Mongolian Readers discussion
Сар бүр шинэ ном
date
newest »
newest »
saihan sanaa bna, Jean-Paul Sartre, The words unshij ehellee, ehlel n' sonirholtoi l yum bna, ooriin gesen ovormots style'aar bichdeg zohiolch bna.
Санааг маань дэмжиж бүр номоо уншиж эхэлсэнд баярлалаа. Сэтгэгдлээсээ байнга хуваалцана гэж итгэж байна.
Үгийг уншихын хажуугаар бид дараа сард юу унших тухайгаа бодолцвол зүгээр юм уу? Энэ удаад хүмүүсийн саналыг сонсож байгаад хэд хэдэн номын нэр дэвшүүлж тэдгээрээс хамгийн их санал авснаа уншвал ямар вэ? Дараагийн номын талаар өөр сайхан санаа байвал хуваалцаарай.
Сар бүр хамтдаа шинэ ном уншихаар бүгд санал нийлж байгаа боловч зав чөлөө, номын боломж зэрэг олон зүйлээс шалтгаалан нийтээрээ идэвхитэй оролцож чадахгүй байх шиг байна.Та бүхэнд энэ байдлыг сайжруулах санал байвал хуваалцна уу?
Юун түрүүнд миний зүгээс унших номынхоо санал хураалтыг илүү зохион байгуулалттай болгоё гэсэн санал байна. Хуваарь доорх байдалтай байвал ямар байна?
Сар бүр
1-15: Санал хураалт авах номын нэрс цуглуулах
16-25: Санал хураалт
26-30: Бэлтгэл ажил /номоо олж авах, дараа сарынхаа ажлын төлөвлөгөөнд оруулах гм/
Энэ би ойлгохдоо бол манайхан номныхоо талаар сэтгэгдэлээ хуваалцахдаа жоохон тааруу болоод л ингэж үр дүн муутай яваад байна гэж бодоод байгаа шдэ :D
Тийм ч байх. Тэгвэл энэ тал дээрээ анхаарцгаая л даа. Номоо заавал уншиж дуусалгүйгээр, унших явцад төрж буй сэтгэгдэл, магадгүй эргэлзэж тээнгэлзсэн асуудал, бусадтай хуваалцахыг хүссэн сэтгэлд хүрсэн хэсгүүдээ хүртэл бичиж байвал яасан юм бэ?
Хэхэ хэрвээ санал болгож байгаа бол өөрөө эхлээд хийвэл уул нь хүмүүс жишээ аваад хийнэ шдээ гэж бодож байна. За Жишээ нь би одоо 1. Sense and Sensibility (Paperback) by Jane Austen
Энд одоо гайхаад л байжээ. Тэгээл одоо тэр үед хаашайн эмэгтэй нь тэгээл юу ч хийхгүй тэгээл зураг зураал ном уншаал байгаад байдаг байсан юм уу хаашайн (о_О)
Тэгээд яах уу? овоо сайжравал хүүхэд асрагч хийдэг байсан юм шиг байгаан тэгээл бусад үед нь бол мээдкү ном уншаал зугаалаал бүжиглээд л баян сайхан залуу ирэхийг мөрөөдөөд л. Угаасаа баян залуу ирэхийг мөрөөөдөхөөс аргагүй яагаад гэхээр тэгэхгүй бол амьдрах аргагүй бараг л өөрөө хоолоо хийнэ өөрөө гэрээ цээрлэнэ гэдэг бол тэр үед бүтэшгүй зүйл байсан юм шиг.
Эрчээд нь болохоор лаг жентэлман байх хэрэгтэй. Ер нь тэгээд мөнгөтэй л бол ухаантай дажгүй эхнэр авчих боломжтой хэхэ одоо ч гэсэн тийм байх шүү :Р
За одоохондоо сайхан уншаад явж л байна яаж дуусах нь үү бүү мэд!?
2. The Idiot by Fyodor Dostoevsky
Минийхээр энэ зохиол дээрхи дүр болгон тэнэг, өөх бурхан минь ийм юм байж болно гэж үү? гэмээр тэнэг үйлдэл үг хэл яриа. Гэтэл энд зохиолд ганц тэнэг гэж хэлэгдэж байгаа гол дүрийн залуу нь хамгийн ухаантай нь ч юм шиг. Эсвэл ерөөсөө л тэнэгүүд дунд тэнэг нь ухаантай болжийгоо юм уу гэмээр? хасах хасахын нэмэх гэдэг шиг. Би лав уншаарай гэж зөвлөмөөргүй...гэтэл би өөрөө уншисаар л ...
bi bas Sense & Sensibility-iin talaar iimerxuu bodoltoi baisaan. Onts sonirxol tataxgui baisan uchraas nomoo dund ni oruulaad l orxichixson :-)
Hanper-ийн хэлдэг туйлын зөв. Тиймээс дагахаар шийдлээ. Одоогийн байдлаар би нэг их олон ном эхлээд /сэглээд/ байж байна.1. Санхүүгийн удирдлага
2. Essentials of Investments
Энэ хоёрыг хичээлийнхээ шаардлагаар...
