tsatsa sama’s Reviews > Бөөгийн домог > Status Update

tsatsa sama
tsatsa sama is on page 64 of 234
-Тэгээд бөө юу хийдэг юм бэ?
-Бөө хүн онгодтойгоо хүссэн үедээ холбогдож, нарийн биеэрээ ертөнцүүдийн заагаар зорчиж, өвчтэй хүнийг анагаадаг... галыг номхотгодог... амьтад хийгээд шувууд юу хэлж буйг ойлгодог... ард түмнийхээ ёс заншлыг нэвтэрхий мэддэг... өвгө дээдсээ өөрийнхөө ирээдүйтэй зангиддаг...
Apr 07, 2023 03:43AM
Бөөгийн домог

flag

tsatsa sama’s Previous Updates

tsatsa sama
tsatsa sama is on page 187 of 234
Цаг хугацаа гэдэг ч ердөө онгод ажээ. Тэмтрэгдэх биегүй хэрнээ бодтой тэр зүйлийн гүнд л Тэнгис өөрийнхөө эрүүл саруул ухаанаас өөр юунд ч цаашдын амьдралаа даатгахааргүй, золгүй дурлалаас болж сэтгэлийн тэнцвэрээ алдахааргүй насанд хүрэв. Залуу насаа дуусахад л хүн жинхэнээсээ насанд хүрдэг гэдгийг урьд нь огт мэдээгүй, мэдэж чадахаар ч үгүй явж дээ.
Apr 11, 2023 01:08AM
Бөөгийн домог


tsatsa sama
tsatsa sama is on page 59 of 234
намайг өөр эмэгтэй төрүүлсэн юм билээ. Тэр Хужир суурингийн ээжээс залуухан, бүдүүн биш, сайхан ааштай, бас над руу харах бүрт нүдэнд нь тэнгэр гэрэлтэж, шувуу нисч үзэгддэг.
Apr 07, 2023 03:34AM
Бөөгийн домог


tsatsa sama
tsatsa sama is on page 49 of 234
Ер нь ч бөөгийн хүүг лам болгож удам таслан, бөөг бөөгөөр даруулдаг нь эртнээс улбаатай, нууц жортой ажил л даа.
Apr 06, 2023 05:25AM
Бөөгийн домог


tsatsa sama
tsatsa sama is on page 42 of 234
Жинхэнээсээ гуньж үзсэн хүн л аз жаргалыг таньж мэдэрдэг, - тийм чадвар суудаг.
Apr 06, 2023 05:07AM
Бөөгийн домог


tsatsa sama
tsatsa sama is on page 31 of 234
Их хүчирхэг бөө түшиж буй хүнээ ховсдоод, өөрийнхөө нэг хэсэг болгочихдог гэдгийг тэгэхэд мэддэггүй байжээ. Эртний бөө нар өвөр дээрээ нялх хүүхэд суулган бөөлж хий ухаар ертөнцтэй танилцуулдаг байсан тухай ч сонсоогүй явж.
Apr 06, 2023 04:31AM
Бөөгийн домог


tsatsa sama
tsatsa sama is on page 24 of 234
Онгодын дохио бол энэ ертөнцийн хэл биш, энэ цаг үеийн сэтгэлгээ бус. Онгод ирэх үед бөөгийн оюун санаа бидний хүрээллээс гарч оддог. Балар эртний, ирээдүйн, эсвэл харийн, бүр хүмүүн бусын хэлээр яриад байгаагаа бөө өөрөө ухамсарладаггүй. Учир нь тэр нэгэнт далдын ертөнцөд нэвтэрчихсэн, тэндхийнх болчихсон яваа билээ.
Apr 06, 2023 04:18AM
Бөөгийн домог


tsatsa sama
tsatsa sama is on page 21 of 234
Бөөгийнхөөс буцах замдаа Тэнгис гунигт автлаа. Архаг хууч шиг байсхийгээд л хөдөлж, хамаг сэтгэлийг нь бүрхчихдэг гэнэтийн гуниг бол түүний төрөлхийн эмгэг. Гуниг нь хөдлөхөд яах ёстойгоо ч тэр мэддэггүй юм.
Apr 06, 2023 04:16AM
Бөөгийн домог


tsatsa sama
tsatsa sama is on page 5 of 234
Бүтэлгүй дурлалын гашуун дурсамжаасаа зугтаж л аврагдах юм шиг санагдах үе бий. Цаад хүнээ хэзээ ч бодохооргүй тийм ер бусын газар олж чадвал, тэгээд тэндээ бүгчихвэл, амьдрал хөнгөн болчих юм шиг битүүхэн горьдлого төрдөг.
Apr 05, 2023 08:05PM
Бөөгийн домог


No comments have been added yet.