Тэнгэрт ойрхон дуулж яваа хүн Quotes
Тэнгэрт ойрхон дуулж яваа хүн
by
Мө. Батбаяр13 ratings, 4.31 average rating, 2 reviews
Тэнгэрт ойрхон дуулж яваа хүн Quotes
Showing 1-5 of 5
“Уйлах.
Нулимсаа өөрөө арчих. Нулимсаа арчсан гараа, нөгөө гарандаа арчих
Хоёр гараа хоёр гуяндаа хуурай болтол арчих
Булгилуулсан нулимсаа ингэж
Буцаагаад өөртөө шингээж байгаа хүн бол
Би . Ганцаардалдаа өөрөө ч хань болж чадахгүй байгаа.
Ганцаараа би.”
― Тэнгэрт ойрхон дуулж яваа хүн

“Уг миний арьс. Бичих минь би өөрийгөө хальсалж байгаа хэрэг.
Та нар яг ногооны хальс идэж байгаа үхэр шиг арьсийг минь идэж байна.
Арьсгүй нүцгэн би даарч байна.
Ахиад гэвч өөрийгөө хальсалж өгмөөр байна.
Намайг ав. Бүгдийг маань . Надад намайг битгий үлдээ . Би ганцаардаад байна. Ганцаардалдаа ч өөрөө хань болж чадахгүй. Ганцаараа байна.”

“Дуулах.Өөрийгөө өөрөө сонсох
Сонссон чихэндээ итгэхгүй. Солгой хоолойгоор дуулж бас үзэж байгаа
Солиорсон энэ хүн бол би
Ганцаардалдаа ч өөрөө хань болж чадахгүй. Ганцаараа. Амьдрах. Амьдрах гэж амьдрахгүй амьдрах.
Амьсгалах. Амьсгалах гэж амьсгалахгүй.
Хурдхан тоог нь гүйцээх гэж хурдан хурдан , хурдан хурдан амьсгалах.
Амьсгалах биш амьсгаадах.
Оволзох, бачуурах, бахардах. Харанхуй шөнө орондоо амьсгал давчдаад хэвтэж байгаа энэ хүн бол би.
Ор биш авсандаа хэвтээд харанхуйгаар булуулаад тэмцэж байгаа мэт амьсгалж чадахгүй амьсгалах би.”

“Ганцаардалдаа өөрөө ч хань болж чадахгүй
Ганцаараа.
Гэрийн хаалга ард хаагдах чимээг ганцаардлын чимээ гэж бодох болсон
Өглөө цай уусан аяга орхисон байрандаа угтах,
Өлөн тоос ширээнд буусан байхыг
Өнөөх ганцаардлын төрх гэж итгэх болсон
Хөнжлөөсөө өөр хэний ч биш Өөрийнхөө үнэрийг үнэртэж байгаа
Өнөр энэ дэлхийд хамгийн ихээр ганцаардаж хүн гэж мэдсэн.
Өөртэйгөө ууж хоосон лонхонд нь
Цаасаар цэцэг урлаж хийх Түүндээ хөөрөх
Тэгснээ гэнэт чимээгүй болж
Хэсэг бодлогошрох
Хэнээс ч юм сэтгэл хайх Хэнтэй ч хамаагүй үг солихыг хүсэх”

“Аав ээж хэзээ ч ийм алс холын, ажлын хэргээр голдуу утсаар ярьдаг хүмүүс байсангүй. Тэдний алхсан мөр хооронд миний мөр үлддэг байлаа”
― Тэнгэрт ойрхон дуулж яваа хүн
― Тэнгэрт ойрхон дуулж яваа хүн