэхээ болиод 4 жил болж байна. Зурагт үздэг цагууд маань ном уншихад зарцуулдаг. Бас timed-reading аргыг ашиглаад үзээрэй. 30 минут дээр цаг тавиад тэрхүү хугацаанд уншаад 5 минут завсарлаад 30 минут дахин уншаад 10 минут завсарлаад 30 минут унших зэргээр уншаад үзээрэй. Үр дүнтэй.
2. Тухайн хүний сонирхолоос хамаараад ямар ч төрлийн ном уншиж болно. Уншиж байгаа номнуудынхаа үйл явдалд төөрөлдөхгүйн тулд fiction болон non-fiction хоёрыг хамт уншвал зүгээр. Уншиж буй 2 - 3 номнуудаа дэлгээд харандаа эсвэл балтай хамт гэрийнхээ хамгийн их цаг өнгөрүүлдэг газруудад тавиарай. Яг автобусны буудал шиг нэг номон дээр нь очоод 10 минутыг зарцуулж сонирхолтой ишлэл гарвал тэмдэглэл хөтлөж болно. Хэсэг хугацааны дараа гэрийнхээ нөгөө талд тавьсан номон дээр очоод хэдэн минутыг уншихад зарцуулаарай.
3. Байхгүй.
4. Номон дээр тэмдэглэл сайн хөтлө. Дуртай ишлэлийн доогуураа зур. Уншсан номынхоо талаар сэтгэгдэлээ хуваалц. Үзэг барьснаар чи номноос сурч байгаа юм. Ном унших нь лекц сонсож байгаатай ижил. Уншиж байгаа номноосоо тэмдэглэл хөтлөх нь сонсож байгаа лекцээс чухал зүйлийг олж авч тэмдэглэл хөтөлж байгаатай ижил юм.
Амжилт
Би өдөр болгон унтахын өмнө нэг цаг ном уншидаг, харин бүтэн сайн өдөрт үдээс хойш чөлөөт цагтай болохоор 2, 3 цаг тасралтгүй уншидаг. Энэ жилийн reading challenge-г 12 номоор тависан, сард нэг дунд зэргийн ном унших зорилготой. Одоогоор яг л 3 ном дуусгасан байна.
Яг тогтмол хурдтай уншдаг юм байшт. Би өмнөх жилүүдэд 40, 50 ном чэллэнждээд уншиж амжихгүйгээ ойлгоод энэ жил 15-ыг тавьсан.
Хааяа ажил багатай байгаа үед компьютер дээрээ уншчихдаг шд бас нээрээ. "Номын нэр" read online for free гэж хайгаад л уншиж байсан хэсгээсээ үргэлжлүүлээд уншчихдаг. Гэхдээ ингэж уншихаар эсвэл тэр дээр бичсэн шиг жаахан зав гарах болгонд уншихаар ёстой төвөгтэй санагддаг. Болж өгвөл нэг суултаар ядаж 30 минут сууж байж л уншихгүй бол.
Их сонирхолтой сэдэв нээжээ. Сардаа 30 ном уншдаггүй ч гэсэн 7 хоногт 1,2 ном уншдаг болсон бага сага туршлагаасаа хуваалцая. 1. Цаг ашиглах нь хамгийн чухал. Би нэг зэрэг аудио ном, цаасан бодит ном, е-бүүк 3 зэрэг уншдаг. Ингэснээр тухайн өдөр хаана явж байгаа, юу хийж байгаагаас хамаараад аль нэгийг нь сонгоно. Гадуур алхаж явахдаа, машинд явахдаа, эсвэл гэрээ цэвэрлэж байхдаа, хоол хийж байхдаа аудио буюу сонсдог номоо явуулна. Өдөр дундуур зав гарахаар, эсвэл амралтын өдөр яг барьж суугаад бодит номоо уншина, харин унтахын өмнө ихэвчлэн е-бүүк уншдаг. Харанхуйд унших учраас е-бүүк их зүгээр.
