Номын хорхойтон клуб discussion

Stories of Your Life and Others
This topic is about Stories of Your Life and Others
22 views
Номын хэлэлцүүлэг > Stories of Your Life and Others by Ted Chiang

Comments Showing 1-10 of 10 (10 new)    post a comment »
dateUp arrow    newest »

message 1: by Nyamka, ? (new) - rated it 5 stars

Nyamka Ganni (ganni) | 121 comments Mod
Амралтын өдрийн мэнд ээ.

Өмнөх санал асуулгаар Ted ChiangStories of Your Life and Others ном сонгогдсон билээ.


Энэ удаагийн номны онцлог нь 8 богино өгүүллэгээс бүрдсэн тул хэсэгчлэн уншихад тун тохиромжтой санагдлаа. Өгүүллэгүүдийн агуулга нь уран зөгнөлт, фантаз шинж чанартайн дээр бас хөөрхөн ихийг бодогдуулсан хэсэг ихтэй тул ярилцах сэдэв ч мөн багагүй гарах бололтой.

- "Tower of Babylon" (1990) (Nebula Award winner)
- "Understand" (1991)
- "Division by Zero" (1991)
- "Story of Your Life" (1998) (Nebula Award and Theodore Sturgeon Memorial Award winner)
- "Seventy-Two Letters" (2000)
- "The Evolution of Human Science" (2000)
- "Hell Is the Absence of God" (Hugo Award, Locus Award and Nebula Award winner)
- "Liking What You See: A Documentary"
- "Story Notes"


За тэгээд унших явцдаа төрсөн сэтгэгдлээ хуваалцаарай.

"Story of Your Life" нь хэдэн жилийн өмнө гарсан Arrival (2016) гээд киноны суурь зохиол байсан гэдгийг нь би мэдээгүй байсан байна лээ :D Кино нь ч тухайн үедээ таалагдсан. Богино өгүүллэг нь мөн маш их таалагдлаа шүү.

Happy reading 📖😉


Undrakh | 48 comments Mod
Сайн байцгаана уу,

Эхний гурван өгүүллэгийг уншлаа. Өдөрт нэгийг уншаад тэрнийгээ тэр өдөртөө бодоод ‘marinate’ хийгээд явахад тохирох ном байнаа.

Сүүлийн үед шинэ edition хэвлэгдэж гараад байсан болохоор нь зохиолчийг нь нилээн залуу хүн гэж бодоод байсан чинь 1967 онд төрсөн, тэгээд ч тэр юм уу бичсэн хэв маяг нь тухайн үед амьдарч байсан Raymond Carver-н богино өгүүллэгүүдийг санагдуулж байна. Influences гэсэн чинь Isaac Asimov-г нэрлэсэн байна лээ, уншиж үзээгүй болохоор төстэй тал ажиглагдаж байгаа үгүйг хэлж мэдэхгүй юм аа.

Урьд нь Arrival-г сонин болсон гэж сонсоод кино зохиол нь гоё болж чадаагүй юм байх даа гэж бодсон чинь өндөр үнэлгээтэй кино байна шд. Үзэх юмсан гэж бодсон киноны жагсаалт уртассаар...😅

23 гэхэд яг дуусаад таарахнээ, та хэд маань хэр явуулж байна даа?


message 3: by Nyamka, ? (last edited May 17, 2021 02:44AM) (new) - rated it 5 stars

Nyamka Ganni (ganni) | 121 comments Mod
Undrakh wrote: "Сайн байцгаана уу,

Эхний гурван өгүүллэгийг уншлаа. Өдөрт нэгийг уншаад тэрнийгээ тэр өдөртөө бодоод ‘marinate’ хийгээд явахад тохирох ном байнаа.

Сүүлийн үед шинэ edition хэвлэгдэж гараад байс..."


Яааааг тийм шүү :D. Би бас өдөрт нэгийг уншаад л өдөртөө бодоод л яваад байгаа.

