Mongolian Readers discussion
Хамгийн сүүлд юу уншив?
date
newest »
newest »
D.Garmaa - Nuutsgai hairin payn unshsan. Onts bish sanagdsan.Odoo D.BatbAyr - Chamd amjilt husye unshaal bjinda
Одоо "Монголын Сонгомол Өгүүллэгүүд" гээд ном уншиж байгаа үнэхээр таалагдаж байна ааа. Тэрний өмнө "Хар Торон Бээлий" уншиж дуусгасан. Үнэхээр онцгүй санагдсан даа.
Бас "Аз Жаргалын Арван Нууц" гээ ном уншиж байгаад хаясан. Би ийм ном уншиж чадахгүй юм шиг байна лээ.
The diamond necklace-г уншаад төрсөн бодлоо бичнэ гээд мартаж...Энгийн нэг албан хаагчийн гэрт төрсөн хэрнээ өөрийгөө дээд зиндааных гэж бүрэн итгэсэн бүсгүй, энгийн нэгэн албан хаагчтай суусан ч өөрийн амьдрал, байгаа байдалтайгаа ер эвлэрдэггүй байжээ. Түүний үнэтэйг эдлэх, тансагийг мөрөөдөх сэтгэлийг мэддэг нөхөр нь байдаг чадал авьяасаа дайчлан байж дээдсийн цэнгүүнд оролцох урилгыг олно. Харамсалтай нь энэ нь одоо байгаагаасаа бүр доор амьдралаар амьдарч, бүхнийг нь боомилох өрнөөс өндийхөөр юуг ч хамаагүй хийсээр барах 10 жилийн үнэтэй гэдгийг мэдсэнгүй. Гэтэл тэгтэлээ зүтгэсэн 10 жилийн амьдрал бодсоноос нь илүү утга учиргүйгээр өнгөрснийг мэдэх юутай гаслантай. 1 оройг тэр хүрэшгүй хүрээллийн дунд өнгөрөөх нь зовиурт 10 жил, бүр түүнээс ч илүү бүх амьдралыг нь орвонгоор нь эргүүлж доош нь татахаар үнэтэй байв уу?
Өөрийнхөө хэн болохыг мэдэхгүй байна гэдэг юутай аймшигтай.
Urangoo wrote: "The diamond necklace-г уншаад төрсөн бодлоо бичнэ гээд мартаж...Энгийн нэг албан хаагчийн гэрт төрсөн хэрнээ өөрийгөө дээд зиндааных гэж бүрэн итгэсэн бүсгүй, энгийн нэгэн албан хаагчтай суусан ч..."
аймаар ном байна, уншихгүй аа :P
Little women дуусгасан зөндөө удаж байж :) ёстой хөөрхөн ном байнаа , дүрүүд нь ойрхон санагдаж байсан , гейшагийн дурсамж эхлээд түр орхичихсон байгаа
Сар гарны хугацаанд юу уншсанаа та нартайгаа хуваалцах хэрэгтэй байх. 1. Санхүүгийн удирдлагынхаа номыг уншаад дууссан. Гэхдээ авах зүйлс байгаа тул дараа нь бүр нухацтайгаар эргэн харах төлөвлөгөөтэй байгаа.
2. Essentials of Investments-ийг хэрэгтэй ганц нэг хэсгийг нь хараад хаагаад л дуусгасан. Практик хэрэглээ манай орны нөхцөлд бараг байхгүй тул шаардлагатай үед л эргэн харж магадгүй юм даа.
3. Өглөөний хүн гээд эртлэн босч сурах 100 хоногийн хөтөлбөртэй ном эхэлсэн. Одоо 6 дахь 7 хоногтоо ороод явж байгаа. 100% үр дүнтэй байгаа гэж хэлэхгүй ч ямар ч байсан дагаж мөрдөх гол гэсэн зүйлсээ мөрдөж байгаа.
4. 1984: Их сонирхолтой ном байна билээ. Сараар хоцорч байгаа ч уншиж дуусганаа.
Дээрхээс гадна ихэвчлэн нэтээр хэсч хичээлдээ хэрэгтэй байгаа мэдээллийн чанартай зүйлс багагүй уншиж байна.
Урангоогийн мэргэжил юу вэ. Би ойрын хэдэн сар бас тувтан finance, Corporate Finance-тай л зууралдажийн. Ойрд өөр ном унших ном гарахгүй л бн. Аан сая 2 хоногийн өмнө Сургамжит өгүүллэг 3-г уншсан. Өмнөхүүд нь их таалагддаг бсын сая очсон ээж өгсөн.Тавгүй шүү, авсаархан хэрнээ бодох юмнууд нэлээдтэй ном.
Catcher in the Rye дуусах гээл арай дуусаагүй, 1984 голдоо, Зүүд ба Улаан нулимс эхлүүлсэн гээд сэглээд орхицон номнууд их л байна.