2. Энэ 3 өөр өөр жанр байвал зүгээр санагддаг. Ялангуяа унтахын өмнө адал явдалтай ном дэмий. Нойр сэргээгээд, эсвэл уншиж дуусгах гэсээр байгаад өглөө ядраад босдог тал бий. Мөн нэг зохиолчийн 2 өөр ном зэрэг унших хэрэггүй юм байлээ. 2 номын дүрүүдийг хооронд холиод баларсан. Уран зохиолын номыг аудио хэлбэрээр, харин бизнэс, зөвлөгөө, шинжлэх ухаан гэх мэт төрлийн номыг бодит номоор уншиж байж хэрэгтэй зүйлээ шингээж авдаг юм шиг санагдсан.
3. Хэрвээ унших явцдаа үг бүрийг тольдож харна гэвэл цаг алдана. Ихэнх тохиолдолд мэдэхгүй үг мэр сэр гарахад утгаар нь ойлгоод явж болдог. Ном хурдан уншихыг заадаг аргачлал дээр нэг үг, өгүүлбэр дээр удаж цаг алдахгүй байхыг зөвлөдөг юм билээ. Мэдээж хүсвэл шаардлагатай үгээ харах л хэрэгтэй л дээ. Эцсийн эцэст бид өөрсдийгөө хөгжүүлэх гэж ном уншиж байгаа болохоор шинэ үг ч бас сурах хэрэгтэй.
Хурдан уншиж сурах онлайн сургалт, тусгай ном хүртэл гарсан байсан. Миний харсан онлайн сургалт 75 доллараас эхэлж байсан. Арай үнэтэй. Хичээлийг нь аваагүй ч гарын авлагаас нь уншснаа товчилбол: Ном уншиж байхдаа бидний гаргадаг хамгийн түгээмэл буруу зуршил бол толгойдоо дуу оруулж унших. Өөрөөр хэлбэл дүрд нь орно гэсэн үг. Нэг талаараа кайфтай ч, ингэж уншвал удаан уншдаг. Нүдээрээ хурдан гүйлгэж уншиж сурах хэрэгтэй. Бага багаар дасгал хийгээд байвал яваандаа хурдан уншиж сурна, гол нь төвлөрлөө алдахгүйгээр шүү дээ.
Гарын авлагыг нь 4shared дээр тавьчихлаа. Татаж аваад уншаарай. Надад хэрэг болсон шиг та нарт бас хэрэг болно гэж найдаж байна.
https://www.4shared.com/office/oC07dd...
Temuujin wrote: "Асуусан асуултуудыг чинь би өөрөөсөө бас байнга асуудаг байлаа. 1. Миний ажигласнаар хүмүүс амралтын өдрүүдээр нэг суултаар 3-4 цаг суугаад уншиж буй номоо нилээн их явуулдаг юм шиг байгаа юм. Но..."
Над шиг дураа хүрэхээр аливаа зүйлийг хийдэг хүнд Timed reading гэдэг чинь хэцүү сонсогдож байна шүү. Би энэ яг завсрын мин, сек болгоныг үр дүнтэй өнгөрүүлэх гэж уншиж үзсэн, олигтой үр дүнд хүрч чадаагүй, надад тохирохгүй арга байлээ. Галт тэргэнд ч нэг жижиг нийтлэл бүрэн уншиж амжихгүй байх тохиолдол байдаг, дараа нь ахиад үргэлжлүүлдэг цаг авдаг. Иймэрхүү завсрын цагуудад /5-10 мин гэх мэт/ гар утсаараа мэдээ уншвал зүгээр санагдаад байгаа.
2. Би номон дээр бичнэ гэхээр бүр хайрлаад гар хүрч чадахгүй байнаа. Өө сэв хүргэхгүй, цэвэрхэн уншихыг хичээдэг болохоор. Наалддаг цаас эдрээр л тодотгоод өнгөрч байна.
Хэрэгтэй зүйлсээ тэмдэглэл бол хөтөлдөг.
Aligermaa wrote: "Их сонирхолтой сэдэв нээжээ. Сардаа 30 ном уншдаггүй ч гэсэн 7 хоногт 1,2 ном уншдаг болсон бага сага туршлагаасаа хуваалцая. 1. Цаг ашиглах нь хамгийн чухал. Би нэг зэрэг аудио ном, цаасан бодит..."