Надад бас яагаад ч юм Ted Chiang их залуу хүн байх гэдэг мэдрэмж төрсөн байсан байна лээ. Яг судлаад үзсэн чинь тийм биш юм хэхэ.
Зохиолч нь бас нууцлаг бололтой юм аа. Хайгаад үзэхээр тийм олон зураг ч их олдохгүй. Ерөнхийдөө зохиолч нь ч зохиолууд нь ч таалагдаж байна гэж.

Би "Seventy-Two Letters" -г нь нэг л явуулж чаддаггүй ээ. Уншиж байгаад л сатаараад л. Тэгснээ за дараа дахъя гэж бодоод түр орхичихоод явж байна. 😂

Happy reading ;)


Undrakh | 48 comments Mod
Seventy-two letters uneheer challenging bailaa. Yu bolood baigaag ni oilgoh gej olon dahin unshsaar bgaad 3 udur unshlaa 😅 nomiin tugsguld story notes heseg deer ni yunaas sanaa avsan, yagaad bichih bolson gedeg ni bas ih sonirholtoi yum bna. “Story of Your Life” harin ih taalagdsan. Zohioluud ni zugeer ch neg research hiigeed sain imaginative bgaad bichchih bish uuruu nileen intelligent hun bololtoi gemeer yum aa


message 5: by Nyamka, ? (new) - rated it 5 stars

Nyamka Ganni (ganni) | 121 comments Mod
хэхэ. Seventy-two letters бас л овоо юм аа. Хэд хэд уншсан ч бүрэн ойлгосон эсэхтээ эргэлзсэн хэвэээр л :D
Бусад өгүүллэгээсээ нилээн өөр юм аа. Steampunk genre гэж байдгийг эндээс л мэдлээ.
- Alternate history
- Pseudoscience fiction
- Fantasy
- Eugenics

Бас сонин төсөөлөлтэй хүн юм аа. Ихэвчлэн sci-fi/fantasy төрлийн номнууд дээр гардаг фантаз хэсгүүдийг нь төсөөлөнгөө уншихад их зугаатай санагддаг. Харин яг энэ seventy-two letters олон талаараа дотроо төсөөлж уншихад багагүй төвөгтэй байлаа.

"Story Notes" их сонирхолтой юм аа. Хэрвээ өгүүллэгүүдийг нь уншсан бол үүнийг алгасаж болохгүй санагдав.

Миний хувьд таалагдсан дарааллаар жагсаавал:
- "Story of Your Life"
- "Understand"
- "Liking What You See: A Documentary"
- "Tower of Babylon"
- "The Evolution of Human Science"
- "Hell Is the Absence of God"
- "Division by Zero"
- "Seventy-Two Letters"

За маргааш уулзацгаая аа 🤓


Undrakh | 48 comments Mod
Uchigdur untahaasaa umnu ene steampunk genre gesniig unshaad sonirholtoi sanagdaad nemeed Ted Chiang-iin zohioluudiin tuhai reddit threads unshaad ‘rabbit hole’-d unasan bolno 😆

Ted Chiang minii science fiction genre-iin tuhai tusuulliig yamartai ch nileen uurchilj chadlaa.

Bugdeeree unshij duusahaar discussion-aa hiie gesen bolohoor 1 doloo honogoor hoishluulaad daraagiin Sunday uulzatsgaay aa :)

Cheers, Undrakh


message 7: by Nyamka, ? (new) - rated it 5 stars

Nyamka Ganni (ganni) | 121 comments Mod
За тэгье :D
Нэг долоо хоногоор сунгая аа

Онлайн хэлэлцүүлгээ өнөөдрөөс
👉👉👉 05/23 => 05/30-ны өдөр болгоод засаад тавьчихлаа.

Steampunk, biblical stories, sci-fi fantasy & Ted Chiang гээд л ярилцах зүйлс ихтэй байх шинжтэй шүү :D


Happy reading all~


message 8: by Nyamka, ? (new) - rated it 5 stars

Nyamka Ganni (ganni) | 121 comments Mod
Хай хай!

Миний хувьд энэ цуглуулгаас Story of your life хамгийн гоё нь байлаа. Хэдэн өдрийн өмнө дахиад нэг уншаад авав.