Эдийн засаг... Одоо MBA хийх гээд л... Одоо Corporate Governance, Marketing гээд харах юм мэлээн л байна.Ерөөсөө номондоо зав гаргаж чадахгүй, тиймэрхүү л байна. Завчлаад завчлаад 4-5 хуудас л унших юм.
Сая 2001 оны шилдэг номуудын нэг Цөллөг гэдэг номыг уншиж дуусгалаа. Маш өвөрмөц хэлбэрээр бичигдсэн эл номын өрнөл нэг л ер бусын. Номын дизайн дээрээ зураач Саранцацралттай хамтарч ажилласа нь номыг нь улам чимсэн санагдсан.
Ном унших зав багатай, машинд явахдаа Anne of Green Gables -ыг аудио хэлбэрээр сонсоод талдаа орчихсон яваа. Хөгжилтэй, хөөрхөн хүүхдийн зохиол. Манайхан найгүй улаан үстэй өргөмөл охины тухай киног нь үзэж л байсан байх. Зав багатай хүмүүст аудио ном сонсохыг санал болгоё.Баабар гуайн орчуулсан Эдвард Радзинскийн Сталиныг усанд орохдоо л хальт харах юм даа, эхний боть нь ч дуусаагүй. :P
Audio book гэж нээрээ сайхан санаа байна шүү. Ажил сургууль гэрийн хооронд явах үед...Сталин тэгээд хэр санагдаж байна даа?
Aligermaa wrote: "Сая 2001 оны шилдэг номуудын нэг Цөллөг гэдэг номыг уншиж дуусгалаа. Маш өвөрмөц хэлбэрээр бичигдсэн эл номын өрнөл нэг л ер бусын. Номын дизайн дээрээ зураач Саранцацралттай хамтарч ажилласа нь но..."Энэ хэний ном бэ? Мэдээллийг нь оруулах боломж байвал оруулаад өгвөл сайн л байна.
Цөллөг номын автор нь Л.Дашням гэдэг хүн байгаа. 2001 онд Монсудар компаниас оны шилдэг номуудыг шалгаруулсан юм. Эхнээс нь уншсаар хэд хэдэн номных нь ард гарсан. Д.Батбаяр "Мементог бүтээхүй", Баабар Цэнддоо Амаржаргал "Зугаатай танин мэдэхүй", Хурметбек "Үл бичигдмэлүүд", Оюунчимэг "Гэсгээгдэгсэд" гээд 10 орчим ном бий. Уншихад илүүдэхгүй гэж зөвлөмөөр байна.
Яг одоогоор саяхан хэвлэгдэн гарсан Гэрэлт-Одын "Эсрэг хүйстнээ найрах арга" номыг уншиж байна. Сонирхолтой л юм. Эмэгтэйчүүдэд гэхээсээ эрэгтэйчүүдэд илүүтэйгээр зориулсан юмуу гэж санагдав.
Яг одоогоор саяхан хэвлэгдэн гарсан Гэрэлт-Одын "Эсрэг хүйстнээ найрах арга" номыг уншиж байна. Сонирхолтой л юм. Эмэгтэйчүүдэд гэхээсээ эрэгтэйчүүдэд илүүтэйгээр зориулсан юмуу гэж санагдав.
Aligermaa wrote: "Цөллөг номын автор нь Л.Дашням гэдэг хүн байгаа. 2001 онд Монсудар компаниас оны шилдэг номуудыг шалгаруулсан юм. Эхнээс нь уншсаар хэд хэдэн номных нь ард гарсан. Д.Батбаяр "Мементог бүтээхүй", Ба..."Sunny мөн үү. Алгирмаа :)
Харин тэр зохиолуудыг олж унших санаа байна.Зүүд ба Улаан нулимсаас эхэлж л байна
"Эрэлхийллийн уран зохиол" сэдэвт уралдаан 2001 онд зохион байгуулсан гэж Монсударын каталог дээр байсан. Дээр дурдснаас гадна Н. Бадамжавын "Дайсику", Ч. Энхээгийн "Од харвах намар", Э. Отгонжаргалын "Ямар нэг... 837" гэсэн номнууд байдаг юм байна. Харамсалтай нь эдгээрээс ганц "Зүүд ба Улаан нулимс"-ыг л уншиж байсан юм байна.
Одоо тэр "Зугаатай танин мэдэхүй" ер нь олддоггүй байхаа. Дараагийн нь "Хөгжөөнтэй танин мэдэхүй" л харагдаад байдаг.
Eny минээ Санни нь байна. what a small world.
Зугаатай танин мэдэхүйгээс гадна Наргиантай танин мэдэхүй, Инээмсэглэлтэй танин мэдэхүй, Хөгжөөнтэй танин мэдэхүй гээд хэд хэдэн цуврал гарсан. харин олдоц нь хэр байдгыг сайн мэдэхгүй байна.
Зугаатай танин мэдэхүйгээс гадна Наргиантай танин мэдэхүй, Инээмсэглэлтэй танин мэдэхүй, Хөгжөөнтэй танин мэдэхүй гээд хэд хэдэн цуврал гарсан. харин олдоц нь хэр байдгыг сайн мэдэхгүй байна.