3. Little Women тухтайхан барьж аваад уншиж суух зав олдохгүй болохоор хальт 2-3 хуудас уншаад ч яахав гээд л хойш нь тавиад байж байна. Гэхдээ эхлэл нь их таалагдсан. Дүрүүдээ уншигчиддаа танилцуулсан нь... цаанаа л амьд...
4. Алтан цох Нимгэн хөнгөн ном дундуур нь уншмаар санагдахаар нь эхэлсэн. Таалагдаж байгаа. Год дүрийн баатар маань нэгэн найздаа туслахаар аянд гардаг. Найз нь байгаль дээр оршдоггүй нэгэн алтлаг өнгөтэй цохыг олсон ба түүнээсээ хойш нэг л этгээд гаж зан авир гаргаж байгаад нь түүний зарц ихэд санаа зовж байгаагаа хэлдэг. Энэ аялал хаашаа юунд хүргэхийг мэдэхгүй байна. Өнөөдөр уншиж дуусгаад маргааж сэтгэгдлээ бичнээ.
Сар гарны хугацаанд юу уншсанаа та нартайгаа хуваалцах хэрэгтэй байх. 1. Санхүүгийн удирдлагынхаа номыг уншаад дууссан. Гэхдээ авах зүйлс байгаа тул дараа нь бүр нухацтайгаар эргэн харах төлөвлөгөөтэй байгаа.
2. Essentials of Investments-ийг хэрэгтэй ганц нэг хэсгийг нь хараад хаагаад л дуусгасан. Практик хэрэглээ манай орны нөхцөлд бараг байхгүй тул шаардлагатай үед л эргэн харж магадгүй юм даа.
3. Өглөөний хүн гээд эртлэн босч сурах 100 хоногийн хөтөлбөртэй ном эхэлсэн. Одоо 6 дахь 7 хоногтоо ороод явж байгаа. 100% үр дүнтэй байгаа гэж хэлэхгүй ч ямар ч байсан дагаж мөрдөх гол гэсэн зүйлсээ мөрдөж байгаа.
4. 1984: Их сонирхолтой ном байна билээ. Сараар хоцорч байгаа ч уншиж дуусганаа.
Дээрхээс гадна ихэвчлэн нэтээр хэсч хичээлдээ хэрэгтэй байгаа мэдээллийн чанартай зүйлс багагүй уншиж байна.
Хамтдаа ном унших компанит ажлаа зөндөө удаан завсарлажээ. Гэхдээ бүгдээрээ унших гэснээ уншиж, номноосоо завсарлаагүй байгаа. Дараа сараас хамтдаа ном уншицгаах уу?
өө бас Gentlemen Bastards цувралын эхнийх болох The Lies of Locke Lamora гэдэг номыг эхэлсэн байгаа /Scott Lynch/ дуусаагүй л байна. Ер нь Fiction сонирхдог хүмүүс 2011 оны шилдэг нь гэж энд тэнд тодорхойлсон байна лээ. Thiefmaker гээд хулгайн мастер ба түүний хүүхдүүдийн хулгайн бүлэглэлийн тухай гэх юм уу даа. Сонирхоорой.
Би урлагийн түүхээ дуусгахгээд л зав л гарвал харж байгаа. Урлагийн талаар мэдлэг үнэхээр алгаа, надад. Хүмүүс хамт ном унших сонирхолгүй. Тус тусдаа өөр өөрийн сонирхолоороо л уншицгаахыг илүүд үзэж байгаа бололтой.
Medq ee, jooxon xund oilgoxod xetsuu ch um u, zorchiltei uzel sanaatai ch um u... Suuliin uyed philosophy unshmaar sanagdaad bdag bolloo
Nomiin gegeen muruur alhahch naizuuddaa amjilt husie
Saikhnaa wrote: "Medq ee, jooxon xund oilgoxod xetsuu ch um u, zorchiltei uzel sanaatai ch um u... Suuliin uyed philosophy unshmaar sanagdaad bdag bolloo"сүүлийн үед тиймэрхүү ном олов уу? хамт уншъя өөө бүгдээрээ!
2 сараас номоо хамтдаа уншихаар сэдвээ нээсэн шүү. Саналаа өгцгөөгөөрэй.http://www.goodreads.com/topic/show/1...
Books mentioned in this topic
Little Women (other topics)Алтан цох (other topics)
Санхүүгийн удирдлага (other topics)
Essentials of Investments (other topics)



Энэ номыг Монсудараас хэвлэн гаргасан байхыг өнгөрсөн 7 хоногт Интерномд олж харсан юм. Энд оруулсан Түмээдээ баярлалаа.
Дараа сараас хоорондоо ярилцаж байгаад олонхийн санал авсан номыг уншиж болно биз дээ. Санал асуулга явуулсан ч болох юм.