Цаг хугацаа, freewill гээд л хөөрхөн бодогдуулаад амжиж байна лээ. Ийм

spoiler👉:(view spoiler)

Ер нь ажиглаад байх нь ээ Ted Chiang Free Will-н талаар их бичих юм аа. Физикийн үүднээс харвал өнгөрсөн, ирээдүй гэх ойлголт утгаа алдаж зүгээр л үргэлжилсэн харилцан урвалууд?. Аливаа атом, молекул өгөгдсөн нөхцөлд тодорхой хариу үйлдлийг тогтмол үзүүлдэг. Гэвэл free will гэж байхгүй. Зүгээр л нөхцөл байдал нь бүрдсэн болохоор л тухайн шийдвэрийг гаргахад хүрнэ.

Яг л энэ санаа бусад өгүүллэгүүд дээр нь ч бас багагүй гарж байх юм.
"The Merchant and the Alchemist's Gate" (in Exhalation: Stories)
"What's expected of us" (in Exhalation: Stories)

Гэхдээ зохиолч маань нөгөө талын утга санааны талаар бас бичсэн л байна лээ. Exhalation: Stories-д багтсан "Anxiety Is the Dizziness of Freedom" нь (view spoiler)

хэхэ. Баахан утгагүй юм бичсэн байвал өршөөнө биз ээ. Физикийн ойлголт минь дулимаг тул шал буруу ойлгосон зүйл ч их байгаа байх :)

Ямар ч байсан өнөөдөр би Arrival (2016) үзэх санаатай байна. Хэсэг судалгаа хийгээд үзэх нь ээ, найруулагч нь Dune(2021)-н найруулагч Denis Villeneuve байсан байна ш дээ.

Анх үзэж байхдаа Ted Chiang-тай ч танилцаагүй байсан, Denis Villeneuve-г нь сайн мэддэггүй байсан. Харин одоо үзэхдээ ориг өгүүллэгээ хэр сайн буулгасаныг нь бас кино найруулгын чадварыг нь шалгах санаатай байна аа. Dune (2021) гоё байгаасай гэсэн нууцхан хүлээлт ихтэй гэж.


За тэгээд удахгүй онлайнаар уулзацгаая аа 🤗📖🤓

Happy reading! 😉


Aligermaa | 76 comments Mod
Ярилцахад үнэхээр сайхан байлаа, охид оо.

Би зарим өгүүллэгээ дахиж уншиж байна л даа. Тэгсэн нэг ийм бодол орж ирлээ. Та хэд маань бас бодлоо хуваалцаарай.

The Hell is absence of god дээр Нэйл бурханд итгэдэггүй гэж гардаг. Гэхдээ сахиусан тэнгэр баримттай байдаг, хэн тамд, хэн диваажинд очиж байгаа нь бас нээлттэй мэдээлэл байхад бурханд яагаад итгэхгүй байсан нь сонин санагдав. Өөрөө ч там, диваажинд итгэдэг учраас диваажинд очих гэж азаа үздэг.


message 10: by Nyamka, ? (last edited May 31, 2021 05:20PM) (new) - rated it 5 stars

Nyamka Ganni (ganni) | 121 comments Mod
Aligermaa wrote: "
...The Hell is absence of god дээр Нэйл бурханд итгэдэггүй гэж гардаг. Гэхдээ сахиусан тэнгэр баримттай байдаг, хэн тамд, хэн диваажинд очиж байгаа нь бас нээлттэй мэдээлэл байхад бурханд яагаад итгэхгүй байсан нь сонин санагдав. Өөрөө ч там, диваажинд итгэдэг учраас диваажинд очих гэж азаа үздэг..."


Нээрээ тийм байна шүү. Дахиж нэг уншиж үзье байз. Энэ өгүүллэг дээр гардаг ертөнцөд бол итгэхгүй байхад тун хэцүү байхаар даа. Яг одоо санагдаж байгаагаар бол зөвхөн сахиусан тэнгэрүүд л үзэгдээд байхаас яг өөрөө бол хүмүүсийн бодол дотор л гараад байсан болохоор юм болов уу?


back to top