Номын хорхойтон клуб discussion
Ном сонголт
>
2026 оны номын буухиа Book relay
date
newest »
newest »
Хай хай 👋
Яг болж байна аа. Хэт урт, зузаан биш гэдэг ч хугацааны хувьд ч мөн зохимжтой санагдаж байна.
Ийм гоё бодоод төлөвлөгөө гаргасанд баярлалаа. Таалагдаж байна 😍
Би purple өнгө сонголоо.
Сонгох номоо бодоод л байна.
Тэр номныхоо бас хэвлэлт (хэрэв олон бол) дундаас нь сонгохдоо хажууд нь бичих зай байгаа эсэхийг нь бас жаахан бодож үзмээр ч юм уу

Nyamka wrote: "Хай хай 👋
Сонгох номоо бодоод л байна.
Тэр номныхоо бас хэвлэлт (хэрэв олон бол) дундаас нь сонгохдоо хажууд нь бичих зай байгаа эсэхийг нь бас жаахан бодож үзмээр ч юм уу...."
Good point. Би ямар ч байсан нэг нонфикшн ном сонголоо. Нямкагийн хэлснээр зай завсрыг нь нэг шалгалаа. Мөр хооронд зай багатай ч, хажуугаараа овоо гайгүй юм байна. болох байх аа.
Уран зохиол, нонфикшн холилдсон байвал бас их сонирхолтой байх байх аа тэ?

Ваав баярлалаа Али, ёстой дэлгэрэнгүй тайлбар бичжээ. За би ямартай ч цэнхэр өнгө сонголоо.
Номоо явуулах дарааллаа энэ жагсаалтаар нь болох уу.
Нямка Доогий руу, Доогий Али руу гэх мэтээр.
"Everything Is Tuberculosis: The History and Persistence of Our Deadliest Infection" by John Green энийг сонгодог юм уу гэж бодож байна эсвэл бүр тулсан романтик уран зохиолын ном сонгодог ч юм уу :D

Saikhnaa wrote: "Ta nar yamar goyo um xiix geed bna, bi daanch xudlaa l bolox bx daa"
Please join, and we can manage the logistics :) Nyamka is in Europe and the rest are in UB for the book exchange
Please join, and we can manage the logistics :) Nyamka is in Europe and the rest are in UB for the book exchange
Гоё гоё.
Уран зохиол, нонфикшн холилдсон ч болж байна аа. Харин ч сонирхолтой байх байх :D
Номоо солилцох дараалал аль нь ч байсан болж байна аа.
Би одоо ч хүртэл ямар ном сонгохоо бодсоор л байна кк. Саяхан Jane Eyre-г дахиж нэг уншаад багадаа анзаараагүй өнгөрөөсөн зөндөө сэдвүүд байсан байна лээ шүү. Жэйн ямар ухаалаг, сүрхий охин бэ гэж бодсоор дууссан. Гэхдээ арай л урт юм аа энэ удаа сонгоход. Өөр хэд хэдэн ном бас бодчихсон байгаа ;)
Saikhnaa wrote: "za bi join xiiiyaaaaaa :P"
Yess! Welcome welcome :)))

Oh nice nice. Гарын таван хуруу шиг тавуулаа боллоо. :)
За Доогий маань ийшээ ороод ирвэл дарааллаа ярилцъя.
@Сайхнаа, өнгөө сонгоорой. Одоогоор сонгогдсон өнгө:
Али- ногоон
Нямка- нил ягаан
Ундрах- цэнхэр
За Доогий маань ийшээ ороод ирвэл дарааллаа ярилцъя.
@Сайхнаа, өнгөө сонгоорой. Одоогоор сонгогдсон өнгө:
Али- ногоон
Нямка- нил ягаан
Ундрах- цэнхэр

2025 он номын адал явдлаар арвин сайхан он байсан гэж найдаж байна.
Өмнө нь ярилцсаны дагуу 2026 оныг номын буухиагаар эхлүүлье. Book relay-д оролцох нь одоогоор тодорхой болсон хүмүүс
1.Нямка
2.Доогий
3.Али
4. Ундрах
За буухиан үндсэн суурь процессоо яръя.
-Хүн бүр өөрийн хүссэн жанрын нэг номыг сонгоно.
-Ижил хугацаанд унших гэдэг үүднээсээ номын хуудасны тоог хамгийн ихдээ 450 байхаар сонговол яаж байна? Хэт зузаан ном байвал уншиж амжихгүй байх эрсдэлтэй тул хязгаарлавал зүгээр байх аа.
-Хүн бүр нэг өнгийн тодруулагч болон, ижил өнгийн бал сонгож авах. Тэр өнгөөрөө номон дээр тэмдэглэл хөтөлж, тодруулга хийх. Мөн дараагийн уншиж буй хүнд өмнөх хүний тэмдэглэл сонирхолтой байх болов уу. Өнгөөр нь хэн нь хэн гэдгийг бас амархан ялгана.
-Хүн бүрийн ном унших хурд өөр тул нэг номыг унших хугацааг 1 сар хагас буюу 45 хоног гэж тооцъё. Тухайн сарын үлдсэн 14 хоногт номыг дараагийн хүнд явуулах, шуудандах гэх мэт цаг орох ажилд зарцуулна гэж тооцоод уншигч дараагийн шинэ номоо 2 дахь сарын эхнээс эхэлнэ.
-Өөрийн сонгож авсан номын эхний уншигч та өөрөө байх бөгөөд уншиж, тэмдэглэл хийсэн номоо дараагийн хүн рүү 2 сарын 15-26 хооронд илгээх
-Хоёр дахь номын эргэлт нь 4 сарын 15-27 хооронд гэх мэт үргэлжлээд явъя. Гадаадад нэг гишүүн маань байгаа тул шуудангийн хугацааг бас бодолцох хэрэгтэй болов уу.
Номоо 1 сарын 1 эхлэнэ гэж тооцоод тэр болтол та хэд маань номоо сонгоод бэлдээд байж байгаарай. Мөн доор өөрийн сонгож буй өнгөө бичихээ мартав аа.
Жич: Шуудан илгээх хаяг аддресийг хувийн вайбар группээр хуваалцацгаая.