Eny, Urangoo 2 haana MBA hiigeed bnaa? MBA eheltsenu? Heden jil ajillaj baigaad MBA hiij baigaan? Hun amitan MBA geed gadagshaa dotogshoo yavj galuu shuvuunii mah amtalsan shig baih shig baihiin, tgd l dagaad namirchuul yaadiim bol gej gaihaal golrool gahaal shuls duslaad l baijiina kkk. Энд номны талаар ярина гэсэн ном уншдаг хүмүүсийн дундаа МBA авах хүсэлтэй гаруудын нэгдсэн онлайн уулзалтыг хийвэл яасымбэ гэж бодлоо л доо. Тэгээд гайхаал байна. Санаа оно байвал хэлээрэй.
Нээрээ хамгийн сүүлд Audacity of Hope-г уншиж дууссан юм байна. Одоо How markets fail уншаад суужийгаа. Бас Big short by Michael Lewis-г аль 3-н сард гарахад нь аваад эхлүүлсэн. Дуусаж амжаагүй л байна. Hot flat and crowded-нхаа орчуулгыг дуусчуул унших номнууд ч овоорчийно дөө овоорчиноо. Өнөөдөр хүртэл АНУ-с 3-н ном ирсэн байна. ёоё хэхэ.
Dulguun wrote: "Eny, Urangoo 2 haana MBA hiigeed bnaa? MBA eheltsenu? Heden jil ajillaj baigaad MBA hiij baigaan? Hun amitan MBA geed gadagshaa dotogshoo yavj galuu shuvuunii mah amtalsan shig baih shig baihiin, t..."Би ч Монголдоо. Харин Eny Солонгост... Not mistaken, right Eny? On-line санаа оноогоо солилцож бололгүй яахав.
Urangoo wrote: ""Эрэлхийллийн уран зохиол" сэдэвт уралдаан 2001 онд зохион байгуулсан гэж Монсударын каталог дээр байсан. Дээр дурдснаас гадна Н. Бадамжавын "Дайсику", Ч. Энхээгийн "Од харвах намар", Э. Отгонжарга..."Bi barag ihenhiig ni unshisan. Momentog buteeh ni, Zuud bas ulaan nulims hoyor hamgiin ih taalagdsan harin ter yamar neg 837 g bi duusgaj chadaagui buten sar bolohod 10n l huudas unshij baisan. Amidraldaa duusgaj chadaagui anhni mini nom bolsondoo T_T
Тэгвэл уншсаны хэрэггүй гэсэн үг үү? Эдгээр номнуудыг оруулчих юмсан. Номтой бөгөөд scanner-тай хүмүүс эхнээс нь мэдээллийг нь оруулах боломж байна уу?
Хамгийн сүүлд Блинк уншсан. Мартсан байсан нилээн хэдэн юмнуудаа сэргээсэн хэхэ.Одоо Платогийн "Симпозиум" уншиж байна. Сонирхолтой л ийн, "хайр"-г обьект гэж үзээд ярихаар. Бас "logical thinking"ий гайхамшгийг мэдэрлээ :P . Бас уншихад сонирхолтой болгоод дундуур нь хөгжилтэй, сонирхолтой хэсгүүд нэмсэн нь таалагдсан.
Saikhnaa wrote: "Ном унших зав багатай, машинд явахдаа Anne of Green Gables -ыг аудио хэлбэрээр сонсоод талдаа орчихсон яваа. Хөгжилтэй, хөөрхөн хүүхдийн зохиол. Манайхан найгүй улаан үстэй өргөмөл охин..."машинд явахдаа сонсохыг маш их дэмжиж байна. сайхнаа хуваалцаарай.
http://librivox.org/энд 1923 оноос өмнө бичигдсэн алдартай ном зохиолууд аудио хэлбэрээрээ бий. (Мэдээж бүгд биш л дээ :P)
Urangoo wrote: "Тэгвэл уншсаны хэрэггүй гэсэн үг үү? Эдгээр номнуудыг оруулчих юмсан. Номтой бөгөөд scanner-тай хүмүүс эхнээс нь мэдээллийг нь оруулах боломж байна уу?"
Ugui ugui unshihad gemgui l bh :)
Saikhnaa wrote: "http://librivox.org/энд 1923 оноос өмнө бичигдсэн алдартай ном зохиолууд аудио хэлбэрээрээ бий. (Мэдээж бүгд биш л дээ :P)"
thanks dear
Books mentioned in this topic
Anne of Green Gables (other topics)Anne of Green Gables (other topics)
Little Women (other topics)




Харин найзынхаа рекламдсанаарGuy de Maupassant-ий The Diamond Necklace гэсэн хөөрхөн өгүүллэг уншлаа.
Удахгүй товч санааг нь өөрт төрсөн сэтгэгдлийн хамт бичнээ.