Ямар гоё нарийн чамин зүйлс бичээ вэ, баярлалаа.
1. Би хоол хийх цагтаа бас юу хийх вэ, юу сонсох вэ, үзэх вэ гээл нэт ухсаар байгаад цаг авчихдаг шт. Сонсох номнуудаа ямар эх сурвалжаас, юу ашиглаж сонсож байна?
Энэ 3 хослол чинь их таалагдаж байна.
2. Унтахын өмнө харин адал явдалт ном дэмий юм байлээ. Өлсгөлөн тоглоомыг би 3 шөнө уншиж дуусгасан. Өглөө ажилтай мөртлөө 5 хүртэл уншаад салж чадахгүй юм билээ.
"Уран зохиолын номыг аудио хэлбэрээр, харин бизнэс, зөвлөгөө, шинжлэх ухаан гэх мэт төрлийн номыг бодит номоор уншиж байж хэрэгтэй зүйлээ шингээж авдаг юм шиг санагдсан."
энэ бас гоё санаа байна, баярлалаа.
Би ихэнхдээ уран зохиолыг номыг уншихдаа өөрөө дотор нь ороод нэмэлт үзэгч гэдэг дүр бүтээчихдэг шт. Уншчихаад дараа нь үйл явдлыг сайн санах ч дүрүүдийг бараг мартчихдаг. Би ер нь кино ч ном ч тэгдэг муу талтай.
Гоё сэдэв нээсэн байна, хүмүүсийн бичсэнийг уншлаа. Ер нь их, бага унших нь тухайн хүний сэтгэл санаанаас болдог юм билээ, өглөөг эрч хүчтэй угтах тэр өдрийн өглөө багадаа 30 мин, орой ирээд 1 цагаас 1 цаг 30 мин. уншлага хийхэд дундаж номыг 3-4 өдөр, за больё, 7 хоногт дуусгадаг. 7 хоногт 1 ном гэвэл боломжийн тоо гарах байх. Өнөөх олон төлөвлөгөөгөө биелүүлж чаддаггүй, сахилга батаа алдах үедээ ямар нэг номыг эхлүүлээд л хаячихсан байдаг. Дараа нь эхнээс нь дахиж уншина. "Би жилд 100 илүү ном уншдаг, та ч бас чадна" гээд интернэтээс хайгаарай, би орчуулж, оруулж байсан юм.
Бүх төрлийн Англи хэл дээрх ном үнэгүй татах. http://www.bolnoo.comDownload free pdf books IELTS, TOEFL



Сард 30, 40 ном уншихаар чэллэнж хийгээд тэрийгээ биелүүлээд байгаа хүмүүс яг яаж уншаад байна? Та бүхний ном уншихдаа зарцуулдаг цаг, мөн яаж уншдаг тухай туршлагыг сонирхож байна.
1. Ажил амьдралын статусаас хамаараад ном унших цагаа яаж зохицуулж байна? Оюутан, ажилчин, гэртээ суудаг, чөлөөт уран бүтээлч гэх мэт. Би одоогийн байдлаар шинэ хэл сураад цагийн ажил хийгээд нэг ч ном ардаа гаргаж чадахгүй л байна. Уншина гэчихсэн номнуудаа давхарлаад л байж байна.
2. Нэгэн зэрэг хоёр болон түүнээс олон ном уншиж байна уу? Уншиж байгаа бол яаж хослуулж байна? Номны сонголтууд ямар байна? Жишээ нь: Адал явдалт+мэргэжлийн холбогдолтой+намтар ч юмуу зурагт ном+үлгэр +аймшиг ч гэх юм уу. Ингэж олон ном уншихад үр дүн нь хэр байна?
3. Дугаар 2 дээрх шиг 3 ном зэрэг уншлаа гэхэд 3 өөр хэл дээр байвал уншихад бэрхшээлтэй зүйлс юу байна? Үг тольдох гэж их цаг авдаг ч юм уу, ойлгохгүй болоод шантраад болих ч юм уу?
4. Энэ олон жил ном уншихдаа олж мэдсэн өөрийн шилдэг арга барил, зөвлөгөөгөө хуваалцья