Discover new books on Goodreads
Meet your next favorite book

Battsengel

Add friend
Sign in to Goodreads to learn more about Battsengel.


Loading...
С. Анудар
“Одоо жарга. Зөвхөн одоо, маргааш яаж ч болно. Одоо дандаа, ийм байна. Энд илүү юмтай байхгүй. Тэгээд өөр юм хэрэггүй. Жаргаж чад. Чадахгүй бол энд элэнцгээ хийж байгаа юм.”
― С. Анудар, 4 биш 4

С. Анудар
“Нэг газар, нэг тэнгэр, нэг нар, нэг сар. Эд нар манддаггүй, жаргадаггүй, шинэ сар хуучин сар гэж байдаггүй – яах юм. Байгаагаараа л байдаг. Одоо бүх юм сайхан байна. Болсон юмыг би мартсан, болох юмыг би санахгүй. "Одоогоос өөр цаг байхгүй. Одоо ч чамайг ийшээ оруулсан хаашаа ч гаргахгүй". Би хаашаа ч ороогүй, нэг мэдэхэд энд байсан. Дандаа байсан. Байгаагүй байхдаа ч байсан, байхгүй болохдоо ч байна.”
― С. Анудар, 4 биш 4

С. Анудар
“Гол нь битгий дөтийг харж дөрөв хоно. Нэг юм шийд. Тэгээд битгий эргэлз. Зөв буруу шийдвэр гэж байхгүй. Бүгдээрээ нэг л үр дүнтэй. Эхлээд энэ шааранд хутгалдах үгүйгээ бод. Би энд амьдарна. Амьдарна гэсэн бол амьдрах зоригтой, чадалтай бай. Чамайг яаж ч зүссэн шийдвэртээ харамсаж эргэлзэж болохгүй. Үхнэ гэсэн бол үхэх зоригтой бай. Амьдрал ямар ч гайгүй санагдсан эргэлзэж болохгүй. Эргэлзээ бол адаг.”
― С. Анудар, 4 биш 4

С. Анудар
“Хоёр саад – үхэл, муу юм тохиолдож шаналал гарах. Үхлийг мэдэхгүй. Үхсэн гэдгээ харж харамсахгүй. Харин муу юм тохиолдвол би өөрөө өөр хүн болно. Өөр сонирхолтой, өөр бүх юммтай, тэрний бүх юм нь болсон юмнаас гарсан гутрал. Өөр амьдрал. Одоогийн надаа хамаагүй амьдрал. Тэр хүн надаа пад алга. Одоо, энэ Дэлгэрт бүх юм сайхан. Би яасан, дараа яахыг би мэдэхгүй, аргагүй, мэдсэн ч ялгаагүй. Юу болно – тэр болно. Байгаагаараа бай, бүх юмны тухай битгий бод. Энэ жаргал туйлын жаргал, илүү юу ч үгүй. Намайг яасан ч би энэ жаргалыг эдэлнэ. Ямар ч муу юм болсон би жаргалтай байна.”
― С. Анудар, 4 биш 4

С. Анудар
“Над руу зочид ирдэг. Зочид – сэтгэлийн байдлууд. Гуниг. Жаргал, тэд нарын танилууд, бүх юм. Хаалга тогшиж орж ирдэг, хаалга эвдэж ирдэг. Миний хаалга бөх цоожтой, эвдэх аргагүй. Хэн ч ирсэн би дургүйцдэггүй. Тэд адил. Бүх юм. Хэнийг ч урих хэрэггүй. Урилга байдаггүй, тэд ч байхгүй. Өөрсдөө ирдэг. Би хүлээж л байна. Чи цай уу. Явсных нь дараа аяга угаах дургүй. Тавигдсан газраа байж байг. Бүх юм байх ёстой газартаа. Чи цай уу. Тэд нарыг орж гарахад би дуртай. Нэг дургүй юм бол тэд нар явдаггүй. Явсан ч үлддэг. Би тэд нартай цуг амьдардаг байх. Бүгдээрэнтэй нь. Бүх юм. Хааяа харагдахаа больдог ч гэсэн, байгаа нь, ирэх нь, дандаа мэдрэгддэгТэд хаашаа ч явдагггүй. Тэд нар нэг нэгнийгээ хучдаг, алдаг, дараа нь сэхдэг, заримдаа өөрөөр. Хамаа алга. Мэдэхгүй. Би ганцаараа үлдмээр байна.”
― С. Анудар, 4 биш 4

year in books
Oyunerd...
1 book | 2 friends

Munkhja...
2 books | 5 friends

Заяа М.
0 books | 30 friends

Batjarg...
3 books | 26 friends

Энхбаяр М.
1 book | 3 friends

Reko Reko
3 books | 8 friends

Batmunk...
2 books | 16 friends

Solongo
3 books | 36 friends




Polls voted on by Battsengel

Lists liked by Battsengel